Танилцуулга
Юнимед Интернейшнл Эмнэлэг 1997 онд Монгол Улсын гавъяат багш, АУ-ны доктор, профессор М.Сүхбаатарын санаачлагаар “Өрнө Дорны Засал” нэртэйгээр анх үүсгэн байгуулагдсан түүхтэй. Юуны түрүүнд өнгөрсөн 20 гаруй жилийн турш бидэнтэй хамт байсан эрхэм үйлчлүүлэгч та бүхэндээ талархал дэвшүүлье!
Манай эмнэлэг үйл ажиллагааны хүрээгээ тэлж, тасралтгүй өргөжин хөгжиж буй явдал нь өндөр мэдлэг, ур чадвартай хамт олонд хүлээлгэсэн та бүхний итгэл, найдварын хүч төдийгүй, эмч мэргэжилтнүүдийн маань үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, чанартай, түргэн шуурхай тусламж үйлчилгээ үзүүлдэгтэй шууд холбоотой билээ.
Бид 2015 онд ISO олон улсын чанарын стандартаар үйл ажиллагаагаа баталгаажуулсан Монгол Улсын хувийн хэвшлийн хамгийн Анхны эмнэлэг юм. Манай эмч, мэргэжилтэн, албан хаагчид таны болон хайртай хүмүүсийн тань эрүүл мэндэд шаардлагатай тусламж үйлчилгээг чанартай, түргэн шуурхай хүргэж, эх орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж, Монгол улсын эрүүл мэндийн салбарт Анхны гэх тодотголтой олон нэр төрлийн үйлчилгээг нэвтрүүлсэнээрээ үргэлж бахархаж явдаг.
...
Та бүхний бидэнд хүлээлгэсэн итгэл, найдварт тань чин сэтгэлээсээ талархал илэрхийлж, цаашид ч ард иргэдийнхээ эрүүл мэндийн энхийн манаанд түүчээлэн зогсохоо амлаж байна.
Манай хамт олны хичээл зүтгэл танай гэр бүлд аз жаргал бэлэглэнэ.