01/07/2024
Шинэ сарын мэнд! 🌸🌻🌞
Урин дулаан цаг ирж, зугаалах бэлтгэлээ хангаж байгаа энэ үед бяцхан зөвлөмжийг хүргэе. Хадгалж аваад хэрэгтэй үедээ уншаарай. ☺️
Анхны тусламжийн хайрцаг нь эрүүл мэндийн ямар нэг тусламж шаардлагатай үед танд хэрэг болохуйц зүйлсийг багтаасан тусламжийн багц юм. Хэн нэгэнд тусламж шаардлагатай үед анхны тусламж үзүүлэх шаардлагатай тохиолдолд дараагийн шатны эмнэлэг хүртэлх тусламжийг үзүүлэхэд тань тусална.
: Хэн нэгэнд тусламж үзүүлэх, ил шарх цэвэрлэх гэж байгаа тохиолдолд гараа заавал ариутгаж цэвэрлэх нь халдвар орох, бохирдохоос сэргийлнэ.
: Халдварын эсрэг саванг тусламж үзүүлэхээс өмнө гараа угаах мөн хэсэг газрын ил шархыг цэвэрлэхэд хэрэглэнэ.
: Аялал зугаалга, лагерь дээр хэн нэгний толгой өвдөх, хөл гараа гэмтээх зэрэгт хамгийн түрүүнд өвчин намдаах эмийг өгөх нь чухал. Мөн магадгүй таны бяцхан үрс халуурах шинж тэмдэг илэрвэл халуун буулгах эмийг өгөх хэрэгтэй. Халуун буулгах эхний сонголтын эм бол ПАРАЦЕТАМОЛ. Та шахмал бүтэцтэйг нь сонгоорой. Учир нь лаа, сироп зэрэг нь халуунд чанараа алдах магадлалтай.😴🤒
: Өвдөг, тохой шалбарах, ялаа, шулууланд хазуулахад халдварын эсрэг гелиэр хэсэг газрын ариутгах нь халдвараас сэргийлнэ.
: Хуруу гараа зүсэх, шалбарах, ялаа шумууланд хазуулахад халдвараас сэргийлэх зорилгоор хуруу лентийг хэрэглэдэг.
#БИНТ: Цус тогтоох, халдвараас хамгаалах зорилгоор хэсэг газарт хэрэглэнэ.
: Нүд улайх загатнах, гадны биет орох зэрэгт нүднийг урсгал цэвэр усаар угаасны дараа нүдний дусаалгыг хэрэглэх нь зовуурыг намдааж, шинж тэмдгийг бууруулна.
: Гэнэт нүд улайх загатнах, хамар битүүрэх, ялаа шумууланд хазуулахад зовуурыг намдааж, шинж тэмдгийг бууруулахад тусална.🤧😪
: Арьсны харшил сэдрэх, нарны харшил гарах, шумуул, зөгийд хатгуулж хавдах зэрэгт та харшлын тосыг хэрэглэж болно.
: Хэн нэгэнд тусламж үзүүлэх магадгүй ил шарх цэвэрлэх зэрэгт халдвар авах, ир шарханд хоёдогч халдвар орох эрсдэлээс бээлий хамгаална.👋
: Шархны гадна талаар хамгаалах зорилгоор хэрэглэх мөн бугуй тохойн зөөлөн эдийн гэмтлийн үед боолт хийхэд тус болно.
: Хэсэг газрын арьсны гэмтэл, зулгарал, шалбархай зэргийн үед арьсыг маш сайн цэвэрлэсний дараа антибиотиктой тосыг хэрэглэх нь халдвар авах, шархыг сорвигүй хурдан эдгэрэхэд тусална.
: Халууныг хэмжих, халуун 38.50 градусаас дээш үед халуун буулгах эмийг уулгаарай.🤒
: Аялалаар явж байхад бяцхануудын маань хэн нэгэнд бөөлжилт намдаах эм хэрэг болж магадгүй. Тийм учраас анхны тусламжийн цүнхэндээ заавал хийгээрэй.🤮🤢
: Гүйлгэх, бөөлжих, нарших, ходоод гэдэс хямрах, халуурах зэрэгт шингэн сэлбэх давсны уусмалыг зааврын дагуу найруулж хэрэглэх нь шингэн алдаж хүндрэхээс хамгаалах хамгийн найдвартай арга юм.
: Тантай хамт аялалд гарсан хэн нэгэн халтирч унаад тохойгоо шалбаллаа гэж бодъё.
Та түүнд тусламж үзүүлэхээсээ өмнө өөрийгөө болон тухайн хүнийг халдвар авахаас хамгаалах зорилгоор нэг удаагийн БЭЭЛИЙГЭЭ эхлээд өмсөөрэй. Дараа нь тухайн шархтай хэсгийг цэвэр усаар халдварын эсрэг савангаар угааж ил шархыг цэвэрлээд халдварын эсрэг уусмалаар арчиж ариутгаарай. АНТИБИОТИКТОЙ ТОСОО халдвар авахаас сэргийлэх зорилгоор түрхээд БИНТЭЭ нугалж тааруулж тавиад УЯН бинтээр боолт хийж өгөөрэй. Эцэст нь өвдөлт ихтэй байвал ӨВЧИН НАМДААГЧ ЭМЭЭ уулгаж, зовуурь шинж тэмдгийг нь дараарай.
~ LULU хүүхдийн дотоод шүүрэл, арьс харшлын эмнэлэг ~