13/04/2026
Нярай хүүхдийн арьсны гуужилт гэдэг нь төрсний дараах эхний өдрүүдэд арьсны дээд давхарга хуурайшиж, нимгэн хальс шиг ховхорч унахыг хэлдэг. Энэ нь ихэнхдээ хэвийн үзэгдэл байдаг.
Яагаад арьс гууждаг вэ?
Хүүхэд эхийн хэвлийд байхдаа арьс нь усархаг орчинд хамгаалагдсан байдаг. Төрсний дараа:
• Гадаад орчинд (агаарт) дасан зохицох
• Арьсны шинэчлэл явагдах
• Чийгшил багасах зэргээс шалтгаалж гуужилт үүсдэг.
Хэзээ, хаана илүү ажиглагддаг вэ?
• Төрснөөс хойш 3–7 хоногийн дараа
• Ихэвчлэн:
• Гар, хөл
• Хурууны үзүүр
• Шагай орчим
Хэвийн шинжүүд
✔️ Нимгэн хуурай хальс гуужих
✔️ Улайлт, идээ, шарх байхгүй
✔️ Хүүхэд тайван, зовиургүй
Хэзээ санаа зовох вэ?
Дараах шинж илэрвэл эмчид хандана:
• Арьс улайж, хавдаж эхлэх
• Идээ, шарх гарах
• Хэт их гуужих (бүх биеэр)
• Хүүхэд уйлагнах, зовиуртай байх
Яаж арчлах вэ?
• ✔️ Хэт их савандаж угаахгүй
• ✔️ Бүлээн усаар зөөлөн угаах
• ✔️ Хүүхдийн тос (baby oil, тосон түрхлэг) бага зэрэг түрхэж болно
• ✔️ Арьсыг хуурайшуулахгүй байлгах
• ✔️ Хүчээр хуулж болохгүй!
Хэдий хугацаанд арилдаг вэ?
• Ихэнхдээ 1–2 долоо хоногийн дотор өөрөө арилна