
21/01/2025
"ЭЛЭГНИЙ АРХАГ ДУТАГДЛЫН СУУРИН ДЭЭР ҮҮССЭН ЦОЧМОГ ДУТАГДАЛ”
Элэгний архаг дутмагшлын суурин дээр үүссэн цочмог дутагдал нь ээнэгшил алдагдсан элэгний хатуурлын цочмогоор үүсэж буй хүнд хэлбэр бөгөөд 28 хоног доторх нас баралтын хувь өндөр байдаг.
🌐 ОНОШИЛГООНЫ ШАЛГУУР (ЗУРАГ №1)
✔️ 1. Ази номхон далайн орнуудын элэг судлалын холбоо (APASL):
Элэгний хурц гэмтэл үүсэж, шарлалт (цусан дахь билирубин ≥ 5 мг/дл буюу 85 микромоль/л) болон коагулопати (INR ≥ 1.5 эсвэл протромбины идэвхжил < 40%) шинж тэмдгээр илрэх ба 4 долоо хоногийн дотор эмнэлзүйд хэвлийд шингэн хурах, энцефалопати аль нэг эсвэл хавсран илрэн хүндрэх тохиолдол
✔️ 2. Европын элэгний архаг дутагдлын судлалын холбоо (EASL-CLIF):
Европын элэгний архаг дутагдлын судлалын холбоо (EASL-CLIF) болон Хүнд зэргийн Гепатит В вирус судлалын Хятад улсын холбоо (COSSH) шалгуурт элэгний архаг дутагдал-эрхтэн дутагдал (CLIF-C-OFs) шалгуурыг ашигладаг. (Зураг №2)
Оношийн шалгуурын линк: https://efclif.com/research-infrastructure/score-calculators/clif-c-of-aclf-ad/
✔️ 3. Хойд америкийн төгсгөлийн шатны элэгний эмгэг судлалын консорциум (NASCELD):
Ээнэгшил алдагдсан элэгний цирроз нь 2 ба түүнээс дээш элэгний бус эрхтэн дутагдал(цус эргэлт, амьсгал, бөөр, тархи)-аар хүндэрсэн тохиолдол
♾️ ТАРХВАР ЗҮЙ:
Элэгний архаг дутагдлын суурин дээр үүссэн цочмог дутагдал нь ээнэгшил алдагдсан элэгний хатуурал оношоор эмнэлэгт хэвтсэн өвчтөн дунд 35%, 90 хоног дахь нас баралт 58% байна. (Muzzano, 2022)
🏳️ СЭДЭЭХ УРЬДАЛ ХҮЧИЛ ЗҮЙЛС:
🔴 Нянгийн халдвар
🔴 Хүнд зэргийн архины шалтгаант гепатит
🔴 Хоол боловсруулах замын цус алдалт
🔴 Хордлогын шалтгаант энцефалопати
⁉️ ТАВИЛАН ТОДОРХОЙЛОХ ҮНЭЛГЭЭ:
🟢 Европын элэгний архаг дутагдлын судлалын холбоо (EASL-CLIF): CLIF-ACLF үнэлгээ (Зураг №3)
🟢 Хүнд зэргийн Гепатит В вирус судлалын Хятад улсын холбоо (COSSH): COSSH – ACLF үнэлгээ (Зураг №3)
🟢 Ази номхон далайн орнуудын элэг судлалын холбоо (APASL): AARC үнэлгээ (Зураг №4)
🆘 АВАХ АРГА ХЭМЖЭЭ: (ЗУРАГ №5)
🎯 Эрчимт эмчилгээний тасаг:тасралтгүй хяналт
🎯 Урьдал, эрсдэлт хүчин зүйлсийн эсрэг эмчилгээ: халдвар, Гепатит В вирусийн идэвхжилийн эсрэг эмчилгээ, хоол боловсруулах замын цус алдалтын дурангийн болон эмийн эмчилгээ ба бусад
🎯 Эрхтэн орлуулах эмчилгээ: элэгний болон элэгний бус эрхтэн дутагдлын үеийн авах арга хэмжээ
ЭХ СУРВАЛЖ:
1. https://pmc.ncbi.nlm.nih.gov/articles/PMC7652714/
2. https://ccforum.biomedcentral.com/articles/10.1186/s13054-023-04540-4
Эх сурвалж: Mongolian Society of Intensive Care Medicine - MSICM