Таны Инээмсэглэл төв - Your Smile Rehabilitation Center

Таны Инээмсэглэл төв - Your Smile Rehabilitation Center Ажиллах цагийн хуваарь: Даваа- Баасан гаригуудад 09- 18 ц?

Алсын хараа: Монголдоо дэлхийн жишигт хүрсэн сэргээн засах үйлчилгээг үзүүлэгч болж, өвчлөлийн тоог бууруулах

Эрхэм зорилго: Бид таны хэвийн амьдралыг сэргээж, үргэлж инээмсэглэхийг тань харах

Бидний Уриа: АМЬДРАЛ өдөр бүр гайхалтай...

Таны болон таны хайртай дотно хүмүүсийн тань инээмсэглэл энэ хорвоог эрч хүч, урам зоригоор тэтгэж байдаг. Инээмсэглэл таны өвчнийг намдаан стрессийг тайлж сэтгэ

л гутралаас аварч өдөр бүр эрүүл мэндийг тань сахин хамгаалдаг.

Иймд бид таны эрүүл мэндийн толь болсон инээмсэглэлийн төлөө энэхүү сэргээн засах төвийг байгуулсан юм. Манай төвийн гүйцэтгэх захирал Э.Болорчулуун 2010 онд цус харваж, өөрийн амьдралаар даван туулсанаар төвийг байгуулах анхны санааг гарган бусад дэмжигчидтэй хамтран ажиллаж эхэлснээр 2012 оны 9-р сарын 2-ны өдөр “Таны Инээмсэглэл” сэргээн засах төв үүд хаалгаа нээсэн билээ. Байгуулагдсанаасаа хойш өдийг хүртэл албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж байгаа Монголын анхны сэргээн засах хувийн эмнэлэг юм


“Таны Инээмсэглэл” төв нь цус харвалт, тархины саажилт, нугасны гэмтэл болон бусад өвчний улмаас хөдөлгөөн нь саажсан хүмүүсийн хөдөлгөөнийг сэргээх, нийгмийн идэвхтэй харилцаанд эргэн оролцоход туслах чиглэл бүхий анагаах ухааны орчин үеийн сэргээн засах эмчилгээ, үйлчилгээг үзүүлдэг. Үүнд:

- Цус харвалтын дараах сэргээн засал
- Бүх төрлийн өвчний улмаас үүссэн саажилтыг засах хөдөлгөөнт дасгал
- Тархины гэмтлийн дараах сэргээн засал
- Чангарсан булчинг суллах массаж
- Нүүрний судлын сааг эмчлэх
- Ууц, нурууны өвдөлт намдаах эмчилгээ
- Сээр нурууны шаталсан эмчилгээ (сколиоз, төрөлхийн тортиколис)
- Нугасны гэмтлийн шаталсан эмчилгээ, дасгалжуулалт
- Өвдөлтийг багасгах арга, дадал
- Алхааны гажгийг засах дасгал хөдөлгөөн
- Үйлчлүүлэгчийн өдөр тутмын амьдралын бие даасан байдлыг дээшлүүлэх, дасгалжуулах
- Онцгой халамж шаардлагатай буюу хөдөлгөөний өргөн цар хүрээний дутмагшилтай хүнийг дасгалжуулах

Мөн
- Биеийн тамирын дасгал болон бялдаржуулах урлагаар хичээллэгсдэд эрүүл мэндийн зөвлөгөө
- Биеийн жинг зохицуулах хөтөлбөр боловсруулалтад мэргэжлийн зөвлөгөө өгөх
- Ажил хөдөлмөрөөс шалтгаалсан нуруу нугас, үе мөч, мэдрийн ядаргаанаас сэргийлэх эрүүл мэндийн зөвлөгөө
- Спортын гэмтлээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө
- Спортын гэмтлийн үед авах арга хэмжээ, анхан шатны тусламж үзүүлэх сургалт
- Эрүүл мэндийн боловсрол болон эрүүл мэндийг сурталчлах талаар мэргэжлийн зөвлөгөө
- Эрүүл мэндийн төслийг удирдахад мэргэжлийн зөвлөгөө

28/01/2019
Өнөөдөр манай төвийн хөдөлгөөн засалч Наагий буюу А.Нарантунгалагийн маань төрсөн өдөр. Наагийдаа  баярын мэндийг дэвшүү...
24/01/2019

Өнөөдөр манай төвийн хөдөлгөөн засалч Наагий буюу А.Нарантунгалагийн маань төрсөн өдөр. Наагийдаа баярын мэндийг дэвшүүлж байна.

09/01/2019
Манайхыг зорин ирдэг Та нартаа бид цоо шинэ өнгө төрх, шинэ төхөөрөмжүүд ,шинэ удирдлагын зохион байгуулалтанд "Дахин ши...
09/01/2019

Манайхыг зорин ирдэг Та нартаа бид цоо шинэ өнгө төрх, шинэ төхөөрөмжүүд ,шинэ удирдлагын зохион байгуулалтанд "Дахин шинээр" үүд хаалгаа нээж байна.

Сайн байцгаана уу манай төвийн эрхэм хүндэт үйлчлүүлэгчид, дэмжигчид ээ?Та бүхэндээ 2019 оны мэндийг дэвшүүлэе.Сэргээн з...
01/01/2019

Сайн байцгаана уу манай төвийн эрхэм хүндэт үйлчлүүлэгчид, дэмжигчид ээ?
Та бүхэндээ 2019 оны мэндийг дэвшүүлэе.

Сэргээн засах эмчилгээний "Таны инээмсэглэл" төв буюу эмнэлэг маань анх 2012 онд үүсгэн байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш 6 жил 2 сар болжээ. Энэ хугацаанд Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас олгосон "сэргээн засах эмчилгээний чиглэл"-ээр өдрийн эмчилгээний тусгай зөвшөөрөл авч тасралтгүй үйл ажиллагаагаа эрхэлсэн бөгөөд ингэхдээ тархины харвалт, тархины саажилт, нугасны гэмтэл гэсэн онош, эмгэгээр дагнан мэргэшихийг зорьж ирсэн билээ.
Мэдээж тогтмол үйл ажиллагаа эрхлэх явцад хүний нөөцийн асуудал бидэд юу юунаас чухал байсан. Анх байгуулагдах үед мэргэжлийн сургууль төгсөж байсан сэргээн засах эмч болон хөдөлгөөн засалчид тун цөөхөн байлаа. Мөн олон нийт сэргээн засах анагаах ухааныг ойлгодоггүйгээс ирж үйлчлүүлэх нь бараг үгүй шахам байсан. Гэвч бэрхшээл, асуудал байсан ч бид хэтийн зорилго, сэргээн засах анагаах ухааныг хөгжүүлэх чин хүсэлдээ хөтлөгдөн ажилласаар өнөөдрийг хүрсэн...

2019 он гарлаа.
Бид байгууллагын удирдлага, дотоод зохион байгуулалт, хөрөнгө оруулалтандаа анхаарал тавьж 2018 онд шинэ өөрчлөлт хийж чадлаа. Одоо байгаа сэргээн засах эмч нар болон хөдөлгөөн засалчидаа улам чадваржуулахаар зорилт тавьж байгаа бөгөөд эмчилгээ, үйлчилгээгээ илүү сайжруулахаар ажлаа төлөвлөж байна. Шинээр эмчилгээний төхөөрөмжийг авч, бусад нэн шаардлагатай байгаа эмчилгээний төхөөрөмжийг авахаар судалж байна...

Ийнхүү манай төв нь өөрийн үйл ажиллагаагаа улам сайжруулан ажиллаж байгаа бөгөөд өмнөх туршлагаа баталгаажуулан илүү амжилт гаргахын төлөө 2019 онд хичээн ажиллах болно.
Өөрт учирсан бэрхшээлийг бидэнтэй хамт даван туулж ирсэн үйлчлүүлэгч та нартаа болон манай үйл ажиллагааг дэмжиж байсан бүх хүмүүст ТАЛАРХАЖ байна.

АМЬДРАЛ өдөр бүр гайхалтай...

Сэргээн засах эмчилгээний "Таны инээмсэглэл" төвийн баг хамт олон.

Сайн байцгаана уу?Сэргээн засах эмчилгээний "Таны инээмсэглэл" төв нь анх үйл ажиллагаагаа эхлүүлж, өнөөдрийг болтол ажи...
21/08/2018

Сайн байцгаана уу?

Сэргээн засах эмчилгээний "Таны инээмсэглэл" төв нь анх үйл ажиллагаагаа эхлүүлж, өнөөдрийг болтол ажиллаад 6 жил болох гэж байна. 2012 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр анх нээлтээ хийсэн манай эмнэлэг нь анхнаасаа тархины харвалт, тархины саажилтын улмаас саажсан хөдөлгөөний бэрхшээлтэй үйлчлүүлэгчидээ бие даан амьдрах эхний алхам болсон хөдөлгөөнийг нь сэргээн засах анагаах ухааны эмчилгээгээр дагнан эмчилж ирсэн бөгөөд одоо ч ажилласаар байна.

Бидний жил бүр баярлаж, тэмдэглэдэг энэхүү БАЯР-аа энэ жил мөн л үйлчлүүлэгч, хамт олонтойгоо хамт тэмдэглэхээр бэлтгэж байна. Үүнд:
1. Бид 2018.8.25-ны өдрөөс 2018.10.25-ны өдрийг хүртэл хугацаанд үйлчилгээнийхээ үнийг 15 хувь бууруулж хөнгөлнө.
2. Шинэ үйлчилгээ нэвтрүүлнэ.
3. Манай төвд ирж нийт 10 удаагийн курс эмчилгээ хийлгэсэн үйлчлүүлэгчиддээ зориулан "БАЙНГЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮЙЛЧЛҮҮЛЭХ ЭРХИЙН БИЧИГ"-ээр урамшуулна.
4. 2018.9.2-ны өдөр үйлчлүүлэгчидтэйгээ хамт хотоос холгүй амралтын газар амрана.

Та бүхэндээ "Таны иннэмсэглэл" төвийн 6 жилийн ойн баярын мэнд хүргэе.

АМЬДРАЛ өдөр бүр гайхалтай...

Сайн байцгаана уу?Бид та бүхэнд нэгэн хэсэг бичлэгийг үргэлжлүүлэн үзүүлэх гэж байна. Бичлэгийн чанарт хүлцэл өчихийн ха...
06/08/2018

Сайн байцгаана уу?

Бид та бүхэнд нэгэн хэсэг бичлэгийг үргэлжлүүлэн үзүүлэх гэж байна. Бичлэгийн чанарт хүлцэл өчихийн хамт доорх тайлбарыг нь уншихыг хүсч байна.
Энэхүү бичлэг нь сэргээн засах "Таны инээмсэглэл" төвийг санаачлан байгуулсан Э.Болорчулууны 2010 онд болсон харвалтын дараах сэргээн засах эмчилгээг үзүүлж байгаа бөгөөд 2 дугаар эмнэлгийн сэргээн засах тасгийн эрхлэгч О.Золзаяагийн бичсэн бичлэг юмаа.

Сэргээн засах анагаах ухаан (rehabilitation medicine)-ыг энгийнээр, мэргэжлийн бус талаас та бүхэндээ ойлгуулан таниулах гэж байна. Энэхүү бичлэгийн чанар та...

Өнөөдрөөс яг 30 хоногийн дараа "Таны инээмсэглэл" төв маань 6 нас хүрэх нь ээ. Хамтдаа баярланаа...АМЬДРАЛ өдөр бүр гайх...
03/08/2018

Өнөөдрөөс яг 30 хоногийн дараа "Таны инээмсэглэл" төв маань 6 нас хүрэх нь ээ.
Хамтдаа баярланаа...

АМЬДРАЛ өдөр бүр гайхалтай...

Манай 3 жилийн ойд зориулсан баримтат киног үзнэ үү.

"Таны Инээмсэглэл" сэргээн засах төвийн түүх бичигдсээр... Манай “Таны Инээмсэглэл” төв нь 2012 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр байгуулагдан өдийг хүртэл албан ...

Алхана гэдэг бол хүний байгалиас заяасан чадвар, дадал. Хэдийгээр төрсөн цагаасаа алхаж үзээгүй ч байгалиас заяасан дадл...
31/07/2018

Алхана гэдэг бол хүний байгалиас заяасан чадвар, дадал.

Хэдийгээр төрсөн цагаасаа алхаж үзээгүй ч байгалиас заяасан дадлаараа л босч, алхаж чаднаа. Харин ингэхийн тулд "босох, зогсох, алхахын төлөө" дасгалыг цаг алдалгүйгээр эхлүүлж, тууштай хичээснээр жижигхэн мөртлөө агуу амжилтанд хүрнээ...

АМЬДРАЛ өдөр бүр гайхалтай...

"Таны инээмсэглэл" төвийн эрхэм хүндэт үйлчлүүлэгчид ээТа бүхэн сайхан зусч, дэлгэр зуны гайхалтай нарны энергээс хүртэж...
28/07/2018

"Таны инээмсэглэл" төвийн эрхэм хүндэт үйлчлүүлэгчид ээ

Та бүхэн сайхан зусч, дэлгэр зуны гайхалтай нарны энергээс хүртэж байна уу?

Манай төвийн зуны амралтын хугацаа дуусч ирэх Даваа гараг буюу 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн ажиллаж эхлэх гэж байна. Бид хүүхдийн сэргээн засах эрчимт эмчилгээний болон нийгэмд тархины саажилттай хүүхдийн эерэг хандлагыг бий болгох "БИД ХАМТДАА ӨӨРЧИЛНӨ" төслөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн хамт тархины харвалтын дараах насанд хүрэгчдийн хөдөлгөөн заслын эмчилгээгээ сайжруулахаар ажиллаж байна.

Та бүгдийг урьж байна.

АМЬДРАЛ өдөр бүр гайхалтай...

АМЬДРАЛ өдөр бүр гайхалтай (Б.Дашдондог МУГЖ)

Address

СБД, 10-р хороо, Их сургуулийн гудамж, Гандигийн сургуулийн урд, Барилгачин сувилалын байранд
Ulaanbaatur
14000

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

88110615

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Таны Инээмсэглэл төв - Your Smile Rehabilitation Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Таны Инээмсэглэл төв - Your Smile Rehabilitation Center:

Share

Category