16/02/2023
ҮТРЭЭНИЙ ХУУРАЙШИЛТ ямар үед тохиолддог вэ? Таны үтрээ хуурай аргуу хорсох мэдрэмжтэй байгаад байна уу🥺🤷🏻♀️
🤱Хөхүүл эх🌸
Сүү нь ялгарч байгаа эмэгтэй хүний дааврын тэнцвэр алдагддаг учраас биеийн зарим хэсгүүд, ялангуяа үтрээ нь хуурайшиж эхэлдэг. Тийм учраас жирэмсний өмнө болон дараа үтрээ хуурайших нь хэвийн үзэгдэл бөгөөд энэ үед кегель дасгалаа тогтмол хийж үтрээний орчинг чийглэг болгоорой.
🤰🏻👉❌Жирэмслэлтийн эсрэг эм
Удаан хугацаагаар жирэмснээс хамгаалах дааврын хавсарсан бэлдмэл хэрэглэснээр үтрээний хэвийн ажиллагаа алдагдаж юм туурах, хуурайших гэх мэт сөрөг нөлөө үзүүлдэг.
❌🔴Буруу ариун цэврийн хэрэглэл
Хэрвээ бэлгийн харьцаанд орохоос бусад үед хуурайшилт үүсэж байвал таны ариун цэврийн хэрэглэл таарахгүй байна гэсэн үг. Тиймээс өөрт тохирох материалаар хийгдсэн бүтээгдэхүүнийг сонгоорой.
🤧Ханиад⭕️
Ханиад хүрэх үед биеийн шингэний тэнцвэр алдагддаг учраас үтрээ хуурайшдаг. Ханиад эдгэрэхтэй зэрэгцээд үтрээ хэвийн байдалдаа ордог.
🤭Тамхи❌
Тамхи татах нь цусан дахь хүчилтөрөгчийг багасгаснаар үтрээнд очих цусны урсгал буурч, хатангиршил болоход нөлөө үзүүлдэг. Мөн эстроген дааврыг бууруулдаг.
☘️Цэвэршилт❌
Хамгийн их тохиолддог нь цэвэршилтийн үеийн үтрээний хуурайшилт байдаг. Энэ үед эстроген даавар багассантай холбоотой үтрээний хэвийн чийгшилт алдагддаг. Эстрогений хэмжээ буурснаар үтрээний шингэн өөрчлөгдөж шүлтлэг болно. Ингэснээр үтрээнд төрөл бүрийн эмгэг үүсгэх микро организмууд болон мөөгөнцрүүд нэвтрэн ордог. Иймээс цэвэршилтийн үеийн эмэгтэйчүүдэд шээс бэлгийн замын халдварт өртөх нь ихэсдэг байна.
❗️❗️Үтрээний хуурайшилтыг гэрийн нөхцөлд эмчилж болох хамгийн супер арга бол мэдээж ⭐️КЕГЕЛЬ ДАСГАЛ⭐️ Тиймээс дасгалаа тууштай хийж хэвшил болгоод өөрт тулгарах зовиураа мартаарай🌸🥰