Завхан Эрүүл мэндийн газар

Завхан Эрүүл мэндийн газар Эрүүл мэндийн төлөө хамтдаа

☑☑☑“МЕНИНГОКОККТ ХАЛДВАР, БАКТЕРИЙН ГАРАЛТАЙ МЕНИНГИТИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭ, ХЯНАЛТ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ” СЭДЭВТ БҮСИЙ...
01/05/2026

☑☑☑“МЕНИНГОКОККТ ХАЛДВАР, БАКТЕРИЙН ГАРАЛТАЙ МЕНИНГИТИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭ, ХЯНАЛТ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ” СЭДЭВТ БҮСИЙН СУРГАЛТ АРХАНГАЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

📌Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага-тай хамтран 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймагт бүсийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

📌Сургалтад Баянхонгор, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл аймгууд болон Архангай аймаг-ийн нийт 30 гаруй эмч, мэргэжилтэн оролцож, менингококкт халдвар болон бактерийн гаралтай менингитийн оношилгоо, эмчилгээ, хяналт, урьдчилан сэргийлэлтийн чиглэлээр мэдлэг, мэдээллээ нэмэгдүүлж, туршлага солилцлоо.

📌 #ДЭМБ Энэхүү сургалтыг зохион байгуулж, мэдлэг мэдээллээр ханган ажилласан Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага-ын эмч, мэргэжилтнүүдэд талархал илэрхийлье.👏👏👏
World Health Organization Mongolia
Эрүүл Мэндийн Яам
Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв

Салхинцэцэг болон гар хөл амны өвчнөөс урьдчилан сэргийлэх эцэг эх асран хамгаалагч нарт зориулсан зөвлөмжХайртай үрсүүд...
27/04/2026

Салхинцэцэг болон гар хөл амны өвчнөөс урьдчилан сэргийлэх эцэг эх асран хамгаалагч нарт зориулсан зөвлөмж
Хайртай үрсүүдээ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлцгээе💪

ГАР ХӨЛ АМНЫ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЬЕ‼️‼️‼️ 👇Гар хөл амны өвчний халдварын эх уурхай нь: Эмнэлзүйн далд балархай, цочмог хэлбэр...
26/04/2026

ГАР ХӨЛ АМНЫ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЬЕ‼️‼️‼️
👇Гар хөл амны өвчний халдварын эх уурхай нь:
Эмнэлзүйн далд балархай, цочмог хэлбэрээр өвчлөгсөд вирус тээгчид юм. Уг өвчин хүнээс хүнд халддаг‼️‼️‼️
Эрүүл Мэндийн Яам
Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

24/04/2026

👉2025 онд Завхан аймагт 10,000 хүн амд ногдох осол гэмтэл 60.9 хувийг эзэлж, үүнээс уналт гэмтэл болон зам тээврийн осол зонхилж байна. Ослын шалтгаант 25 нас баралтын 21 нь эрэгтэй хүн байгаа нь жолооч нарын хариуцлага, анхаарал нэн чухал байгааг харуулж байна. ‼ Иймд жолооч та бүхэн хурд хэтрүүлэхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг уриалж байна.✅
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

Улаанбурхан өвчний нөхцөл байдлын мэдээ  #1Улаанбурхан бол маш хурдан тархдаг, аюултай халдварт өвчин.Харамсалтай нь ула...
23/04/2026

Улаанбурхан өвчний нөхцөл байдлын мэдээ #1
Улаанбурхан бол маш хурдан тархдаг, аюултай халдварт өвчин.

Харамсалтай нь улаанбурханаар нас барж буй хүүхдүүдийн 90 орчим хувь нь 1 хүртэлх насны, вакцин хийлгэх насанд хүрээгүй нярай хүүхдүүд байдаг.

Эдгээр хүүхдүүд өөрсдөө вакцин хийлгэх боломжгүй. Тэгвэл тэднийг хэн хамгаалах вэ?

👉 Бид. Дархлаатай хүн ам.

Дархлаажуулалтад хамрагдаагүй хүмүүс халдвар авч, цааш дамжуулснаар хамгийн эмзэг бүлэг болох нярай хүүхдүүд өвчилж, хүндрэх, амь насанд хүрэх эрсдэл үүсдэг. Өөрөөр хэлбэл, вакцин хийлгэхгүй байх нь зөвхөн өөртөө биш, бусдад—ялангуяа хамгаалах боломжгүй хүүхдүүдэд эрсдэл бий болгож байна.

Иймээс:
✔️ Улаанбурханы вакциндаа бүрэн хамрагдах
✔️ Хүүхдийнхээ товлолт вакциныг хоцроолгүй хийлгэх
✔️ Дутуу бол нөхөн дархлаажуулалтад хамруулах

гэсэн энгийн алхмууд нь нярай хүүхдийн амь насыг хамгаалж буй хамгийн том хамгаалалт юм.
Эрүүл Мэндийн Яам
Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв

Улаанбурхан бол маш хурдан тархдаг, аюултай халдварт өвчин.Харамсалтай нь улаанбурханаар нас барж буй хүүхдүүдийн 90 орч...
23/04/2026

Улаанбурхан бол маш хурдан тархдаг, аюултай халдварт өвчин.

Харамсалтай нь улаанбурханаар нас барж буй хүүхдүүдийн 90 орчим хувь нь 1 хүртэлх насны, вакцин хийлгэх насанд хүрээгүй нярай хүүхдүүд байдаг.

Эдгээр хүүхдүүд өөрсдөө вакцин хийлгэх боломжгүй. Тэгвэл тэднийг хэн хамгаалах вэ?

👉 Бид. Дархлаатай хүн ам.

Дархлаажуулалтад хамрагдаагүй хүмүүс халдвар авч, цааш дамжуулснаар хамгийн эмзэг бүлэг болох нярай хүүхдүүд өвчилж, хүндрэх, амь насанд хүрэх эрсдэл үүсдэг. Өөрөөр хэлбэл, вакцин хийлгэхгүй байх нь зөвхөн өөртөө биш, бусдад—ялангуяа хамгаалах боломжгүй хүүхдүүдэд эрсдэл бий болгож байна.

Иймээс:
✔️ Улаанбурханы вакциндаа бүрэн хамрагдах
✔️ Хүүхдийнхээ товлолт вакциныг хоцроолгүй хийлгэх
✔️ Дутуу бол нөхөн дархлаажуулалтад хамруулах

гэсэн энгийн алхмууд нь нярай хүүхдийн амь насыг хамгаалж буй хамгийн том хамгаалалт юм.
Эрүүл Мэндийн Яам
Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

21/04/2026

🔴 Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгт хүний папиллома вирус тодорхойлох шинжилгээг нэвтрүүлэх сургалтыг зохион байгуулж байна.
Air1 television, Air1 телевиз
Хавдар судлалын үндэсний төв
Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэг
World Health Organization Mongolia

ХАЧИГТ ХАЗУУЛСАН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭХачигт хазуулсан тохиолдолд дараах анхны тусламжийг зөв авч, өөрийн биеийн байдлыг ...
21/04/2026

ХАЧИГТ ХАЗУУЛСАН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ

Хачигт хазуулсан тохиолдолд дараах анхны тусламжийг зөв авч, өөрийн биеийн байдлыг анхааралтай ажиглаж, ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГАД ХАНДАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА.

1️⃣ Хачгийг зөв авах
– Хямсаа ашиглан арьсанд ойрхон хэсгээс зөөлөн, шулуун татаж авна.

2️⃣ Хазуулсан хэсгийг цэвэрлэх
– Спирт эсвэл ариутгагч уусмалаар халдваргүйжүүлнэ.

3️⃣ Боолт хийх
Хазуулсан хэсгийг цэвэрлэсний дараа хамгаалалтын лент (наалт) нааж, гадны бохирдлоос сэргийлнэ.

4️⃣ Шинж тэмдгийг хянах
– Улайх, хавдах, халуурах, тууралт гарах зэрэг шинж илэрвэл эмчид яаралтай хандана.

⚠️ Эрүүл мэндээ хамгаалж, урьдчилан сэргийлье!

Томуугийн өвчлөл нэмэгдэж байгаа тул хайртай хүмүүсээ хамгаалж олон нийтийн газраар явахдаа амны хаалтаа зүүж, гараа уга...
20/04/2026

Томуугийн өвчлөл нэмэгдэж байгаа тул хайртай хүмүүсээ хамгаалж олон нийтийн газраар явахдаа амны хаалтаа зүүж, гараа угааж хэвшицгээе!!!

ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА, ЭРҮҮЛ АЖЛЫН БАЙРНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН БАЙГУУЛЛАГУУДЫН ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА.Завхан аймгий...
13/04/2026

ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА, ЭРҮҮЛ АЖЛЫН БАЙРНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН БАЙГУУЛЛАГУУДЫН ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА.
Завхан аймгийн Эрүүл мэндийн газраас Эрүүл мэндийн сайдын 2017 оны 742 дугаар тушаалын дагуу ЭМДБ, ЭАБ шалгаруулалтыг жил болгон зохион байгуулдаг ба 2025 онд шинээр ЭМДБ, ЭАБ –ны болзол хангасан болон өмнөх зэргээ ахиулсан 25 байгууллагыг гэрчилгээжүүллээ.
Ажлын байранд эрүүл мэндийг дэмжих гэдэг нь хамт олныхоо эрүүл мэндийг хамгаалах, бэхжүүлэх, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх чухал арга хэмжээ юм.
Эрүүл мэндийг дэмжигч байгууллага 1 дүгээр зэргийн болзлыг Тэс сумын Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэг, Улиастай сумын 7 дугаар цэцэрлэг, Сантмаргаз сумын Ерөнхий боловсролын сургууль, Баянхайрхан сумын Эрүүл мэндийн төв, Цэцэрлэг, Алдархаан сумын Соёлын төв, Сонгино сумын Цэцэрлэг, 2 дугаар зэргийн болзлыг Зоонозын өвчин судлалын төв, Шилүүстэй сумын цэцэрлэг, 3 дугаар зэргийн болзлыг Цагаанчулуут сумын Соёлын төв, Тэлмэн сумын Эрүүл мэндийн төв, Алдархаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, нийгмийн хариуцлагын хүрээнд Эрүүл шүд арга хэмжээ, явган алхалтын арга хэмжээ зэргийг дэмжин ажилласан ЭБЭЭМ -АЗ ХХК буюу Анжел принт хувцас хэвлэлийн газар, Бүрдийн баян бүрд ХХК, Алтан шонхор худалдааны төв, Хүлэг бөөний төв, Миний сүлжээ дэлгүүр зэрэг нийт 18 байгууллага тус тус хангасан. Эрүүл ажлын байрны 1-р зэргийн болзлыг Сонгино сумын Эрүүл мэндийн төв, Улиастай сумын 4-р цэцэрлэг, 2-р зэргийн болзлыг Завханмандал сумын цэцэрлэг, 3-р зэргийн болзлыг Алдархаан, Цагаанчулуут, Нөмрөг сумын Эрүүл мэндийн төв, Цагаанчулуут сумын Ерөнхий боловсролын сургууль зэрэг 7 байгууллага ханган ажиллалаа.

Address

In Uliastyi Jinst
Uliastay
70462280

Alerts

Be the first to know and let us send you an email when Завхан Эрүүл мэндийн газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Завхан Эрүүл мэндийн газар:

Share