Төгсун эмнэлэг

Төгсун эмнэлэг "Төгсун" сэтгэц наркологийн эмнэлэг

01/04/2026

Төгсун эмнэлэг
Архинаас гаргах курс эмчилгээ, архины хордлого тайлуулах, архаг ядаргаа, нойргүйдлийг эмчилнэ. Төгсун эмнэлэг
Утас: 99270311 99036643

https://www.facebook.com/share/v/17gELrZkzJ/?mibextid=wwXIfr

31/03/2026
🧠 Архины хамаарал бол зан чанарын сул тал биш. Энэ бол тархины биологийн өөрчлөлт.Та болих ёстойгоо мэддэг.Гэвч стресс, ...
24/03/2026

🧠 Архины хамаарал бол зан чанарын сул тал биш. Энэ бол тархины биологийн өөрчлөлт.

Та болих ёстойгоо мэддэг.
Гэвч стресс, дарамт, ганцаардал, ядаргаа үүсэх үед
тархи автоматаар архийг “тайвшрал” гэж санал болгодог.

Энэ нь хүсэл зоригийн асуудал биш.
Энэ бол тархи архинд дасан зохицсон байдал.

Ийм үед зүгээр “би болино” гэж амлах хангалтгүй.
Тархины түвшинд, клиник аргаар ажиллах шаардлагатай.

🧠 Архины хамаарлын эсрэг 14 хоногийн эмийн болон сэтгэл засал, сэтгэлзүйн сургалт, эмчилгээ хийгдэнэ.

Төгсун эмнэлэг архины хамаарлыг
нейробиологийн болон сэтгэлзүйн түвшинд нэгдсэн аргаар эмчилдэг.

Архины хамаарал үүсэх үед:

• Допамин хэт их ялгарч архийг “шагнал” болгож сурна.
• Өөрийгөө хянах үүрэгтэй урд тархи дарангуйлагдана.
• Стрессийн үед архи автоматаар “шийдэл” мэт санал болдог.
• Дахилт үүсэх магадлал өндөр болдог.

Тиймээс:

Зөвхөн хор тайлах эмчилгээ дангаараа хангалтгүй.
Зөвхөн сэтгэлзүйн зөвлөгөө дангаараа хангалтгүй.
Зөвхөн хүсэл зориг дангаараа хангалтгүй. Иймээс танд нэгдсэн, шаталсан, клиник арга шаардлагатай.

⚖️ Хэн хамрагдах боломжтой вэ?

✔ Архинаас өөрийн хүсэлтээр гарахаар шийдсэн
✔ Дотоод сэдэлтэй
✔ Өөрчлөлт хийхэд бэлэн

⚠️ Албадлагаар эмчилгээнд ирсэн хүнд эмчилгээ үр дүн муутай байдаг. Учир нь хувь хүн өөрөө хүсэх, өөрөө хичээх шаардлага зайлшгүй гардаг.

🔒 Нууцлал

– Ганцаарчилсан сэтгэл засал
– Хувийн мэдээллийн бүрэн хамгаалалт
– Нэр хүнд, ажил, бизнесийн орчинд нөлөөлөх эрсдэлгүй

📩Хэрэв та үнэхээр архинаас гарахаар шийдсэн бол хүмүүсийн буруу ойлголтоос үүдсэн ам дамжсан ярианаас бус мэргэжлийн чиглэлийн Төгсун эмнэлэгт хандан итгэлтэйгээр эмчилгээ тусламж аваарай.

22/03/2026

Архинд донтсоны шинж:
1. Уух хэмжээ ихэснэ. Уусан архи, пиво нь хангалтгүй санагдаж, нэмж ихээр уудаг болдог.
2. Уух шалтгаан нь өөрчлөгддөг. Өмнө нь баяр ёслол, тэмдэглэлт өдрүүд гэх мэт онцгой үед уудаг байсан бол уурлахаараа, гуниглахаараа, бүтэлгүйтэхээрээ, баярлахаараа, гомдохоороо уудаг болдог.
3. Уусны дараа гэмшдэг. Өөрөөр хэлбэл өөрийгөө буруутгаж, дахиж уухгүй, дахиж ийм байдал үүсгэхгүй гэж амлалт өгдөг. Энэ нь өөрийгөө удирдаж, хянаж чадахгүй түвшинд хүрчээ гэсэн үг.
4. Архи уудаг байдал нь өөрөөс болон гэр бүлийн хүрээнээс хальж, ах дүүс, найз нөхөд, ажлын газрын хүрээнд очдог.
5. Уусны маргааш шартаж, бие махбодын зовуурь шаналгаагаа дарахын тулд дахин уудаг. Хэд хоногоор
6. Ганцаараа уудаг болдог, гэр орныхноосоо нууж уудаг болдог
7. Айдас түгшүүртэй болдог, олон олон асуудалтай болдог
8. Нойргүйдэл үүсдэг
9. Хань ижил, үр хүүхдүүдийн дундах зөрчилдөөн, үл ойлголцол, үзэн ядалтыг үүсгэж байдаг. Бод, бод, бод

Архи гэдэг зүйлийг хаяж чадвал та үүнийг заавал чадна. Танд сэтгэлийн их тэнхээ бий гэдгээ мэддэг үү
18/03/2026

Архи гэдэг зүйлийг хаяж чадвал та үүнийг заавал чадна. Танд сэтгэлийн их тэнхээ бий гэдгээ мэддэг үү

Хүн бүрийн хүсэл бүхэн биелэг
17/03/2026

Хүн бүрийн хүсэл бүхэн биелэг

Geed l bna shu tsaaguur chini. 👏👏
15/03/2026

Geed l bna shu tsaaguur chini. 👏👏

Аав ээж архи уугаад орой ирэхэд хүүхдүүд чагнаж байдаг. Хаалга онгойлгож, орж ирж байгаа байдал, утасны цаана сонсогдож ...
11/03/2026

Аав ээж архи уугаад орой ирэхэд хүүхдүүд чагнаж байдаг. Хаалга онгойлгож, орж ирж байгаа байдал, утасны цаана сонсогдож буй дуу хоолойны өнгө аяс, алхаа гишгээ, нүүр царай, үйл хөдлөл зэргээс шууд мэддэг. Тиймээс тэд тайван бус төлөв рүү шилждэг. Улмаар айдастай, түгшүүртэй болдог.
Хүүхэд ийм орчинд амьдрах ёсгүй. Шөнөжин нойргүй хонодог. Энэ нь хүүхдийн нийгмийн болон суралцах идэвхийг бууруулдаг. Бага болон өсвөр насныхны, мөн шилжилтийн насныхны далд ухамсарт сөргөөр нөлөөлдөг.
Хэрвээ та хүүхдүүдээ ийм байдалд оруулдаг бол манай утас руу залгаарай. Манай эмнэлэгт хандаарай. Мөн пэйжийг Follow хийж дагаад мэдээллүүдтэй танилцаарай. Та цаг зав, ач холбогдол, зориулалт гаргаж эмчилгээ хийлгэж, шинэ хүн болж, эрүүлээр сэтгэж, эрүүл харилцаа үүсгэж, эрүүлээр амьдрах ёстой. Архи юунд хэрэгтэй гэж.
Бод, бод, бод 🙆‍♀️

07/03/2026

🙆‍♀️🙆‍♀️ Ёстой чиг

Address

Баянзүрх дүүрэг офицеруудын ордноос хойшоо өгсөөд замынхаа зүүн талд 2 давхар 42-р байр
Ulan Bator
13321

Alerts

Be the first to know and let us send you an email when Төгсун эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Төгсун эмнэлэг:

Share

Category