Элэгний төв

Элэгний төв The first-ever, non-profit center-of-excellence for diagnosis, treatment, and research of liver disease
Элэгний өвчний оношилгоо, эмчилгээ, судалгааны төв

Элэгний төв нь Монгол Улс дахь элэгний эмгэг өвчинтэй тэмцэх, хепатитын вирүсийг эрт илрүүлэн эмчилж, элэгний хавдар, хатуурлын шалтгаант нас баралтыг эрс бууруулах, элэгний С вирүсийн голомтыг устгах зорилго бүхий судалгаа, эрдэм шинжилгээ, оношилгоо эмчилгээний, ашгийн бус, нийгэм олон нийтэд чиглэсэн, анагаах эрдэм судлалын цогцолбор төв юм.

📢 ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТЭРЛЭЭМанай Элэгний төвд Helicobacter pylori илрүүлэх амьсгалын тест шинээр хийгдэж эхэллээ. 🩺✨✔ Өнд...
08/05/2026

📢 ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТЭРЛЭЭ

Манай Элэгний төвд Helicobacter pylori илрүүлэх амьсгалын тест шинээр хийгдэж эхэллээ. 🩺✨

✔ Өндөр нарийвчлалтай
✔ Өвдөлтгүй, дуран шаардлагагүй
✔ 15–20 минутын дотор хариу гарна
✔ Ходоодны шарх, гастритын /ходоодны үрэвсэл/ шалтгаан болох H. pylori-г илрүүлэх боломжтой

🤍 Ходоодны зовуурь, хорсох, дүүрэх, эвгүй оргих шинж тэмдэгтэй бол эрт илрүүлж, зөв оношлуулаарай.

📍Элэгний төв
📞 7013-2006

Элэгний В,Д вирусийн хавсарсан халдвартай(Д вирустай) үйлчлүүлэгчиддээ. Та бүхэн энэхүү асуумжид өргөнөөр хамрагдан асуу...
08/05/2026

Элэгний В,Д вирусийн хавсарсан халдвартай(Д вирустай) үйлчлүүлэгчиддээ.
Та бүхэн энэхүү асуумжид өргөнөөр хамрагдан асуулт бүрт чамбай хариулахыг хүсч байна. Энэхүү эмчилж, хянахад төвөгтэй вирусийн халдварын эсрэг тэмцэхэд таны оруулж чадах том хувь нэмэр бол судалгаа шинжилгээ шинэ, үр дүнтэй бүхнийг дэмжих билээ.

Та асуумжид доорх линк ба QR кодыг ашиглан орж хариулна уу. Баярлалаа.

https://forms.office.com/r/tYJgMiLPMf

🖐️ ДЭЛХИЙН ГАРЫН ЭРҮҮЛ АХУЙН ӨДӨР 🧼🌍 ДЭМБ-аас жил бүрийн 05-р сарын 05-ны өдрийг Дэлхийн Гарын эрүүл ахуйн өдөр болгон👉 ...
05/05/2026

🖐️ ДЭЛХИЙН ГАРЫН ЭРҮҮЛ АХУЙН ӨДӨР 🧼
🌍 ДЭМБ-аас жил бүрийн 05-р сарын 05-ны өдрийг Дэлхийн Гарын эрүүл ахуйн өдөр болгон👉 “Clean care is in your hands” уриатайгаар тэмдэглэж байна.
Дэлхийн гарын эрүүл ахуйн өдрийг тохиолдуулан халдварын сэргийлэлт, хяналтын хамгийн суурь арга хэмжээ болох гарын эрүүл ахуйг сахих дадлыг онцлон уриалж байна.
Гарын зөв угаалт нь эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар болон олон нийтийн дунд тархах халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд өндөр үр нөлөөтэй, батлагдсан арга юм.
Эрүүл мэндийн байгууллага болон иргэн бүр гарын эрүүл ахуйн зөв дадлыг хэвшүүлснээр халдварын тархалтыг бууруулах боломжтой.
👉 Таны гар — халдвараас сэргийлэх хамгийн чухал хамгаалалт.
#ГарынЭрүүлАхуй #ХалдварХяналт #ЭрүүлМэнд

📢 МЭДЭЭЛЭЛ 📢Элэгний төв эмнэлэг 2026 оны 5 сарын 1-ээс зуны цагийн хуваарьт шилжлээ 🌿☀️🕢 Өглөө 07:30 цагаас үйл ажиллага...
29/04/2026

📢 МЭДЭЭЛЭЛ 📢
Элэгний төв эмнэлэг 2026 оны 5 сарын 1-ээс зуны цагийн хуваарьт шилжлээ 🌿☀️
🕢 Өглөө 07:30 цагаас үйл ажиллагаагаа эхлүүлнэ.
🚗 Улаанбаатар хотын түгжрэл эхлэхээс өмнө амжиж,
👉 тайван, ачаалал багатай үед үйлчлүүлэх боломжтой боллоо!
💚 Та эрт ирснээр
✔️ Хүлээгдэл багатай
✔️ Түргэн шуурхай үйлчилгээ авах боломжтой
Элэгний төв эмнэлэг – Таны элэгний эрүүл мэндийн төлөө

🔬✨ Дэлхийн лабораторийн өдөр ✨🔬Манай “Элэгний төв” эмнэлэг нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг ...
23/04/2026

🔬✨ Дэлхийн лабораторийн өдөр ✨🔬
Манай “Элэгний төв” эмнэлэг нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулах зорилгын хүрээнд лабораторийн үйл ажиллагаандаа MNS ISO 15189:2024 “Эрүүл мэндийн лабораторийн Чанар, чадавхид тавих шаардлага” стандартыг амжилттай нэвтрүүлсэн.
🧪 Энэхүү стандарт нь лабораторийн шинжилгээний үнэн зөв, найдвартай байдал, үйл ажиллагааны чанарыг олон улсын түвшинд баталгаажуулж байгаагаараа онцлог юм.
👩‍⚕️👨‍⚕️ Бид цаашид ч үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдал, итгэлийг эрхэмлэн, чанартай, шуурхай үйлчилгээг үзүүлэхийн төлөө тууштай ажиллах болно.
💡 Эрүүл мэндийн салбарт итгэлцэл, чанарыг хамтдаа бүтээе.
#ДэлхийнЛабораторийнӨдөр #ЧанарАюулгүйБайдал #ЭлэгнийТөв

Элэгний В,Д вирусийн хавсарсан халдвартай(Д вирустай) үйлчлүүлэгчиддээ. Та бүхэн энэхүү асуумжид өргөнөөр хамрагдан асуу...
22/04/2026

Элэгний В,Д вирусийн хавсарсан халдвартай(Д вирустай) үйлчлүүлэгчиддээ.
Та бүхэн энэхүү асуумжид өргөнөөр хамрагдан асуулт бүрт чамбай хариулахыг хүсч байна. Энэхүү эмчилж, хянахад төвөгтэй вирусийн халдварын эсрэг тэмцэхэд таны оруулж чадах том хувь нэмэр бол судалгаа шинжилгээ шинэ, үр дүнтэй бүхнийг дэмжих билээ. Та асуумжид доорх линк ба QR кодыг ашиглан орж хариулна уу. Баярлалаа.

https://forms.office.com/r/tYJgMiLPMf

Жил бүрийн 4 дүгээр сарын 19-ний өдрийг Дэлхийн элэгний өдөр болгон тэмдэглэдэг билээ. Энэ жилийн хувьд бид “Эрүүл элэг ...
20/04/2026

Жил бүрийн 4 дүгээр сарын 19-ний өдрийг Дэлхийн элэгний өдөр болгон тэмдэглэдэг билээ. Энэ жилийн хувьд бид “Эрүүл элэг – Эрүүл ирээдүй” уриан дор үйлчлүүлэгчиддээ зориулан сургалт, зөвлөгөөг амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээгээр дотрын эмч, хоол зүйч Г.Оюунболор элэгний эрүүл мэндийг хамгаалах, зөв хооллолт, амьдралын хэв маягийн талаар хэрэгцээт мэдлэг, зөвлөгөөг хүргэлээ.
Элэгний эрүүл мэнддээ анхаарч, эрүүл элэг, эрүүл ирээдүйг хамтдаа бүтээцгээе 💚
#ДэлхийнЭлэгнийӨдөр #ЭрүүлЭлэгЭрүүлИрээдүй

25/03/2026
11/02/2026

📢 Ажлын зар

Элэгний төв эмнэлэг, Хэвлийн хэт авиан оношлогоогоор ажиллах, дүрс оношлогооны эмч ажилд авна. Та манайд ажилласнаар, мэргэжлийнхээ тодорхой салбаруудад илүү мэргэшин, судалгааны арга барил эзэмших ба байгууллагын зүгээс таныг мэргэжил ба судалгаа шинжилгээний чиглэлээр өсөн сайжрахыг үргэлж дэмжих болно.
📞 70132006

Address

Хаяг: Натурын зам дагуу, Сэлбийн гүүрний баруун талд Далай цамхагийн 2 давхарт
Ulaanbaatar
14302

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 10:00 - 14:00

Telephone

70132006

Alerts

Be the first to know and let us send you an email when Элэгний төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Элэгний төв:

Share

Category