Mongolian Rheumatologist / Цолмон эмч /Яс, үе, булчин, холбогч эдийн өвчин/

  • Home
  • Mongolia
  • Ulan Bator
  • Mongolian Rheumatologist / Цолмон эмч /Яс, үе, булчин, холбогч эдийн өвчин/

Mongolian Rheumatologist / Цолмон эмч /Яс, үе, булчин, холбогч эдийн өвчин/ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Mongolian Rheumatologist / Цолмон эмч /Яс, үе, булчин, холбогч эдийн өвчин/, Zorig Street, Ulan Bator.

 #МЭДЭГДЭЛӨДРИЙН МЭНД2 САРЫН 28 ӨДӨР ЭХЛЭХ БАЙСАН СУРГАЛТ ЗГ-ын ОГЦОМ ШИЙДВЭРЭЭС БОЛЖ 7 ХОНОГООР ХОЙШИЛСОН. БИ 2 САРЫН 2...
25/02/2026

#МЭДЭГДЭЛ
ӨДРИЙН МЭНД

2 САРЫН 28 ӨДӨР ЭХЛЭХ БАЙСАН СУРГАЛТ ЗГ-ын ОГЦОМ ШИЙДВЭРЭЭС БОЛЖ 7 ХОНОГООР ХОЙШИЛСОН.
БИ 2 САРЫН 28 ӨДӨР БИТҮҮНИЙ ӨДРИЙН ҮЗЛЭГЭЭ НӨХӨЖ ХИЙНЭ. ТИЙМЭЭС ХҮЛЭЭЦТЭЙ ХАНДАНА УУ.

ИРЦ 80 ХУВЬ БҮРДСЭН. БАЯРЛАЛАА

📌Өмнөх сургалтад бүртгүүлээд миний буруутай үйлдлээс болж хамрагдаж чадаагүй хоцорсон эмч нарын хүсэлтийг хүлээн авсан. (Жич: Сургалтаа тасалсан, эсвэл дахин суухыг хүсвэл зөрүү төлбөр төлөөд суух эрхтэй. )
📌Нэг удаагийн онлайн хичээлээр багтаагүй агуулгыг багтаасан 12 удаагийн цуврал хичээл орно.
📌Классрүүм учраас хүний тоо хязгаартай.

3 сарын 7 өдөр эхлэнэ.

 #Бага насны хүүхдэд яагаад суудал өгөх ёстой бэ? ***Тэдний яс, булчингийн тогтолцоо бүрэн хөгжөөгүй байдаг тул автобус ...
12/02/2026

#Бага насны хүүхдэд яагаад суудал өгөх ёстой бэ?
***
Тэдний яс, булчингийн тогтолцоо бүрэн хөгжөөгүй байдаг тул автобус зэрэг хөдөлгөөнт тээврийн хэрэгсэлд удаан зогсох, (суудлаа булаалгах) нь дараах эрсдэлүүдийг дагуулдаг.

Анагаах ухааны талаас нь тайлбарлавал:

​1. #Ясжилтын процесс дуусаагүй (өсөлтийн бүс хүүхдийн урт яснуудын үзүүр хэсэгт байдаг), насанд хүрсэн хүнийх шиг хатуу биш, мөгөөрслөг эд ихтэй байдаг. Энэ нь хүнд цүнх үүрч удаан зогсох, автобусны огцом тоормослолтод тэнцвэр алдан унах эрсдэлтэй. Яс бүрэн бэхжээгүй тул унаад хөл гараа хугалах тохиолдол цөөнгүй бий.

​2. #Багана нурууны муруйлт (сколиоз) урагш бөгтийн бөгтөр (кифоз) зэрэг эмгэг үүсэх эрсдэлтэй. Хүүхдийн нурууны багана нь булчингийн дэмжлэг сул, хөгжлийн үe шатандаа явж байгаа. Дээрээс нь хүнд цүнх үүрэх эсвэл хүнд цүнхтэй тэнцвэрээ олохгүй зогсох нь багана нуруунд ирэх ачааллыг жигд бус болгодог. Энэ нь яваандаа нурууны муруйлт, биеийн галбир алдагдахад хүргэнэ.

​3. #Тэнцвэр: Бага насны хүүхдийн тэнцвэрээ хадгалах чадвар 12-15 насанд бүрэн төлөвшдөг. Тиймээс тэд хөдөлгөөнт тээвэрт зогсоход дотор нь эвгүйрхэх, толгой эргэх, тэнцвэр алдаж унахдаа насанд хүрэгчдээс илүү амархан. Мөн тэдний булчин масс бага байдаг. Зурагт хүүгийн гар бариулд хүрэхгүй байгаа нь маш аюултай. Автобус хөдлөх, гэнэт зогсох үед инерцийн хүчийг эсэргүүцэх булчингийн масс хүүхдэд байхгүй тул унаж бэртэх, зөөлөн эдийн гэмтэл авах эрсдэл өндөр юм. Ялангуяа хичээлийн дараа ядарсан, анхаарал сарнисан үед булчин аяндаа сулардаг тул хүүхэд өөрийгөө хянах чадваргүй болж, хөлийн шагай болон өвдөгний үеэ гэмтээх магадлал ихэсдэг.

​4. #Айдас: Заримдаа настангууд томчуудыг биш бага насны хүүхдүүдийг босгож байгаа харагддаг. ​Ёс зүйн талаас авч үзвэл хүүхдийг хүчээр босгох нь тэдэнд айдас үүсгэж (орчин үeийн хэллэг нь траума) , настанг хүндлэх бус харин ч тэднээс айх эсвэл үзэн ядах хандлагыг төлөвшүүлдэг.
Ямар ч насанд хүрэгч өөрийгөө хамгаалах чадвараараа (нурууны өндөр, хүч, булчин гэх мэт) бага насны хүүхдээс илүү байдаг гэдгийг мартаж болохгүй.

#Дүгнэлт: Хүүхдэд суудал тавьж өгөх нь зөвхөн соёл төдийгүй, тэдний өсөж буй бие организмыг насан туршийн гажиг, гэмтлээс хамгаалж буй эрүүл мэндийн чухал үйлдэл юм.

#Ах эгч нар нь байх насныханд хандаж хэлэхэд бага насны дүү нартаа суудлаа өгч үлгэр дуурайл болооорой.

#Хүүхэд бол ирээдүй, #настан бол туршлага.
- Миний хүү цүнхээ надад өгчих, энэ сандлын түшлэгээс барьчих, намайг түшээрэй гэх мэтээр жаахан хүүхдэд санаа тавьж байгаа ахмад настанг хүндлэх хайрлах сэтгэл өөрийх эрхгүй төрдөг шүү.

 #ШингэнХүчилтөрөгч  #ХуурамчМаркетинг  #ЭрүүлМэндийнТөөрөгдөл  #ШингэнХүчилтөрөгчГэжБайхгүй​ " #Шингэн хүчилтөрөгч" гэж...
10/02/2026

#ШингэнХүчилтөрөгч
#ХуурамчМаркетинг #ЭрүүлМэндийнТөөрөгдөл #ШингэнХүчилтөрөгчГэжБайхгүй


" #Шингэн хүчилтөрөгч" гэж зарагддаг дусаалгуудын найрлагыг судлахад ихэвчлэн натрийн хлорит (NaClO_2) эсвэл устөрөгчийн хэт исэл (H_2O_2) маш бага тунгаар агуулсан байдаг.

​ #АНУ-ын Хүнс ба Эмийн Захиргаанаас (FDA) эрүүл мэндийн ашиг тус нь шинжлэх ухаанаар огт нотлогдоогүй болохыг анхааруулсан.

#Хүний биeд хийн солилцоо зөвхөн уушгиар явагддаг. Харин хоол боловсруулах зам нь хүчилтөрөгчийг цусанд шингээх үүрэггүй. Усанд ууссан хүчилтөрөгч ходоодонд ороход ходоодны хүчилтэй урвалд орох эсвэл хий болон хэхрэх замаар гадагшилдаг тул цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлж чадахгүй.

#Жирэмсэн үед эх болон ургийн хүчилтөрөгчийн хэрэгцээ нэмэгддэг нь үнэн. Гэвч шингэн хүчилтөрөгч уух нь ургийн цусан хангамжийг сайжруулдаг гэсэн шинжлэх ухааны нэг ширхэг ч нотолгоо байхгүй. Харин ч "хүчилтөрөгч ууж байна" гэсэн хуурамч итгэл үнэмшлээс болж жинхэнэ тусламж (цус багадалтын эмчилгээ хийх, агаарт гарах г.м) авахаа хойшлуулах аюултай.

#Плацебо эффект (Сэтгэл зүйн нөлөө)
​Яагаад зарим хүмүүс "үр дүнтэй байна" гэж хэлдэг вэ?
​Хүн "би хүчилтөрөгч ууж байна, энэ нь намайг хүчилтөрөгчөөр хангаж байна" гэсэн итгэл үнэмшилтэй байх үед тархинд эерэг дохио очиж, түр зуур сэргэсэн мэт мэдрэмж төрдөг байж бодох юм. Үүнийг шинжлэх ухаанд гэж нэрлэдэг. Энэ нь тухайн бодис бодитоор нөлөөлж байна гэсэн үг биш юм.

#Эцэст нь энэ төрлийн эм оруулж ирэн, хуурамч сурталчилгаа явуулж, худалдан борлуулж, хүний тархи угаахаасаа ичээч ээ.

Дэлгүүрт нэг л танил царайтай хүнтэй тааралдлаа. Мэндлэх санаатай хэн билээ... гэсэн... би өөрийгөө толинд харсан байна....
09/02/2026

Дэлгүүрт нэг л танил царайтай хүнтэй тааралдлаа. Мэндлэх санаатай хэн билээ... гэсэн... би өөрийгөө толинд харсан байна. Сургалтаа чанартай хийх гээд ихэвчлэн шөнө 🤪 бас үндсэн ажлын бичиг цаас ... Хүнээр хийлгэсэн ажлаа заавал өөрөө засдаг болохоор өөрөө л хийсэн нь сэтгэлд амар. Жаахан амрая даа. Бүртгэл үргэлжилж байгаа... . Чат бичээд үлдээчих.

👏👏👏
09/02/2026

👏👏👏

Ээж нь хүүдээ зөвлөгөө авахаар онлайнаар холбогдлоо. Хүүд илэрч байгаа зовуурь, хүзүүний рeнтгeн зураг зэрэгт үндэслэн б...
07/02/2026

Ээж нь хүүдээ зөвлөгөө авахаар онлайнаар холбогдлоо. Хүүд илэрч байгаа зовуурь, хүзүүний рeнтгeн зураг зэрэгт үндэслэн бидний хооронд болсон ярианы олон нийтэд хамаатай хэсгийг сийрүүлж байна.
***
​Орчин үед бидний амьдралыг ухаалаг утасгүйгээр төсөөлөхийн аргагүй болжээ. Гэвч дэлгэц рүү хэт тонгойход багана нуруу, ялангуяа хүзүүнд ямар их ачаалал ирдгийг бид тэр бүр мэддэггүй (мэдсэн ч тоодоггүй). Аливаа өвчин үүсэх эмгэг жам физикийн хуульд захирагддаг гэхэд хилсдэггүй.
1. ​ #Толгойн жин ба физикийн хууль
Хүний толгой дунджаар 5-6 кг жинтэй байдаг. Энэ жинг хүзүү босоо тэнхлэгийн дагуу даахаар байгалиас зохицуулагдсан. Гэтэл толгойгоо ердөө 15° тонгойлгоход хүзүүнд ирэх ачаалал 12 кг болж нэмэгддэг. ​Цаашилбал:
#​30° тонгойход 18, #​60° тонгойход 27 кг ачаа дүүжилсэнтэй тэнцэх хэмжээний даралт хүзүүнд ирдэг. ​Энэ нь хүзүүн дээрээ 7-8 настай хүүхэд суулгасантай ижил хэмжээний ачаалал юм. Ийм зуршилтай хүн "хүзүү өвдлөө" гэж зовуурьлах утгагүй гэж хатуухан хэлчихье. Энэ нь зөвхөн хүзүүний асуудал биш, толгой өвдөх, мөрний булчин чангарах, гар бадайрах, нойргүйдэл, цаашлаад сэтгэл гутралтай ч шууд холбогддог.

2. #Дасгал бол хамгийн шилдэг эм
Хүзүү, мөр өвдлөө гэсэн хүмүүст дасгал зааж өгөхөөр зарим нь их голонгуй ханддаг. "Эм уугаад тус болохгүй" гэдэг гашуун үнэнийг хэлсэн эмчид дургүйлхэх нэгэнтэй таарч байлаа. ​Гэвч бодит байдалд дасгалыг орлох ямар ч мундаг эмч, эм тан энэ хорвоод байхгүй.

3. -Зомби
"Техно-Зомби" (Techno-Zombie) гэдэг нь анагаах ухааны албан ёсны нэршил биш боловч нийгэм судлалд өргөн хэрэглэгддэг хэллэг болжээ. "Техно-зомби" бол технологийн буруу биш, харин бидний буруу сонголтын үр дүн юм. Тэгэхээр ​дэлгэц таныг биш, та дэлгэцийг удирддаг байх ёстой.

БШУЯ-наас хүүхэд багачуудын заавал унших 88 номын жагсаалтыг гарган баталжээ.   #БАГА АНГИ /7-14 НАС/Оюунтүлхүүр, Цаасан...
06/02/2026

БШУЯ-наас хүүхэд багачуудын заавал унших 88 номын жагсаалтыг гарган баталжээ.
#БАГА АНГИ /7-14 НАС/
Оюунтүлхүүр, Цаасан шувууны үлгэр
Монгол ардын үлгэрүүд
Ханс Криитиан Андерсений үлгэрүүд, Ах дүү Гриммын үлгэрүүд
Эзопын ёгт үлгэрүүд
Д.Гармаа “Хөгжилтэй туужууд”
С.Надмид “Жаран дэгдээхий” туужууд
Ж.Дашдондог “Чулуун домог”, “Аав, ээж, би”, “Хар шувууны цагаан ломог”
Х.Болор-Эрдэнэ “Хишигт” дурсамжит тууж
Экзюпери Сент “Бяцхан хун тайж”
С.Лагерлеф “Галуу дагасан гайхамшигт аян”, “Шидэт дэнлүү”
Нацүмэ Соосэки “Муур миний өчил”
Сетон Томпсон “Чин зоригт адгуусан амьтдын үлгэр”
Родари Дж “Жельсомино худал хуурмагийн газар хөглөсөн нь”
О.Уайльд “Аз жаргалтэй хан хүү”, “Одны хүү”
А.Чехов “Хүүхдэд зориулсан үлгэрүүд”
Лу Синь “Акюгийн үнэн түүх”
Сургамжит өгүүллэг 1,2,3,4
О.Сундуй “Тэнгэрийн заяат төрсөн Тэмүүжин хүү”
Жеймс Олдриж “Гайхамшигт монгол морь”
“Дэлхий хүүхдийн яруу найргийн дээж”, “Дэлхийн хүүхдийн хүүрнэл зохиолын дээж”
#ДУНД АНГИ, #АХЛАХ АНГИ / #ОЮУТАН /
/14-ӨӨС ДЭЭШ НАС/
”Монголын нууц товчоо” шинэ хөрвүүлэг
Жангарын туульс, Гэсэр тууж
“Эрт эдүгээ гайхамшигт үзэгдэл” 1,2 цуврал
Я.Ганбаатар “Хүннүгийн түүх соёл” 3 боть
Шексир “Эмгэнэлт жүжгүүд”
Б.Ренчин “Заан залуудай”
Ги Де Мопассан “Амьдрал”
Л.Түдэв “Оройгүй сүм”
Ч.Лодойдамба “Солонго”, “Шаргачин”
Мишима “Алтан сүм”
“Эергээр сэтгэх урлаг” Брихма Кумарисийн Оюуны их сургууль
Гёте Иогани Вольфганг “Фауст”
Ж.Мягмарсүрэн “Унагаа зуусан хулан”, “Долоо дэхь хөхний гавар”
Ч.Айтматов “Цайран харагдах хөлөг онгоц”, “Улаан алчууртай хонгор минь”
Л.Өлзийтөгс “Нүдний шилэнд үлдсэн зургууд”
Жеймс Жойс “Дублинчууд”
В.Мэгрэ “Анастасия”
Хорхе Луис Борхес “Хоёр хаан, хоёр хонгил”
Г.Ловор “Монголын хүүхдйн уран зохиолын дээжис” 1-3 боть
Ж.Неру “Ерөнцийн түүхийг сөхөн үзвэл” 1-3 боть
Ц.Бавуудорж “Дорно зүгт өвс болно”
С.Эрдэнэ “Шилмэл өгүүллэгүүд”
Масару Эмото ” Хариулт нь усанд бий” , ” Усны гайхамшигт хүч чадал”
Ч.Галсан “Аянгат цагийн тууж”, “Тэнгэрийн амьтан” өгүүллэгүүд
М.Саруул-Эрдэнэ “Зугаатай хэл шинжлэл”
Стефан Цвейг “Танихгүй эмэгтэйн захидал”
Ким У Жин “Хорвоо дэлхий уужим хийх ажил их байна”
Г.Аюурзана” 2*2=6 суут жаран сэтгэгч”,, Монтэнь “Сонгомол эссэнүүд”
Б.Явуухулан “Яруу найргийн түүвэр”
Эверетт Шостром “Антикарнеги”
Тантрын дуудлага
С.Хокинг “Цаг хугацааны товч түүх”, “Хар нүх”
Х.Болор-Эрдэнэ “Би бид хоёр” сэтгэлгээний өгүүллэгийн түүвэр
Д. Урианхай “Учирхуй ба хагацахуй”
Барбара Марсиник “Хүчний зам”
Р.Акутагава “Намрын уулс”
Р.Гамзатов “Миний Дагестан”
П.Лувсанцэрэн “Хаврын шувууд”
Д.Нямсүрэн “Ирж буй цаг” 1, 2, 3
Д.Пүрэвдорж “Бурхад ба хүмүүс”
Д.Төмөртогоо “Монголын эдийн засгийн сэтгэлгээний түүх”, “Монголын Шидтэнүүд”
Ч.Эрдэнэ “Бид Ялав”, “Их Гурвалжин” УБ 1997, 2002
Э.Мулдашев “Хүн мичнээс үүсээгүй” цуврал
Д.Батбаяр “Бүтээхүйн зүй тогтол сайхныг бүтээх нууц”, “Саахалтын нууранд ангир дуугарна” өгүүллэгийн түүвэр
Джон Перкинс “Эдийн засгийн алуурчны наминчлал”, /орч Х.Болорболд “Эрин цагийн дуудлага”, “Хүн сүргийн үйлдвэрлэл”
Габрель Маркес /орч Г.Аким/ “Зуун жилийн ганцаардал”
Рейчиндорждагва “Мила Богдын намтар”, “Зэн буддизмийн үндэс”
Б.Ичинхорлоо “Гэгээн зүг оршихуйн чинад хязгаарт хүрэхүй” цуврал
Клеменс Күби “Дараачийн хэмжээст орох замд”
Б.Лхагвасүрэн “Гашуун өвс”
Жон Кехо “Далд ухамсар бүхнийг чадна”
Док.Мухаммэд Бозпаг “Сэтгэ амжилтанд хүр”, “Амжилтанд хүрэх алтан зарчмууд
Пауло Кольео “Алхимич” (тууж)
Б.Золбаяр “Бүлээн”
Руперт Шельдрейд “Дэлхийг өөрчилж чадах долоон туршилт”
Ричард Бах “Цахлай Жонатан Ливинстон”
Друнвало Мелхиседик “Амьдралын цэцэгийн эртний нууц” 1, 2, “Зүрхэн дотроо амьдрахуй”
Д.Баттогтох “Шилдэг шүлгүүд” 1, 2
Парамахамса Йогананда “Йогчийн намтар”
Фердинанд Оссендовски “Хүн, араатан, бурхад”
Г.Аким “Тэнгэрийн нохой”
Дэнзэнноргай “Цаст уулын барс”, К.Н Илюмжинов “Миний зам”
Зян Рун “Чонон сүлд” /орч Д. Болдбаатар/
”Үхлийн тууриуд”
Л.Н.Толстой “Дайн ба эх” 1, 2, 3, 4
Джек Лондон “Мартин иден”, “Хуурмаг нарны түмэн зөргөөр”
Михаил Шолохов “Донын өгүүллэгүүд”
Александр Сергеевич Пушкин “Хүүрнэл зохиолын түүвэр”

Энэ зураглал хэдийгээр хиймэл оюун ухааны бүтээл боловч нийтийн тээврийн бүх чиглэлд харагддаг дэндүү танил дүр төрх.​На...
05/02/2026

Энэ зураглал хэдийгээр хиймэл оюун ухааны бүтээл боловч нийтийн тээврийн бүх чиглэлд харагддаг дэндүү танил дүр төрх.
​Настай хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд болон бага насны хүүхдэд суудал тавьж өгөх нь зөвхөн #соёл төдий зүйл биш. Энэ бол тэдний бие махбодыг учирч болох гэмтлээс хамгаалж буй "хүн байхын" мөн чанар юм шүү.

​Залуус та нар ахмадуудаа зөвхөн хүндлэх биш, физиологийн хувьд ойлгох ёстой хэд хэдэн чухал шалтгаан бий:
1. #Булчин, шөрмөсний сулрал (Sarcopenia): Нас ахих тусам булчингийн масс багасаж, хүч нь эрс сулардаг. Үүнийг шинжлэх ухаанд #Саркопени гэдэг. Автобус хөдлөх, зогсох үеийн энерцийг эсэргүүцэж тэнцвэрээ хадгалахад булчин маш чухал. Та нарын хувьд энгийн нэг хөдөлгөөн тэдэнд маш их ачаалал болж, хүндээр гэмтэх эрсдэлийг дагуулдаг.
2. #Ачаалал даах чадвар: Залуу хүний булчин ачааллыг хөнгөхөн даадаг бол настай хүний булчин хурдан цуцаж, шөрмөс нь сунаж, үений зай ойртсон байдаг. Та нар ердөө нэг "дэвхрээд" буудаг бол настай хүмүүс яаж удаан, бариулаас яаж чанга зуурч байгааг анзаараарай.
3. #Үений бүтцийн элэгдэл: Бариулаас барьж зогсох нь унахаас сэргийлэх ч мөрний шөрмөс, тохой, бугуйнд шууд ачаалал өгдөг. Нас ахих тусам шөрмөс хатуурч, заримдаа шохойжсон байдаг тул огцом зогсох үед шөрмөс урагдах, холбоос сэмэрч гэмтэх аюултай.
4. #Ясны сийрэгжилт: Настнуудын яс хэврэг болсон байдаг. Гэнэтийн уналт нь яс хугарах өндөр эрсдэлтэй.
5. #Тэнцвэр буурах: Чихний доторх тэнцвэрийн аппарат болон мэдрэлийн системийн хариу үйлдэл үзүүлэх хурд нас дагаад удааширдаг. Залуус хариу үйлдэл хурдан үзүүлж биеэ удирдаж чаддаг бол настай хүн энэ хурдыг гүйцэх боломжгүй.
6. #Зүрх судасны ачаалал: Удаан зогсох нь зүрх судасны тогтолцоонд нэмэлт ачаалал болдог. Хөл рүү цус хуримтлагдаж, тархинд очих хүчилтөрөгч багассанаар толгой эргэх, даралт ихсэх магадлалтай.
7. #Ядаргаа: "Бид ч гэсэн ядардаг" гэж хэлэх залуус бий. Санал нэг байна. Гэхдээ залуу хүн унтаад сэрэхэд ядаргаа нь тайлагддаг бол ахмадууд унтах гээд чадахгүй, сэрэхдээ ч амарч чадаагүй байх нь элбэг.

#ДҮГНЭЛТ:
Юм бүхэн хоёр талтай. Энэ бичвэртээ ахмадууд залуустаа үлгэр дуурайл болох, харилцан хүндлэх талыг нь "зориуд" орхиж байна. Эмч хүнийхээ үүднээс залуусыг энэ асуудлыг арай өөрөөр, шинжлэх ухаанчаар хараасай гэж бичлээ.
​Өөртөө зөв хүн байхад өрөөл бусад (энэ жишээнд ахмадууд) баярлах уу, үгүй юу гэдэг нь хоёрдугаар асуудал юм шүү.

  -  ​Бид арьсыг зөвхөн гадаад үзэмж гэж хардаг. Гэтэл арьс бол хүний биeийн хамгийн том бөгөөд дархлааны нэн чухал эрхт...
27/01/2026

-

​Бид арьсыг зөвхөн гадаад үзэмж гэж хардаг. Гэтэл арьс бол хүний биeийн хамгийн том бөгөөд дархлааны нэн чухал эрхтэн юм. Арьс нь гадны нян, хорт бодис зэргээс биднийг үргэлж хамгаалж байдаг анхдагч "амьд хуяг" юм. Хэрвээ худал хуурмаг сурталчилгааны золиос болж, хуурамч, хэт хямдарсан, химийн хорт бодис ихтэй, хугацаа дууссан, хүн авахгүй агуулахад дарагдсан, гарал үүсэл нь тодорхойгүй гоо сайхан бараа аваад хэрэглэдэг бол аутоиммун өвчин төдийгүй дархлааг гэмтээх олон өвчнөөр өвдөхөд гайхах зүйлгүй ээ. "СУПEР" гэх бүтээгдэхүүн дэх химийн нэгдэл арьсны нүх сүвээр нэвтэрч, арьсны дархлааны хоригийг (skin barrier) нэгмөсөн гэмтээдэг. Үүний үр дүнд цусанд нэвчсэн хорт бодисуудаас үүдэлтэй дотор эрхтний өвчлөл ч тохиолдож болно.

Ном уншихаас өөр ажилгүй өссөн юм болохоор яаж ч хөгширсөн номоо уншина аа.
27/01/2026

Ном уншихаас өөр ажилгүй өссөн юм болохоор яаж ч хөгширсөн номоо уншина аа.

Рeвматологийн хяналтын хүмүүст  "Economy class syndrome" буюу удаан хугацаагаар хөдөлгөөн бага суусны улмаас хөлийн гүни...
24/01/2026

Рeвматологийн хяналтын хүмүүст "Economy class syndrome" буюу удаан хугацаагаар хөдөлгөөн бага суусны улмаас хөлийн гүний венийн судсанд цусны бүлэгнэл үүсэх тохиолдол байна. (Онлайнаар зөвлөгөө авах нь ойрхон 3 тохиолдол таарлаа.)

#Системийн өвчтэй хүмүүс энэ хамшинжээр өвдөх өндөр эрсдэлтэй.
УЧИР нь:
1. ​Системийн өвчин (аутоиммун өвчнүүд, аритрит гэх мэт) нь хүний биeд архаг үрэвсэл үүсгэдэг. Аливаа үрэвсэл нь цусны бүлэгнэлтийг идэвхжүүлэх хүчин зүйл болдог.
2. ​Зарим системийн өвчний үед цус эрүүл хүнийхээс илүү амархан бүлэгнэх шинж чанартай болдог (hypercoagulability).
3. ​Системийн өвчний үед хэрэглэдэг зарим эмүүд (дааврын эмчилгээ) цус бүлэгнэх эрсдэлийг нэмэгдүүлж байдаг.

​ #Хэдэн цагаас дээш хугацаанд хөдөлгөөн бага суух нь эрсдэлтэй вэ?
​Судалгаагаар, хөдөлгөөнгүй 4-6 цагаас дээш суухад эрсдэл нэмэгддэг гэж үздэг юм байна. Харин 8 цагаас дээш үргэлжлэх аялалд судасны оймсоо өмсөөд яваарай. Мөн үзлэгт ирэх үeд тараадаг өвдөгний дасгалыг (булчингийн дасгал өгдөг) үe үe хийвэл ажиллаж байгаа булчин шахуургын үүрэг гүйцэтгэж сэргийлэхэд тусална.

#Мөн өмнө нь цусны бүлэгнэл үүсэж байсан хүн, хавдартай эсвэл саяхан хагалгаанд орсон хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд болон төрөөд удаагүй байгаа ээжүүд, илүүдэл жинтэй хүмүүс анхаарна уу.

Address

Zorig Street
Ulan Bator
11000

Opening Hours

Saturday 09:00 - 17:00
Sunday 09:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian Rheumatologist / Цолмон эмч /Яс, үе, булчин, холбогч эдийн өвчин/ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share