ДОМЧ ТӨВ

ДОМЧ ТӨВ Мөнх Тэнгэрийн Сахиуст Домч нарын увидас, шид хүчээр э?

"МӨНХ ТЭНГЭРИЙН ОНЬС ТӨВ"- ийн шилдэг мэргэшсэн анагаах увидаст домч нарын Монгол түмнээ эрүүл саруул , эрч хүчтэй, аз жаргалтай, сэтгэл ханамжтай, зөв сайхан амьдрахад нь тусалж , Монгол хүний онцлог, дотоод мөн чанараа таних, Мөнх тэнгэр , Орчлон Ертөнцийн хуулинд зохицон амьдрах мөн Монгол хүний сэтгэлгээний зөв ойлголтыг төгөлдөржүүлэн өгөх зорилгоор олон нийтэд хандсан сэтгэл, ухамсар, сүнсний тэнцвэржүүлэлт, засал, зан үйлийг хүргэх гэж байна.

Энэ цагийн элдэв өвчний уурхайг ариусгах , цэвэрлэх, эмнэлэггүй, өвчингүй, эрүүл саруул нийхэм байгуулах Мөнхтэнгэрийн сахиуст домч нарын шид хүчээр олон түмэндээ хүргэх ба дараах зан үйл, заслуудыг хийх болно.

Үүнд:

- Судсаар оношлоно. Хүнд тусч эхэлж буй болон тусч болох өвчнийг судасны байдлаар отож оношлон урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах , зөвлөгөө өгөх
- Далд бие, сүнсний мэдээллийг танин уншиж, эрүүл мэнд , ажил, амьдралд нь туслах,зөвлөх боломж
- Далд биеийн энерги хийн эргэлт урсгал, хийн хүрд, био энергийн засал, биеийн амин орон аура, зарим үйлийн үр, өвчин, буруу мэдээллийг засч цэвэрлэх,
- Дом хийж тан барих
- Хир сэв гаргах
- Групп хүмүүстэй холбогдож далд биеийн буруу мэдээллийг засах, цэвэрлэх.
- Адислана. Ерөөл айлдаж, хийморь лундааг өргөж, буян хишиг дуудан, заяа буяныг тэгшилнэ.
- Тусгай, онцлогтой заслыг тусад нь нэр бичиж хийх болно.

МОНГОЛ БИЧИГ Судсаар нь хааны цус гүйсэнСуут монгол бичиг мину  Мөрөөр нь үнэний нар гийсэн   Мөнх тэнгэрийн таалал мину...
26/11/2025

МОНГОЛ БИЧИГ

Судсаар нь хааны цус гүйсэн
Суут монгол бичиг мину
Мөрөөр нь үнэний нар гийсэн
Мөнх тэнгэрийн таалал мину

Есүнгэ мэргэний цэцийг гэрэлт хөшөөнд мөнхөлж
Есөн өрлөгтэй өнчин хөвгүүний шастирыг цэцэлсэн
Ертөнцийн хаад хас эрдэнийн тамгаа сийлүүлж
Есүхэйн хүү Тэмүгэ Нууц товчооноо сийрүүлсэн

Гэрэлт нарны дор аугаа хүчин нэмэгдэхэд
Гэрэгэ өвөрлөсөн элчтэй холхи замыг эвхсэн
Шихихутаг заргач их цаазаа дэвтэрлэж
Сэцэн Хубилай Цагаан түүхээ тэрлэсэн

Эзэн хааны зарлиг шиг эгц шулуун нуруутай
Эрхэс тэнгэрийн сувд Цолмон од шиг дусалтай
Эхнэр хүний намба шингэсэн анхил хар гэзэгтэй
Энхрий хүүхдийн согсоо шиг уян зөөлөн эвэртэй

Баян чинсан хөхөлбөр уулсыг илдээрээ хага зурж
Бандид Чойжи-Одсэр Зүрхэн тольтоо зүлгэсэн
Гоо Филипп, Ромын папад Ил хаад зарлигаа хүргүүлж
Гунгаа-Одсэр тэргүүтэн хөлгөн Ганжуурыг хөрвүүлсэн

Цармын хярд зогссон тэхийн эвэр шиг титэмтэй
Цавчим өндөр хясааны ташсан сүүдэр шиг шилбэтэй
Цааны тасмаар гөрсөн чөдрийн алга шиг нумтай
Цаст уулын савдаг цагаан барсын соёотой

Алтан товчоо Лувсанданзан нойр хугаслан шигтгэж
Алтан ордын үйсэн дээр эхийн сэтгэлээр шимширсэн
Жанжаа хутагт Мэргэд гарахын орондоо заларч
Жамбадорж бичээч Болор толио цайрдсан

Хиад боржигины шүтээн цагаан шонхрын хумстай
Хаад дээдсийн сүлд онгин тамга шиг зартигтай
Халиун бугын эврээр матсан нум шиг орхицтой
Хангай говийн эзэн гэндүү ирвэсийн сүүлтэй

Саган сэцэн хунтайж Эрдэнийн товчоо барлаж
Шамба эрх дайчин Асрагч нэртээ баринтагласан
Түмэдийн Алтан хааны цадиг туужийг дурайлгаж
Түмэнхэн цогт хунтайж Дуутын хадыг дуурсгасан

Аадрын үүлнээс нүргэлсэн аянгын гялбаа шиг ацагтай
Ам цагаан хул морины алтан зуузай шиг гэдэстэй
Ашид өөдөө дүрэлзэх галын сор шиг завжтай
Алив эрдмийг дэлгэрүүлж нүд нээх увдистай

Илэрхий зөөлөн авирт Ногоон дара эхийг дуртгаж
Эрдэнэ мэргэн бандид Эсэруагийн охинд дурласан
Тэнгэрлэг Гулиранс гурван ямхын хулсандаа шингэж
Дандар лхаарамба Хэлний чимгээ сайтар номлосон

Монгол дархны гагнасан цоожны өргөс шиг ацтай
Морины ташаанд дарсан дэгэрээ тамга шиг ангархайтай
Мөнх бусыг огооруулсан үүрийн туяа шиг цацлагатай
Мөрөн голын урсгал шиг тохойрч сүлжсэн зурлагатай

Цагаан толгой нүдэлмэгц Оюунтүлхүүрээр нээж ордог
Жангар, Гэсэр, Хан харангуйн домог туулийн ертөнц
Номч мэргэн Инжиннаши Хөх судараа үзэглэж
Ноён хутагт Равжаа Цаасан шувуугаа өдлүүлсэн

Аугаа их үндэстний аль ч ястан торолгүй уншдаг
Аялгуу бүхэнд зохирсон гайхамшигт өв соёл мину
Цагийн будан, мянган оны бартаа бүхнийг туучин
Цадиг түүх, өвгөдийн ухааныг тээж ирсэн хөсөг мину

Алтан тэвшийн хөндий 2025 он. До. Болдхуяг

🔥Догшин галын эзэд эргэдэг учир галаа ариун байлгаДолоон хүрд биед тань оршдог учир биеэ ариун байлга.🪷 #Хов хэлээр өвчи...
23/11/2025

🔥Догшин галын эзэд эргэдэг учир галаа ариун байлга
Долоон хүрд биед тань оршдог учир биеэ ариун байлга.
🪷
#Хов хэлээр өвчин ойртдог учир амаа ариун байлга
Хоёр оршихгүй ганц амьдрах учир амьдралаа ариун байлга
Хар архи буян бардаг болохоор дотроо ариун байлга
Хайр энэрлээр хүн дутдаг учир сэтгэлээ ариун байлга

🦅🐦‍⬛Хангай лус хилэгнэдэг болохоор өргөлөөр номхруулан байлга
Хар толгой алддаг болохоор бодлоо цэгцтэй байлга
Сүү залгиж хүн болсон учир сүнсээ цэвэр байлга
Сүр омог хэрэггүй учир өөрийгөө даруу байлга
🪷
#Уур уцаар гай чирдэг учир ухаанаа тогтуун байлга
Удам угсаа нэгэн цустай учир эвийг эрхэм байлга
Хойморын буян харьдаг учир хуурыг хүндэлж дээдэлж байлга
Хот малын шим өгөөж ариун учир хорогдуулахгүй тогтуун байлга

🪷Цагаан сүү тэнгэрт хүрдэг учир цацлаа хадагтай байлга
Цагаан идээ малын буян учир цараа дүүрэн байлга
Буянт малын шим ариун учир бууцыг нь хүндэлж байлга
Буяны хариу ирдэг учир гараа өглөгтэй байлга

🪷Үүдэн тэнгэрийн ивээл ирдэг учир босгоо сүүгээр домно
Үдэш орой хээрээр явахдаа зулайгаа битүү байлга

#Хир сэв хана нэвтэлдэг учир гэрээ ариун байлга
Хэнэггүй зан харанхуй бодол хүнийг эвддэг учир эрдэмтэй гэгээтэй байлга
🌕🌙
#Нар сар ээлжилдэг учир цагийг эрхэм байлга
Нартын амьдрал эрхэм учир буянаар арвин байлга
Амны билэгдэлтэй Монгол хүн таныг
Ашид мөнхийн буян заяа ивээхтий.

🙏Монгол ёс заншил, Монгол ухаан

ЭЗЭГНЭЛ    Хүн гүрний догшин хүсэл хар сүлдний хийморьт шингэж   Хөх нүүдэлчдийн домогт замнал хан тэнгэрийн ивээлд амил...
21/11/2025

ЭЗЭГНЭЛ

Хүн гүрний догшин хүсэл хар сүлдний хийморьт шингэж
Хөх нүүдэлчдийн домогт замнал хан тэнгэрийн ивээлд амилж
Хамаг монгол гүрэн сэрж хүний орчлонг өмнөө бөхийлгөв
Хаан заяатны угсаа мандаж хүчит төрийг ертөнцөд тунхаглав

Азийн өндөрлөгөөс архиран өндийсөн
их монголд дэлхий мэхийж
Алтан ургаас арсалдан тодорсон их хаадад гүрнүүд сөгдөж
Тэнгэрийн тааллыг бурхадад тулгаж тэлчилсэн ертөнцийг голомтдоо хураав
Тэрсэлдсэн зүрхтнийг зовлонд цовдолж тэнцвэргүй хорвоог ухаанаар тэгшлэв

Хүслийн тэнгэр нь ивээсэн байхад хүний цөөхөнд ч хүч оршдог юм
Холын бодол нь цэгцэрсэн байхад хаадын оюунд ч орчлон багтдаг юм
Хүртсэн тавилангаа эзэгнэж чадсан хөх монголчуудын өлмийн дор
Хүний ертөнц хөлөө олж хөрстийн оршихуй замаа заалгасан юм

Догшин дээдсийн илдэн дор дорнод өрнөд амь тасарч
Домогт нүүдэлчдийн хилэн дор цөхөрсөн бурхад нь цусаар уйлж
Доголон нулимсны үнэ цэнийг сэхүүн ертөнцөд шимшрүүлж мэдрүүлэв
Дотогш өмөрсөн гашуун зовлонг цөхрөлийн гүнд нь сэмэлж үзүүлэв

Янз үзсэн ямбатны зүрхэнд ялын үзүүр тултал зоож
Ядарсан боолуудын ясан тархинд язгууртан монголын ухааныг зааж
Ялзарсан хорвоогийн үйлийн үрийг ял гавьяатай нь зэрэгцүүлж эдлүүлэв
Ялгуусан оюуны суу билэгээр хорвоо дэлхийг эрхшээж эзэгнэв

Хамаг монголын эвлэсэн хүч их гүрний сүнсийг мөнхөлж
Харван одсон цаг хугацаа их хаадын ухааныг түүчээлж
Есөн хөлт цагаан сүлдийг дэлхийн зүрхэнд дархлан мандуулав
Ертөнцийн хааны мэндэлсэн өлгийд монголын заяаг тамгалан тунхаглав ...

10/11/2025

Үүл

Хөвөн цагаан үүл
Мөнгөн цагаан үүл
Хөх огторгуйн мандалд
Чимэг болон хөвсийнэ...

Уул

Мөчит дөрвөн хөлтний
Мөр нь гараагүй оргил
Мөгөөрс нимгэн хоолойтны
Дуу нь хүрээгүй оргил...

Ус

Ус шингэн боловч
Мөс болон хатуурна
Ус хар боловч
Цас болон цайрна...

Ургамал

Малтаад үзэхэд газраас
Шороо чулуу гаравч
Мандаад ургах зүйл нь
Уран сайхан ургамал...

Цагийн байдал

Алтан нар гийсэн
Мөнгөн сар мандсан
Ариун салхи сэнгэнэсэн
Зөөлөн хур шивэрсэн...

Ц.Дамдинсүрэн 1936 он

Дэлхий дээр булгийн ус уух заяатай төрсөн цөөн улсын нэг нь Монголчууд гэдэг.  Учир нь газрын гүнээс ус өөрөө оргилон га...
11/10/2025

Дэлхий дээр булгийн ус уух заяатай төрсөн цөөн улсын нэг нь Монголчууд гэдэг. Учир нь газрын гүнээс ус өөрөө оргилон гарсан булаг шандны усыг Монголчууд эртнээс хэрэглэж ирсэн. Тэгээд хамаагүй худаг гаргадаггүй уламжлалтай. Энэ нь тэдний дэлхийг хайрлаж ирсэн гүн ухаантай холбоотой бөгөөд гүний усаар оролддоггүй цээрлэж, худаг хүртэл ховорхон гаргаж ирсэн нь дэлхий тэнхлэгээ зөв эргэхэд нөлөөтэй гэж үзсээр ирсэн байдаг.

Үүнийг саяхны судалгаагаар баталж, газрын гүний усыг хэт их шахах нь дэлхий тэнхлэгээсээ хазайхад хүртэл нөлөө үзүүлнэ гэдгийг харуулсан байна! Энэ тухай Geophysical Research Letters сэтгүүлд гарсан байна.

Энэ нь юу вэ гэвэл ундны болон усалгааны зориулалтаар гүний уснаас усыг зогсолтгүй сорж авснаар дэлхийн тэнхлэгийг хүртэл өөрчлөх аюул заналхийлж байгааг хүн төрөлхтөн дөнгөж саяхан мэдэж байгаа аж.

Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар дэлхий тэнхлэгээ 1993-2010 оны хооронд 80 орчим см хазайсан дүнг харуулжээ. Гол шалтгаан нь гүний усыг хэт шахаж, хэрэглэх болсон явдал гэнэ!

Өмнөх тоо баримтаас харахад ердөө 17 жилийн дотор газраас 2150 гигатон ус шахагдсан нь далайн түвшин зургаан миллиметрээр нэмэгдсэнтэй тэнцэж байна тус сэтгүүлд нийтэлжээ.

Ийнхүү Монголчууд үүргээ биелүүлж гол мөрөн, ус хайрлахын төлөө тэмцэх бүрэн эрхээ эдлэх цаг болсон гэдгийг энэ сэтгүүлд гарсан судалгаа хүртэл харуулж байна даа.

Доктор. Зандангийн Энэбиш

"Азийн цээжинд Монгол гэдэг Аугаа нэрийг сэлмээрээ сийлсэн Тал шиг сэтгэлтэй уул шиг хүмүүсийн Тасархай гэдгээ бүү март...
10/10/2025

"Азийн цээжинд Монгол гэдэг
Аугаа нэрийг сэлмээрээ сийлсэн
Тал шиг сэтгэлтэй уул шиг хүмүүсийн
Тасархай гэдгээ бүү март" Р.Чойном

Монгол энэ нэр таньд ямар сонсонгдоно вэ?

Огторгуйн хумхын тоос хязгааргүй уудамд бүрэлдэж
Орчлон дэлхий үүссэн олон жилийн тэртээгээс
Омголон Монгол түмний оршиж үүссэн өлгий
Он цагын урсгалд үүрд амьдрах нутаг

Хүй нэгдэлийг дайраагүй хүний ёсыг зөрчөөгүй
Боолын нийгэмд ороогүй борчууд ардаа дарлаагүй
4 цагын эргэлтэнд түмэн малаа маллаж
Түүх түүхийн нугачаанд түүртэж үзээгүй түмэн
Эсгий туургатан ардууд эрх чөлөөний төлөө
Эзэнт төрөө байгуулж эртний Хүннүг үүсгэсэн
Модун Шаньюйгаар удирдуулж морь зэвсэгээ агсаж
Харьд зовлон учруулсан хаан хэрэмийг босгуулсан

Энэ миний Монголын түүх эгц шулуун замнаагүй
Өөр хоорондоо өсөрхөж үндэстэн ястанууд эвдрэлцэж
Харь гүрний хатгалгаар хаант төр задарч
Дорно өрнийн түүхэнд Догшин Аттилаг төрүүлсэн
Эзэн Аттилаг дагаж эх нутгаасаа нүүсэн
Эртний Хүннүгийн гашуун түүх эдүгээ өдгөө Унгар Жагар
Түрэг Уйгар Кидан Тоба Нирун Сяньби
Үе үеийн түүх өөр өөрийн замнал

"Төрийн үндэс газар "хэмээн Түмэн Шаньюй нь сургасан
Төрсөн алд биеээрээ түүнийгээ хамгаалж ирсэн
Эх орныхоо төлөө элдэв харийн дайсантай
Эцсээ хүртэл тэмцдэг эрэлхэг буурал дээдсийн
Үр ачдаа үлдээсэн үнэхээр нандин эрдэнэ
Үүрд мөнх амьдрах үзэсгэлэн төгөлдөр орон

Хаан эзэн нь харьд олзлогдож харц ард нь олз булаалдаж
Хамаг Монгол үймж байсан халгаатай тэр цаг үед
Ертөнцийг бүхлээр нь доргиосон Есүхэй баатарын хөвүүн
Эзэн богд Чингэс хаан энэ ертөнцөд мэндэлсэн
Гартаа нөжтэй төрөж ган болд шиг хатуужиж
Газар тэнгэрийн завсар гандаж мандаж явсан
Олон түмний дотроос онцгой төрсөн түүнийг
Үр ач удам бид үүрд бишрэн шүтдэг

Мянган жилийн манлай сод хүмүүсийн манлай
Миний Монголын хүү эзэн богд Чингэсийн
Арван жаранд гайхагдсан суу билэгт ухаан
Ахиад олон эринд дуурсах сүр жавхлан
Молор эрдэнэ морьтойгоо тэнгис далайг гаталж
Морин дэл дээрээс ертөнцийн хагасыг захирсан
Өрнө дорны түүхэн дэх олон хаад ноёдыг
Өвдгөн дороо сөхрүүлсэн өнө эртний түүхтэй

Хэнтий Хангай Алтай Хэрлэн Онон Сэлэнгэ
Хөвсгөл Увс Буйр Хүний жаргах диваажин
Хан Богд уул Хатан тунгалаг Туул
Хаа ч явсан жаргалтай хамгаас хайртай нутаг

Таван сайхан үрээ хүний гар харуулалгүй
Хөлийг нь дөрөөнд хүргэж гарыг нь ганзаганд хүргэж
Багц сум шиг явбал хад чулуу мэт
Ганц сум шиг явбал газар ургасан дэрс шиг
Домог үлгэрт мөнхөрсөн сайхан сургаариа хайрласан
Дорно дахинд бишрэгдсэн Алунгуа ээжий
"Одтой тэнгэр орчиж олон улс хямарч
Орондоо амрах завгүй олзоо булаалдах цаг"-т
Бүсгүй заяандаа залбирч бүхний төлөө зүтгэж
Гүрэн улсынхаа төлөө
Эцэг өвгөдийн х нь голомтыг үр хүүхдэд нь үлдээх гэж
Эцсээ хүртэл тэмцсэн энэрэлт Өүлэн эжий

Цэвэр тунгалаг усанд нь түмэн загас бужигнасан
Цэлмэг хөх тэнгэрт нь жигүүртэн шувууд хальсан
Нүд алдам талд нь бөхөн гөрөөс цойлсон
Хүсээд хүсээд олдомгүй хүний ертөнцийн жаргал

Өгөдэй Мөнх Хубилай үе үеийн хаад
Өөр өөрийн түүхээ бичиж үлдээсэн лорон
Олон жилийн түүхтэй омголон ард түмэн маань
Отог омгоороо задарч орвонгоороо эргэсэн үед
Зоригт Мандухай хатан зон олныхоо удирдан
Хаант төрийн жолоог харьд алдаагүй золтой
Эх орныхоо төлөө эх хүн ч гэсэн
Амь хайргүй зүтгэдэгийг ард олондоо баталсан

Даян хаанаас хойш далай их түмэн минь
Дур дураараа туйлж зүг бүррүү тэмүүлж
Харгис Манжийн эсрэг хамтдаа нийлж тэмцэлгүй
Хагарч бутарч сарнисан хачин эмгэнэлтэй түүх
Буддын шашанаас болж буруу зөвгүй тэмцэж
Цахарын Лигдэн хаан тахал тусан үрэгдэж
Цогт хунтайж цог зальтай зялалзсан ч
Гүүш хаанаас болж сүйдэж орхисон эмгэнэл

Догшин ноён хутагт дуулж явсан говь
Домогт хунтайж сийлж бичсэн хад
Өндөр гэгээн Богд өсөж төрсөн хангай
Үүрд мөнх заяат үнэхээр сайхан нутаг
Их хаангүй болсон эрэмгий түрэмгий хангууд
Эв эеийг хичээлгүй илд барин уулзаж
Зүүнгар Хөхнуур Цахар Засагт Түшээт Сэцэн хан
Зүг зүгээ хөөсөн захиргаагүйн гашуун дурсамж
Олон түмэн Ойрдууд орон гэрээ орхиж
Орос орон тийш нүүж одсон эмгэнэл
Галдан Чингүнжав Галсанцэрэн газар нутгынхаа төлөө
Ганц ганцаар тэмцсэн ч Манжид дийлдсэн түүхтэй
Дөчин дөрөвийн хоёр хэмээх Их Цаазаа эрхэмлэсэн бол
Гүрэн их улс минь юунд ингэж бутрах

200 жил боол явсан эмгэнэлийг
20 зууны эхэнд зэвсэгийн хүчээр устгаж
Намнансүрэн Ханддоржоор удирдуулж нармай Монголыг байгуулж
Наран ивээлт Богдоо хаан сэнтийд залсан ч
Хар Хятад улсын хорт бодлогонд автаж
Хахир урвагч ноёдын бялдууч занд уусаж
Хайран сайхан ноёдоо бадамдоржид хорлуулж
Хатанбаатар Манлайбаатар нь хүртэл Батцагаан хоригдсон

Ардын жанжин Сүх амьдарч явсан нутаг
Ганган Төгс Хангай Базар галгиулж явсан тал
Тогос Чүлтэм Торой Банди бүгж явсан уулс
Тогтох тайж цэргүүдтэйгээ гаталж явсан голууд

Эзэнт улсынхаа төлөө гэсэн их нийслэл хүрээнд
Эрэлхэг Бодоо Данзан эхэлж анх үүсгэсэн
Эзэрхэг Хятадыг устгаж эзэнт төрөө байгуулж
Эрх чөлөөтэй амьдрах энгүй зорилт тавьсан
"Нууц ажлынхаа төлөө Амь биеэ зориулъя" гэж
Нутаг нутгын залуус цусан тангараг өргөсөн
Ард түмнийхээ төлөө ариун нандин үүрэгтэй
Ардын журамт нөхөд аймшиггүй зоригт эрс

Хойноос улайсан туяаг хосгүй баяртай угтаж
Хойчийн үйл хэрэгтээ тус дэм авах гэж
Эрэлхэг 7 залууг элчээ болгон үдэж
Их Хүрээнд үлдсэн нь сэтгэл түгшин хүлээж
Адармаатай тэр үед ард түмэн зовж
Алуурчин бароны цэргүүд Монгол нутагт нэвтэрч
2 харгисын хооронд том тэмцэл өрнөж
Хохирол зовлон бэрхшээлийг нь ард олон үүрсэн

Мохошгүй хатан зоригт аймшиггүй ард түмний
Морин туурайгаар дэлхийг тамгалж өгсөн агтны
Зуун зуунаар идээшиж дасаж амьдарсан нутаг
Зуурдын ямар ч бэрхшээлд гундаж үзээгүй түмэн

Жанжин Сүхийн удирдсан эрэлхэг Монгол цэрэг
Щорс Штенкиний удирдсан хувьсгалт улаан цэрэг
Хятад цагаантаны цэргийг хиар цохин устгасан ч
Хувьсгалт эрх чөлөөг Монгол оронд авчирсан ч
Маркс Энгельс Лениний номлосон үзэл санааг
Манай улсад мөрдүүлэх гэж манант орос зүтгэж
Нэгдсэн улс байгуулах гэсэн чин үзэл санааг
Нэг нэгээр нь салгаж нам дарж авсан
Хилийн цаана үлдсэн буриад урианхай түмний
Монголоо гэсэн сэтгэлийг хэлмэгдүүлэлтийн шуурганд хийсгэсэн

Монголчууд нэгдэх вий гэсэндээ манж арга хэрэглэж
Монголыг Монголоор нь устгах башир арга зохиож
Өргөн уудам нутгын минь үнэт баялагыг тонож
Өөрсөд минь харин юу үгүй хоцроож
Бие даан сэтгэдэгт нь ганц сум зориулж
Билэгт их хувилгаадыг нь сүм хийдтэйн устгаж
Төрийн анхний сайдаас Төмөр Очир хүртэл
Түмэн хүнийг хэлмэгдүүлж буман хүнийг буудуулсан ч
Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут цэцэглэдэг
Эртний нэгэн үлгэр эдүгээ биелэлээ олсон
Ардчилалын цагаан хувьсгал морин жилд тохиож
Аугаа их түмнээ Зориг хүү нь удирдсан

Эртэй бяртай аваргууд нь хүч үзэн барилддаг
Эмнэг хангал хүлгүүд нь хурд сорин уралддаг
Эрхий мэргэн харваачид нь онч холбон харвадаг
Эрх чөлөөт ард нь ид хавтай нааддаг

Гэвч Монголчууд түүхэндээ гэнэдэж алдсан нь их
Гэрэлт энэ хорвоод салж сарнисан нь олон
Хамаг Монгол улсын минь хагас нутаг иргэд нь
Харь оронд харъялагдаж зовж яваа нь үнэн
Цэцэн оюунт өвгөдийнхөө сургаалийг сахиж явсан бол
Чингис хааны үрс юу гэж ингэж бутрах

Үдэш морин хуураар үлгэр домог туульс
Үр ачдаан хайлдаг өвгөд дээдэс бууралуудын
Үндэсний нүүдэлчин соёл таван эрдэнэ мал нь
Өсөх буурах эсэх нь бид бүгдээс хамаатай

Өөлд Халх Торгууд Үзэмчин Барга Хошууд
Өөр хэн ч бай орчлонд нэрээ дуурсгасан
Омголон нэгэн үндэстэн Монгол хэмээх овогтон
Төв Азийн цээжинд түүх түүхийн нугачаанд
Өгсөж уруудаж буурч өөдөлж дэвжин мандаж
Өчнөөн жарныг элээж өдий хүрч ирэхдээ
Гал усны гашуун зовлон газар нутгын ширүүн тэмцэл
Ган Гачиг гамшиг зуд гайхамшигт ялалт бүгдийг үзсэн

Юмдүүжин Вансэмбэрүү Цагаан Уул өнгө алаглан ургасан
Ерөө Буянт Булган туналзан мяралзан урссан
Ер бусын гайхамшиг үлэмж чанар төгс
Ертөнцийн диваажин болсон сайхан оронд төрсөн бид
Мойл хар нүдтэнгүүдийн төрж өссөн хангай
Мохошгүй хатан зоригтонуудын барилдаж өссөн дэвжээ
Молор эрдэнэ морьдын туурай тамгалах шороо
Монгол овогтон бүхний үүрд амьдрах нутаг
Зуун зууны түүхэнд зутарч гутарч үзээгүй
Зуурдын ямар ч бэрхшээлд өвдөг сөхөрч үзээгүй
Онон мөрний үер шиг халгин цалгин явсан
Омог бардам ардын үр садаа би
Ийм сайхан ардынхаа зузаан түүх намтараас
Эгэл ардын хүү нь эгшиглэж бичсэн нь энэ ээ ...

Магтаал горилсон сэтгэл минь доромж сонсохын цагт. Мартахын мананг ярж, багшийн захиас ургаг. Цуурай хоосон тарнийн эгши...
31/07/2025

Магтаал горилсон сэтгэл минь доромж сонсохын цагт.
Мартахын мананг ярж, багшийн захиас ургаг.
Цуурай хоосон тарнийн эгшиг болон дуурьсаг.
Цуугиант орчлоос гэтлэхүйн дуудлага болон тодрог.

Жаргал хүссэн сэтгэл минь цөхрөл амсахын цагт.
Жамаараа яваа ертөнцийг хүлцэхийн амтанд уусаг.
Өөрөөс илүү зовлонтыг өрөвдөхийн ухаан тэлэг.
Үйлийн илбэт зүүднээс сэрэхийн шалтгаан болог.

Хонжоо эрсэн сэтгэл минь хохь үзэхийн цагт.
Хоногийн буудал шиг хорвоогоос хоосон явахаа санаг.
Хотол оршихуйн далай дундрах цаггүй хойно.
Хонжих, алдах хоёр нь хуурмаг болохыг таниг.

Буян горилсон сэтгэл минь нүгэлд унахын цагт.
Буртаг дундаас ургах лянхын нууцыг тайлаг.
Бурханы тунгалаг амьсгал буй ахуйд түгвээс.
Бузар, түйтгэр хоёр угаас үгүйг ойлгог.

П.Бадрал
#АгнистынГэгээ дуун хөрвүүлэгч.
Sculpture by Lkhagvasuren Nyamkhuu

МОНГОЛ УХААНХар ус самардаггүйХаалга алдалж зогсдоггүйХайч ангайлгаж тавьдаггүйХайлган МОНГОЛ УХААНСав хоосон буцаадаггү...
27/03/2025

МОНГОЛ УХААН

Хар ус самардаггүй
Хаалга алдалж зогсдоггүй
Хайч ангайлгаж тавьдаггүй
Хайлган МОНГОЛ УХААН

Сав хоосон буцаадаггүй
Санасанаа биелсэнд тооцдоггүй
Сар өдрийг товлодоггүй
Саруул МОНГОЛ УХААН

Уурган дээгүүр алхадаггүй
Усанд ам гардаггүй
Утас зангидаж өгдөггүй
Уужим МОНГОЛ УХААН

Суварганы сүүдэр дээр гишгэдэггүй
Суухдаа ташуур тулдаггүй
Суниахдаа сугаа тэнийлэгэдэггүй
Суут МОНГОЛ УХААН

Зөөхий сүүгээ дээжилдэг
Зөн совинд итгэдэг
Зөв эргэж тойрдог
Зөөлөн МОНГОЛ УХААН

Газар хөндөхдөө аргаддаг
Гал голомтоо тахьдаг
Гар сунгаж золгодог
Гайхам МОНГОЛ УХААН

Найр хийвэл ерөөдөг
Наадам болбол уралддаг
Нас ахивал томоождог
Нандин МОНГОЛ УХААН

Чамлавал нэмж өгдөг
Час гаригаа домнодог
Чагтага голомтоо өвлүүлдэг
Чадалтай МОНГОЛ УХААН

Мэргэдийн үгийг тунгаадаг
Мэдлэг боловсролыг дээдэлдэг
Монгол соёлоо уламжлуулдаг
Мэргэн МОНГОЛ УХААН ...

Өндөр уулын оройг харж яваарай Бодол нь уудам болдог юм Өргөн их нуурын цаад үзүүрийг харахыг хичээгээрэйСэтгэл чинь тэр...
12/03/2025

Өндөр уулын оройг харж яваарай
Бодол нь уудам болдог юм
Өргөн их нуурын цаад үзүүрийг харахыг хичээгээрэй
Сэтгэл чинь тэр хэрээрээ цалгиатай байдаг юм шүү...

#ӨвгөдийнСургааль

Зургийг: photographer

Уур хилэнгээ хяна !!! Уур хилэнгээр хийсэн сонголтыг буцаах боломжгүй ... Ухаан дутсан газар уур ноёлдог !
30/11/2024

Уур хилэнгээ хяна !!!
Уур хилэнгээр хийсэн сонголтыг буцаах боломжгүй ...

Ухаан дутсан газар уур ноёлдог !

26/05/2024

ӨВӨР МОНГОЛ

Хаан эзнийг минь алтан хэвлийдээ тээсэн
Хацар гоо Өэлүн эхийн төрхөм Олхонууд
Хаяа хярхаггүй зовлонг хамтдаа туулсан
Хатдын манлай Бөртийн овог Хонгирад

Хавт Хасарын үрс мэргэн харваач Хорчин
Хатгалдахын цагт оройлж ордог Урад, Мангууд
Эртний өвөг Бодончирын хойчис баруун, зүүн Баарин
Эзний минь амийг сахиж нойргүй хоносон Хишигтэн

Харцгай шувууны жигүүр болон одоход нь
Харууслын шүлэг дуудсан Гилгүүдэй баатрын Сөнид
Тахилга тайлга таслаагүй Эзэн хорооны Дархад
Та бидний сүнсийг элгэндээ нандигнасан Ордос

Авга нарын дээдэс бөх Билгүүдэйн цээжинд
Ахыгаа харвуулсан гуниг амтагдсаар байсан атал
Хага цавчуулсан мөрнөөсөө халуун цусаа савируулж
Хасаг тэрэг үүрч ирсэн бие сэтгэлийн тэнхээ

Үймээнт он жилүүдэд үхрийн баас шиг цувуулсан ч
Үнэнч чанараа гээгээгүй Лигдэн хутагтын Цахар
Хожуу үеийн хаадын голомт шийрлэсэн нутаг
Хатан голын хөндий, Алтан хааны Хөх хот

Язгуурын хэл аялгууг ацаг шүдэндээ хадгалж
Яалт ч үгүй үлдээсэн худам монгол бичгээр
Шандугийн шар талд харууслын дуу зохиож
Цамцан дээрээ бичсэн үнэн зүрхний гуниг

Үхэгт хаан Батмөнхийн зургаан түмэн монгол
Урианхай, Халх, Цахар, Еншөөбү, Түмэд, Ордос
Дөрөөн дээрээ өндийж бичсэн түүх
Дөчин дөрвөн түмний дөрвөн сая үрс

Гартаа бүлтэй бөхчүүдтэй Үзэмчин хошуунд төрж
Гангын урсгал хашсан ухаант гүн Гомбожав
Аниргүй цэнхэр зэрэглээнээс хоосон чанарыг таньсан
Алшаа лхаарамба Агваандандар мэргэдийн оройн чимэг

Эрдмийн оргилд завилсан Ванчинбалын хөвгүүд
Эрдэнийн сэнтийд заларсан Лувсанцүлтэмийн Цахар
Боржгод түүхийг товчоолсон сэцэн Ломигийн Харчин
Болор эрхийг зангидсан Рашпунцагийн Баарин

Мянган хигээс цацруулсан Дарма гүүшийн Жарууд
Мэргэн гэгээний мэндэлсэн эрэмгий түүхтэй Урад
Эрдэнийн товчийг цэцэлсэн Сагансэцэний Ордос
Эрдэмтэн мэргэдээ тоочвол шөнийн од шиг Өвөр Монгол оо

Хайрлан санагалзах сэтгэлийн агаар нэг асан
Халуут эгчийн бэрлэсэн Онниудын Бор хот
Харчин ван, Хайсан гүн, Гаадай мээрин
Хамгийн дуунд мөнхөрсөн Нуунзаяагийн төрхөм

Богд Жавзандамбыг гамингийн шоронгоос суллаж
Буяннэмэх зохиолчийг хүний зэрэгт хүргэсэн
Зон олон Горлосоос тодорч гарсан хөвгүүн
Зоригту баатар Тогтохын үлгэр домог шиг амьдрал

Байлдаж олсон тусгаар тогтнолын минь төлөө
Баатарлаг үйл, эр зоригийн дууль болоод
Бат гүний гянданд зогсоогоороо нөгчсөн
Баргын манлай ван Дамдинсүрэнгийн хойчис

Эх нутгаа тэмцсэн Эзнээгийн хуучин Торгууд
Ээдрээ ончроо ихтэй хорьдугаар зууны үймээн
Элгэн садан монголчуудын ам дамжсан яриа
Ийш тийшээ нүүдэллэсэн эх адаггүй түүх

Хайлж уусахыг дохиолсон цөвүүн цагийг сөрж
Хатууг зөөлөнд урвуулах ухаан сийлсэн Өвөр Монгол
Түүхийн золиос болсон доголон нулимстай Өвөр Монгол
Төрийн минь сүлдэнд залбираад өмөрч уйлдаг Өвөр Монгол

Даамай сайхан хэлээ харь үгтэй хутгаагүй
Дархан Муумянган, Батхаалганы монголчууд
Дайраад ирвэл далай шиг Өвөр Монголын хээр тал
Дасаж суусан нутаг, анд нөхдөө санаж байна

Угсаа гарлаа яривал яахын аргагүй садан
Удаан жилийн нөхөрлөлд сэв суулгахгүй анд
Уруул дордойвч элэг дордойдгүйн үнэн
Улс тусдаа ч үндэс нэгтэй Өвөр Монгол оо

Монгол бөө мөргөл  бол өөхөн доторх уураг Өндгөн доторх шар шиг сэтгэлгээний гүн гүнзгий ой  оршил, оюун ухааны охь уг, ...
26/05/2024

Монгол бөө мөргөл бол өөхөн доторх уураг
Өндгөн доторх шар шиг сэтгэлгээний гүн гүнзгий ой оршил, оюун ухааны охь уг, эрчим
Чанад нарийн өв соёл, өргөн цараатай түүх шаштир,
Хатуу чанга Харизм юм.

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when ДОМЧ ТӨВ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category