Буяндэлгэр Эмч

Буяндэлгэр Эмч Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Буяндэлгэр Эмч, Medical and health, Бубновский төв, Ulaanbaatar.

Copy...Би ямар дэлхийн чинээ бодлоо гээдГазрын дайтай наслах бишБи ямар дээлтэй цахиур шиг явлаа гээдГалын хэртэй дүрэлз...
12/05/2026

Copy...Би ямар дэлхийн чинээ бодлоо гээд
Газрын дайтай наслах биш
Би ямар дээлтэй цахиур шиг явлаа гээд
Галын хэртэй дүрэлзэх биш
Санахын зайд гэрэлтэж
Салахын зовлонд унтаръя байз
Сархадын дайтай эсэн чангараад
Согтохын дайтай агсаръя байз
Би ямар энэрэхийн дээдээр энэрлээ гээд
Энэ замбуулинг уяраах биш
Би ямар эргэн эргэн төрлөө гээд
Ээжээсээ дахин мэндлэх биш
Намайг дагаад өтлөх юм даа
Ханиа жаахан аргадъя байз
Нутгаа танихгүй жаргах бий
Харцаа жаахан тогтооё байз
Би ямар үнэн худал хоёрын ард
Сүүлчийн цэгийг хатгах биш
Би ямар үүлтэй нартай хорвоод
Сүүдэргүйгээр амьдрах биш
Аавын хайртай нутагтаа
Ардын дуу шиг амьдаръя байз
Агтны мөртэй Монголдоо
Ахиад төрвөл зол минь тэр.

Ээждээ.

Ээжээ та хүүдээ гомддоггүй биз дээ
Хүү чинь уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай л яваа шүү дээ
Ээжээ үүрээс нойрыг чинь харамлахдаа өрхөндөө түрүүлж
Үдшийн галаас хацрыг чинь өмөөрөхдөө тулгандаа урьтаж
Гадаа гэртийн хооронд
Гарын хариу баривал болж л байна л даа ээжээ
Гэлээ ч ижий минь та
Гарынхаа дэргэд гар
Нүднийхээ дэргэд нүд байлгах гэж
Намайг төрүүлээгүй болохоор
Ухаанаасаа ухаан төрүүлсэн болохоор
Урт холын бодол минь
Тулганы захаас хол байдаг юм шүү ээжээ

Ээжээ та хүүдээ гомдоогүй биз
Хүү чинь уул өргөж таныгаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай яваа шүү
Нэг л өдөр зай чинь ханхайж
Нэгний өглөө хацар эзгүйрнэ гэж
Бодож чаддаггүйдээ
Үрийнхээ нүдэнд их өтөлж
Үлгэсэн мээмээ ширгэсэн гэж бодож чаддаггүйдээ
Буянтай таныхаа ачийг би
Буцах гийчний бэлгийн хариу шиг яараагүйдээ алдаж мэдэх юм aa
Гэлээ ч миний намхан ижий та
Хүүдээ битгий гомдоорой

Ээжээ та хүүдээ гомдоогүй биз дээ
Хайртай ээж таныгаа би мөнхийн мөнхөд хайрлая
Будан суухаас нь өмнө тэнгэрээ аргадья
Буурал нөмөрхөөс нь өмнө ижийгээ хайрлая aa
Мөчөө тэнцүүлж өндийн хөлд орохын цагт
Мөөмөнд нь байсан сүү сэтгэлд нь шингэдэг ижий минь
Мөрөө цувуулж тамгалан хүн болохын цагт
Сэтгэлд нь багтаагүй сүү санчиганд нь гэрэлтдэг ижий минь ээ
Би боддог юм, зүүн уулын солонго нь баруунаа татсан ч яахав
Зүүдлээд сэрэхэд ижий минь дэргэд минь л байвал жаргалтай гэж
Би хүсдэг юм өдөр өдрийн аашинд нь уйлж дуулах минь ч яахав
Өмөлзсөн хушуугаа би ижийдээ үнсүүлж л байвал жаргалтай гэж
Би мөрөөддөг юм дутуутай хатуутай хорвоод нь
Бүтэн жаргаагүй ч яахавдээ
Дууны мөнхийн эхлэл шиг миний ижий
Дэргэд минь л байвал жаргалтай гэж би залбирдаг юм
Үүдэн гурван сараас нь нэг нь дутсан ч яахав дээ
Үлгэрийн төгсгөл шиг миний ижий
Үрдээ харагдаж байвал жаргалтай гэж

Би ижийнхээ тухай дуулж, ижийнхээ тухай шүлэглэж

Тэнгэр мэт бурхан мэт ижий таньдаа
Дуун өргөлөө өргөж байна.

Би ямар дэлхийн чинээ бодлоо гээд

07/05/2026

Инсулины төрлүүдийг ойлгох нь чухал!

3 төрлийн үйлчилгээтэй инсулин байдаг.
1. Суурь инсулин
2. Хоол шингээдэг инсулин
3. Хурдан үйлчилгээтэй

Эмчтэйгээ зөвлөж тохирсон үйлчилгээтэй инсулиныг зөв цагт нь хэрэглэх нь хамгийн чухал юм.

Хяналтын Группийн тухай мэдэхийг хүсвэл — Мессенжерт "ХЯНАЛТ" гэж бичээрэй

30/04/2026

Инсулин эмчилгээ болон НУБ хоолны дэглэм

26/04/2026

Чихрийн шижингийн 2р хэлбэр, таргалалтын мэс заслын эмчилгээ буюу Туркэд хийгдэж байгаа сахарын өвчний мэс засал эмчилгээ!
(Bariatric Surgery, Metabolic surgery - Weight loss surgery)
Хүн өөрийн биенд тохирсон хоол унд идээд сахарын өвчин тусахгүй эрүүл амьдрах ёстой юу? Эсвэл цусан дах сахарыг огцом ихэсгэдэг гурил чихэр цагаан будаа төмс жимс идсээр байгаад сахарын өвчин тусчихаад энэ өвчинд өөрийн биеийг тааруулж мэс засал хийлгэх ёстой юу? Ийм эрүүл ухаантай хүн үнэмшихийн аргагүй эмчилгээ санал болгосон хэвээр л байх юм.
Энэ зууны эхээр ходоодны мэс засал хийж тураах арга гарсан. Хамгийн өргөн тархсан мэс засал бол ходоодны шунт юм. Мэс засалч ходоодыг 2 хувааж том хэсгийг нь битүүлж нарийн гэдэстэй холбогдсон жижиг хэсгийг нь үлдээдэг. Энэ жижигрүүлсэн ходоодны багтаамж нь ердөө хэдхэн халбага хоол эсвэл хэдхэн балга шингэн ба илүү идэж уувал дотор муухай оргидог. Мөн хоол боловсруулах замын хэсгийг нь хаачихаар шим тэжээлтэй бодис шимэгдэх нь багасдаг. Ийм мэс заслын дараа ихэнх хүмүүс түр зуур ч гэсэн заавал турдаг. Тэд хүссэн хүсээгүй байнга өлсгөлөн байдаг. Заримдаа долоо хоногийн дотор хэд хэдэн кг жин хаях ч тохиолдол байдаг. Энэ бол энэ мэс заслын гол давуу тал юм. Мэдээж хэрэг ийм засал огт аюулгүй биш. Ямар ч хүндрэл тохиолдож болно. Огцом жин хаядаг учраас ийм мэс заслын дараа арьс унжиж нэмэлт гоо сайхны асуудал үүсгэдэг. Мөн ийм мэс заслын дараа шим тэжээлийн дутагдалд орох аюултай. Залуу хүмүүс төрөх насны эмэгтэйчүүд ийм засалд орох аюултай. Мөн тодорхой хугацааны дараа ходоодны мэс засалд орсон хүн хоолны дэглэмээ солихгүй мэс заслын өмнөх хоолны дэглэмийг үргэлжлүүлэн барьвал эргээд таргалж эхэлдэг. Жилийн дараа ходоод сунаж их хоол идэж эхэлдэг.
Энэ бол байгалийн хуулийн дагуу зөв шийдэл биш нь тодорхой.
Ходоодгүй амьдарч болохгүй. Хүмүүс ямар шалтгаанаас болоод хэрэгцээнээсээ илүү их юм идээд байгаагаа ойлгохгүй мөртлөө юм идэх нөхцөлгүй болгох мэс засал хөөцөлддөг.
Энэ мэс заслын эрсдэл:
Сөөргөө буюу цээж хорсох
Наркозын хүндрэлүүд
Архаг дотор муухай оргих ба бөөлжих
Улаан хоолой сунах
Зарим хүнсийг огт идэж болохгүй
Халдвар орох
Гэдэс түгжрэх
Буцаж таргалах
Удаан хугацааны дараах эрсдэл:
Толгой эргэх хам шинж
Сахар унах
Хоол тэжээлийн дутагдалд орох
бөөлжих
ходоодны шарх
гэдэс түгжрэх
ивэрхий
гэдэс цоорох
дотор цус алдах
бусад эрхтэн гэмтэх
төмөр болон витамины дутагдал
цөсний чулуу
Мэс заслын ширээн дээр гарч хэвтэхээс өмнө өгөх сайн зөвлөгөө.
Байгалын жамын дагуу эрүүлжиж биеийн жинг хэвийн болгодог аргуудыг хэрэглэж үзээгүй байж амь насны эрсдэлтэй мэс засалд орох гэж шийдэх нь ямар ч утгагүй юм. Эхлээд өөрийнхөө биенд эрүүл болго боломж олгож үз! Үүнийг хэн ч хорихгүй.
Ихэвчлэн буруу онол дээр суурилсан ямар ч үр дүнгүй худлаа аргуудыг хэрэглэж үзээд л хүмүүст шууд мэс засал санал болгодог. Ихэнх эмч нар мөн л “өөх тос” хортой гэсэн буруу онолд автсан байдаг. Хүмүүст ходоодны мэс засал зөвлөдөг эмч нар НУБХоолны дэглэмийн “өөх тос”-ноос их айдаг. Мэдээж ходоодны мэс заслын дараа хүн бараг юу ч идэхгүй байгаа болохоор өөрийн нөөц өөхөө шатааж эхэлдэг. Өөрөөр хэлбэл ходоодны мэс заслын дараа жин хасагддаг шалтгаан нь НУБХоолны дэглэмийн үед жин хасагддаг зарчимтай хальт адилхан юм. Нүүрс усны хэрэглээ багассанаас болж цусан дах инсулиний хэмжээ хэвийн болж хүний бие өөхөө шатааж эхэлдэг.
Зөвхөн НУБХоолны дэглэм барихын тулд ходоод тайрах ямар ч шаардлагагүй. Яагаад эхлээд арай хялбар арга сонгож болохгүй гэж? Зүсэж тайрч хэзээ ч амжина.
Зарим улсад хоолны дуршил буулгадаг тархины мэс засал туршиж үзсэн. Ходоодны мэс засал амжилтгүй болвол тархины мэс засал хийе. Хүн төрөлхтөн хиймэл зохиомол хоол хүнснээс татгалзахын оронд хүний биеийг өөрчилж ийм хүнсэнд тааруулах оролдлого хийж байна.
Сүүлийн үед өөх тос, илчлэгээс айдаг айдас улам бүр багассаар байна. Өөх тос хоргүй харин эсрэгээрээ хүний бие өөх тосны дутагдалд орвол аюултай өвчнүүд тусдаг болохыг баталсан судалгаанууд улам олон болсоор байна.
Эрүүл биенд эрүүл жин оршдог болохыг баталсан шинжлэх ухаан ялж байна. Өлсөж, эм ууж, эрсдэлтэй мэс засалд орохгүйгээр эрүүл болж хэвийн жинтэй болох боломжтой. Зөвхөн бидний өвөг дээдсийн үеийн үед идэж байсан уламжлалт өөхтэй мах, загас, ногоо, өндөг гэх мэт жинхэнэ хүнсээ идэж эхлэх хэрэгтэй. Жинхэнэ хүнс идэхээр бодисын солилцооны хямрал арилж цусан дах инсулиний хэмжээ буурч биеийн жин сард 5-6кг буурч эхэлдэг. Илүү жинтэй хүмүүсийн жин хагас жилийн дотор 30-35кг, бүтэн жилийн дараа 60кг жин хасагддаг. Өөхний эсүүд багасч цусанд шим тэжээлтэй бодисууд ихэснэ. Цатгалан мэдрэмж төрнө, дасгал хөдөлгөөн хийх хүч бий болно. Өлсөх ба ядрах мэдрэмж байхгүй, хэтэрхий их биеийн тамирын дасгал ищхийх шаардлагагүй болно. Энэ бол өөрийн биетэй ажиллах ухаалаг, эвтэйхэн арга мөн. Илчлэг тоолохын оронд өөрийн биеийг чагнаж юугаар дутагдаж байна тэрийг нь өг. Илчлэг тоолох нь амьсгалаа тоолохтой адилхан ямар ч ашиг байхгүй. Биеийн жин хэвийн болохоос гадна зүрх судасны өвчнүүдийн эрсдэл багасна, цусны даралт хэвийн болно, цусан дах сахар, холестериний үзүүлэлтүүд хэвийн болно. Жинхэнэ хоол тийм үнэтэй биш ч амттай. Асуудал сахар ба цардуул гэх мэтийн урд өмнө байгаагүй, хүний биед таардаггүй хүнсний бүтээгдхүүнд байна. Ийм хүнс цусан дах сахарыг огцом ихэсгэж инсулин нь илүү гарсан сахарыг өөх болгон хувиргаж хоргүйжүүлж өөрөөр хэлбэл саармагжуулж хадгалдаг. Хүн таргалж эхэлнэ. Өлсөх мэдрэмж ихсэж улам их иднэ. Томорч байгаа “хэвлийн тарга” яг өсөж том болж байгаа хүүхдийн бие шиг байнга идэх юм нэхэж байдаг.
Илчлэгийн тухай хуучирсан онол нь хүмүүсийг таргалуулдаг хүнс идүүлж таргалуулчихаад дараа нь ходоод тайруулах мэс засал хийлгэхийг зөвлөдөг. Энэ бол буруу онолын үр дагавар болсон ухаангүй явдал мөн.
Гэхдээ хамгийн гол онол нь таргалалт бол гурил чихрийн архаг хордлого буюу бодисын солилцооны хямралын хам шинж өвчний эхний илрэлүүдийн нэг юм. Яваандаа бусад өвчнүүд нэмэгдэнэ. Цусан дах сахар ихэссэний дараа жинхэнэ асуудлууд эхэлдэг.

Send a message to learn more

26/04/2026

3 сарын дундаж сахар гэж юу вэ? Яагаад 3 сарын дараа дахин өгдөг шинжилгээ вэ?

Гэхдээ хамгийн гол онол нь таргалалт бол гурил чихрийн архаг хордлого буюу "бодисын солилцооны хямралын хам шинж " өвчний эхний илрэлүүдийн нэг юм. Яваандаа бусад өвчнүүд нэмэгдэнэ. Цусан дах сахар ихэссэний дараа жинхэнэ асуудлууд эхэлдэг.

Send a message to learn more

23/04/2026

Үзлэгийн цагийг Да - Ба гаригт
9 - 17 цагийн хооронд авна уу!!!

23/04/2026

Чихрийн шижин 1-р хэлбэр гэж юу вэ?

Цаг авах: 8810-9672 (ажлын цагаар)
Эсвэл Чатаар

22/04/2026

Чихрийн шижингийн 2-р хэлбэр гэж юу вэ?

21/04/2026

Сахарын өвчний даамжирлын шинжилгээнүүд

20/04/2026

Хэвлийн таргалалттай л бол сахарын өвчин аль хэдийн эхэлсэн байх магадлалтай

Address

Бубновский төв
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Буяндэлгэр Эмч posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share