Best Aged Care Mongolia

Best Aged Care Mongolia Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Best Aged Care Mongolia, Health & Wellness Website, Ulaanbaatar.

Засгийн газрын 2025 оны 02 сарын 26-ны 109 дүгээр тогтоол, НЭМГ-ын даргын 2025 оны 02 сарын 26-ны А/40 тушаалыг үндэслэн...
28/02/2025

Засгийн газрын 2025 оны 02 сарын 26-ны 109 дүгээр тогтоол, НЭМГ-ын даргын 2025 оны 02 сарын 26-ны А/40 тушаалыг үндэслэн цагаан сарын баярын өдрүүдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ХУЭМТ-д өрхийн эмч нар жижүүрлэн ажиллахаар боллоо.

ХУЭМТ-ийн байршил👇🏻👇🏻👇🏻
https://maps.app.goo.gl/eDBFuq3JmG6DgAhm7...

📢Засгийн газрын 2025 оны 02 сарын 26-ны 109 дүгээр тогтоол, НЭМГ-ын даргын 2025 оны 02 сарын 26-ны А/40 тушаалыг үндэслэн цагаан сарын баярын өдрүүдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ХУЭМТ-д өрхийн эмч нар жижүүрлэн ажиллахаар боллоо.

ХУЭМТ-ийн байршил👇🏻👇🏻👇🏻
https://maps.app.goo.gl/eDBFuq3JmG6DgAhm7...

11/02/2025

📢 ХУД 15 хорооны өрхийн эрүүл мэндийн төв нь нэрээ өөрчлөн шинэ фэйсбүүк пэйж хуудастай болж буй тул иргэд та бүхэн доорх линкээр орж "Энх түмэн өрх ӨЭМТ"-ийн пэйж хуудсаа дагаарай👩‍⚕️🤗
https://www.facebook.com/profile.php?id=61571629581749

Манай байгууллага нь Хан-Уул дүүргийн 15дугаар хорооны иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг. Мөн эрүүл мэндийн боловсрол олгодог.

📢2025 оны 02 сарын 05-ны өдөр 09:00-14:00 цагийн хооронд   Өрхийн эрүүл мэндийн төв дээр хийгдэх тул иргэд та бүхэн идэв...
31/01/2025

📢2025 оны 02 сарын 05-ны өдөр 09:00-14:00 цагийн хооронд Өрхийн эрүүл мэндийн төв дээр хийгдэх тул иргэд та бүхэн идэвхтэй хамрагдана уу.👩‍⚕️

Иргэдийн анхааралд ❗✅2025 оны 01 дүгээр сарын 14-ны өдрөөс эхлэн уртасгасан цагийн хуваарьт өөрчлөлт орсон тул дараах ца...
14/01/2025

Иргэдийн анхааралд ❗
✅2025 оны 01 дүгээр сарын 14-ны өдрөөс эхлэн уртасгасан цагийн хуваарьт өөрчлөлт орсон тул дараах цагийн хуваарийн дагуу иргэд та бүхэн "ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ"-өөр үйлчлүүлнэ үү ❗❗❗
✅ӨЭМТ нь 2025.01.14-ний өдрөөс хэвийн хуваарийн дагуу Даваа-Баасан гарагуудад 08:00- 17:00 цагийн хооронд ажиллана. Цайны цаг 12:00- 13:00 цаг.

#Амралтын өдөр буюу Бямба, Ням гаригуудад Томуугийн амбулатори Хан-Уул ЭМТ-д 10:00-17:00 цагийн хооронд ажиллаж байна.

📲 И-Баримт аппликэйшний хөгжүүлэлт бүрэн хийгдэж 2025 оны ЭМД-ын шимтгэлээ төлөх боломжтой боллоо. 📌Та доорх зааврын даг...
10/01/2025

📲 И-Баримт аппликэйшний хөгжүүлэлт бүрэн хийгдэж 2025 оны ЭМД-ын шимтгэлээ төлөх боломжтой боллоо.
📌Та доорх зааврын дагуу и-баримт аппликэйшнээр ЭМД-аа төлөөрэй.
Алхам 1️⃣ : Гар утасныхаа Appstore болон Playstore-оос E-Barimt гэж хайн UPDATE хийж, нэвтрэх.
Алхам 2️⃣ : Үйлчилгээ цэснээс “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар” хэсгийг сонгох.
Алхам 3️⃣ : Даатгуулагчийн төрлөө сонгох.
Алхам 4️⃣ : Албан журмын даатгал-Сонголтоор хэсгийг сонгох.
Алхам 5️⃣ : Шимтгэл төлөх гэж буй хүнийхээ регистрийн дугаарыг оруулан шалгах товчийг дарна.
Алхам 6️⃣ : Хүснэгтээс шар өнгөтэй саруудыг идэвхижүүлээд төлөх товчийг дарах.
Алхам 7️⃣ : Өөрийн ашигладаг интернет банкаар нэвтэрч ороход таны сонгосон саруудын төлөлтөөр нэхэмжлэх үүсэж үргэлжлүүлэх товчийг дарна.
Алхам 8️⃣ : Нийт үнийн дүн, дансны дугаар, гүйлгээний утга дээр "2" тоо бүхий нэхэмжлэх гарч ирэх бөгөөд үргэлжлүүлэх товчийг дарна.
Алхам 9️⃣ : Та шимтгэл төлсөн РД болон гүйлгээнийхээ мэдээллийг ибаримт аппликэйшнийхээ ТӨЛӨГДСӨН гэдэг хэсгээс харах боломжтой.

Бага насны хүүхдийг товчин зай залгихаас урьдчилан сэргийлье!👉Товчин зай агуулсан зүйлсийг гэрт байлгахаас зайлсхийх👉Тог...
08/01/2025

Бага насны хүүхдийг товчин зай залгихаас урьдчилан сэргийлье!
👉Товчин зай агуулсан зүйлсийг гэрт байлгахаас зайлсхийх
👉Тоглоомын зайны аюулгүй байдлыг хангаж, скочоор битүүмжлэх
👉Товчин зай агуулсан зүйлсийг хүүхдийн гар хүрэхгүй газар хадгалах
👉Товчин зай болон тэдгээрийг агуулсан зүйлсийг (сав, баглаа, боодолд хийх) аюулгүй устгах
👉Бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр үлдээхгүй байх
Хүүхдэд тавих хараа хяналтаа нэмэгдүүлэх.

 #Маскаа зүүгээрэйВирусын гаралтай ханиад маш хурдан хүндэрч, хатгалгаа менингет болж хүндэрч байна.Мөн агаарын бохирдлo...
06/01/2025

#Маскаа зүүгээрэй
Вирусын гаралтай ханиад маш хурдан хүндэрч, хатгалгаа менингет болж хүндэрч байна.
Мөн агаарын бохирдлooс хямд төсөр, энгийн аргаар өөрийгөө хамгаалахын тулд маск зүүж байгаарай. Агаарын чанар нь хүлцэх хэмжээнээс (АЧИ 50-аас дээш) давсан тохиолдолд жилийн улирал хамааралгүй маск зүүж байж бохирдлын сөрөг нөлөөг бууруулна.
Өөрийн эрүүл мэндийг хамгаалан мөн бусаддаа үлгэр дууриалал болцгооё

01/01/2025
 #Цусан суулга нь Шигеллийн(Shigella) төрлийн нянгаар үүсгэгддэг гэдэсний халдварт өвчин юм. Цусан суулга өвчний үүсгэгч...
25/12/2024

#Цусан суулга нь Шигеллийн(Shigella) төрлийн нянгаар үүсгэгддэг гэдэсний халдварт өвчин юм. Цусан суулга өвчний үүсгэгч Shigella-ийн дөрвөн өөр зүйл байдаг.
Халдварын үүсгэгч нь: сүү, ээдэм, зайрмаг, махан хоол, ногоо жимсэнд их үрждэг. Гадаад орчинд өвчтэй хүн, нян тээгчийн өтгөнөөр ялгаран тархаж, хөрс, эд юмс, ус, хоол хүнсийг бохирдуулж, ихэвчлэн ахуй хавьтлын замаар хүнээс хүнд халдварладаг. Мөн нянгаар бохирлогдсон хоол хүнс, ус хэрэглэх үед халдварлана. Халдварын эх уурхай нь шинж тэмдэгтэй болон шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилсөн хүн, нян тээгч байна.
Халдвар авсан хүнд 1-2 хоногийн дараа халуурах, бөөлжих, цус, залхагтай олон удаа суулгах, гэдэс базлах шинж тэмдгээр илэрдэг. Архаг өвчингүй, дархлаа хэвийн бол 5-7 хоногийн хугацаанд эдгэрдэг. Халдвар авсан зарим хүмүүст ямар ч шинж тэмдэггүй байж болно. Гэвч бусдад халдварыг дамжуулдаг. Цусан суулга өвчний тархалтыг гараа савандаж угаах, ариун цэвэр, эрүүл ахуйн бусад арга хэмжээ авснаар зогсоож болно.
Цусан суулга өвчин халдварлалт өндөртэй, жишээлбэл бохирдсон гараа амандаа хүргэх, хоол хүнсэнд хүрэх үед халдвар авах боломжтой. Маш бага (10-100) тооны нян залгихад халдварыг үүсгэдэг ба өвчин эхэлсэнээс хойшхи гурван долоо хоног халдвар тараах боломжтой байдаг. Ихэвчлэн 2-4 хүртэлх насны хүүхдүүд өвчилдөг. Бага насны хүүхдэд хордлого ихтэй, шингэнээ амархан алдах, бүдүүн гэдэсний шарх үүсэх зэрэг хүндрэл үүсдэг.
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ:
• Хоол унд бэлтгэхийн өмнө, хоол идэж уухын өмнө, бие зассаны дараа, гаднаас орж ирээд гараа савандаж угааж хэвших.
• Дахин боловсруулахгүй хүнсний бүтээгдэхүүн, ногоо, жимсийг сайтар угааж хэрэглэх,
• Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа үйлдвэрлэсэн огноо, хаяг, шошгийг сайтар нягтлах,
• Хүнсний бүтээгдхүүний тээвэрлэлт, хадгалалтын хугацаа хэтэрсэн эсэх, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгаж авах,
• Мах ногоо хэрчдэг мод, хутгыг талх, цөцгийн тос, торт, хиам, хэрчдэг зүйлсээс тусад нь байлгах,
• Хөргөгчинд нэг дор мах, ногоо, талх, торт, хиам, цөцгийн тос, жимсийг хадгалахгүй байх,
• Ус түгээх цэг, ус хадгалах сав, усны машин, гэртээ ус авдаг сав, лаазыг 7 хоногт 2-оос доошгүй удаа угааж, усаа тогтмол таглаж занших,
• Хог хаягдлыг усны эх булгаас хол хаяж шатааж устган булах. Учир нь ил задгай хог хаягдал нь борооны усанд урсан хот суурин, зуслан ногооны талбайг бохирдуулдаг.
• Ил задгай бие засахыг хориглох, жорлон бохирын цооног, муу усны нүх зэргийг шаардлагын дагуу барих, дулааны улиралд авгалдай устгах устгал хийж хлор агуулсан бодисоор тогтмол халдваргүйтгэл хийх,

👉Үйлчлүүлэгч та энэхүү линкээр ороод өрхийн эмнэлгийн тусламж үйлчилгээний СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГААНД идэвхтэй хамрагда...
06/12/2024

👉Үйлчлүүлэгч та энэхүү линкээр ороод өрхийн эмнэлгийн тусламж үйлчилгээний СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГААНД идэвхтэй хамрагдана уу🤗

Address

Ulaanbaatar
11000

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Telephone

+97672703867

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Best Aged Care Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Best Aged Care Mongolia:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram