10/02/2026
Сүүлийн үед маш ихээр нэмэгдэх болсон сэтгэл түгшилт, сэтгэл гутралт, голын хий зэрэг өвчингүүд нь ер нь бол 2019 он буюу ковидын вакцины нөлөөллөөс бүр их болчихсон. Хэт цус өтгөрсөн, вакцины хорноос бие ихээр хордсон. Нөгөө талаар хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэвшил, хооллолт, нойрны буруу хэвшил, стресс архаг ядаргаа, нөлөөлж байгаа. Эдгээр нь бол өнгөц харагдах тал нь. Монголчууд бид хүйтэн сэрүүн уур амьсгалтай, жилийн 4 улиралдаа зохицож амьдардаг ард түмэн. Бидний үндсэн уламжлалт Монгол хоол энэ байгаль цаг уурынхаа нөхцөлд тохирсон байдаг. Гэтэл гадны хоолны соёл өргөн дэлгэрснээс цөс хэт бадраах, хий хөдөлгөх хоол ундаа ихээр хэрэглэж байна, бас турах жин хасах гэх мэтчилэн сэрүүн чанарын хоолыг идэцгээгээд сэрүүдээд, хий арвидсан хүмүүс ч түгээмэл байна. Өөрөөр хэлбэл цагаан будаа, газтай хүйтэн ундаа уугаад байж эдгэнэ гэж байхгүй. Сэтгэл түгшилт, айдас, голын хий гэх мэтчилэн өвчний уг үндэс бол уламжлалтаар бол хийн өвчин. Хий өвчин нь идэш ууш, унтах нойр, сэтгэл санааны цочмог хямрал, орон гэрийн тав тух гээд олон зүйлээс үүсэж бүх л өвчний эхлэл болдог. Уламжлалт тан биш эм ууснаар хийн өвчлөл дарагдана гэж байдаггүй зөвхөн намжина.
Хүний бие нь махан бие, сүнсэн бие, сэтгэл бие гэсэн 3 зүйлээс бүтдэг. Бид махан бие дээр зовиур илрэхэд сая өөрийгөө өвдлөө гэж мэдэрдэг. Гэтэл энэ бүхэн эхлээд сүнсэн бие дээр гэмтээд урт удаан хугацааны явцад сэтгэл бие, махан биеээр өвчлөл мэдрэгдэж эхэлдэг. Нүдэнд үзэгдэх, үзэгдэхгүй олон шалтгаан эдгээр эмгэгийг үүсгэж байгаа.
Энэ өвчин үүсэхэд нөлөөлдөг зүйлс:
1. Өдөр тутмын амьдралын буруу хэвшилүүд:
Унтах цагтаа унтахгүй нойр алдах
Өдрийн цагаар унтах
Хүйтэн сэрүүн чанартай хоол хүнс
Буруу хувцаслалт
Даарч хөрөх, айх цочих
Сэтгэлийн гэнэтийн хөөрөл, хямрал
Амьдралын элдэв дарамт асуудлууд
Элдэв мацаг
Архи согтууруулах ундаа
Орон гэрийн тав тух гэх мэтчилэн илээр үзэгдэх нөхцөлүүд
2. Далд нөлөөлөлүүд:
Сүнсэн биеийн гэмтэл
Орон байрны энерги
Бие бузартах
Сүлд хийморь доройтох
Элдэв ад дон, лус, их хүчтэнгүүдийн нөлөөлөл гэх мэтчилэн
3. Удмын удамшилын шалтгаантай асуудлууд
Удамшсан өвчин
Удмын шүтлэг доройтсон зэргээс үүсдэг. Олон олон асуудлуудаас үүсдэг, зарим нэгийг нь хаясан байж магадгүй.
Энэ өвчлөл, энергийн гэмтэлүүдийг хэт туйлширч бүгдийг нь сэтгэцийн, сэтгэл зүйн эмгэг болгож оношлож тайлбарласнаас хэт айдаст автах, галзуу өвчинтэй андуурах тохиолдолууд ч энэ асуудлыг даамжируулах нөхцөл болдог. Хүүхэд залуусыг ч ихээр айлгаад байна. Дээр нь сошиал дээрх элдэв худлаа зөвлөмж, мэдээлэлүүд.
Сүүлийн жилүүдэд гэнэтийн үхэл ихэссэн, түүний нөлөөгөөр элдэв сүнсэнд дайрагдах, орон гэр оршин байгаа газрын энергиэс гэмтэх, аялал зугаалга уул усаар хэт их явснаас өөрсдийн буруутай үйлдлээс болж хий юмсад дайруулах, хий юмс дагах нь их болсон. Мөн нийгмийн элдэв асуудал гэнэтийн өр шир, ажилгүйдэл, элдэв хэрэг төвөгт орооцолдох, аваар осол, үхэл хагацал, орон шоронд орох гэх мэтчилэн энэ бүхнээс үүдээд зөвхөн тэдгээр хүмүүст биш тэдний үр хүүхдүүд, ар гэрийнхэнд ч хам нөлөөгөөр хямрал мэдрэгдснээр ийм сэтгэл түгшилт ихэссэн. Чи хүүхэд яав л гэж биш тэд ч энэ бүхнээс маш ихээр хямарч стрессдэж өвдөж байгаа. Бүгдийг нь сэтгэцийн эмгэг, сэтгэл зүйн оношоор оношлоод Сэмүт-д хэвтүүлээд байж болохгүй э. Тиймээс энэ өвчин, энэ шаналалаас салахыг хүсвэл сэтгэл, бие, сүнс 3 ланг нь анагаах хэрэгтэй болдог. Мэдээж зарим тохиолдолд хүндэрсэн үед өргөс авсан мэт зүгээр болдог гэж байхгүй. Дээрх амьдрах орчин, сэтгэл санаа, өдөр тутмын хэвшил, гадаад нөлөөлөгч зүйлс бүгдийг нь харгалзан засах, мөн тухайн хүний уйгагүй тэвчээр хэрэгтэй болдог. Бас хамгийн гол алдаа нь өвчин тусвал бид ядаж хэд хоногоор эм ууж, бүр болохгүй хүндэрвэл эмнэлэгт хэвтдэг. Тэгвэл сүнсэн биеийн гэмтэл асуудлаа ч ганцхан хийморь сүлдээ дуудаад л орхих биш, тууштай засаж бүр болохгүй бол хатуу гүрэм дормоор засах ёстой болдог. Гэтэл ганцхан удаа оччихоод л, эсвэл шашин ном мухар сүсэг гээд яваад байдаг. Жишээлбэл: хамгийн түгээмэл тохиолддог байр саванд сүнс хий юм хорогдсноос шөнө орой унтахгүй явсаар даамжирсан асуудал их байдаг ийм асуудалтай хүмүүс дотор. Тэгвэл тэр нүдэнд харагдаж гарт баригдахгүй хий юмыг , хий юм зайлуулж холдуулдаг газраар нь л засуулна ш дэ. Шүд чинь өвдвөл шүдний эмнэлэг, машин чинь гэмтвэл машин засвар гэх мэтээр аливаа зүйл өөрийн мөн чанарт тохирсон л засалтай. Сүнсэн биений гэмтэл засахгүйгээр махан бие, сэтгэл бие хоёр засагдана гэж байдаггүй шүү. Нөгөөтэйгүүр энэ 3 биений аль нь тухайн хүнд илүү нөлөөлөл үзүүлж байгаа, тухайн амьдарч байгаа газар орны энерги зэргээс шалтгаалаад хүн хүнд эдгэх арга нь ч өөр байдаг. Онош гаргалгаа нь зөв таарвал хурдан эдгэдэг шүү. Амжилт.
Aura mgl. 2026. 02. 11
#хийнөвчин, #ГолынХий, #айдас, #сэтгэлтүгшилт, #сэтгэцийнэмгэг, #сэтгэлгутрал, #улигтбодолалбадмалүйлдэл, #хоёртуйлтэмгэг,