Drug.mn Эмийн Сан

Drug.mn Эмийн Сан 👉3000 нэр төрөлтэй эмийн нэгдсэн төвөөс өөрт хэрэгтэй ?

Виферон 3,000,00 МЕ тунтайгаар ирлээ. Асууж байсан хүмүүс холбогдоорой.
05/05/2021

Виферон 3,000,00 МЕ тунтайгаар ирлээ.
Асууж байсан хүмүүс холбогдоорой.

28/04/2021

С витамины талаарх танд өгөх зөвөлгөө.
Таны болон таны хүүхдийн өсөлт хөгжил, эрүүл байх нөхцөлийг хангах зайлшгүй чухал аминдэмүүдийн нэг бол С Витамин юм. Гэвч манайд энэ витамины хэр их чухал болох талаар бүрэн мэдээлэл олны хүртээл болж чаддаггүй нь харамсалтай.

С витаминыг халдварын эсрэг антиоксидант үйлдэл үзүүлдэг болохыг Robert Catchcart гэх эрдэмтэн судласан ба түүний ажигласнаар хүний бие ямар нэгэн үрэвслийн үед, мэс заслын дараа эсвэл элдэв халдварын үед С Витамины хэрэглээ маш ихээр шаардлагатай болдогыг, өөрөөр хэлбэл халдварт өвчнүүдээр өвдсөн үед цусан дах С витамины хэмжээ эрс буурдаг болохыг тогтоосон байна.

Яагаад С витамин чухал вэ?
• Витамин С нь ясны эд, зөөлөн эд, мөн улаан эсийн үүсэлд нөлөөлхөөс гадна таны хүүхдийн цусны судасны уян чанарт нөлөөлдөг байна. Ингэснээр буйлнаас цус гардаг, судас амархан хагардаг, биеэн дээгүүр нь амархан хөхрөлт үүсдэг зэрэгт сайнаар нөлөөлөх
• Шархны эдгэрэлтийг түргэсгэх
• Дархлааг дэмжих
• Хоол хүнсээр орж ирсэн төмрийн шимэгдэлийг сайжруулах
• Халдварын эсрэг антиоксидант үйлдэлтэй.

1-3 настай хүүхдэд : 400 мг/хоног –с ихгүй
4-8 настай хүүхдэд : 650 мг/хоног-с ихгүй байх хэрэгтэй гэсэн хэмжээг Food and Nutrition
Board of the Institute of Medicine гаргасан байна.

С ВИТАМИНЫГ СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ ГЭЖ БОДДОГ ТУЛ ДАРААХ ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙ ДҮГНЭЛТИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.
• Бөөрөнд чулуу үүсгэдэг: Харин ч эсрэгээр С Витаминаар чулууг уусгаж хайлуулах эмчилгээнд хэрэглэдэг ба харин бөөрөнд С Витаминаас болж чулуу үүсэж буйг баталсан судалгаа байдаггүй байна.
• Хортой: Харьцангуйгаар С нь бусад эмүүдээс хоруу чанар маш бага. Дотор эрхтэнүүдэд нөлөөлж, хуримтлах зүйл байхгүй ба хэрвээ дотуур маш их тунгаар хэрэглэсэн тохиолдолд гүйлгэж болно.

☀️☀️☀️Витамин Д гэж юу вэ?Витамин Д нь хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай тосонд уусдаг ам...
28/04/2021

☀️☀️☀️Витамин Д гэж юу вэ?
Витамин Д нь хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай тосонд уусдаг аминдэм юм.Витамин Д нь кальцийн шимэгдэлт болон яс, булчингийн хэвийн үйл ажиллагаа, дархлаа тогтолцоонд чухал нөлөөтэй байдаг.

☀️💊🥛Витамин Д-г хэрхэн авах вэ?

1. Нарны хэт ягаан туяаны үйлчлэлээр
2. Хоол хүнсээр буюу сүү, цагаан идээ, өндөг, далайн гаралтай бүтээгдэхүүн түлхүү хэрэглэснээр
3. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс авч болно.
Манай орны газар зүйн байршлаас хамаараад нарны хэт ягаан туяанаас витамин Д авах боломж хомс, хоол хүнсэнд агуулагдах витамин Д-ийн хэмжээ маш бага байдаг тул витамин Д-ийн дутагдалд орох эрсдэл өндөр байдаг.

Витамин Д-н дутагдалд орох эрсдэлтэй бүлгүүд

Хөхний сүүгээр хооллодог нярай: 1 литр хөхний сүүнд 15-50 ОУН витамин Д агуулагддаг учраас витамин Д-ийн хэрэгцээг хангах боломжгүй гэж үздэг.
Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд
Өнгөт арьстан
Өндөр настан. Өндөр настай хүмүүсийн хувьд арьс витамин Д нийлэгжүүлэх чадвараа алддаг бөгөөд дотоод орчинд ихэнх цагийг өнгөрөөдөг тул витамин Д-ийн дутагдалд орох эрсдэл өндөр байдаг.
Нарны гэрлээс хязгаарлагдмал хүмүүс. Нарны гэрэлд бага гардаг ажил мэргэжилтэй хүмүүс, шашны улмаас урт хувцас өмсдөг хүмүүс
Ходоод гэдэсний тайруулах мэс засалд орсон болон төрөлхийн хоол хүнсний шимэгдэлт алдагдалтай хүмүүс витамин Д-ийн дутагдалд өртөх эрсдэлтэй.
🧪🧪🧪Д витамины цусан дах хэмжээ
Витамин Д Илүүдэлтэй
50< ng/ ml -125< nmol/L
Витамин Д Хангалттай
20 -50 ng/ml-50-100ng/ml
Витамин Д Хангалтгүй
12-20 ng/ml- 30-50nmol/L
Витамин Д Дутагдалтай

👉Цаг заваа хэмнэж👉Цахим эмийн сангаар үйлчлүүлээрэй.
15/02/2021

👉Цаг заваа хэмнэж
👉Цахим эмийн сангаар үйлчлүүлээрэй.

06/02/2021

Онлайн эмийн сан гэрээсээ ороё.
www.drug.mn

👉3000 нэр төрөлтэй эмийн нэгдсэн төвөөс  өөрт хэрэгтэй эмээ утасдаад чатлаад хүргүүлээд аваарай.👉ЭМД-р үйлчилнэ.👉Хөдөө о...
06/01/2021

👉3000 нэр төрөлтэй эмийн нэгдсэн төвөөс өөрт хэрэгтэй эмээ утасдаад чатлаад хүргүүлээд аваарай.
👉ЭМД-р үйлчилнэ.
👉Хөдөө орон нутгийн унаанд хүргэж үйлчилнэ.
👉Харилцагч та маскаа зүүж, гараа угааж өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалаарай🥰

06/01/2021

Ковид-19!!! Цэвэрлэгээ -Өрх гэрт

06/01/2021

Ковид-19!!! Гэр бүл

06/01/2021

Сүрьеэгээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Address

Ulaanbaatur
10348

Telephone

+97680767300

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Drug.mn Эмийн Сан posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Drug.mn Эмийн Сан:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram