Ариун эрчим

Ариун эрчим Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ариун эрчим, Meditation Center, Ulaanbaatur.
(1)

Бүх зовлонгийн шалтгаан нь таны сэтгэл. Бясалгал хийж гагцхүү ганц өөрийн сэтгэлээ засахад л таны зовлон арилах болно. Өөр дээрээ ажиллаж өөрийн сэтгэлээ засаж анагаагаарай.🧘‍♂️🙏

16/08/2025

Өөрийгөө олох

16/08/2025
Сэтгэлд хязгааргүй дүр хэлбэр бий. Юу хүсч, таашааж бясалгана, түүндээ хүн хувирдаг. Мөнгө хөөсөн хүний сэтгэл мөнгө л б...
16/08/2025

Сэтгэлд хязгааргүй дүр хэлбэр бий. Юу хүсч, таашааж бясалгана, түүндээ хүн хувирдаг. Мөнгө хөөсөн хүний сэтгэл мөнгө л болж хувирдаг. Түүний дотрыг сэгсэрч үзэх юм бол зоос шаржигнах чимээнээс өөр юу ч үл сонсогдоно. Тэр зүйлдээ хувирдаг болохоор юу хүсч мөрөөсч байгаагаа анзаарч сэрэмжлүүштэй.

Ошо: Агнистын гэгээ

Бодол бол чинийх биш, бодлоос ангид чимээгүй нь чинийх. Бодлыг бусдаас зээлж, гаднаас хуулдаг бол дотоод чимээгүйг хэн н...
15/08/2025

Бодол бол чинийх биш, бодлоос ангид чимээгүй нь чинийх. Бодлыг бусдаас зээлж, гаднаас хуулдаг бол дотоод чимээгүйг хэн нэгнээс авдаггүй. Чи түүнтэйгээ цуг төрж, цуг нөгчинө.
.. "Миний бодол" - оос минийрхэл бүхэн ургадаг. "Миний авгай" буюу "миний нөхөр", "миний өмч" ... гэдэг нь цөм бодол. Бодлыг өмчирхөхөө болиход тэр бүх өмчирхөл арилна. Бодол хүртэл чинийх биш байхад гадна талын юмс яаж чинийх байх вэ?

Ошо: Агнистын гэгээ

8 сарын 18 эхлэх бясалгалдаа бүртгэж байна.🙏
15/08/2025

8 сарын 18 эхлэх бясалгалдаа бүртгэж байна.🙏

🕉Дотоод сэтгэлээ🔯
"Ажиглан Ухамсарлах"14хоногийн Онлайн бясалгал.☸️

🧘Энэхүү бясалгалыг хийснээр бодол мэдрэмжээ ажиглан таньж ухамсарлан ухаарч өөрийгөө хүлээн зөвшөөрч, талархан хайрлаж сурах юм.
😇Анхаарал төвлөрөл сайжирч өөрийн бодол мэдрэмж сэтгэл хөдлөлөө удирдаж өөрийнхөө эзэн нь болж сурна.
🤗 Ажил хөдөлмөр бүх зүйл аяандаа бүтэж эхэлнэ.
🤔Өөрийгөө бүрэн танин мэдэж нээнэ.
Алдаа дутагдлаа засаж залруулан сайн сайхнаа хөгжүүлснээр өөрийн мөн чанарт хүрч хэмжээлшгүй их үнэн мэдлэг, ур чадвар, хүч чадалд хүрнэ. 💪
⚡️Ухамсар өссөнөөр бүх таагүй зүйлс буруу дадал зуршлаасаа ая зөнгөөрөө сална. 🔥Өөртөө итгэлтэй өөрийнхөөрөө чөлөөтэй байж илүү эрч хүчтэй урам зоригтой байна. Дотоодоосоо өөрийгөө бүх талаар нь анагаана.

🧘Бясалгал🙏
🕉Ажиглан ухамсарлах бясалгал✡️🙏
🍃 Зөв амьсгал
🌈7 хүрдний бясалгал
🙏Талархал 🙏
🔥Зоригжуулалт.💪
🧠Тархинаас-❤️Зүрхэнд 3минуть бясалгал.
🥰Өөрийгөө хайрлах бясалгал
😇Гомдол харууслаа тайлах бясалгал.
🧑‍🏫Бясалгалын багш: Нямбаяр

🌟️Хэзээ: 2025оны 8сарын 18нд эхэлнэ.
📅7-Хоногийн Даваа- Баасан 10оролт орно.
👉Бямба, Ням амарна.
⏰️️Хэдэн цагт: 08:00цагаас-09:00цаг хүртэл
⚡️️facebook хаалттай грүппд лайв хэлбэрээр явагдана.
🌟Бичлэг хадгалагдах учраас нөхөж үзэж болно.
💵Төлбөр: Анхлан сурагч 120,000 төгрөг
👉Давтан суувал 60,000₮
📞Утас: 91190978, 91190970
✅Данс: Хаан банк: 5100396387 Нямбаяр Дансанд төлбөрөө шилжүүлээд гүйлгээний утга дээр facebook нэрээ бичнэ. Дансны хуулгаа Ариун эрчим чатаар илгээснээр бүртгэл баталгаажна. Төлбөр буцаахгүйг анхаарна уу.🙏

Зэнгийн цайны ёслолыг харж байсан уу? Цай уухдаа тийм л гүн хүндэтгэл, сэргэг ухамсар агуулбал ердийн цай ер бусын рашаа...
14/08/2025

Зэнгийн цайны ёслолыг харж байсан уу? Цай уухдаа тийм л гүн хүндэтгэл, сэргэг ухамсар агуулбал ердийн цай ер бусын рашаан болно. Өдөр тутмын амьдрал дахь энгийн үйлийг тэр мэтчилэн тэнгэрлэг дээдэд хувиргах боломжтой.

- Ошо #АгнистынГэгээ

Бусдаас хамаарсан амьдрал бол хүлээс зовлон. Хамаарал эрх чөлөөг устгадаг. Хайр бол эрх чөлөөний цэцэг. Түүнд цэцэглэх д...
13/08/2025

Бусдаас хамаарсан амьдрал бол хүлээс зовлон. Хамаарал эрх чөлөөг устгадаг. Хайр бол эрх чөлөөний цэцэг. Түүнд цэцэглэх дотоод орон зай хэрэгтэй. Бусдаас хамаарсан амьдралд орон зай олддоггүй. Бусад хүн чамайг дарамталж, чи ч өөрөө бусдыг дарамтална. Хайртай дуртай гэх хүмүүсийн дунд үргэлжийн тэмцэл тулаан өрнөдөг шүү дээ. Эхнэр нь нөхрөө, нөхөр нь эхнэрээ залгихыг хүсдэг.

Өсч хөгжиж байж л чи жинхэнэ хайртай учирна. Гэрэл асахад гэрлийн цацраг харанхуйг нэвтлэн түгдэг шиг чиний дотоод ахуйг илтгэсэн аура эргэн тойронд чинь ургана. Өөртөө гэрэлгүй хүн бусдаас гэрэл царайчилдаг. Өөрт нь хайр байхгүй учир өрөөлөөс хайр гуйланчилдаг. Чи түүнээс, тэр чамаас хайр хүснэ. Хэн хэндээ байгаа болов уу гэж найдсан хоёр гуйлгачин учирсны эцэст хоёулаа хууртсан болж ганихардаг. Ганцаараа байхдаа ганихарч явсан. Ханьтай болоод ч ганихарч явна. Ганц илүү нь, өөрийн хариуцлагаас бултах далим, уйтгар зовлонгийнхоо бурууг чихэх эзэнтэй болдог юмсанж.

Чи хэчнээн ч удаа хань ижлээ сольж болох юм. Дүр төрх өөрчлөгдөвч хэв маяг хэвээрээ үлддэг. Олон янзын мөртлөө нэг л хүнтэй ахин дахин учрах болно. Өөрөө чи өөрчлөгдөхгүй байгаад хамаг учир оршдог. Сонголтыг чиний хөгжөөгүй ухамсар хийж байгаа. Нялхас нялхастаа дурладаг бол хөгжсөн хүн хөгжсөн хүндээ дурладаг. Тэд бие биенийхээ хэлийг ойлгодог болохоор тэр. Нялхас бусдын түшиг горилдог бол хөгжсөн хүн бие даан оршиж чаддаг. Ийм хүн хайрыг нь хүлээж авсны төлөө бусдад талархахаас биш, бусдаас хайр талархал горьдож явдаггүй. Балчрууд хайр дурлалаар бие биеийнхээ эрх чөлөөг боомилдог бол хөгжсөн хүмүүс хайрын амьсгал дунд бие биенээ улам чөлөөлж байдаг.

Эрх чөлөө хайраас үнэтэйг санаж яв. Тийм ч учир үнэмлэхүйг бид Мокша буюу Эрх чөлөө гэж нэрлэдэг. Хэрэв чиний хайр эрх чөлөөг чинь устгаж байгаа бол эрх чөлөөгөө авар. Учир нь, эрх чөлөөгүй бол чи хэзээ ч жаргалтай байхгүй. Үнэмлэхүй эрх чөлөө бол хүний зөн билгийн хүсэл тэмүүлэл.

Ошо: Агнистын гэгээ

12/08/2025

Үнэн

Бүх нийтээрээ сэрэх цаг ирж болно. Гэвч тийм цаг хэзээ ирэхийг хэн ч мэдэхгүй. Сая сая жил ч өнгөрч мэднэ. Түүнийг хүлээ...
12/08/2025

Бүх нийтээрээ сэрэх цаг ирж болно. Гэвч тийм цаг хэзээ ирэхийг хэн ч мэдэхгүй. Сая сая жил ч өнгөрч мэднэ. Түүнийг хүлээх нь амиа хорлолтоос өөрцгүй. Учир нь, хүн бүхэн хүлээх юм бол тийм цаг хэзээ ч ирэхгүй. Тийм цагийг авчрахын тулд маш олон хүн Будда болох хэрэгтэй.
Жишээ нь, таван зуун хүнтэй бяцхан тосгонд таван хүн бясалгал хийгээд эхэлбэл тосгонд гарах гэмт хэргийн тоо даруй багасна. Тосгоны ганц хувь бясалгахад тийм нөлөө үзүүлнэ. Тэд Будда нар биш, жирийн бясалгагч нар шүү дээ. Хэрвээ хүн төрөлхтний нэг хувь нь Будда болох юм бол бүхэл чанар өөрчлөгдөнө. Ухамсрын сэрэлт маш хялбар, бараг байгалийн жамаар, ая зөнгөөрөө болно. Гэвч тийм үеийг хүлээж суувал хэзээ ч ирэхгүй. Хүн бүхэн чам шиг хүлээгээд байна шүү дээ. Хотол олонд хялбар болгохын тулд өөрөө хичээх хэрэгтэй.

Ошо: Агнистын гэгээ

Address

Ulaanbaatur

Telephone

+97691190978

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ариун эрчим posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share