21/09/2019
Рейкийн талаар товч ойлголт
Рейки бол эмчлэн эдгээх увидастай хүчирхэг \гараар\ анагаах маш эртний уламжлалт ухаан бөгөөд олон мянган жилийн туршид маш нууц, далд байсан мэдлэгийг ил гаргаж байгаа арга ухаан юм. Хүмүүс өөрийгөө болон өрөөл бусдыг эмчлэн анагаах, ариун нандин зүйлийг мэдэх бүрэн эрхтэй тул хэн ч Рейкиг сурах бүрэн боломжтой. Рейкийг сурснаар бие махбодийн төрөл бүрийн эмгэгийг эмнэж, өвчинд нэрвэгдсэн олон хүмүүст тус болж, анагаан эмчлэх ба цаашдаа өөрийн шавь нартаа зааж сурган, түгээн дэлгэрүүлэх нь зүйтэй. Та Рейкид хичнээн их хөдөлмөрөө зарцуулна, төдий хэмжээгээр эрүүл энхийг мэдэрч, ашиг тусыг нь хүртсэнээр итгэл тань улам бэхжих болно. Амьдралын эрч хүч болох Рейкийн энерги нь ямар ч гадны зааваргүйгээр өөрийн анагаах үйлдлийг, Рейкийн цэнэгжүүлэлт хүртсэн дамжуулагчийн гараар хийж гүйцэтгэнэ. Энэ эрчим хүч дамжуулагчийн бие, хийн бүрхүүлээс бус, амьдралын эх булаг \Дээд хүчний\, \Бурханы\ эх булгаас гарч байдаг. Дамжуулагч зөвхөн чиглүүлэх үүрэгтэй байх учраас өөрийн гарыг тодорхой дэс дараатайгаар биен дээр байрлуулж өгдөг. Рейки харин бусдыг нь гүйцэтгэдэг. Түүнээс гадна Рейки хүний биеийн бүх түвшинд, хийн биеийн бүх давхраанд (бие махбодь, сэтгэл санаа, оюун ухаан, ухамсрын түвшинд) анагаадаг. Рейкийн эрчим хүч нь хүнийг цогцоор нь анагаадаг. Тухайлбал: Толгойг эмчлэхдээ бусад эрхтэн системийг, бусад түвшинг давхар эмчилдэг. Хэдийгээр дамжуулагчийн гар толгойд байсан ч, толгойн өвчний шалтгаан болох хоол боловсруулах систем, гэдэсний хямралтай холбоотой байвал эрчим хүч толгойд ч, гэдсэнд ч хүрч эмчлэнэ. Оюун ухаан, сэтгэл санааны хямрал толгойн өвчний шалтгаан болж байвал, Рейки мөн эмчлэнэ. Хэрэв өөр оношлогдож мэдэгдээгүй өвчин хавсармал байвал Рейки түүнийг ч бас эмчилдэг. Хүн, амьтан зөвхөн махбодийн амьтан бус, тэдэнд үзэгдэж харагдах махан биеэс гадна хэд хэдэн үзэгдэж харагддаггүй хийн биес байх бөгөөд энергийн бүрдлээс тогтсон эдгээр биес нь харилцан бие биенээ болон махбодийг удирдаж байдаг. Энэ асуудлыг шинжлэх ухаан онолын түвшинд хүлээн зөвшөөрч мэддэг болсон байна.