Эм Судлалын Хүрээлэн Drug Research Institute

Эм Судлалын Хүрээлэн Drug Research Institute Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Эм Судлалын Хүрээлэн Drug Research Institute, Pharmaceutical Company, Ulaanbaatar.

“Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан” цолоор шагнагдлаа!Монос Улаанбаатар ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Монос Группийн ТУЗ...
24/10/2025

“Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан” цолоор шагнагдлаа!

Монос Улаанбаатар ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Монос Группийн ТУЗ-ийн гишүүн Л.Алтанцогт “Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан” цолоор шагнагдсанд халуун баяр хүргэе!

Эрүүл мэндийн салбар болон үндэсний үйлдвэрлэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, Монос Группийн 35 жилийн бахархалт түүхийг хамтдаа бүтээлцэж, салбарын хөгжилд манлайлал үзүүлж буй эрхэм хүндэт Л.Алтанцогт захиралдаа Эм судлалын хүрээлэнгийн хамт олон талархал, баярын халуун мэндийг хүргэж байна.
Цаашдын ажил үйлс тань улам бүр дэвжин дэлгэрч, амжилт бүтээлээр бялхаж байх болтугай!

Tsogoo Tsogoo

20/10/2025

✨ Эм Судлалын Хүрээлэн (Drug Research Institute)-ийн Эрдэм шинжилгээний дэд ажилтан, Магистр Болдсайхан овогтой Мөнхзаяа ✨

Бид эрч хүчтэй, мэдлэг боловсролтой, шаргуу хөдөлмөрлөж, тасралтгүй хөгжиж буй өөдрөг залуу судлаачдаараа бахархаж, дэмжин ажилладаг.
Тэд бол шинжлэх ухааны ирээдүйг тодорхойлох их эрдэмтдийн залгамж халаа юм.

👉 Та бүхэн хийж түгээгээрэй. Баярлалаа 🙏
Khurelbaatar Luvsan
Lkhaasuren Ryenchindorj



#Монос35
#Монос



11/10/2025
Монгол Улсад орчин цагийн эм хангамжийн байгууллага, эм зүйн салбар үүсэж хөгжсөний 102 жил, Монос Группийн 35 жилийн тү...
02/10/2025

Монгол Улсад орчин цагийн эм хангамжийн байгууллага, эм зүйн салбар үүсэж хөгжсөний 102 жил, Монос Группийн 35 жилийн түүхт ойн нэрэмжит “ЭМ ХОЛБОО–2025” спортын наадам зохион байгуулагдаж буйтай холбоотойгоор Монголын Эм Зүйн Байгууллагуудын Нэгдсэн “ЭМ ХОЛБОО”-ны удирдлага болон эмийн үйлдвэрүүдийн төлөөлөл манай хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Эм зүйн салбарынхаа нийт хамт олонд ойн баярын халуун мэнд дэвшүүлье!

Салбарынхаа хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулж буй эмийн мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа улам өргөжин, өндөр үр дүнтэй, бүтээлчээр өрнөхийг хүсэн ерөөе.


Khurelbaatar Luvsan
Lkhaasuren Ryenchindorj

#МоносГрупп35


#салбардундыншинжлэхухаан
#Монос35

#ЭрүүлМэнд
#ЭмнэлЗүйнСудалгаа

ШУТИС Мэдээлэл, Холбооны Технологийн СургуульШУТИС-МХТС-ийн Мэдээллийн технологийн тэнхимийн доктор, дэд профессор Б.Зол...
02/10/2025

ШУТИС Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
ШУТИС-МХТС-ийн Мэдээллийн технологийн тэнхимийн доктор, дэд профессор Б.Золзаяа, ахлах багш, доктор С.Өлзийбаяр нар Эм Судлалын Хүрээлэнтэй танилцаж, өөрсдийн судалгааны үр дүнг танилцуулан, “Drug Repositioning” сэдвээр сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ.

Цаашид харилцан хамтран ажиллаж, бодитой бөгөөд үр дүнтэй судалгаа хийх боломж нээгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

Эрхэм эрдэмтэн та бүхний цаашдын эрдэм судлалын их үйл хэрэгт өндөр амжилт хүсье!


Khurelbaatar Luvsan
Lkhaasuren Ryenchindorj

#МоносГрупп35


#Монос35
#эмсудлал
#ЭрүүлМэнд
#салбардундыншинжлэхухаан

💚Эм Судлалын Хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.✅ Фармакологийн секторын судлаач...
01/10/2025

💚Эм Судлалын Хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.

✅ Фармакологийн секторын судлаач, Эрдэм шинжилгээний дэд ажилтан, магистр Р.Мөнх-Эрдэнэ
“Туршилтын амьтан үржүүлгийн Вивари тасгийн стандарт мөрдөх дүрэм, журам”-ын талаар сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлэв.

✅ Уламжлалт анагаах ухааны секторын судлаач, Эрдэм шинжилгээний дэд ажилтан, магистр Б.Одончимэг
“Биеийн жин бууруулах боломжит уламжлалт жорын судалгаа”сэдвээр шинэ эм бэлдмэл хөгжүүлэх боломжийн талаар сонирхолтой илтгэл хэлэлцүүлэв.

✨ Манай залуу судлаачдын эрдмийн эрэл, бүтээлч санаа, шинэлэг судалгаа нь ирээдүйд зөвхөн Монголдоо төдийгүй, дэлхийд хүрч үнэлэгдэх боломжтой үнэ цэнтэй бүтээлүүдийн эхлэл гэдэгт итгэлтэй байна.
Эрхэм судлаачдадаа цаашдын эрдэм судлалын ажилд улам их амжилт хүсье! 🌍💡


Khurelbaatar Luvsan
Lkhaasuren Ryenchindorj

#МоносГрупп35


#эмсудлал

#ЭрүүлМэнд
#Монос35

✨Эмнэлзүйн судалгааны төсөл хэрэгжиж эхэллээ! ✨☘️ Манай хүрээлэн уламжлалт мэдлэгийг нанотехнологитой хослуулан ясны хуг...
29/09/2025

✨Эмнэлзүйн судалгааны төсөл хэрэгжиж эхэллээ! ✨

☘️ Манай хүрээлэн уламжлалт мэдлэгийг нанотехнологитой хослуулан ясны хугарал, яс сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх, эмчилгээний шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлж байна.

✅Төслийн хүрээнд Монгол–Японы эмнэлгийн Гэмтэл согогийн тасгийн эрхлэгч, их эмч, доктор, дэд профессор Л.Наранбат-тай эмнэлзүйн түвшний судалгааны гэрээ байгууллаа.

💚 Энэхүү гэрээ нь уламжлалт мэдлэгийг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан инновац шингэсэн, импортыг орлох үндэсний брэнд бүтээгдэхүүн бий болгоход онцгой ач холбогдолтой юм.

2025.09.25



Khurelbaatar Luvsan
Lkhaasuren Ryenchindorj

#ЭрүүлМэнд
#ЭмнэлзүйнСудалгаа

#ЭмСудлал

🇲🇳 Монгол, 🇧🇾 Беларусь хоёр улсын залуу эрдэмтдийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой “ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН Ч...
29/09/2025

🇲🇳 Монгол, 🇧🇾 Беларусь хоёр улсын залуу эрдэмтдийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой “ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ЧУУЛГА” 2025 оны 9 дүгээр сарын 29–30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж байна.

“Салбар дундын шинжлэх ухаан: Тогтвортой хөгжлийн төлөөх залуу эрдэмтдийн хамтын ажиллагаа” сэдэвт энэхүү чуулга уулзалт нь хоёр орны залуу судлаачдыг нэгтгэн, салбар хоорондын шинжлэх ухааныг уялдуулан, тогтвортой хөгжилд чиглэсэн шинэ санаачилга, хамтарсан судалгааны боломжийг хэлэлцэх чухал индэр болж байна.

📌 Эм судлалын хүрээлэнгээс:
💚💚💚Эрдэм шинжилгээний дэд ажилтан, магистр Б.Сугармаа “Immunos: A Mongolian Plant-Based Immunostimulant Enhancing Immune Function in Azathioprine-Induced Immunosuppression” сэдвээр илтгэл хэлэлцүүлэн амжилттай оролцлоо.

💚💚💚 Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Б.Оюунчимэг “Medicine & Biology, Agriculture” салбар хуралдааны модератороор ажиллаж, хурлын үйл ажиллагааг удирдан зохион байгуулалцлаа.

💙💙💙Чуулганы үндсэн мэдээлэл
• Чуулганы эрдэм шинжилгээний бага хурлын хэсэг өнөөдөр уригдсан илтгэлүүд бүхий Нэгдсэн хуралдаан болон салбар хуралдаанууд (Байгаль орчин ба тогтвортой хөгжил, Анагаах ухаан ба хөдөө аж ахуй, Байгалийн ухаан, техник технологи) хэлбэрээр зохиогдож, нийт 34 илтгэл хэлэлцүүлэв.
• Маргааш буюу 9 дүгээр сарын 30-нд хоёр орны Залуу эрдэмтдийн холбоод хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулах арга хэмжээ болон “Хамтын ажиллагаа ба хамтарсан төслийн санал” сэдэвт хакатон үргэлжлэх болно.

🇧🇾Беларусь Улсаас хүрэлцэн ирсэн төлөөлөгчид:
• KUCHVALSKI Maksim – Беларусийн ШУА-ийн Залуу эрдэмтдийн зөвлөлийн тэргүүн, ШУА-ийн ерөнхийлөгчийн туслах, биологийн шинжлэх ухааны докторант
• LEBIADZEVICH Maryna – Беларусийн Залуу эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, Нийгмийн салбарын Залуу эрдэмтдийн зөвлөлийн тэргүүн, ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан
• SERABRAKOV Ihar – Беларусийн Үндэсний техникийн их сургуулийн Тээврийн хэрэгслийн техникийн ашиглалтын тэнхимийн дэд профессор
• VASILEUSKAYA Darya – Беларусийн ШУА-ийн Математик, мэдээлэл зүй, физикийн салбарын Залуу эрдэмтдийн зөвлөлийн тэргүүн, Физикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, физик-математикийн шинжлэх ухааны докторант
• DZIKAYA Anastasiya – Беларусийн ШУА-ийн Хими ба дэлхийн шинжлэх ухааны салбарын Залуу эрдэмтдийн зөвлөлийн тэргүүн, Ерөнхий ба органик бус химийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан
• KISIALEVICH Nastassia – Беларусийн Боловсролын яамны дэргэдэх Залуу эрдэмтдийн зөвлөлийн дарга, Беларусийн Улсын их сургуулийн Олон улсын харилцааны факультетийн дэд профессор, олон улсын эдийн засгийн харилцаа/эдийн засгийн шинжлэх ухааны докторант
• BALAKHONAU Barys – Янка Купала Гродно улсын их сургуулийн Үйл явц, иргэний эрх зүйн тэнхимийн дэд профессор, хууль зүйн шинжлэх ухааны докторант


Khurelbaatar Luvsan
Lkhaasuren Ryenchindorj
Oyunchimeg Bayaraa

#МоносГрупп35


#Монос35





#ЗалууЭрдэмтэд
#МонголБеларусьХамтынАжиллагаа
#СалбарДундынШинжлэхУхаан
#ТогтвортойХөгжил
#АнагаахУхаан
#ШинжлэхУхаанТехнологи
#БайгальОрчин
#ХөдөөАжАхуй

🌍 World Pharmacists Day 2025 🌍Дэлхийн Эм Зүйчдийн Өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын 25-нд Дэлхийн Эм Зүйн Холбоо (FIP – I...
26/09/2025

🌍 World Pharmacists Day 2025 🌍

Дэлхийн Эм Зүйчдийн Өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын 25-нд Дэлхийн Эм Зүйн Холбоо (FIP – International Pharmaceutical Federation)-ны санаачилгаар дэлхий даяар тэмдэглэдэг. Энэ жил тус өдрийг “Think Health, Think Pharmacist” уриан дор тэмдэглэлээ.

Эм зүйчид нь эрүүл мэндийн тогтолцоонд эмийн хүртээмжийг хангах, зөв хэрэглээг төлөвшүүлэх, өвчтөнд зөвлөгөө өгөх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг дэмжих, олон нийтийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх зэрэг өргөн хүрээтэй үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулдаг бөгөөд эрүүл мэндийн салбарын салшгүй түнш гэдгийг энэ өдөр онцлон харуулдаг. Эм зүйчдийн мэргэжлийн ур чадвар, сэтгэл зүтгэл нь олон хүний амьдралд эрүүл мэнд, итгэл найдвар, аз жаргалыг авчирдаг гэдгийг онцлох нь зүйтэй.

🍀🍀🍀Монос Группийн дэргэдэх Фармацист клубээс энэ өдрийг тохиолдуулан Монос Группийн харьяа компаниудад ажилладаг 1000 гаруй эм зүйч, эм найруулагчдын дунд эмийн салбарын тулгамдсан асуудлаар мэтгэлцээн зохион байгууллаа.

💚💚💚Тус арга хэмжээнд Эм Судлалын Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан, магистр, эм зүйч Л.Марал, Монос Фарм ХХК-ийн МБА-ны эм зүйч төлөөлөгч А.Ананд, МБА-ны орон нутгийн эм зүйч төлөөлөгч М.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй баг амжилттай оролцож, Тэргүүн байр эзэлсэнд баяр хүргэе! 🏆🥇🥇🥇👏👏👏👏

✅✅✅Эрдэм мэдлэгт шамдан суралцаж, салбарынхаа тулгамдсан асуудалд дуу хоолойгоо өргөн оролцож буй залуу эм зүйчдийн төлөөлөл болсон та бүхэндээ улам их амжилт хүсье! 🌟

☘️☘️☘️ Та бүхний эрч хүч, хүсэл тэмүүлэл, хөдөлмөр зүтгэл нь эм зүйн салбарын хөгжилд шинэ дэвшил авчирч, олон улсын жишигт нийцсэн соёл, мэдлэгийн төлөвшлийг бий болгон ирээдүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.


Khurelbaatar Luvsan
Lkhaasuren Ryenchindorj



💚💚💚ЭМ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ШИЛДЭГ АЖИЛТАН 2025 ОНЫ ШИЛДЭГ АЖИЛТАН💚💚💚Эм Судлалын Хүрээлэнгийн Фармакологийн секторын Эрд...
23/09/2025

💚💚💚ЭМ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ШИЛДЭГ АЖИЛТАН 2025 ОНЫ ШИЛДЭГ АЖИЛТАН💚💚💚

Эм Судлалын Хүрээлэнгийн Фармакологийн секторын Эрдэм шинжилгээний дэд ажилтан, магистр Рагчаасүрэн овогтой МӨНХ-ЭРДЭНЭ “МОНОС ЦЭЦЭГЛҮҮЛЭГЧ 2025”-д нэр дэвшин удаалж ЭМ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН 2025 ОНЫ ШИЛДЭГ АЖИЛТАН болсонд халуун баяр хүргэе!

Рагчаасүрэн овогтой Мөнх-Эрдэнэ нь 2018 онд ЕБС-ын 33-р сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшсэн, 2014-2019 онд Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн, Мал Эмнэлэгийн Сургуулийг Малын Эмч мэргэжилээр суралцаж төгссөн.

2020-2021 онд Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийг “Түлэнхийн болон механик шархны эмгэг загварт “СИБО” тосон түрхцийн нөлөөлөх үйлдэл тогтоох фармакологийн судалгаа” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан.

2020 оноос Эм судлалын хүрээлэнд Фармакологийн секторын эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтнаар ажиллаж байгаад, 2021 оноос эрдэм шинжилгээний дэд ажилтан болж эрдмийн зэрэг, цол, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэн ажиллаж байгаа хамт олондоо нэр хүндтэй, эерэг хандлагатай, багаар ажиллах чадвартай, байгууллага хамт олныхоо зорилгыг биелүүлэхийн төлөө шинэ зүйл суралцахад бие оюун сэтгэлээ дайчлан шургуу ажилладаг, судлаач хүний хугацаа шаарддаг, хүлээцтэй, ачааллал даах чадварыг өөртөө төлөвшүүлж яваа ирээдүйд тод гэрэлдэх өсөж буй чадварлаг судлаач юм.

Р.Мөнх-Эрдэнэ ажиллах хугацаандаа олон улсын болон дотоодын мэргэжлийн сэтгүүлд 15 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлж, Олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний хуралд 9 илтгэл хэлэлцүүлж, нэг сэдэвт бүтээл 1 хэвлүүлсэн амжиллтай ажиллаж байна. Түүнчлэн өөрийн хариуцсан судалгааны төслүүд дээрээ чармайлт гаргаж ажилласан ба 2024-2025 онд
📌 “Туршилтын амьтны Зүрхний цахилгаан бичлэг хийх" аргазүй,
📌Цусны дээжинд аггрегаци тодорхойлох,
📌Харханд уушигны үрэвслийн эмгэг загвар үүсгэх аргазүйг нэвтрүүлэх,
📌Хунчир, Гүргэм тарилгын зүрхний хэм алдалтад нөлөөлөх үйлдлийг тодорхойлох фармакологийн туршилтыг тус тус гүйцэтгэж, инновацийн бэлдмэл гарган авахад бодит үр дүн гаргасаныг удирдлага хамт олноос үнэлж байгаа билээ.

Р.Мөнх-Эрдэнэ нь 2025 онд ажлын бүтээмж өндөр, гүйцэтгэл чанартай, цаг ашиглалт сайн, сар бүрийн төлөвлөгөөний гүйцэтгэл хангалттай сайн байсан бөгөөд тухайн онд хийж бүтээсэн амжилтаас дурьдвал:

💚ЭСХ-ийн вивар тасгийг хариуцан ажиллаж, амьтдын хооллолт, амьдрах орчинд тавигдах шаардлагыг стандартын шаардлагад нийцүүлэх, амьтдын үржил, сүргийн тоо толгойг судалгааны шаардлагад нийцүүлэн зохистой байлгах талаар анхаарч ажилласан нь фармакологийн судалгааны үр дүнд, цаашилбал ЭСХ-ийн зохион бүтээж буй шинэ эмийн чанарт нөлөөлөх ач холбогдолтой юм. Түүнчлэн Р.Мөнх-Эрдэнэ өөрийн мэргэжлээ дээшлүүлж Малын эмчийн лиценз сунгах сургалтад хамрагдаж "Эмчлэх Эрхийн лиценз" авсан.

💚"Journal of Eastern–Western Pharmacology & Pharmacy"-д "Antiarrhythmic effect of Gurgem (Carthamus tinctorius L.) injection on an experimental arrhythmia model in mice" эрдэм шинжилгээний өгүүллийг нэгдүгээр зохиогчоор илгээсэн.

💚ЭЗШУИС-иас зохион байгуулсан 《Research innovation 2025》Олон улсын эрдэм шинжилгээний хуралд "Antiarrhythmic effect of Hunchir (Astragalus membraniceus Fisch) injection on experimental arrhythmia model in mice”сэдвээр ханан илтгэл хэлэлцүүлсэн.

💚Анагаах Ухааны Хүрээлэнгээс зохион байгуулсан 《TACRIM》3th International conference -ийн “Cardiovascular and metabolic disease” Олон улсын эрдэм шинжилгээний хуралд “Antiarrhythmic effect of Hunchir (Astragalus membranaceus Fisch) injection on experimental arrhythmia model in mice" сэдвээр аман илтгэл хэлэлцүүлж "Шилдэг Илтгэл"-ийн шагнал хүртсэн.

#МоносГрупп35



#Монос35


#Инновац
#монголоюунсанаа



Khurelbaatar Luvsan
Lkhaasuren Ryenchindorj

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 05:30 - 08:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+97677176699

Alerts

Be the first to know and let us send you an email when Эм Судлалын Хүрээлэн Drug Research Institute posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Эм Судлалын Хүрээлэн Drug Research Institute:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram