Зохис - Хүүхдийн эрүүл өсөлт бойжилт

Зохис - Хүүхдийн эрүүл өсөлт бойжилт Хүүхдийн эрүүл өсөлт бойжилт, , асаргаа сувилгааны тал?

18/09/2024

Bayley scales of infant and toddler development

Хүүхдийн сэтгэц, хөдөлгөөн насандаа хэвийн явагдаж байгааг үнэлдэг тест юм.

09/03/2023


Хүүхэд ээждээ тэврүүлэхийн тулд-гэдэс өвдлөө, хөл өвдлөө гэх тохиолдол байдаг. Эмчид үзүүлэхэд хэвийн байдаг.
өөртэйгээ ярилцах, анхаарал татахыг хүсдэг.

24/06/2021

29/04/2021
"АНГИР УУРАГ  НЯРАЙД АНХНЫ ДАРХЛААГ ҮҮСГЭНЭ"🤱🤱  #Ангир  #уураг нь төрсний дараах эхний 3-4 хоногт бага хэмжээтэй (эхн...
23/04/2021

"АНГИР УУРАГ НЯРАЙД АНХНЫ ДАРХЛААГ ҮҮСГЭНЭ"

🤱🤱 #Ангир #уураг нь төрсний дараах эхний 3-4 хоногт бага хэмжээтэй (эхний өдөр 40-50 миллилитр) ялгардаг, өвөрмөц найрлагатай, тод шаргал өнгийн сүү юм. 💚💚
Ангир уураг бага хэмжээгээр ялгардаг боловч, шинэ төрсөн нярай хүүхдийн бүх хэрэгцээг хангаж чадна. Ангир уураг нь цагаан эс болон эсрэг бие, шүүрлийн А иммунноглобулинаар баялаг, эрдэс, усанд уусдаг аминдэм (А, Е, К) болон уургийн агууламжаараа найрлага тогтмолжсон (төрсний 2 долоо хоногийн дараах сүү) сүүнээс илүү байдаг. А аминдэм нь нүд болон хучуур эдийн гадаргуугийн бүрэн бүтэн байдлыг хамгаалдаг байна.

✅ Ангир уургийн ач холбогдол:
1. Найрлага нь тогтмолжсон сүүнээс илүү их хэмжээтэй цагаан эс агуулдаг.
2. Шинэ төрсөн #нярайг аюултай нянгийн халдвараас сэргийлдэг ач холбогдолтой бөгөөд төрсний дараа хүүхдэд тохиолдож болох олон өвчний эсрэг #анхны #дархлааг үүсгэдэг.
3. Ангир уураг нь бага зэргийн туулгах үйлчилгээтэй тул хүүхдийн гэдсийг зунгаг (анхны бараан өнгөтэй баас)-аас цэвэрлэж өгдөг. Ийм цэвэрлэгээ нь билирубиныг биеэс гадагшлуулж, нярайн #шарлалт гүн явагдах, түүний хүндрэлээс сэргийлнэ.
4. Ангир уураг нь өсөлтийн хүчин зүйлс агуулдаг тул хүүхдийн гэдэс гүйцэт боловсорч, хөгжихөд эерэг нөлөө үзүүлнэ. Ингэснээр бусад төрлийн хоол, хүнс тохирохгүй болох, харшил үүсэхээс сэргийлж чадна.
5. Ангир уураг нь А аминдэмээр баялаг тул хүүхдэд тохиолдож болох аливаа халдварын хүндрэлийг бууруулахад тусална.

✅ Ангир уургийн онцлог чанар:
• Эсрэг биеэр баялаг
• Цагаан эс ихтэй
• Цэвэрлэх үйлчилгээтэй
• Өсөлт хөгжилтөнд тусална
• А аминдэмээр баялаг

Ангир уураг нь эсрэг бие болон халдварын эсрэг уургыг найрлага тогтмолжсон (төрсний 2 долоо хоногийн дараах сүү) сүүнээс илүү их хэмжээгээр агуулдаг.

📖 Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн сан "Бага насны хүүхдийн цогц хөгжил"

Та манай сошиал сувгуудыг дагаж хүүхдийн эрүүл мэндийн талаарх цогц мэдээллийг аваарай.
Instagram : https://www.instagram.com/huuhdiinemch
Youtube : https://www.youtube.com/channel/UClxdvFMpdvgwUyR2S9vttaQ

😴🥱ХҮҮХЭД ӨДӨРТ ХЭДЭН ЦАГ УНТАХ ЁСТОЙ ВЭ?🤱Ээжүүд минь, нялх маамуунууд маань өдөрт ер нь хэдэн цагийг унтаж хэдэн цагийг ...
20/04/2021

😴🥱ХҮҮХЭД ӨДӨРТ ХЭДЭН ЦАГ УНТАХ ЁСТОЙ ВЭ?

🤱Ээжүүд минь, нялх маамуунууд маань өдөрт ер нь хэдэн цагийг унтаж хэдэн цагийг сэрүүн өнгөрөөдөг юм бол оо? Хүүхэд өсч том болох тусмаа унтах цаг нь багасаж, сэрүүн байх цаг нь уртасдаг хэдий ч аль болох эрт, удаан унтуулж байхыг бодоорой. Бага насны хүүхдийн дархлаанд нойр хамгаас чухал шүү.💚

📌 Хүүхдийн оюуны болон бие физиологийн хэвийн өсөлт хөгжилтөнд сайнаар нөлөөлөх, бяцхан үрсийн минь эрүүл саруул өсөж бойжиход чиглэн гаргасан доорх унтлагын хүснэгт хүүхэд бүрт тохирох албагүй гэдгийг санаарай.

Та манай сошиал сувгуудыг дагаж хүүхдийн эрүүл мэндийн талаарх цогц мэдээллийг аваарай.
Instagram : https://www.instagram.com/huuhdiinemch
Youtube : https://www.youtube.com/channel/UClxdvFMpdvgwUyR2S9vttaQ
хүүхдийн эмч
хүүхдийн эмчийн зөвлөгөө
хүүхдийн унтах цаг
0-3 сартай хүүхэд
huuhdiin emch
emchiin zuvluguu
0-3 sartai huuhed
nyarain asargaa
huuhdiin untah tsag

🤱  👼.  Шинэхэн үрсээ өлгийдөн авсан аав ээжүүддээ хүргэх энэ удаагийн мэдээлэл маань  🦘 "ИМЖ ЭХ" 🦘  асаргаа 😍  😍😲   Бага...
15/04/2021

🤱 👼. Шинэхэн үрсээ өлгийдөн авсан аав ээжүүддээ хүргэх энэ удаагийн мэдээлэл маань 🦘 "ИМЖ ЭХ" 🦘 асаргаа 😍 😍

😲 Бага жинтэй болон дутуу төрсөн нярайн “Имж эх” асаргаа нь “Kangaroo” care буюу “Skin to skin” гэсэн утгатай ба нярайг эцэг, эх нь халуун цээжиндээ наахыг хэлж байгаа юм. Энэ нь ихэвчлэн бага жинтэй буюу дутуу төрсөн хүүхдүүдэд тохиромжтой байдаг ба ингэснээр хүүхдийн хөхөөр хооллох түвшин нэмэгдэж эрүүлээр жин нэмэх, зүрхний тогтвортой байдлыг хадгалах, хоол шингээлт мөн дархлаа нь сайн дэмжигдэхээс гадна амьсгалын түвшинг ч сайжруулахад сайн нөлөө үзүүлдэг байна.👍👍👍

✅ “Имж эх” асаргааны байрлал
1️⃣ Энэ байрлалд даруулга, бэхэлгээ, боолттой байхад нярайд аюулгүй.
2️⃣ Хүүхдийн цээжийг эхийн цээж рүү харуулж, хөхний хооронд босоо байрлалаар байрлуулах.
3️⃣ Хүүхдийн 2 хөлийг түнхээр нь “мэлхийн хөл” шиг байрлуулж гар нь нугарсан байрлалтай байна.
4️⃣ Хүүхдийн гэдэс нь эхийн ходоодны түвшинд байх ба шахагдахааргүй байх ёстой. Ээжийн амьсгал нь нярайн амьсгалыг сэдээхэд тусална.
5️⃣ Хүүхдийн толгойг нэг тал руу эргүүлж аажим сунгаж амьсгалын замыг чөлөөтэй байлгаж, харц нь ээжийнхээ харцтай тулгарч байхаар байрлуулах.
6️⃣ Даавуун даруулга боолтын дээд ирмэгийг хүүхдийн зөвхөн чихний доогуур байхаар уяж бэхэлнэ.

✅ “Имж эх” асаргаар өдөр бүр аль болох өдөржин байлгаарай. Хэрэв ээж ядрах, түр завсарлах шаардлага гарвал аав болон гэр бүлийн бусад гишүүд нь үргэлжлүүлээрэй. 👨👩‍🦳👵 🆗

✅ “Имж эх” асаргааг хүүхдийн жин 2.5кг эсвэл төрөлтийн товлосон 40 долоо хоног хүртэл буюу ээж, аав нь хүссэн үе хүртэл үргэлжлүүлэн хийж болно. 🥰🥰

📗 Эх сурвалж: ЭМЯ, ДЭМБ, НҮБ-Хүүхдийн сан

😀 😍 Бидний сошиал сувгуудыг дагаарай. 👇👇
Instagram : https://www.instagram.com/huuhdiinemch
Youtube : https://www.youtube.com/channel/UClxdvFMpdvgwUyR2S9vttaQ
хүүхдийн эмч
хүүхдийн эмчийн зөвлөгөө
нярай хүүхэд
нярайн асаргаа
0-3 сартай хүүхэд
huuhdiin emch
emchiin zuvluguu
0-3 sartai huuhed
nyarain asargaa

14/04/2021

Ээжүүддээ энэ өдрийн мэнд хүргэе 🥰
👀 Бид эх хүүхдийн эрүүл мэндийн "ЯГААН ДЭВТЭР" -ээ хэр ашигладаг билээ? 😁
Дийлэнхи ээжүүд маань өрхийн эмнэлэгтээ очихдоо л авч явдаг төдийгөөр ашиглаад байх шиг байдаг. 😜
Уг нь их олон хэрэгтэй мэдээллүүд байдаг юмаа. Ялангуяа хүүхдийнхээ хэвийн өсөлт бойжилтыг хянах хэсэг, хүүхэд арчилгааны мэдээллүүд их байдаг шүү. 👍👍👍
Дараах бичлэгээс "Ягаан дэвтэр"-ийнхээ хэрэглээтэй танилцацгаая. 👇👇👇
😲😲😲 Жич : Нэмж хэлэхэд саяханаас дэвтэр маань шинэчлэгдсэн байсан. Гэхдээ хуучин дэвтэртэй ээжүүд их байгаа болохоор энэ зөвлөгөөгөө хүргэж байна. Удахгүй шинэ дэвтрийнхээ талаар бас мэдээлэл оруулах болно . ✅✅

😀 😍 Бидний сошиал сувгуудыг дагаарай. 👇👇
Instagram : https://www.instagram.com/huuhdiinemch
Youtube : https://www.youtube.com/channel/UClxdvFMpdvgwUyR2S9vttaQ
хүүхдийн эмч
хүүхдийн эмчийн зөвлөгөө
нярай хүүхэд
нярайн асаргаа
0-3 сартай хүүхэд
huuhdiin emch
emchiin zuvluguu
0-3 sartai huuhed
nyarain asargaa

👩‍⚕️🧑‍⚕️🧐Хүүхдийн эмчийн асуулт, хариултын булан💚🤱👶Нярайн амыг хэрхэн цэвэрлэх вэ? Та эхлээд гараа савантай усаар сайтар...
13/04/2021

👩‍⚕️🧑‍⚕️🧐Хүүхдийн эмчийн асуулт, хариултын булан💚

🤱👶Нярайн амыг хэрхэн цэвэрлэх вэ?

Та эхлээд гараа савантай усаар сайтар угаах хэрэгтэй. Дараа нь марлаар хуруугаа ороогоод буцалсан усаар норгоод хүүхдийнхээ амыг зөөлөн нээгээд хэлийг нь дугуй хөдөлгөөнөөр зөөлөн илж өдөрт НЭГ удаа цэвэрлэнэ.

Та манай сошиал сувгуудыг дагаж хүүхдийн эрүүл мэндийн талаарх цогц мэдээллийг аваарай.
Instagram : https://www.instagram.com/huuhdiinemch
Youtube : https://www.youtube.com/channel/UClxdvFMpdvgwUyR2S9vttaQ
хүүхдийн эмч
хүүхдийн эмчийн зөвлөгөө
нярай хүүхэд
нярайн асаргаа
0-3 сартай хүүхэд
huuhdiin emch
emchiin zuvluguu
0-3 sartai huuhed
nyarain asargaa

Манай хуудсанд ирүүлсэн 🤱👶 НЯРАЙН асаргаа сувилгаа, эрүүл мэндтэй холбоотой асуултыг хариултын хамт хүргэж байна.Нярай х...
12/04/2021

Манай хуудсанд ирүүлсэн 🤱👶 НЯРАЙН асаргаа сувилгаа, эрүүл мэндтэй холбоотой асуултыг хариултын хамт хүргэж байна.

Нярай хүүхэд 1-5 сар хүртлээ физиологоороо баасаа хураах үе тохиолддог. Энэ үед 14 хоног хүртэл баахгүй байхыг хэвийн тооцдог.

🧐 Хүүхдийн эмчийн асуулт, хариултын булан 💚

Та манай сошиал сувгуудыг дагаж хүүхдийн эрүүл мэндийн талаарх цогц мэдээллийг аваарай. 👇👇
Instagram : https://www.instagram.com/huuhdiinemch
Youtube : https://www.youtube.com/channel/UClxdvFMpdvgwUyR2S9vttaQ
хүүхдийн эмч
хүүхдийн эмчийн зөвлөгөө
нярай хүүхэд
нярайн асаргаа
0-3 сартай хүүхэд
huuhdiin emch
emchiin zuvluguu
0-3 sartai huuhed
nyarain asargaa

11/04/2021

Оройн мэнд ээжүүдээ 🥰

Бяцхан үрсийнхээ амны хөндийг хэрхэн цэвэрлэж байна? 👶

✅ Дараах зөвлөгөөгөөр хүүхдийн амны хөндийн арчилгаа, сүүн шүд, ясан шүд ургах хүртэл яаж цэвэрлэж байх, хүүхдийн оо сойзны сонголт зэрэг ээжүүдийн маань хувьд байнгын тулгардаг асуултуудад маш тодорхой хариулт өгсөн байгаа шүү.😁

😲 😲 ХӨХНИЙ СҮҮ хүүхдийн шүдний цооролд нөлөөлдөг гэсэн судалгаа одоогоор гараагүй байгааг дуулгаж байна . 👍

Ээжүүддээ энэ өдрийн мэнд хүргэе :)🌱☘️Дөрөвдүгээр сарыг манай хуудаснаас 🤱👶 0-3 сартай нярай хүүхдийн асаргаа сувилгаа, ...
10/04/2021

Ээжүүддээ энэ өдрийн мэнд хүргэе :)

🌱☘️Дөрөвдүгээр сарыг манай хуудаснаас 🤱👶 0-3 сартай нярай хүүхдийн асаргаа сувилгаа, эрүүл мэндийн зөвлөгөө , мэдээлэл өгөх сар болгон зарласан билээ. Иймээс НЯРАЙ маамуутай шинэхэн төрсөн ээжүүд минь манай 👩‍🔬🧑‍🔬хүүхдийн эмчийн баг хамт олноос асуух асуултаа коммент хэсэгт үлдээгээрэй.

🤱👶 ЖИЖИГ (БАГА ЖИНТЭЙ Болон ИХЭР) ХҮҮХДИЙН АСАРГАА

Хүүхэд хугацаанаасаа 1-2 сар дутуу төрсөн эсвэл 1500-2500гр жинтэй бол хүүхдийн асаргаа, хооллолт, дулаан байлгах тал дээр онцгой анхаарах хэрэгтэй.

1️⃣ Дулаан байлгах хэрэгтэй

✅ Хүүхдийн байгаа өрөөнд нэвт салхи үлээлгэхгүй байх.
✅ Өрөөний температурыг 25-28 градусын дулаантай байлга.
✅ Ээжүүд нярайг “ИМЖ ЭХ” асаргааны аргаар арьс арьсаар шүргэлцүүлж биедээ нааж тэврэн дулаан байлгах.
✅ Нярайд малгай, бээлий, оймс өмсгө.

2️⃣ Хооллолт

✅ Бага жинтэй болон хэт бага жинтэй нярайг ЗӨВХӨН хөхөөр хооллох.
✅ 2-3 цаг тутамд хүүхдээ хөхүүлэх.
✅ Нярай хөхөж чадахгүй бол сүүгээ саагаад халбагаар хооллох.

📗 Эх сурвалж: ЭМЯ, ДЭМБ, НҮБ-Хүүхдийн сан

Та манай сошиал сувгуудыг дагаж хүүхдийн эрүүл мэндийн талаарх цогц мэдээллийг аваарай. 👇👇
Instagram : https://www.instagram.com/huuhdiinemch
Youtube : https://www.youtube.com/channel/UClxdvFMpdvgwUyR2S9vttaQ
хүүхдийн эмч
хүүхдийн эмчийн зөвлөгөө
нярай хүүхэд
нярайн асаргаа
0-3 сартай хүүхэд
huuhdiin emch
emchiin zuvluguu
0-3 sartai huuhed
nyarain asargaa

Address

Ulaanbaatur

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Зохис - Хүүхдийн эрүүл өсөлт бойжилт posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category