19/11/2023
ТАНД ЯАРАЛТАЙ ХИЙМЭЛ ШҮД ХЭРЭГТЭЙ БАЙНА УУ.
Бүх төрлийн хиймэл шүдээ 10% хямдрууллаа.
Та үнийн мэдээллийг доор байгаа утсаар аваарай.
Та ямар нэгэн шалтгаанаар шүдээ авуулсан бол гоо сайхан болон хоол боловсруулах системын өөрчлөлтөнд орхоосоо өмнө хиймэл шүдээ заавал хийлгээрэй.
Манай эмнэлэг нь авагддаг, авагддаггүй бүх төрлийн хиймэл шүдэлбэрийг чанарын өндөр түвшинд хийнэ.
Авагддаг хиймэл шүдэлбэр нь:
- хуванцар
- уян хуванцар
- метал тагнайтай гэсэн 3 төрлөөр хийгдэнэ.
Авагддаггүй хиймэл шүдэлбэр нь:
- имплант
- гүүрэлсэн шүдэлбэр
- риббонд гэсэн 3 төрлөөр хийгдэнэ.
Эмч таны шүдгүйдлийн зэргийг тогтоож, танд ямар шүдэлбэр хийх боломжтойг зөвлөн үйлчлүүлэгч таны хүсэл сонирхолын дагуу шүдэлбэрийг хийж өгөх болно.
ТА ШҮДЭЭ АВАХУУЛСАНААР ТАНД ЯМАР ӨӨРЧЛӨЛТҮҮД ГАРАХ ВЭ?
Tooth loss буюу шүдгүйдэл гэдэг нь хүний байх ёстой нийт шүднээс аль нэг нь байхгүй байх эмнэлзүйн тохиолдлыг нэрлэдэг нэр томьёо.
Шүдээ авахуулсанаар таны биед хоол боловсруулах замын болно гоо сайхны, хэл ярианы өөрчлөлтүүд гардаг.
Хүний шүд хоол тэжээлийн зүйлийг зажлах,таслах,бутлах,жижиглэх үүрэгтэй байдаг.Шүд дээрх үүргээ алдсанаар хоол боловсруулах замын эмгэг үүснэ.
Мөн та шүдээ авахуулсанаар гоо сайхны талаас дараах өөрчлөлт гардаг. Үүнд:
- зэргэлдээх болон хорших шүдний суналт,хазайлт,налалт үүсэх
- шүдний зуултанд өөрчлөлт орж шаамий болох
- шүдний эгнээ өөрчлөгдөж шүд хоорондын зай үүсэх.
- эрүү болон хоншоор ясны хатингаршил
- амны хөндийн салстын эмгэг.
Эдгээрээс болж нүүрний ерөнхий хэлбэр алдагдаг. Нүүрний доод 1/3 багассанаас болж та наснаасаа эрт хөгшин харагдана.
Та шүдээ авуулаад хиймэл шүдэлбэр хийлгээгүй байгаа тохиолдолд гоо сайхны хагалгаа, нүүр өргөх, нүүрний хэлбэр засуулах гоо сайхны ямарч ажилбар хийлгээд үр дүнд хүрэхгүй.
8 болон түүнээс дээш шүдээ авхуулсан эрэгтэй хүмүүсийн дунд цусны даралт өндөр, цусан дах сахарын хэмжээ өндөр шинж тэмдгүүд зонхилж байгааг илрүүлсэн бол дээрх тооны шүдээ авхуулсан эмэгтэй хүмүүст метаболик синдромын бүх шинж тэмдэг эрэгтэйчүүдээс давамгай илэрч байсан байна.
Метаболик синдром (MetS) гэдэгт бодисын солилцооны нэлээд олон нөхцөл байдлуудыг хамтатган нэрлэдэг. Тухайлбал гэдэс хэвлийгээр таргалах, цусны даралт ихсэх, цусан дахь глюкозын хэмжээ тогтворгүй байх, триглицеридийн хэмжээ өндөр байх, холесторолын хэмжээ бага байх зэрэг бодисын солилцооны олон өөрчлөлт нэг хүнд нэгэн зэрэг илрэх синдром юм.
Иймээс та шүдээ хайрлаж шүдгүйдлээс урьдчилан сэргийлж 6сар тутамд шүдний эмчийн хяналтанд явж цоорол болон цоорлын хүндрэлээ эмчлүүлж шүдээ хамгаалаарай.
Хэрэв та шүдээ авуулсан бол яаралтай хиймэл шүд хийлгэж, дээрхи өөрчлөлтүүдээс болон нүүрэндээ үүсэх гоо сайхны өөрчлөлтөөс өөрийгөө хамгаалаарай.
Таны гоо сайхныг сэргээхэд бид туслая.
Манай хаяг: Сансар баянцээлийн замын эсрэг талд 11а байр.
Утас: 7016-0202. 99 763503