NevtGerel-Digital Rentgen

NevtGerel-Digital Rentgen Digital X-RAY

🔸ГАР БАДАЙРЧ МЭДЭЭ         АЛДАХ ШАЛТГААН 🔸Хүний нуруунд 26 нугалам байдаг .▪️Хүзүүний C1-C7       шохойлжилтод өртөмтги...
17/11/2023

🔸ГАР БАДАЙРЧ МЭДЭЭ
АЛДАХ ШАЛТГААН 🔸

Хүний нуруунд 26 нугалам байдаг .

▪️Хүзүүний C1-C7
шохойлжилтод өртөмтгий,

▪️Сээр нурууны T1-T12 гулзайлт
муруйлт бөгтөр үүсэх нь элбэг,

▪️Бүсэлхий нурууны L1-L5 суулт өгч
Суудлын мэдрэлийн хам шинж
үүсгэдэг,

▪️Ууцны S1-S5 гэсэн ерөнхий
бүтэцтэй байдаг.

Нурууны нугалам хооронд нугаснаас дагалдан гардаг захын мэдрэлийн 31 хос мэдрэл байдаг.
Эдгээр захын мэдрэлийн судасууд дарагдсанаар үе болгон дээр дараах шинж тэмдэгүүд илэрнэ.

♦За тэгэхээр ялангуяа шөнө гар бадайрч мэдээ алдах нь хүзүүний С6 С7, сээр нурууны эхний үеүдэд шохойжилт үүсч мэдрэл дарагдхад илэрдэг байх нь шүү!!

♦Хүзүү болон сээр нурууны нугаламуудын мэдрэл дарагдахад илрэх зовиуруудыг доор орууллаа.

🔻 Дараа нь та бүхэндээ бүсэлхий нуруу буюу L1-L5 нугаламуудад өөрчлөлт орж, мэдрэл дарагдахад гарах өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл оруулах болноо.

▪️Хүзүүний С1 үе хоорондын мэдрэл дарагдахад: Толгой байнга өвдөх зовиур илэрнэ.
▪️Хүзүүний С2 үе хоорондын мэдрэл дарагдахад: Нүдний төвд өөрчлөлт орж улмаар хараа муудна.
▪️Хүзүүний С3 үе хоорондын мэдрэл дарагдахад: Шилэн хүзүү хөших, халах зовиур байнга илэрнэ.
▪️Хүзүүний С4 үе хоорондын мэдрэл дарагдахад: Дал ,мөр лүү хөшиж өвдөх зовиур илрэнэ.
▪️Хүзүүний С5 үе хоорондын мэдрэл дарагдахад: Хоолой өвдөх сөөх зовиур илэрнэ. ▪️Хүзүүний С6 Хүзүү хөших, гар бадайрах шинж илрэнэ.
▪️Хүзүүний С7 үе хоорондын мэдрэл дарагдахад: Мөр , тохой чилэх зовиур илэрдэг тус тус илэрдэг.
▪️Сээр нурууны T1-T2 дугаар үе хоорондын мэдрэл дарагдахад:
Гар сарвууны өвдөлт, Шуу , сарвуу , бугуй , хурууны өвдөлт, амьсгалын бэрхшээл , астм, зүрхээр хатгуулах, зүрх дэлсэх шинжүүд илэрнэ.
▪️Сээр нурууны T3-T4 үе хоорондын мэдрэл дарагдахад: Уушги цээж болон амьсгал саадтай байх , Цөсний хүүдийн эмгэг , цөсний өтгөрөх, арьсны тууралтын шинж илрэнэ.
▪️Сээр нурууны T5-T6 үе хоорондын мэдрэл дарагдахад: элэгний эмгэг, цусны даралтын эмгэг, цуман хангамж багасна,
Хоол шингээлт муудах , цээж хорсох, зовиур илрэнэ.
▪️Сээр нурууны T7-T8 үе хоорондын мэдрэл дарагдахад: Нойр булчирхай ,12 нугалаа гэдэс , дэлүүний үйл ажиллагаа муудах, дархлаа сулардаг.
▪️Сээр нурууны T9-T10 үе хоорондын мэдрэл дарагдахад:
Харшил , таргалалт , бөөрны эмгэг, судасны хатууралууд үүсдэг.
▪️Сээр нурууны T11-T12 үе хоорондох мэдрэл дарагдахад:
Бөөр шээсний зам, экзем , цэврүүт тууралт, нарийн гэдэс гэх мэт нөлөө үзүүлдэг.
copy🔷

Эдгээр зовууриуд илэрч байна уу?Доорх зургууд бүгд манай зураг шүү!Мөн манай зургууд хэмжээстэй гардагаараа давуу талтай...
16/11/2023

Эдгээр зовууриуд илэрч байна уу?

Доорх зургууд бүгд манай зураг шүү!
Мөн манай зургууд хэмжээстэй гардагаараа давуу талтай. :)

Та ХҮЗҮҮ, НУРУУ ШОХОЙЖИХ БУЮУ ОСТЕОХОНДРОЗ-р өвдсөн юм биш биз?!?

Хэрвээ таны Хүзүүний нугаламд остеохондроз үүссэн бол : 🧐
Толгой өвдөх, толгой эргэх, чих шуугих, хааяа дотор муухайрч огиулах, хүзүү хөших, хуян хөөрөх, хоёр гар эсвэл мөрөөр бадайрч өвдөх, ажлын ачаалал хэтрэх, удаан тонгойн суусан үед мөн шөнийн цагаар өвдөлт нэмэгдэх, гарын бугалга, тохой шуугаар бадайрч янгинаж өвдөх, гарын хуруунууд мэдээ муутай болох, хүзүүний үений хөдөлгөөн хязгаарлагдах, нойр муудах, тайван бус болох, амархан ядрах, их зүүдлэх, зүрх дэлсэх, даралт ихсэх зэрэг шинж тэмдгүүд хавсран илэрнэ.

Хэрвээ таны Цээжний нугаламд суулт шохойжилт үүссэн бол: 🤭
Зүрх дэлсэх, хатгах, зүрхний хэм алдагдах, гар мөрөөр өвдөх, бадайрах, гар руу өвдөлт дамжих, гарын булчингууд татах, дал мөрөөр хатгаж өвдөх, цээжний хэнхэрцэг нилдээ хөндүүрлэж өвдөх, бүсэлж өвдөх, цээжээрээ эргэх хөдөлгөөн хийхэд өвдөлт нэмэгдэх, хүчтэй амьсгалах, найтаах, ханиах үед өвдөлт нэмэгдэх, сэрвээгээр хөших зэрэг шинж тэмдгүүд өвчний үе шатаас хамааран янз бүрээр ажиглагдана.

Хэрвээ таны Бүсэлхий ууцны үенд шохойжилт, суулт үүссэн бол: 😣 өвчний эхэн үед ууц нуруу чилэх, хөших, бөхийж гэдийх хөдөлгөөн бага зэрэг хязгаарлагдах, бөөр өвдөх мэт шинж илэрдэг бол өвчин хүндэрсэн үед нуруу гэнэт татах, шатаар өгсөж уруудах, бөхийж тонгойх үед өвдөлт нэмэгдэх, түнхээр хатгаж өвдөх, өвдөлт доошлон гуяны гадар хажуу, ар тал, урд тал, тахим, шилбэ рүү дамжин өвдөх, өвдөлт нь явах, ханиалгах, найтаах, дүлэх үед нэмэгдэх, тавхай, хөлийн хурууны хүч суларч тавхайн гадна тал, ар тал, шилбэний гадна талаар өнгөц мэдрэхүй алдагдах, булчин зангирах, хөдөлгөөн хязгаарлагдах, хөдөлгөөн болон ачааллын үед гэнэт бүсэлхий нуруугаар өвдөх, нуруу мурийх, давсаг сулрах, эрэгтэйчүүдэд бэлгийн сулрал үүсэх, эмэгтэйчүүдэд эрт цэвэрших, биеийн юмны мөчлөг алдагдах, өвдөлттэй ирэх шинж ажиглагдана.

Хэрвээ танд эдгээр шинж тэмдэг илэрч байгаа бол :
Хамгийн түрүүнд зөв оношилгоо хийх нь хамгийн чухал бөгөөд хамгийн эхний оношилгоо бол РЕНТГЕН ЗУРАГ БАЙДАГ ШҮҮ!!!

Манай РЕНТГЕН ОНОШИЛГООНЫ ТӨВ-д хандан чанартай зураг авхуулан, оношлуулж зөвлөгөө мэдээлэл аваарай.😊😊😊
📲99015806, 99645410

15/11/2023

Сайн байцгаана уу.😊
Манай рентген оношилгооны төв нь бүх төрлийн ясны зураг👫🩻
/толгой, хүзүү, нуруу, аарцаг түнх, дээд доод мөчдийн/
Уушигны зураг /уушигны үрэвсэл хатгалгаа, бусад/ зэргийн эмгэг өвчлөлийг зургаар оношлон,✌💖 мэргэжлийн эмч маань өөрт тань дэлгэрэнгүй тайлбарлан өгөх болно.👍💞
Манай ажиллах цагийн хуваарь:
Даваа-Баасан гарагт: 09:00-16:00
Бямба гарагт: 10:00-15:00
Ням гарагт: амардаг шүү.😉😍

Бид цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж байгаа бөгөөд зарим чатанд хариу илгээж амжихгүй байгаад уучлаарай.🙏🙏🙏

Манай хаяг:🏥🚗
Төмөр зам, Богд ар хороолол, Ган зам зочид буудлын замын баруун хойно Гялс төвийн хоёр давхарт 213 тоот😊

Дэлгэрэнгүй мэдээллийг 9⃣9⃣0⃣1⃣5⃣8⃣0⃣6⃣
9⃣9⃣6⃣4⃣5⃣4⃣1⃣0⃣ дугааруудаас лавлана уу😊😊😊
Танд баярлалаа.😍😊

🇲🇳Баяр наадмын мэндчилгээ🇲🇳Тулгар төрийн 2232 жил,Их Монгол Улсын 817 жил,Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн м...
17/07/2023

🇲🇳Баяр наадмын мэндчилгээ🇲🇳
Тулгар төрийн 2232 жил,
Их Монгол Улсын 817 жил,
Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 112 жил,
Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмын мэнд дэвшүүлье.
Дэлгэр сайхан нутагтаа
Дэнж хотойтол сайхан наадсан бизээ 👍👍👍

Манай төвийн үйл ажиллагаа 17ний өдрөөс эхлэн цагийн хуваарийн дагуу явагдаж байна.
Хаяг:🏥 Төмөр зам, Богд ар хороолол, Ган зам зочид буудлын замын өөдөөс хараад Гялс төв гэж байгаа хоёр давхарт 213 тоот
Ажиллах цагийн хуваарь: ⏰
Даваа-с Баасан гаригт 09:00-17:00
Бямба гаригт 10:00-15:00
Ням гаригт амарна.
Дэлгэрэнгүй мэдээллийг ☎99015806 99645410📞 дугааруудаас лавлана уу

🇲🇳Баяр наадмын мэндчилгээ🇲🇳гээ хожуу хүргэсэнд өршөөгөөрөй. Сүлжээгүй бсан жүү😘😍

27/03/2023

.. эмч байж өөрөө хавдараар өвдсөн ... гээд л бах н ханаж, баалах цөөн хүн таарах л юм 🙂 бас ч хүн баярлуулж буй н сайн хэрэг. өвдөөгүй эмч байтугай . үхээгүй бурхан ч байхгүй шүү: Будда Мохаммед Исус Зоастра Лаоз бүгд л: амидурал зуурдын үзэгдэл гэдэгийг үзүүлэн чинад одсон

Сайн байцгаана уу аав ээжүүдээ 😊 Одоо дэгдээд байгаа амьсгалын замын цочмог халдварт өвчлөлийн дийлэнх хувийг бага насны...
09/01/2023

Сайн байцгаана уу аав ээжүүдээ 😊 Одоо дэгдээд байгаа амьсгалын замын цочмог халдварт өвчлөлийн дийлэнх хувийг бага насны хүүхдүүд эзэлж байгаа энэ үед урьдчилан сэргийлэх зөвлөмж, өвчний шинж тэмдгийг таних арга, оношилгоо зэргийг эцэг эхчүүд маань мэдэж авах нь тун чухал юм.

🫁ХАТГАЛГАА ГЭЖ ЮУ ВЭ?🤓

Ихэвчлэн ханиад томуу хүрсний дараа буюу даарсны улмаас хүний биеийн дархлаа суларч, амьсгалын замд байх хэвийн болон эмгэг бичил биетээр уушгины эд үрэвсэхийг хатгалгаа өвчин гэнэ.

🙍‍♀️💇‍♂️ХҮҮХДЭЭ ХАТГАЛГАА ӨВЧНӨӨС ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?🤓

Хүүхэд төрсний дараа нэг цагийн дотор ангир уургийг амлуулах нь тун чухал. Ангир уураг нь ханиад томуу, хатгалгаа өвчнөөс хамгаалдаг бодис агуулдаг, байгалиас заяасан вакцин юм.
Хүүхдээ зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллож, хоёр нас хүртэл хөхүүлэхийн зэрэгцээ насанд нь тохирсон шим тэжээл бүхий нэмэгдэл хоолоор хооллоорой.

👩‍🔬ХАТГАЛГААГААР ӨВЧЛӨХ ЭРСДЛҮҮД:

Бага насны хүүхдийн дархлаа бүрэлдэж гүйцээгүй байдаг тул өвчлөх эрсдэлтэй байдаг.
Хүүхдийг хэт бэгнэж, гадна орчноос байнга тусгаарласнаар биеийн дасан зохицол нь алдагдаж амархан даарч бээрэх, олны дунд орох болон цэцэрлэгт явах үедээ өвчлөх эрсдэл өндөр байна.
Ангир уургаа амлаагүй, эхийн сүүгээр хооллоогүй хүүхэд өвчлөлд өртөмтгий байх нь элбэг.

🤱ХҮҮХДЭЭ ХАТГАЛГАА ӨВЧНӨӨС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?🤓

Товлолын дагуу вакцинуудыг хүүхэддээ тогтмол хийлгэж байх нь уушгины хатгалгаагаар өвчлөх эрсдлийг бууруулдаг. Мөн хатгалгааны эсрэг пневмококкийн вакцин нь уг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.
Гэрийнхээ хаалга, цонхыг ойр ойрхон нээж, өдрийн цагаар цэвэр агаар оруулж байгаарай. Дотоод орчны агаарыг сэлгэж, нян бактерыг зайлуулах нь тун чухал. Хүүхдийн орчинд тамхи бүү тат. Элдэв резин, хуванцар, хог түлж шатаах нь биеийн эрхтэн системийг хордуулж хорт хавдар, амьсгалын замын хүнд өвчнүүдийг үүсгэдэг. Тиймээс гэрийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах үүднээс ХЕПА шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгч төхөөрөмж хэрэглэх нь зүйтэй.
Эцэг эхчүүд хүүхдээ асарч, хооллох болон бие зассаны дараа гараа сайтар савандаж угаах дадлыг мөрдсөнөөр хатгалгаа өвчнөөс сэргийлэх боломжтой.

👀ХАТГАЛГАА ӨВЧНӨӨР ӨВЧИЛСӨН ЭСЭХИЙГ ГЭРИЙН НӨХЦӨЛД ТАНИХ АРГА:👀

Ханиалгах
Халуурах
Нус гоожих
Тайван бус болох
Хоолонд дургүй болох
Заримдаа амьсгаадах
Цээж шуугих зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд үүнийг ХАНИАД ШУУХИНАА гэж үздэг.
Дээрх шинжээс гадна амьсгал олшрох, цээж хонхолзох эсвэл амьсгал саадтай болох шинж тэмдэг ажиглагдвал УУШГИНЫ ХАТГАЛГАА гэж үзнэ. Хатгалгаа нь хүүхдийн нас, биеийн онцлог, өвчин үүсгэгч нянгаас хамаарч хүүхэд бүрт өөр өөрөөр илэрдэг тул эрүүл мэндийн байгууллагад хандаарай.

ХҮҮХДИЙН АМЬСГАЛЫГ ХЭРХЭН ТООЛОХ ВЭ?🤓

Хүүхдийн амьсгалын тоо нэг минутад хэвийн үеийнхээсээ олон болохыг АМЬСГАЛ ОЛШРОХ гэнэ. Үүнд:

2 сар хүрээгүй хүүхдэд 60 ба түүнээс олон
2-12 сар хүртэлх хүүхдэд 50 ба түүнээс олон
12 сараас 5 нас хүртэлх хүүхдэд 40 ба түүнээс олон болно.
Та хүүхдээ уйлаагүй, хөхүүлээгүй, тайван үед амьсгалыг нь 1 минутын турш тоолоорой. Унтаж байхад нь тоолбол бүр сайн.
Секундын зүүтэй юмуу эсвэл электрон цаг ашиглана.
Хүүхдийн хэвлий дээр гараа зөөлөн тавьж үзээрэй. Амьсгал авахад нь хэвлий төмбийж, гаргах үед нь цааш болох бөгөөд үүнийг нэг амьсгал гэж тоолохыг анхаарах хэрэгтэй.
Цээж хонхолзох гэдэг нь амьсгал авах үед хэвлий төмбийж байхад өрцний хэсгээр цааш хонхойхыг хэлнэ. Хэрэв хатгалгаа өвчний шинж тэмдэг илэрвэл эмнэлэгтяаралтай хандаарай. 🤓😊

Хатгалгааг оношилох хамгийн оновчтой зөв арга нь цээжний хөндийн рентген оношилгоо байдаг шүү🤓 Манай төв нь хамгийн сайн зураг, сайн оношилгоо, сайн зөвлөгөөг танд өгөх болноо.
📲 99015806, 98118246

Эдгээр зовууриуд илэрч байна уу?🤓Та ХҮЗҮҮ, НУРУУ ШОХОЙЖИХ БУЮУ ОСТЕОХОНДРОЗ-р өвдсөн юм биш биз?!?Хэрвээ таны Хүзүүний н...
09/01/2023

Эдгээр зовууриуд илэрч байна уу?🤓

Та ХҮЗҮҮ, НУРУУ ШОХОЙЖИХ БУЮУ ОСТЕОХОНДРОЗ-р өвдсөн юм биш биз?!?

Хэрвээ таны Хүзүүний нугаламд остеохондроз үүссэн бол : 🧐 толгой өвдөх, толгой эргэх, чих шуугих, хааяа дотор муухайрч огиулах, хүзүү хөших, хуян хөөрөх, хоёр гар эсвэл мөрөөр бадайрч өвдөх, ажлын ачаалал хэтрэх, удаан тонгойн суусан үед мөн шөнийн цагаар өвдөлт нэмэгдэх, гарын бугалга, тохой шуугаар бадайрч янгинаж өвдөх, гарын хуруунууд мэдээ муутай болох, хүзүүний үений хөдөлгөөн хязгаарлагдах, нойр муудах, тайван бус болох, амархан ядрах, их зүүдлэх, зүрх дэлсэх, даралт ихсэх зэрэг шинж тэмдгүүд хавсран илэрнэ.

Хэрвээ таны Цээжний нугаламд суулт шохойжилт үүссэн бол: 🤭 зүрх дэлсэх, хатгах, зүрхний хэм алдагдах, гар мөрөөр өвдөх, бадайрах, гар руу өвдөлт дамжих, гарын булчингууд татах, дал мөрөөр хатгаж өвдөх, цээжний хэнхэрцэг нилдээ хөндүүрлэж өвдөх, бүсэлж өвдөх, цээжээрээ эргэх хөдөлгөөн хийхэд өвдөлт нэмэгдэх, хүчтэй амьсгалах, найтаах, ханиах үед өвдөлт нэмэгдэх, сэрвээгээр хөших зэрэг шинж тэмдгүүд өвчний үе шатаас хамааран янз бүрээр ажиглагдана.

Хэрвээ таны Бүсэлхий ууцны үенд шохойжилт, суулт үүссэн бол: 😣 өвчний эхэн үед ууц нуруу чилэх, хөших, бөхийж гэдийх хөдөлгөөн бага зэрэг хязгаарлагдах, бөөр өвдөх мэт шинж илэрдэг бол өвчин хүндэрсэн үед нуруу гэнэт татах, шатаар өгсөж уруудах, бөхийж тонгойх үед өвдөлт нэмэгдэх, түнхээр хатгаж өвдөх, өвдөлт доошлон гуяны гадар хажуу, ар тал, урд тал, тахим, шилбэ рүү дамжин өвдөх, өвдөлт нь явах, ханиалгах, найтаах, дүлэх үед нэмэгдэх, тавхай, хөлийн хурууны хүч суларч тавхайн гадна тал, ар тал, шилбэний гадна талаар өнгөц мэдрэхүй алдагдах, булчин зангирах, хөдөлгөөн хязгаарлагдах, хөдөлгөөн болон ачааллын үед гэнэт бүсэлхий нуруугаар өвдөх, нуруу мурийх, давсаг сулрах, эрэгтэйчүүдэд бэлгийн сулрал үүсэх, эмэгтэйчүүдэд эрт цэвэрших, биеийн юмны мөчлөг алдагдах, өвдөлттэй ирэх шинж ажиглагдана.

Хэрвээ танд эдгээр шинж тэмдэг илэрч байгаа бол : Хамгийн түрүүнд зөв оношилгоо хийх нь хамгийн чухал бөгөөд хамгийн эхний оношилгоо бол РЕНТГЕН ЗУРАГ БАЙДАГ ШҮҮ!!!

Манай РЕНТГЕН ОНОШИЛГООНЫ ТӨВ-д хандан чанартай зураг авхуулан, оношлуулж зөвлөгөө мэдээлэл аваарай.😊😊😊
📲99015806, 99645410

Нуруу бол хүний тулгуур багана, хамгийн эрүүл байх ёстой байдаг шүү!!!💪 Рентген оношилгооны төв нь маш чанартай зургаар ...
09/01/2023

Нуруу бол хүний тулгуур багана, хамгийн эрүүл байх ёстой байдаг шүү!!!💪
Рентген оношилгооны төв нь маш чанартай зургаар онош тодруулан, өөрт тань зурган дээрх бүх асуудлыг ойлгуулан тайлбарлаж, мэргэжлийн зөвлөгөө өгдөг шүү.
99015806, 98118246

Address

Ulaanbaatur

Telephone

+97699015806

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when NevtGerel-Digital Rentgen posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to NevtGerel-Digital Rentgen:

Share

Category