Гэгээрлийн Суурь

Гэгээрлийн Суурь Хамаг амьтан амгалан хийгээд амгалангийн шалтгаан лугаа төгөлдөр болох болтугай .

Ачит багшийн айлдвараас: Ертөнцөд аливааг үйлдэхэд  багшаар л заалгаж, түүний ачаар л суралцаж эрдэм мэдлэг эзэмшин сайн...
27/04/2026

Ачит багшийн айлдвараас: Ертөнцөд аливааг үйлдэхэд багшаар л заалгаж, түүний ачаар л суралцаж эрдэм мэдлэг эзэмшин сайн сайханд хүрдэг бол лам багш нь шавийг нисваанист сэтгэлээс салгаж, гэгээрлийн хутагт хүргэдэг тул ялгамжаат ачтан билээ.

Бэлгэ чанар бүрдсэн шавь бээр арван эрдэм төгөлдөр багшийг шүтэн номыг сонсох нь маш аньс ихтэй бөгөөд ингэснээр гэгээрлийн хутагт хүрнэ…

Ганжуурва багшийн айлдвараас: Буян нүглийн үйл гэдэг нь сэтгэлийн сайн,муу бөгөөдСанаа сайн бол газар хийгээд мөр ч сайн...
26/04/2026

Ганжуурва багшийн айлдвараас:
Буян нүглийн үйл гэдэг нь сэтгэлийн сайн,муу бөгөөд
Санаа сайн бол газар хийгээд мөр ч сайн
Санаа муу бол газар хийгээд мөр ч муу
Бүх юмс өөрийн сэтгэлээс харгалзмой.

Тэргүүлшгүй цагаас ачаар тэтгэсэн амьтад орчлонгийн зовлонд нэрвэгдэж байгаа тул тэднийг үтэр түргэнээ бурханы хутагт хүргэе гэсэн сайхан сэдлээр номоо сонсоорой🥰🥰🥰😇😇😇🙏🙏🙏

Ачит багшийн айлдвараас: Аливааг шударгаар бодож, үнэнээр харна гэдэг бол зөв сэтгэлийн үндэс. Сэтгэл зөв байж хэмээнэ х...
25/04/2026

Ачит багшийн айлдвараас: Аливааг шударгаар бодож, үнэнээр харна гэдэг бол зөв сэтгэлийн үндэс. Сэтгэл зөв байж хэмээнэ хайрлах энэрэх сэтгэл төрнө.

Энэрэх нигүүлсэх сэтгэлийг хэзээ сэтгэлдээ төрүүлнэ, тэр цагт хамгийг аврач, эх болсон зургаан зүйл амьтныг амгалан аж төрүүлж чадна. Далай ёроол агуу гэдэг ч хэмжиж болох байх. Харин нигүүлсэнгүй сэтгэлийн гүн гүнзгийг хэмжихийн арга байхгүй...

Ганжуурва багшийн айлдвараас: Хамаг амьтан бидэнд чандмань эрдэнээс ч илүү ачтай тул хамаг амьтны тусын тулд бурханы хут...
24/04/2026

Ганжуурва багшийн айлдвараас: Хамаг амьтан бидэнд чандмань эрдэнээс ч илүү ачтай тул хамаг амьтны тусын тулд бурханы хутгийг ольё хэмээн дээдийн номоо сонсоорой…🙏🙏🙏

БИД ЭНЭ НАСАНДАА ЗӨВ АМЬДАРВАЛ ДАРАА ТӨРӨЛ МААНЬ САЙН БОЛНО...Ачит багшийн айлдвараас: Бурханы шашин хойд, урьд төрлийг ...
23/04/2026

БИД ЭНЭ НАСАНДАА ЗӨВ АМЬДАРВАЛ ДАРАА ТӨРӨЛ МААНЬ САЙН БОЛНО...

Ачит багшийн айлдвараас: Бурханы шашин хойд, урьд төрлийг хүлээн зөвшөөрдөг. Хүн гэдэг хоёр зүйлээс бүтнэ. Сүсэгтэн та бүхэнд энгийн, ойлгомжтой тайлбарлавал, хүнд баригддаг бие болон баригддаггүй бие байна.

Баригддаг бие юунаас бүтдэг вэ гэвэл эх эцгийн үр хөврөлөөс тогтоно. Баригддаггүй бие нь сүнс юм. Сүнс бол эцэг эхийн үр хөврөлийн дунд орж өссөөр биежээд гарч ирж байгаа юм. Яг л хувцас өмсч байгаа мэт.

Сүнс нь урьдын төрлөөс ирнэ. Ингэхдээ урьд төрлийн үйлийн үрийг тээгээд ирдэг. Нэг компютерт байгаа бүх мэдээллийг нөгөө компьютерт флашаар зөөдөг шиг. Тиймээс буянтай ирсэн бол буянаа эдэлнэ, нүгэлтэй ирсэн бол нүгэлээ эдэлнэ.

Бид энэ насандаа зөв амьдарч чадвал дараагийн төрөл маань сайн болно. Бид мөнх биш шүү дээ. Хэзээ нэгэн өдөр хорвоогийн мөнх бусыг үзнэ. Тиймээс сайн сайхан зүйлийг аваад хойд төрөл рүү явах ёстой. Тэгэж чадвал дараагийн төрөлдөө их том бэлэгтэй очиж байгаа юм шүү…

Ганжуурва багшийн айлдвараас: Гадна, дотны нөхцөл шалтгаан бүрдсэн чөлөө учралт хүний биеийг олчихоод хэргийг нь гаргахг...
22/04/2026

Ганжуурва багшийн айлдвараас: Гадна, дотны нөхцөл шалтгаан бүрдсэн чөлөө учралт хүний биеийг олчихоод хэргийг нь гаргахгүйгээр дараа төрөлдөө муу заяанд уначихвал юутай харамсалтай.

Тиймээс найман чөлөө, арван учрал бүрдсэн эрдэнэт хүний биеийг олсоныхоо шимийг авах хэрэгтэй.

Тэгвэл хамгийн дээд хэргийг нь гаргадаг охь шим нь юу вэ гэвэл бодь сэтгэлийг анхааран авах юм.
Бодь сэтгэл бол ахуй үес болон эцэс хойдын амгалан жаргалан гарах эх уурхай юм шүү…

Ачит багшийн айлдвараас: Миний ачит багш "Хүн аливааг ухаарахыг чин сэтгэлээсээ хүсвэл нэг үгнээс ч ухаарч болно"  хэмээ...
21/04/2026

Ачит багшийн айлдвараас: Миний ачит багш "Хүн аливааг ухаарахыг чин сэтгэлээсээ хүсвэл нэг үгнээс ч ухаарч болно" хэмээн айлддаг байсан. Үүнийг тухайн үед хүмүүс нүгэл, буян гэсэн үгнээс ойлгодог байжээ.

Нэгэн өглөө багш минь манз(цай)-аа уух зуураа надад ном цээжлүүлж, дахин дахин уншуулж байснаа гэнэт "Амгалан, миний хүү Зарлигийн Га (Төвөд цагаан толгойн эхний үсэг) заалгаж байсан үеэ үргэлж санаж байгаарай" хэмээн захисан юм.

Тэр цагаас хойш би байнга тэр үеэ санаж, саяхан л би багшаасаа ном дуулж байсан даа хэмээн боддог. Энэ нь хүний омог бардам сэтгэлийг дарах хийгээд эрдэм ном оройгүй гэдгийг ухааруулсан захиас байсан билээ.

Би энэ багштайгаа одоо ч гэсэн дахин уулзах ерөөл тавьсаар явдаг.Тиймээс ахмад настан, ээж аавын сургаалыг үргэлжид санаж, ач тусыг нь бодож явах хэрэгтэй шүү...

Ганжуурва багшийн айлдвараас: Бурхан багш бээрАливаа хилэнцийг өчүүхэн ч үл үйлдээдАриун буяныг хотол чуулган болгоодАнх...
20/04/2026

Ганжуурва багшийн айлдвараас: Бурхан багш бээр

Аливаа хилэнцийг өчүүхэн ч үл үйлдээд
Ариун буяныг хотол чуулган болгоод
Анхаарч өөрийн сэтгэлийг номхотговол
Аяа тэр бурханы шашин болой

хэмээн айлдсан. Үүний утга нь юу вэ гэвэл

“Хэрвээ зовлонг хүсэхгүй байгаа л бол түүнийг уг шалтгаан нүгэл хилэнцийг битгий хийгээрэй. Аз жаргал, амар амгаланг хүсч байгаа бол бусдад тустай сайн үйлийг бүрэн дүүрэн үйлдээрэй.

Ийнхүү нүгэлийг тэвчиж, буяныг үйлдэх нь өөрийн дотоод сэтгэлээс шалтгаалдаг тул сайхан сэтгэлийг анхааран авч түүний эцэс буюу бодь сэтгэлийг төрүүлээрэй”

гэсэн сургаал юм. Бурхан багшийн айлдвар сургаалыг ерөнхийд нь ингэж ойлгох хэрэгтэй. Тиймээс та бүхэн зөвхөн энэ нас эсвэл хойд насны тухайтад биш хамаг амьтны тусын тулд бурханы хутгийг олъё хэмээн лүнгээ сонсоорой…

Ачит багшийн айлдвараас: Бурханы шашинд хүнийг нас, хүйс, эд хөрөнгө болон үндэс угсаагаар ялгаварлах үзэл байдаггүй бөг...
19/04/2026

Ачит багшийн айлдвараас: Бурханы шашинд хүнийг нас, хүйс, эд хөрөнгө болон үндэс угсаагаар ялгаварлах үзэл байдаггүй бөгөөд хүн бүгдийг Бурхан болон гэгээрэх боломжтой гэж үздэг.

Хамгийн гол нь өөрөө хичээл зүтгэл, мэрийлт, тэмүүлэлтэй байх хэрэгтэй.

Мөн орчин нөхцөл нь бүрдсэн байхын чухлыг онцолсон байдаг...

Ганжуурва багшийн айлдвараас: Бид тэргүүлшгүй цагаас өөрийгөө энхрийлэн барьсаар ирсэн. Энэ нь зовлон бүгдийн үндэс юм. ...
18/04/2026

Ганжуурва багшийн айлдвараас: Бид тэргүүлшгүй цагаас өөрийгөө энхрийлэн барьсаар ирсэн. Энэ нь зовлон бүгдийн үндэс юм.

Харин огторгуй лугаа сацуу хамаг амьтныг энхрийлэн барих нь амар амгалан бүгдийн шалтгаан болдог.

Тиймээс өөр бусдыг тэгшид арилжиж бодь сэтгэлийг төрүүлэн номоо сонсох нь хамгийн дээд шүү…🥰🥰🥰😇😇😇🙏🙏🙏

Ачит багшийн айлдвараас: Энэрэл хайр бол хүн төрөлхтний амгалан амьдрал, аз жаргал, эрүүл энх байх, хүссэн зүйл сэтгэлчл...
17/04/2026

Ачит багшийн айлдвараас: Энэрэл хайр бол хүн төрөлхтний амгалан амьдрал, аз жаргал, эрүүл энх байх, хүссэн зүйл сэтгэлчлэн бүтэхийн үндэс юм.

Хайр энэрэл нь сэтгэл, оюун санаанаас гарч байгаа учраас хүний нүдэнд харагдаж, гарт баригдахгүй мөртлөө зургаан зүйлийн хамаг амьтанд нөлөөлдгөөр үл барам, байгаль дэлхийд ч сайхнаар нөлөөлнө.

Нигүүлсэнгүй сэтгэлийг бясалгахдаа эхлээд хамаатан садан, ойр дотныхон дээрээ, дараа нь завсрынхан дээрээ, эцэст муугаар боддог хүнээ энэрэнгүй сэтгэлээр бодож сурах хэрэгтэй.

Хайрлан энхрийлнэ гэдэг нь өөрөөсөө бусад хүн, амьтан дээр тохиолдож буй жаргалан, зовлонгийн алийг ч бай өөрийн бие, хэл, сэтгэлээр мэдэрч чадахыг хэлнэ...

Ганжуурва багшийн айлдвараас: Хамаг амьтанд цаг үргэлж туслахыг хичээх хэрэгтэй. Тэгвэл хамаг амьтанд туслах хамгийн сай...
16/04/2026

Ганжуурва багшийн айлдвараас: Хамаг амьтанд цаг үргэлж туслахыг хичээх хэрэгтэй. Тэгвэл хамаг амьтанд туслах хамгийн сайн арга нь бодь сэтгэл юм.

Бодь сэтгэлийг төрүүлбэл тэргүүлшгүй цагаас ачаар тэтгэсэн хамаг амьтны ачийг хариулж чадна аа.

Тиймээс бодь сэтгэлийн үүднээс Бодь мөрийн зэрэг номд айлдсаны дагуу савны гурван гэмийг тэвчиж, зургаан хуран мэдлийг үүсгэн дээдийн номоо сонсоорой…🙏🙏🙏

Address

Ulaanbaatur

Telephone

+97677847407

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Гэгээрлийн Суурь posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Гэгээрлийн Суурь:

Share