Ариусахуйн Түлхүүр Иог Бясалгалын Төв

Ариусахуйн Түлхүүр Иог Бясалгалын Төв Өөрийн дотоод сэтгэлийн амар амгалан, мөн чанарыг ойлгож МОНГОЛ БЯСАЛГАЛЫН арга ухаанаас суралцацгаая

Бланк барих тийм ч хэцүү биш💥Та буруу хийгээд байгаа юм биш биз?😬Хэлбэрийг засаарай ➝ түлэгдэж байгаа мэт мэдрэмжийг мэд...
16/01/2026

Бланк барих тийм ч хэцүү биш💥
Та буруу хийгээд байгаа юм биш биз?😬
Хэлбэрийг засаарай ➝ түлэгдэж байгаа мэт мэдрэмжийг мэдрээрэй 🔥
Планк нь биеийн үндсэн булчингуудыг чангалж, тэсвэр тэвчээрийг нэмэгдүүлдэг маш олон талын ашиг тустай дасгал юм. Үүнээс гадна энэхүү дасгалыг хийхэд маш бага цаг хугацаа зарцуулдаг бөгөөд гэрийн нөхцөлд хийхэд тохиромжтой гэдгээрээ давуу талтай. Планк хийх концепци нь ч их энгийн. Биеэ нэг шугамд, суниах гэж байгаа мэт байрлалд, тодорхой хугацаанд хөдлөлгүй барих хэрэгтэй байдаг. Гэхдээ хүмүүс энэхүү дасгалыг хийх арга барилыг сайн мэддэг хэрнээ ямар хугацаанд хийхэд хамгийн үр дүнтэй байдаг талаар төдийлөн ойлголтгүй байдаг билээ.

Тэгвэл SoHo Strength Lab клубын үүсгэн байгуулагч, хоол ба фитнессийн мэргэжилтэн Альберт Матенигийн хэлснээр планкийг өдөр бүр хийж болох ч хугацаа нь 10 секундээс эхлээд дээд тал нь нэг минут хүртэл үргэлжлэх нь хамгийн тохиромжтой байдаг гэжээ. Жишээлбэл 60 хүртэлх секундээр гурван удаагийн давтамжтай планк хийх нь асар хурдан хугацаанд биеийн булчинг чангалж өгдөг аж. Харин хамгийн чухал зүйл нь биеийн төгс байрлалыг авч сурахад оршдог гэж тэр нэмж хэлсэн юм.

Гэхдээ хэрэв та илүү богино хугацаанд планк хийхийг хүсвэл 10 секунд дасгалаа хийж, 5-10 секунд завсарлаж болох юм. Энэ байдлаар дасгалыг 3-6 удаа давтсан тохиолдолд зогсолтгүй 60 секунд планк хийсэнтэй ижил үр дүнд хүрдэг гэдгийг Нью-Йорк хотын PhilanthroFIT фитнесс төвийн үүсгэн байгуулагч, дасгалжуулагч Даг Склар онцолсон байна.

Мөн өөрийгөө хүчилж хэт удаан хугацаагаар планк хийж болохгүй гэдгийг Матени анхааруулсан юм. Хэрэв та нэг минутаас дээш хугацаанд планк хийж байгаа бол биеэ сайн "чагнах" хэрэгтэй гэж тэр ярилаа. Учир нь планкийг хэтрүүлж хийснээр нуруундаа хэт их ачаалал өгч, гэмтэл авах нөхцөлийг бүрдүүлдэг байна.

Эцэст нь энэхүү дасгалыг зөв байрлалд, нэг минут хүртэлх хугацаанд (гурван удаагийн давтамжтай) хийсэн тохиолдолд бүтэн биеийн булчин чангарч, гайхалтай үр дүнд хүрдэг гэж Даг Склар онцолжээ.
Ариусахуйн Түлхүүр Иог Бясалгалын Төв

13/01/2026

Хүндэт Р.Бадралмаа танд
Эрхэм дотны нэгнээс тань
Эмчилгээний иог бясалгалын 5 хоногийн сургалтад хамрагдах
Бэлгийн карт бэлэглэжээ.
Танд сэтгэлийн эрүүл энхийг амьдралын зол баясгалангийн хамтаар хүсэн ерөөе.

Ариусахуйн Түлхүүр Иог Бясалгалын Төв

Дотоод оршихуй, мөн чанартаа тухлан Сэтгэлээ төвшрүүлж,биеэ эрүүлжүүлэх зорилготой эрүүл амар амгаланг эрхэмлэх эрдэмд с...
13/01/2026

Дотоод оршихуй, мөн чанартаа тухлан Сэтгэлээ төвшрүүлж,биеэ эрүүлжүүлэх зорилготой эрүүл амар амгаланг эрхэмлэх эрдэмд суралцахаар Хичээлд бүртгүүлсэн хүмүүстээ Талархалаа ....
2 хүний суудал байгаа бүртгүүлэж болноо

🚌Жич: 1 р сарын 15 ны өглөө 9:30 цагт Дүнжингаравын урд зогсоолоос унаа хөдөлнө. Жолооч утас 80942288

Цагаа баримтална уу ...🥰

Та бүхнийгээ хүлээн авах бэлтгэл ажил бэлэн боллоо

11/01/2026

Эмчилгээний иог бясалгал нь
амьсгал, зөөлөн хөдөлгөөн, төвлөрлийг хослуулан
мэдрэлийн тогтолцоог тайвшруулж,
булчин, үе мөчний уян хатан байдлыг сайжруулж,
биеийн өөрийн нөхөн сэргээх чадварыг идэвхжүүлдэг давуу талтай юм. Тиймээс ч манай иог бясалгалын багш нар Эмчилгээний иог бясалгалыг мастер хөтөлбөрөөрөө сонгон, аль болох олон хүнд энэхүү эрүүлжих дадлыг төлөвшүүлэх зорилго тавин ажиллаж байгаа билээ.
Эмчилгээний иог бясалгалын сургалтад хамрагдсанаар:
🧘‍♀️Бие амарна,
🍃Сэтгэл тайвширна,
☯️Оюун төвлөрнө,
🔐Бие, сэтгэлээ дотроос нь өөрөө эрүүлжүүлж сурна.
🛡️Эмчилгээний иог бясалгал бол эрүүл мэндийн жинхэнэ тэнцвэр юм.🛡️
Эмчилгээний иог бясалгалын 5 хоногийн сургалт Ариусахуйн Түлхүүр Иог Бясалгалын Төв-д 1-р сарын 15-наас 19-ний өдрүүдэд болно.
Бүртгэл: 75885588, 99091822

Иогийн багш Л.Янжин, Бясалгалын багш Б.Дарьжав,Иогийн багш Б.Нансалмаа нар маань та бүхнийг ЭМЧИЛГЭЭНИЙ ИОГ БЯСАЛГАЛ мас...
10/01/2026

Иогийн багш Л.Янжин,
Бясалгалын багш Б.Дарьжав,
Иогийн багш Б.Нансалмаа нар маань та бүхнийг ЭМЧИЛГЭЭНИЙ ИОГ БЯСАЛГАЛ мастер хөтөлбөртөө урьж байна.
5 хоногийн сургалт Ариусахуйн Түлхүүр Иог Бясалгалын Төв-д 1-р сарын 15-наас 19-ний өдрүүдэд болно.
Бүртгэл: 75885588, 99091822

Цэвэр агаарт, байгалийн тэнцвэрт орчиндэмчилгээний иог, бясалгалаар бие сэтгэлээ амраах 5 хоногийн сургалтанд урьж байна...
08/01/2026

Цэвэр агаарт, байгалийн тэнцвэрт орчинд
эмчилгээний иог, бясалгалаар бие сэтгэлээ амраах 5 хоногийн сургалтанд урьж байна.

Тухтай, дулаан орчинд
мэргэжлийн иог бясалгалын багш нартай,
монгол ахуй, зөв зохистой хооллолтыг
иог бясалгалтай хослуулсан цогц хөтөлбөрөөр
өөрийгөө шинээр мэдэрч, дотоод энергээ сэргээн, бие сэтгэлээ анагаах боломжийг өөртөө олгоорой.
Ариусахуйн Түлхүүр Иог Бясалгалын Төв

Эмчилгээний иог бясалгал гэж юу вэ?🍀Эмчилгээний иог бясалгал нь бие – сэтгэл – оюуны тэнцвэрийг сэргээхэд чиглэсэн зөөлө...
07/01/2026

Эмчилгээний иог бясалгал гэж юу вэ?
🍀Эмчилгээний иог бясалгал нь бие – сэтгэл – оюуны тэнцвэрийг сэргээхэд чиглэсэн зөөлөн, аюулгүй дадал юм.
✔️ Амьсгал, хөдөлгөөн, бясалгалыг уялдуулна
✔️ Стресс, ядаргаа, нойргүйдлийг багасгана
✔️ Дархлаа, дотоод энергийн урсгалыг дэмжинэ
✔️ Нас, биеийн онцлогоос үл хамааран хэн ч суралцах боломжтой

🧘‍♀️ 5 хоногийн сургалтаар
– Өөрийгөө таньж, тайвшрах арга
– Биеэ сонсож, аажмаар эдгэрэх дадал
- Эрүүл зохистой хооллолт
- Амьсгалын дасгал, иог, бясалгалаар биеийн энергиэ тэнцвэржүүлэх арга
– Өдөр тутамд хэрэглэх энгийн техникүүдийг сурна

✨ Өөртөө анхаарал хандуулж, дотоод амар амгаланг мэдрэх цагийг өөртөө бэлэглээрэй.

📅 Эмчилгээний иог бясалгалын 5 хоног сургалт 2026.01.15 – 2026.01.19 -ний өдрүүдэд явагдана
📞 Бүртгүүлэх Утас: 75885588, 99091822

Эмчилгээний Йога Бясалгалын 5 хоногийн сургалт хичээлэхээр бүртгэл эхэллээ.🧘‍♂️☯️Эрүүл Цэвэр агаарт   5 хоногийн Зөө...
06/01/2026

Эмчилгээний Йога Бясалгалын 5 хоногийн сургалт хичээлэхээр бүртгэл эхэллээ.🧘‍♂️
☯️Эрүүл Цэвэр агаарт 5 хоногийн
Зөөлөн урсгалт Винъяаса йога + Эмчилгээний йога+ Алжаал тайлах бясалгал.
Тав тухтай байр нам тайван орчинд 5 өдрийг ӨӨРТӨӨ ЗОРИУЛЖ бие сэтгэлээ амраан амьсгалынхаа эрүүл мөн чанарыг эрхэмлэн өөрийн дотоод оршихуйгаа анирдан тухлаарай.🙏💚

⭐️Байрлах цэвэрхэн өрөө
⭐️Өглөө,өдөр,оройн хоол /эрүүл,зөв зохистой хоололт/

Багш нар:
Л.Янжин /йогийн багш/
Б.Дарьжав /бясалгалын багш /
Б.Нансалмаа /йогийн багш/
Хэзээ:
😇 1 сарын 15 наас 19 ний хооронд Эмчилгээний Йога Бясалгалын 5 хоногийн сургалт (SILENCE MEDITATION- дуугаа хураалтай )

Төлбөр : 580,000 төг
Хаана: “АРИУСАХУЙН ТҮЛХҮҮР “Гачууртын шар хоолойн аманд (хотоос 35 кмт)

Холбогдох утас: 75885588. 99091822

ГҮНЗГИЙ АМЬСГАЛ - УРТ НАСЛАХ ЖОРГэдсээ пөмбийлгөж байгаад цээж дүүртэл гүнзгий амьсгалах нь амьд амьтанд байх ёстой инст...
06/01/2026

ГҮНЗГИЙ АМЬСГАЛ - УРТ НАСЛАХ ЖОР
Гэдсээ пөмбийлгөж байгаад цээж дүүртэл гүнзгий амьсгалах нь амьд амьтанд байх ёстой инстинкт атал, зав чөлөөгүй нийгэмд бид гүйцэд амьсгалахаа, тэр бүү хэл амьсгалж байгаагаа ч анзаарахаа байж.
Гүнзгий буюу зөв амьсгал нь сэтгэл зүй болоод бие махбодийн эрүүл байдлыг хангахад амин чухал үүрэгтэй. Тухайлбал,
💚Стрессээ удирдах,
💚Нойргүйдлээс ангижрах,
💚Сэтгэл гутралыг анагаах,
💚Сэтгэл хөдлөлөө хянах,
💚Анхаарал төвлөрлийг нэмэгдүүлдэг байна.
Төрсөн цагаас эхлэн уушги тань зогсолтгүй ажиллаж минутад дунджаар 16, өдөрт 23 мянган удаа амьсгалдаг гээд бод доо.
Түргэн бас гүехэн, төвлөрөөгүй амьсгал нь сэтгэл гутрал, сэтгэл зовнил, цусны даралт ихсэх, бухимдлаа хянаж чадахгүй байх зэрэг асуудлын шалтгаан болдгийг эрдэмтэд олон жилийн турш судалжээ.

🧘‍♀️Тайвшралыг бий болгох арга
Сонирхолтой нь бясалгагч, йогчид, эрдэмтдийн үзэж буйгаар минутад 6 удаа гүнзгий амьсгал авах нь ямар ч үед тайван байх нөхцөлийг хангах үндэс болдог ажээ.
Mindfulness зэрэг орчин үеийн бясалгалын чиг хандлага нь амьсгалын тухай эртний үзэл санаанаас үүдэлтэй. Хамгийн тод жишээ бол хиндү болон ведийн номлол, Пранаяма иогийн ухаанд ухамсарласан амьсгалын ач холбогдлыг хүн төрөлхтөнд ойлгуулахыг хичээж иржээ.
Гүнзгий амьсгалын турш vagus nerve нь давтамжтайгаар өдөөгдөн цусны даралт болон зүрхий цохилтыг удаашруулах зэрэг эерэг өөрчлөлтийг бий болгодог байна.
Жафарын судалгаагаар ухамсарласан амьсгал нь зүрх судасны тогтолцооны хэвийн ажиллагааг хангаад зогсохгүй, минутанд 6 удаа удаан гүнзгий амьсгалах нь өвчнийг тэсвэрлэх чадварыг (ямарваа өвчинд сэтгэл зүйн хэт мэдрэг байдлыг багасгадаг) нэмэгдүүлдэг байна.
Хүний биед хүчилтөрөгч дутагдах нь ой санамж муудах, дархлаа муудах, эрч хүчгүй байхын нэг гол шалтгаан болдог.
Тиймдээ ч нас ахих тусам ой санамж муудах, тамир тэнхээ муудах шалтгааныг хүчилтөрөгчийн дутагдалтай эрдэмтэд холбон тайлбарладаг. Иймд цээжээрээ бус хэвлий хэсгээ агаарааг дүүргэж гүнзгий амьсгал авч удаанаар, аажуухан гаргах нь таны бие физиологи сэтгэл зүйн эрүүл мэндэд ихээхэн тустай болохыг бид мэдэж авлаа. Харин одоо үүнийг амьдралдаа дадал болгоорой. 💚🌿🍀
Ариусахуйн Түлхүүр Иог Бясалгалын Төв

06/01/2026

Монголын Иогчдын Холбоонд
нээгдлээ

* Бүртгэл 1сарын1-2сарын1 хүртэл явагдана та бүхэн

✅ Гишүүн багш
✅ Гишүүн төв
✅ Гишүүн сургуулиар бүртгүүлэх боломжтой.

Холбоо жилдээ хоёр удаа буюу 1, 7 сард шинэ гишүүн багш нар, шинэ төвүүдээ бүртгэн авдаг билээ🤝🏻

https://www.yogafederation.mn/ 👈🏻 Та манай website-н линкээр нэвтрэн БҮРТГЭЛ хэсгээс сонгоно уу.

Та холбоонд элссэнээр: 🤝🏻
- Иогийн хамт олонтой болж хамтдаа хөгжих боломжтой

- Холбооноос зохион байгуулдаг багш чадавхжуулах, хөгжүүлэх сургалтуудад үнэ төлбөргүй эсвэл хөнгөлөлттэй үнээр хамрагдана

- Монголын Иогийн Фестиваль болон бусад олон улсын, дотоодын иогийн арга хэмжээ, хөтөлбөрийн сонгон шалгаруулалт, шинэ жил, цасны баяр зэрэг олон арга хэмжээнүүдэд оролцох боломжтой

- Ажлын байр болон хамтрагчаа олох боломжтой

– Холбооны албан ёсны бүртгэлтэй гишүүн нь хэрэглэгч, суралцагчдад итгэл төрүүлдэг.

– Салбарын хөгжлийг тодорхойлох хэлэлцүүлэг, судалгаа, хууль эрх зүйн орчны шинэчлэлд оролцох боломж бүрдэнэ.

🎯 Хэрэв та иогийг зөвхөн хичээл заах бус, салбараа хөгжүүлэх том боломж , алсын хараа гэж харсан бол энэ таны боломж.

🌱 Нэгэн зорилгын төлөө, нэгэн сэтгэлээр нэгдсэн иогийн гэр бүлд урьж байна!
Монголын Иогчдын Холбоо - Mongolian Yoga Federation

Өдрийн мэнд🌿Парвритта Триконасана (Мушгиа гурвалжингийн байрлал)-ын ашиг тусыг танилцуулъя 🌿✅ Тэнцвэр ба тогтвортой байд...
02/01/2026

Өдрийн мэнд
🌿Парвритта Триконасана (Мушгиа гурвалжингийн байрлал)-ын ашиг тусыг танилцуулъя 🌿
✅ Тэнцвэр ба тогтвортой байдлыг сайжруулна.
✅ Хүзүү, ташаа, хөлний булчингуудыг сунгана.
✅ Нуруу нугасны уян хатан байдлыг сайжруулна.
✅ Хэвлийн эрхтнүүд болон хоол боловсруулалтыг идэвхжүүлнэ.
✅ Цээж, мөрийг нээнэ.
✅ Анхаарал төвлөрлийг нэмэгдүүлнэ.
✅ Цусны эргэлтийг сайжруулна.
✅ Нурууны өвдөлтийг намдаана.
Ариусахуйн Түлхүүр Иог Бясалгалын Төв

Амжилт бүтээлийн гэрэл цацарсанАз жаргалийн мөнгөн жимээрУрам зориг хүсэл тэмүүллээр дүүрэнУгтах он айсуй.Та бүхэндээ ши...
30/12/2025

Амжилт бүтээлийн гэрэл цацарсан
Аз жаргалийн мөнгөн жимээр
Урам зориг хүсэл тэмүүллээр дүүрэн
Угтах он айсуй.
Та бүхэндээ шинэ оны мэнд дэвшүүлье. Гэгээн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Ариусахуйн Түлхүүр Иог Бясалгалын Төв

Address

Baynzurkh Duureg 20-r Horoo Gachuurt
Ulaanbaatar
00976

Telephone

99091822

Alerts

Be the first to know and let us send you an email when Ариусахуйн Түлхүүр Иог Бясалгалын Төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Ариусахуйн Түлхүүр Иог Бясалгалын Төв:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram