Тэжээхүй ухааны төв

Тэжээхүй ухааны төв "Тэжээхүй ухаан төв" эмнэлэг

14/02/2026

📌Цагаан сарын баярын өдрүүдтэй холбогдуулан “үл зохицох” идээ ундын талаар зөвлөмж зөвлөгөөг хүргэж байна.
“Тэжээхүй ухааны төв” эмнэлгийн зөвлөх эмч С.Авирмэд

03/02/2026

“Тэжээхүй ухааны төв” эмнэлгийн зөвлөх эмч С.Авирмэд

16/01/2026
31/12/2025

🎄Манай эмнэлгийн хамт олноос үйлчлүүлэгч та бүхэндээ шинэ оны мэнд хүргэж, эрүүл энхийг хүсэн ерөөе🤗

Шар тос хүний биеийн бодисын солилцоог идэвхжүүлж, бие махбодын эрч хүчийг дэмжихээс гадна оюун ухааныг эрүүл байлгаж, с...
17/12/2025

Шар тос хүний биеийн бодисын солилцоог идэвхжүүлж, бие махбодын эрч хүчийг дэмжихээс гадна оюун ухааныг эрүүл байлгаж, сэтгэл санааг тогтвортой байдлыг хадгалахад чухал ач холбогдолтой.
-📍Шинэ шар тос - сэрүүн чанартай бөгөөд тамиржуулах, өнгө хүчийг нэмэгдүүлэх, шарын халууныг арилгах чадалтай.
-📍Хуучин буюу жил өнжсөн шар тос нь хий өвчин бүхнийг дарж, хүч тамир нэмэгдүүлж, оюуныг хурцлан, насыг уртасгана.
🪄Ерөнхий тус эрдэм нь:
1. Насыг уртасгах
2. Биеийн галын илчийг үүсгэх
3. Оюун ухааныг сайжруулах
4. Дуршил үүсгэх, дархлаа дэмжин
5. Зүрхний тамирыг сайжруулан, уушгины хатангиршлыг арилгана.
- Шар тосыг өвлийн улиралд түлхүү хэрэглэх нь зохимжтой байдаг.
Шар тосыг гэрийн нөхцөлд хэрэглэх арга:
1. Биеэ шар тосоор тослох
2. Өглөөд арвайн гурилтай зуурч идэх
3. Өглөөний цайнд сүүтэй цай болон буцалгасан бүлээн усанд 1 халбага шар тос хийж уух
4. Орой унтахааса өмнө 2 гарын алга, хөлийн уланд шар тос түрхээд хооронд нь халуун оргитол үрж тослох 2 чих, эрүү шанаа, нүдний эргэн тойронд зөөлөн массаж хийж байвал нүд чих амарч, сонсгол хараа сайжирч, нойр сайжирна.

☕️Сүүлийн үед хүмүүс өдөр тутмын амьдралдаа кофег ихээхэн хэрэглэх болсон билээ. Тэгвэл кофе нь гашуун амттай бөгөөд энэ...
05/12/2025

☕️Сүүлийн үед хүмүүс өдөр тутмын амьдралдаа кофег ихээхэн хэрэглэх болсон билээ. Тэгвэл кофе нь гашуун амттай бөгөөд энэ нь ус болон хий махбодоос үүсдэг. Гашуун амт нь шарын халууныг дарах боловч хэтрүүлэн хэрэглэвэл хий болон бадганы хүйтэн өвчийг үүсгэдэг.
Кофе нь төв мэдрэлийн системд нөлөөлж анхаарал төвлөрөлт болон биеийн эрч хүчийг нэмэгдүүлж өгдөг.
Аливаа өвчнийг үүсгэхгүйн тулд тохируулан хэрэглэх нь зүйтэй
Өдөрт 1-2 аяга кофе уух нь тохиромжтой бөгөөд орой 17 цагаас хойш кофе хэрэглэх нь тохиромжгүй учир нь хийг хямраан нойрны чанарт муугаар нөлөөлж, мөн зүрх дэлсдэг, сэтгэл санаа тогтворгүй болон зүрх судасны өвчлөлтэй, мэдрэлийн ядаргаа ихтэй, хийн өвөрчлөлтэй хүмүүс өдөр бүр хэрэглэх нь тохиромжгүй байдаг билээ.🤗

❄️Өвлийн улиралд тохирох идээ унд, явдал мөрийн зөвлөгөөДархлаагаа дэмжиж өвчнөөс урьдчилан сэргийлцээе🤗🤗🏥Байршил:  БГД ...
27/11/2025

❄️Өвлийн улиралд тохирох идээ унд, явдал мөрийн зөвлөгөө
Дархлаагаа дэмжиж өвчнөөс урьдчилан сэргийлцээе🤗🤗
🏥Байршил: БГД 17-р хороо 35-р байр
📞Утас: 88144561, 89698890

25/11/2025

📣Улс тунхагласны баярыг тохиолдуулан 11-р сарын 26-ны өдөр манай эмнэлэг хагас цагийн хуваариар үйл ажиллагаа явуулахыг мэдэгдэж байна.
Уг өдөр 🕘 09:00–13:00 цагийн хооронд
эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэвийн үзүүлнэ.
Баярын өдрийг таатай өнгөрүүлээрэй.🤗🤗
🏥Байршил: БГД 17-р хороо 35-р байр
📞Утас: 88144561, 89698890

Уламжлалт эмнэлэгт шар тосыг эртнээс хэрэг ирсэн бөгөөд шар тосны эрдэм нь: шинэ шар тос хий шарыг дарна. 1 жилээс өнжсө...
23/11/2025

Уламжлалт эмнэлэгт шар тосыг эртнээс хэрэг ирсэн бөгөөд шар тосны эрдэм нь: шинэ шар тос хий шарыг дарна. 1 жилээс өнжсөн шар тос хийг дарах бөгөөд шарыг үүсгэнэ. Мөн шар тосны чадал нь насыг уртасгаж, оюун ухааныг сайжруулна гэсэн байдаг даа.

Address

БГ дүүрэг 17-хороо 35-р байр
Ulaanbaatar
00976

Telephone

+97688144561

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Тэжээхүй ухааны төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category