Ходоодны уян дуран

Ходоодны уян дуран Ходоод, бүдүүн гэдэсний уян дуран, зөвөлгөө, эмчилгээ 99097082 88119720

07/11/2024

Тураах зөвлөгөө
Тав хүртэлх насны хүүхдийн 15,5 хувь нь илүүдэл жин, таргалалттай , 39.3 хувь нь илүүдэл жин, таргалалтад өртөх эрсдэлтэй, Монгол улс номхон далайн баруун бүсийн орнуудын дунд хүүхдийн таргалалтаар 2-р байр эзэлдэг. /ДЭМБ/ 15-69 насны хүн амын 49 хувь нь илүүдэл жин, таргалалттай гэсэн судалгаа, мэдээлэл байдаг
Таргалалтын шалтгаанд удамшлын , дааврын шалтгаан, стресс, хэт идэх хам шинж, зарим эмүүдийг дурдаж болно. Манай улсын хувьд дээрх шалтгаанууд маш бага хувийг эзэлнэ. Үүнээс хойш илүүдэл жинтэй, тарган гэсэн үгийг мариалаг, таргалалт гэсэн үгээр хэрэглэнэ.
Мариалаг хүмүүсийн 90-95 хувь нь амьдралын буруу хэв маягаас шалтгаалдаг гэж үздэг / хэт их идэх, хөдөлгөөний дутагдал/.
Хэт их идэх гэдэг ойлголт байх боловч эрүүл /оюун санаа/ хүний хувьд шалтгаан биш хоолоо хасаад л боллоо.
Хөдөлгөөний дутагдал монгол хүний хувьд нөлөөлөл багатай.
Бидний мэдэхгүй нэг шалтгаан байна. Тэр бол хонгийн хоолны хуваарилалтын буруугаас үүдэлтэй биеийн жин нэмэгдэх үзэгдэл юм.
Таргалалтын сөрөг талууд
- Бодисын солилцоо алдагдах, чихрийн шижин, зүрх судасны эмгэг, багтраа, нойрон дунд амьсгал тасалдах гээд аливаа өвчин эмгэг үүсэх эрсдэлийг нэмэгдүүлнэ.
- Тарган эрэгтэй хүүхдийг Сумочин, бөх болох хүн гэж ярьдаг бол эмэгтэйчүүд ялгаварлан гадуурхагдах, өөртөө итгэлгүй болох, сэтгэл гутралд орох зэрэг байдалд хүрдэг.
Өнөөдөр хонгийн хоолны буруу хуваарилалтаас үүдэлтэй таргалалтын тухай ярина. Энэ таргалалт мариалаг хүмүүсийн дийлэнх хувийг эзэлж байна.
Хөхтөн амьтад хоол тэжээлээсээ хамаарч хонгийн болон улирлын хэмнэлтэй байдаг. Жишээ нь: Ичдэг амьтад баавгай, тарвага хавраас зун намарт хоол тэжээлээ хангалттай идээд өвөл хэрэглэх шим тэжээлээ биедээ өөх болгон нөөцлөөд өвөл ичдэг.
Тэмээний бөх хавар шалчийгаад унасан байдаг бол намар ширээ бөхтэй болж тэмээ шиг харагдана. Тэмээ олон хоног ус, хоолгүй явж чаддаг нь бөхөнд байгаа өөхнөөсөө ус, энергийг гарган өөрийн хэрэгцээгээ хангаж байдгаар тайлбарлагдана.
Хүн бол хонгийн хэмнэлтэй байдаг. Нэг удаагийн хоолноос дээд тал нь 4-5 цагийн энергийг авдаг. Иймээс өдөрт 3-4 хооллох шаардлагатай байдаг.
Өдөрт 1-2 удаа хооллохоор 4-8 цагийн энергийг авсан гэсэн үг тэгэхээр бусад цагт нь организм хэвийн үйл ажиллагаагаа явуулахын тулд өөрийн үндсэн энергиэ ашиглана. /Өөрийн үндсэн энерги гэдэг нь амьсгалах, зүрхний ажиллагаа, бодисын солилцоогоо хэвийн явуулахад нөөцөлсөн энерги гэж ойлгож болно. Хүний дотоод энерги хэмжээтэй учир бодисын солилцоогоо хэвийн явуулах нөөц энерги хуримтлуулах шаардлага гарна. Организм биедээ өөх хуримтлуулан энэ хэрэгцээгээ хангадаг. Тодруулбал хоолгүй үедээ хуримтлуулсан өөхнөөсөө глюкоз, глюкозоос энерги гарган авч амьдарч байдаг. Энэ зохицуулалтаар хүн таргалдаг. Олон цагаар хоолгүй явах нь энэ маягаар биед өөх хуримтлах улмаар таргалах нөхцөлийг бүрдүүлдэг болохыг бид ойлголоо.

Мариалаг хүмүүсийн онцлог:
- Хоолоо хасаад байхад таргалаад байгаа хүмүүс: /шүлсээ залгиад байхад
таргалаад байх юм гэж ярьдаг/. Энэ хүмүүс өдөржин хоолгүй байгаагүй нь мэдээж,
нэг удаа сайн /чанартай/ хоол идчихээд бусад үед нь шүлсээ залгиад суугаа юм.
Надаас зөвлөгөө авсан эмэгтэйгээс найз нь чи яагаад тураад байна аа гэхэд
би хоолоо идээд л тураад байна даа гэсэн гэдэг.
- Мариалаг хүүхдүүд: Ээж аав нь бизнес эрхэлдэг, урлагийн хүмүүс, оройтож унтдаг айл
гэх мэт айлын хүүхдүүд өдрийн турш нүүрс ус ихтэй амархан шингэх/ чихэр амтан бэлэн
хүнс, хэрэглэн зөвхөн дотоод инергиэ хангаж байгаад гэрийнхэнийгээ ирэхээр
илчлэг ихтэй хоолыг нэг дор ихээр иддэгээс үүдэлтэй.
- Олон цагаар хоолгүй явж чаддаг, өл даадаг хүмүүс; Организм өөрийн зохицуулгатай;
манай эзэн хэдэн ч цаг хоол үгүй явна. Тиймээс дараа хэрэгтэй гээд илүүдэл хоолоо нөөцөлдөг.
Гэхдээ хоолоор биш өөхөн хэлбэрт шилжүүлэн биедээ хадгалдаг. Ийм хүний баас нь хатдаг.
Харин цагаар хоол иддэг хүн эсрэгээр гүйлгэдэг. Учир нь шим тэжээл цагтаа ирэх тул организм
хоол нөөцлөх шаардлага үгүй илүүдэл хоолыг баас болгон гадагшлуулдаг байна. Баас нь хатахгүй
- Өглөө хоол иддэггүй ус, кофе уудаг хүмүүс; Эдгээр хүмүүст өглөөнөөс өдрийн хоол

хүртэл зарцуулах энерги нөөцлөх шаардлага биед гарна.

- Нүүрс усаар баялаг хүнс /овьёос, амттан/ дагнаж хэрэглэдэг. Нүүрс ус нь энергийн эх

үүсгэвэр бөгөөд өөх болж хувирах процесс нь хялбар байдаг

- Орой бараг хоол иддэггүй, эсвэл орой ганцхан удаа хооллодог хүмүүс. Эдгээр хүмүүс

олон цагаар хоолгүй явж байна гэсэн үг.

- Төрсний дараа, хүүхдээ хардаг эмэгтэйчүүд: Өдөржин хүүхдийн хоолноос
идсэн болоод /хүүхдийн хоол чанаргүй/ гэрийнхнийгээ ирэхээр чанартай
хоол 1 удаа иддэг онцлогтой.
- Мэргэжлээр онцолбол; Тогооч, цэцэрлэгийн багш, бизнес, урлагийн
хүмүүс ялангуяа дуурийн дуучид, ээлжийн сувилагч, ченжүүд гэр мэт
Миний зөвлөгөө:
1- Хоногт хэргэлж буй хоолоо нарийн тооцно. Хоолоо хасахгүй байж болно.
2- Хоолоо өдөрт 3-4 удаа хувааж тогтмол цагаар иднэ.
3- Өглөө хоолныхоо 30%, өдөр 45%, Орой 25% оройны хоолыг унтахаас 3-
4 цагийн өмнө идэж хэвшинэ.
4- өглөө, өдөр, оройн хоолны хооронд мөн унтахаас 1-2 цагийн өмнө хөнгөн
цайлах хэрэгтэй.
5- Олон цагаар ажилладаг бол хоолоо 4 удаа 25% -иар тооцож идвэл зохимжтой
Хоолоо хэзээ, хэрхэн идэх талаар тайлбарлая:
- Өглөөний хоолыг 8 цагаас оройтуулж болохгүй;
- Өглөөний хоол хангалттай идэхгүй бол шөнө нөөцөлсөн энерги 10 цаг гэхэд бараг дуусна.
- Оройн хоолыг унтахаас 3-4 цагийн өмнө идэх бөгөөд оройн үндсэн хоолоо идсэний дараа буюу
унтахаас 1-2 цагийн өмнө хөнгөн цайлна. /боов талх сүүтэй цай, эсвэл сүү, элгэн тараг, ногооны
зутан, салат, эсгэлэн биш жимс байж болно/
-Хоолны их бага, чанараас хамаарч идсэн хоол хүний 1-5 цагийн хэрэгцээг хангана.
Жишээ нь: Цай, талх, боорцог 1 цагийн,
Кааш бантан, тал аяга хоол 2 цагийн,
Чанартай бүтэн аяга хоол 4 цагийн
Мах, өөх тос нь тохирсон нүнжигтэй хоол 5 цагийн энергийн хэрэгцээг хангана.

Анхаарах зүйл:

1. Аль болох жижиг аяга, таваг хэрэглэ. Хоолныхоо хэсэг болгоны амтыг мэдэрч ид тэгвэл цадах мэдрэмж наашилна
2. Хоолоо заавал дуусгах хэрэггүй. Үлдэгдэл хоолоо хөргөгчид хийж дараагийн хоолондоо хэрэглэ.
3. Өглөөний цайнд нүүрс усаар баялаг хүнс хэрэглэх нь зохимжгүй, нүүрс ус нь /Амттан, гурилан бүтээгдэхүүн/ хамгийн богино хугацаанд энерги үүсгэж, улмаар өөх хуримтлагдах бололцоог олгодог.
4. Махнаас уураг амин хүчил ялангуяа үл орлогдох амин хүчлээ авдаг учир хүний эд эсийн нөхөн төлжилт, дархлаа бүрэлдэн тогтоход өндөр ач холбогдолтой. Өөх үүсэх процесс харьцангуй удаан байдаг. Иймээс өглөө өдөр оройн аль ч хоолонд мах заавал байх ёстой.
5. Овьёос аль болох идэхээс зайлс хийх,
Овьёос нь өтгөн хатсан хүн хэрэглэхэд үр дүнтэй байдаг.
Харин сөрөг тал нь их;
- илчлэг ихтэй /1 аяга овьёос 390 ккал илчлэгтэй бол дээд гурил 334 ккал илчлэгтэй,
өөх тос дээд гурилд 2 нэгж байхад овьёосонд өөх тос 9,4 нэгж байдаг. Адууг
овьёосоор тэжээж таргалуулдаг./
- Хоолны шингэцийг сайжруулж, хоол идэх хүсэл төрүүлнэ
- Овьёос идэхэд цөс ялгарахгүй, цөс өтгөрөх нэг шалтгаан болно.
7. Эсэглэн, газтай ундаанаас зайлс хийх.
Эдгээр нь ходоодны салстыг цочроож хүчил ялгаралтыг нэмэгдүүлдэг учир хоол амархан шингэж, хурдан өлсдөг.
8. Аливаа амтлагч хэрэглэхээс зайлс хийх
Амтлагчууд нь хоолны таагүй амтыг арилгах, эрдэс бодисуудыг агуулдаг эерэг талаасаа үлүү мариалаг хүмүүст сөрөг нөлөө нь их юм. Амтлагч, халуун ногоо зэрэг нь хоолыг амттай болгож илүү их идэх мэдрэмжийг бий болгоно, хоолны шингээлтийг түргэсгэдэг
Биеийн жингээ хэрхэн тооцох /биеийн жингийн индекс/, хонгийн илчлэгийн хэмжээ, өөрт тохирсон хоолны хэмжээ тогтоох хялбар аргуудыг Fb; Ходоодны уян дуран хаягаар харж болно.
БЖИ (Биеийн жингийн индекс)
БЖИ = биеийн жин : (биеийн өндөр)2
Жишээ 1: Биеийн өндөр – 150см, жин 54,6 кг хүний БЖИ-г тооцон олцгооё.
БЖИ= 54.6:(1.50 х.15.0) = 54.6:2.25= 24.26 хэвийн жинтэй гэж үзнэ.
18.- 25 Хэвийн
25.-30 Илүүдэл жинтэй
30.-35 1-р зэргийн таргалалттай
35.-40 2-р зэргийн таргалалттай
40.-с дээш 3-р зэргийн таргалалттай
Жингээ үзэхдээ:
өглөө босоод бие зассаны дараа
хоол цай хэрэглэхийн өмнө,
хэрэглэснээс хойш 2-3 цагийн дараа хэмжих хэрэгтэй.
Хоногт авах илчлэгийн хэмжээ
эрэгтэйчүүд 3300 ккал
эмэгтэйчүүд 2800 ккал
жирэмсэн эмэгтэйчүүд өдөрт 3200 ккал
хөхүүл эхчүүд 3500 ккал
биеийн хүчний хүнд ажил хийдэг хүмүүс 4500 ккал түүнээс дээш илчлэг авч байх ёстой.

Өөрийн хоолны хэмжээг тогтоох хялбар аргууд
1. Гарын арга


• Нэг удаа өөрийн атгасан гарын хэмжээтэй хоол иднэ.
• Атгасан гар бол нэг аяга \стакан\ хоолны эзлэхүүнтэй тэнцүү
• Нэг удаа хэрэглэх махны хэмжээ таны дан алганы хэмжээ.
• Хоол амтлч майонез, масло, салатны тосон амтлагчууд нэг орцонд эрхий хурууны хэмжээтэй

2. Тавагаар тооцох арга

• Мах нь тавагны дөрөвний нэгийг,
• Нөгөө дөрөвний нэг хэсгийг талх, будаа, гоймон эзлэх ёстой.
• Үлдсэн хагасыг хүнсний ногоогоор бүрдүүлээрэй.

3. илчлэгээр тооцох

1 гр: нүүрс усанд -4 ккал илчлэг /сахар, гурилан бүтээгдэхүүн, төмс, жимс, ногоо/
Уураг - 4 ккал /Өндөг, мах, дүүпүү, буурцагт ургамал, бяслаг, загас/
Өөх тос -9 ккал / малын болон ургамлын тос, цөцгий, самар/

09/03/2024

Цөс, нойр булчирхайн өвчнөөс ангижирч болно.
Цөс, нойр булчирхайн эмгэг элбэг болсон. Цөсний эмгэгийн үед баруун хавирагны нумаар унжиж, хатгаж өвдөх, өвдөл нь баруун гар, дал мөр, бүр эгэм хүзүү рүү дамжиж өвдөх харин нойр булчирхайн эмгэгийн үед баруун, зүүн хавирган доогуур төөнөх, хорсох, эрвэгэнэж байгаа мэт хөнгөн эмзэглэхээс гадна бүр хүчтэй хатгаж өвдөнө, өвдөлт зүүн мөр, дал, ар нуруу руу ороож дамжиж өвдөнө. Цөс нойр булчирхайн өвдөлтүүд хоолны дэг алдагдах, олон цагаар өлөн явах, ялангуяа өөх тостой хоол гэнэт ихээр идэх, даарч хөрөх, айраг, хийжүүлсэн хүйтэн ундаа хоолны дараа хэрэглэх мэдээж архи дарс өлөн үедээ хэрэглэхтэй холбоотой байдаг. Дотор муухай оргих, цээж хорсох, цөс болон исгэлэн зүйлээр хэхрэх, хэл хуурайшин ам хатах, эсрэгээр шүлс асгарах, өтгөн хатах, шингэрэх, арьс салст шарлах зэрэг шинж тэмдэг илрэхээс гадна цөс, нойр булчирхайн өвчнөөр удаан өвчилсөн үед хоолонд дургүй болж турж эцэх, ядрах, нойргүйдэх, цочромтгой болох гарын алга хөлрөх зэрэг олон шинж илэрдэг. Энэ хоёр өвчин ихэнхдээ хамт явагддаг. Үүгээр зогсохгүй улаан хоолойн сөөргөө, ходоодны улайлт, шарх, хеликобактерийн халдвар гээд олон эмгэгүүд хавсарч явагддаг. ЭХО-д тодорхой өөрчлөлт харагдахгүй, цусанд нойр булчирхай фермерт амилаз, шүлтлэг фосфатаз илрэхгүй байх, цөсний талаас холестрин, билирубин илрэхгүй байх ч тохиолдол бий. Иймээс ходоодоо дурандуулаад /1 сарын дотор дурандуулсан байж болно/, ЭХО-д харуулсан бичиг /6 сарын дотор/ бусад шинжилгээгээ авч ирээд үзүүлбэл эмчилгээ зөвлөгөөг бүрэн өгнө. Өгсөн эмчилгээ, зөвлөгөөг дагаад байж чадвал цөс, нойр булчирхайн өвчнөөс ангижирч болно. Мэдээж эргэшгүй өөрчлөлт, хавдар болсон тохиолдол бол өөр асуудал шүү. Утасаар эмчилгээ зөвлөгөө өгөхгүй. Өвчний хүнд хөнгөн, үүссэн шалтгаан, өвчний явц, өмнө нь хийгдсэн эмчилгээ, хүний биеийн онцлог гээд маш олон зүйлийг харгалзан эмчилгээ зөвлөгөөг өгдөг учир нэг хүний эмчилгээ нөгөө хүнд таарахгүй, бүр эсрэгээр ч байж болно.
Эмч Ц.Энхбаатар АУ-ы доктор /Ph.D/ Утас:99097082, 88119720

Pentax-ийн ком дуран зарна.Утас: 88119720.
06/02/2024

Pentax-ийн ком дуран зарна.
Утас: 88119720.

21/11/2023
05/06/2023

Үргэлжлэл... Хонoгийн хэрэгцээт шимт бодисоо бүрэн авч чадаагүй байж эрүүл зөв хооллолт, эрүүл байх тухай ярих ч хэрэггүй.

Бид хонины махнаас л өөрт хэрэгтэй бүх шимт бодисоо авдаг. Махыг чанараар нь эрэмбэлбэл нэгдүгээрт дотор мах, дараа нь хонь, адуу, үхэр, ямаа, тэмээ, гахай, шувуу, загас гэж эрэмбэлэгдэнэ. Гэтэл ихэнх хүмүүс эрүүл зөв хооллож байна гээд, тахиа, загас, идэж байгаа нь өрөөсгөл, бүр ч буруу. Тахианы махны гадна нь ч, дотор нь ч хор л байгаа... Үхрийн махыг настай хүмүүс байнга хэрэглээд байвал сэрүүднэ. Эмэгтэйчүүд, зарим эмч нар жирэмсэн болсныг мэдэнгүүтээ л шарсан хуурсан хурц хоол битгий ид жимс ногоо сайн ид гэж зөвлөдөг. Эхийн бие, ургийн өсөл хөгжилт үндэс болох уураг, энергийн эх үүсвэр өөх тосыг нь хорьж болохгүй. Тэр ногоо жимс чинь дотор гаднаа цул хор. Махан хоолоо идэж хэрэгцээт уураг тосоо аваагүй ядарсан бие дээр хортой жимс, ногоо идэхээр жирэмсэн эх яах болж байна. Хүний бие амьдрах чадвар өндөртэй, жирэмсэн болохоор энэ чадвар улам нэмэгддэг болохоор л хүүхдээ эсэн мэнд төрүүлээд байгаа юм. Сайн ажиглаж шинжилж үзвэл эх нь ядарсан, сүү багатай, төрсөн хүүхэд нь дархлаа султай өвчин ээрэмтгий, ямар нэг хэмжээгээр учир дутагдалтай өөрөөр хэлбэл 100% эрүүл хүүхэд төрөхгүй гэсэн үг. Бид төрсөн ээжид тарган үхрийн махаар шөл хийдэггүй, ногоо жимсний зутан өгдөггүй зөвхөн хонины махаар шөл хийж өгдөг. Эх шөлөө уугаа сэргэж тэнхрээд хүүхдээ хөхүүлээд эхэлдэг биз дээ. Айлын хөргөгчид ногоо жимс дүүрэн, хар, бор гурил, овьёос, түүний талх, байвал эрүүл зөв хооллолтой, бараг соёлтой айл гээд байх шиг байна. Махан хоол идэхгүй байж болно л доо. Гурван үеийн дараа Солонгос хүн шиг бүдэрч ойчоод юмаа мартчихдаг машинд мөргүүлбэл амьд ургамал болдог ийм бие мах бодитой хүмүүс болно. Гадаадын ихэнх орны хүмүүс 70 хүрээд л мартамхай болж тэнэгэрч зөнөөд хүний асрамжид орж тэргэнцэр дээр сууж амьдралыг эцсийг үздэг. Энэ бол малын мах ялангуяа хонины мах хэрэглээгүйгээс үүдэлтэй. Мах хүний уургийн хэрэгцээг хангана. Уураг өөрөө хүний өсөлт эд эс үүсэхэд шууд оролцоно. Өөх тос нүүрс ус бол зөвхөн энергийн эх үүсгэвэр болно. Хонины маханд хүнд ялангуяа тархины эд эсэд шаардлагатай тэр пептид чинь байдаг юм. Таван хожуу малынхаа махаа идэж, монголдоо ургасан цөөхөн хэдэн жимс ногоогоо хэрэглээд 80,90,100 хүрчихсэн шүдгүй болсон ч дуугаа дуулаад, таяг ч үгүй явж байгаа хөгшид олон. Өндөр хөгжилтэй орны иргэд / баячууд/ шиг ширээ дүүрэн хоoл хүнс тавиад өдөрт 3-4 удаа хооллож байгаа бол “Мах бага ид, хонины мах холестрин ихсгэнэ, ханасан ханаагүй өөх тосыг зохицуулж хэрэглэ, сахар, чихрийн хэрэглээгээ багсаг, жимс ногоо түлхүү ид, бор гурил хэрэглэ” гэж хэлэх нь зөв шүү. Хэтрүүлэн хэлэхэд бид хоолоо ялгаж дугаарлах болоогүй, эрүүл бол ямар ч хүнсийг хэрэглээд л байх нь зүйтэй. Малын мах уургийн хэрэгцээг зохистойгоор хангадаг, өөх тос, сахар энергийн эх үүсгэвэр болдог. Үнэхээр хоногт хэрэглэх хүнсний хэмжээ илүүдээд байвал алийг нь багасгах алийг нь түлхүү хэрэглэх тухай ярих ёстой. Шууд хэлэхэд өөрт хэрэгцээт шим тэжээлээ гүйцэд аваагүй байж ийм тийм хоол муу сайн гэдэг ойлголт буруу шүү. Уучлаарай хүмүүст ойлгуулах, буруу бодол зуршлаасаа салаа сай гэсэн бодлоор бичсэнийг минь ойлгоно биз дээ. Та бүгд уншиж танилцаад тухай бүр нь share хийж байхыг хүсье. Үргэжлэл бии.

18/05/2023

Хоногийн хэрэгцээт шимт бодисоо бүрэн авч чадаагүй байж эрүүл зөв хооллолт, эрүүл байх тухай ярих ч хэрэггүй.
Монгол хүний 70 хувь нь хоол тэжээлийн дутагдалтай гэсэн судалгаа байдаг. Өглөө хоногт хэрэглэх хоолны 35 хувийг 8 цагаас өмнө, өдөр 45 хувийг, орой 25 хувийг идэх ёстой. Өглөө оройны хоол хөнгөн байна гэдэг нь үүнийг л хэлж байгаа юм. Гэтэл хөнгөн гээд маш бага хоол идэх нь буруу. Оройн хоолыг унтахаас 3-4 цагийн өмнө иднэ. Тэгээд унтахаас 1-1,5 цагийн өмнө ёстой хөнгөн амттан печень, сүү, элгэн тараг. исэглэн биш жимс иднэ. Ихэнх хүмүүс үүнийг оройн хоол буюу хөнгөн хоол идээд унтах гэж ойлгоод байгаа нь буруу шүү. Өглөө хоол идэлгүй ус уугаад, ойр зуурын боов, талх идээд гарахад цөс гадагшлахгүй, шөнийн нөөцлөсөн энерги 10 цаг гэхэд зарцуулагдаад дуусна. Үдийн хоол болтол биеийнхээ дотоод энергийг ашиглана. Ингэхэд хүний дархлаа унаж байдаг. Өглөө орой бага хоол иддэг бараг хоол иддэггүй хүн таргалж байдаг. Тарган байгааг бие нь эрүүл энерги, хүч ихтэй байна гэж ойлгож болохгүй. Өдөрт 1 удаа хооллолдог хүмүүс улам л таргалаад байна учир нь хүний бие 1 удаагийн идсэн хоолоор 5 цагийн хэрэгцээгээ л хангана. Бусад цагт нь өөрийн өөхнөөсөө глюкоз үүсгэн тэндээсээ энерги гаран амь амьдралаа залгуулж байдаг. Өөрөөр хэлбэл өдөрт 1-2 удаа хооллолдог хүний бие орж ирсэн хоолыг өөх болгон нөөцлөж хоолгүй үедээ хэргэлэж байдаг . Ингэж таргална. Гурван удаа цагаар хооллолдог хүний бие цаг цагтаа энерги болгох хүнсээ авдаг болохоор өөх хуримтлуулах шаардлага үгүй , таргалахгүй гэсэн үг. Бага насны хүүхдүүд таргалаад байгаагийн нэг шалтгаан нь энэ шүү дээ. Ажил ихтай айлынхан ихэнхдээ өглөө хам хум хооллосон дүр үзүүлээд хүүхэддээ хэдэн төгрөг өгөөд гарна. Хүүхэд өдөр юу авч идэх нь ойлгомжтой... Тэгээд орой гэртээ бүгдээрээ цуглаад ханатлаа иднэ. Энэ таргалалтын үндэс шүү. Тарган хүүхэдтэй айл дээр миний хэлсэнчлэн 3 удаа хооллоод байвал 6 сарын дотор жин нь бууж хэвийн хэмжээнд орно. Буухгүй бол үнэхээр хоол нь ихдээд байна үгүй бол өөр шалтгаан байна гэж ойлгож болно. Өглөө ээж хоол идэхгүй бол гэрт хоол идэх хүн бараг байхгүй. Энэ л хамгийн эмгэнэл шүү. Орой 6 цагаас хойш хоол идэхгүй гэсэн ойлголт хүмүүст байна. Социализмын үед 22 цагт радио унтраад хүмүүс унтдаг. Тэр үед бол зөв. Харин өнөө үед 12 цагаас өмнө унтах хүн бараг үгүй болсон. Иймээс унтахаас 3-4 цагийн өмнө оройн хоолыг иднэ гэж ойлгох хэрэгтэй. Өглөө хоносон хоол идэж болохгүй гээд нэлээд хүн өлөн гарч байна. Энэ үг хөргөгч гараагүй 50, 60 оны үг шүү дээ. Бид хөргөгчид 7 хоносон зүйл хэрэглээд л байгаа биз дээ яагаад 12 цаг хадгалсан хоолыг идэж болохгүй гэж. Хоносон хоол идэхгүй гэж байгаа бол өглөө шинэ хоолоо хийгээд идэл дээ. Ус уугаад өлөн хоосон гарч болохгүй гэдгийг дахин дахин хэлье. Туранхай байх эмэгтэйчүүдийн хүсэл мөрөөдөл болсон юм уу даа. Туранхай хүмүүсийн ихэнх нь их бага ямар нэгэн хэмжээний сэвхтэй, царай нь харласан, нүдий салст шарласан, амнаас эвгүй үнэр үнэртэх, үс нь унадаг, гэмтэмхий, сүүлдээ гарын хуруу хумс нь хагарч гэмтсэн, баас нь хатдаг, дархлаа нь унаж ханийд томуу тусамтгай, хий ханийлгах хандлагатай, ямар нэгэн харшилтай, улаан хоолой ходоодны зайлшгүй нэг эмгэгтэй, сэтгэл санааны тэнцвэр алдагдсан, стресст оромтгой, байнга ядарч явдаг, цус багатай, биеийн юм алдагдсан, суурь өвчин элэг, зүрх, бөөрний дутагдалтай, сахартай хүмүүс хоолондоо мах, өөх тосыг хэт хязгаарласнаас бараг бүгд сөөргөөтэй, ходоодны шалбархай, шархтай, хеликобактер ихтэй цөсний янз бүрийн эмгэггтэй, нойр булчирхай өвддөг. Өмнө нь нэг дугаар байгаа шүү. Та бүгд уншиж танилцаад тухай бүр нь share хийж байхыг хүсье. Үргэлжлэл бий

10/05/2023

Иргэд, зарим эмч нарын дунд ‘Эрүүл зөв хооллолт’ -ын тухай
ойлголт маш буруу болжээ.
Эрүүл зөв хооллолтын ойлголт иргэдэд төдийгүй зарим эмч нарын дунд өрөөсгөл, бүр буруу, нэг талыг барьсан, элдэв хүнс, эм бэлдмэл зарж борлуулах гэсэн санаатай санаагүй олон мэдээллээс болж эрүүл мэндээрээ хохирох тохиолдол ихсэж байгаад эмч, судлаач хүний хувьд ихээр санаа зовж явдаг. Эрүүл зөв хооллолтын тухай буруу ойлголт бидний дунд хүчтэй тархаж, бүр амьдралын хэвшил, зуршил болж тогтож байгаа нь маш аюултай байна. Нэг жишээ дурдъя. Өглөө ус уудаггүй хүн бараг байхгүй болж. Өглөө хар ус уу гэж монгол үг байхгүй, харин өглөөний хоолыг өөртөө гэдэг. Өглөө 250-600 гр ус уусан хүн дараа нь хоол идэж чадахгүй хоосон гарна. Өглөөний хоол үд хүртэлх хүний энергийн хэрэгцээг хангах зориулалттай. Үүнээс үүдэн дархлаа буурах, цөс өтгөрөх, ходоодонд байгаа хеликобактер өсөж үржих нөхцөлийг бүрдүүлж байдаг. Ус ууж биеэ, ходоодоо цэвэрлэнэ, дархлаагаа сайжруулна гэж ойлгож болохгүй. Харин ч хүний дархлаа унаж болно. Өглөөний цай гэж ширээ дүүрэн хоол хүнс тавиад хооллож байгаа хүн өглөө ус ууж болно. Өглөө ус ууж бай гэж хэлсэн эмч ийм л хүмүүст хэлсэн үг. Энэ бараг зөв дадал. Харин бидний өглөөний хоол гэж юу байдаг билээ хэдэн боорцог,масло, талх ... тийм байж өглөө цай уухгүй ус уучихаар өдрийн шим тэжээлээ хаанаас авах вэ. Ногоон цайнд бидний яриад байдаг цайр, антиоксидант, дархлаа сайжруулах, хордлого тайлах, шээс хөөх, бие цэвэрлэх үйлчилгээ байхаас гадна олон тооны витамин эрдэс бодисууд байдаг. Хятадад үнэтэй цай байдгийн учир энэ. Япон, Солонгост өглөө ус уудаг нь махан хоол багатай учир ходоодны хүчлээ сулруулж байгаа юм. Тэдний шарсан өндөг, бусад ногоонууд нь цөсийг нь гадагшлуулж байдаг. Монгол хүн бол хоолоо иднэ. Хоол мэдээж өөх тостой байна. Цөс гадагшилна. Ус уухад цөс шингэрэхгүй. Өөх тостой хоол идэж цөсөө шингэлнэ.
Өглөө 250 граммаас дээш ус уусны дараа хоол идэхгүй л гарна. Энэ л хамгийн аюул нь байгаа юм. Өглөө уусан 600 гр ус 2 цагийн дотор шээсээр гарчихна. Үлдсэн цагуудад хэзээ хэдэн гр шингэн хэрэглэх болж байна ... Дээр дурдсанчлан өөрт хэрэгцээтэй шимт бодисоо авч чадахгүйгээс үүдэн дархлаа буурч, цөс гадагшлахгүйгээс цөс өтгөрөн алсдаа нойр булчирхай өвдөх, элэг өөхлөх, цөсний чулуу үүсэх нөхцөлийг бүрдүүлэхээс гадна нүүр сэвхтэнэ, нүд шарлана, үс унана, цус багадна, баас хатна, биеийн жин буурах, эсрэгээр нэмэгдэх гээд олон зүйлийг дурдаж болно. Өөрөөр хэлбэл өвчлөмтгий болно гэсэн үг. 17 настай охин ээжтэйгээ хамт мисс болно гээд өглөө ус, кофе ууж, овьёос идээд орой хоол идэхгүй жимс тараг ууж байгаад ходоодны хавдар болчихсон тохиолдол байна. 25 настай залуу 20 настайдаа хүнтэй суугаад нөгөөдөх нь “Хайраа эрүүл мэндэд сайн усаа уугаад яв” гээд том аяга ус уулгаад ажилд нь явуулдаг. Нөхөр нь өдөр халуун ногоотой гоймон, хуушуур, пирожки идсээр байгаад мөн л ходоодны хавдар болоод ирж байна. Телевиз сайтаар ‘Эрүүл зөв хооллолтын’- талаар олон түмэнд хүргэхэд төлбөр өндөр, байнга төлбөр төлөх боломж бага болохоор өөрийн Facebook-ээр 7, 14 хонгийн давтамжтай бичихээр шийдлээ. Та бүгд уншиж танилцаад тухай бүр нь share хийхийг хүсье.

22/04/2023

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 14:00
Tuesday 08:00 - 14:00
Wednesday 08:00 - 14:00
Thursday 08:00 - 14:00
Friday 08:00 - 14:00
Saturday 08:00 - 12:00

Telephone

+97699097082

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ходоодны уян дуран posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Ходоодны уян дуран:

Share