
14/06/2025
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР УУЛЗАЛТ БОЛОВ
Энэ сарын 10-ны өдөр Азийн хүний хөгжлийн төв, Жайка Олон улсын байгууллага, Японы “Seilden Kogyo” LLC, “Hamaya group”-ийн төлөөлөгчид хүрэлцэн ирж ажил хэргийн уулзалт хийлээ.
Энэхүү уулзалтын үеэр Япон улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгэмшүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй дээр компаниудын үйл ажиллагааны танилцуулга хийгдэв.
“Seilden Kogyo” LLC хөрсгүй тариалан эрхлэх, “Hamaya group” цахилгаан хэрэгслийн хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах таатай орчин бүрдүүлэн, ажлын байранд дадлагажуулах, тэдгээр иргэдийг нийгэмшүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэхэд түлхүү анхаарч ажилладаг байна.
Уулзалтын төгсгөлд мэргэжлийн боловсол, ур чадвар олгох сургуулийн төгсөгчдийг ажлын байранд дадлагажуулах, байнгын ажлын байраар хангах, тэгш оролцоог хангах, халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү чиглэсэн ижил төстэй үйл ажиллагааны талд цаашид харилцан уялдаа холбоотойгоор хамтран ажиллахаа илэрхийллээ.