Серо Тонин

  • Home
  • Серо Тонин

Серо Тонин who caresss

25/03/2025

Өглөөний кофегоо зөв ууж сураарай:

1. Өглөө сэрэх үед хүний биед стрессний гормон болох кортезол ихэсдэг гэнэ. Хүний бие өөрийгөө сэргээх гэж ингэдэг аж. Яг тэрэн дээр нь хавсарч кофе нэмж уугаад дэмий. Ядаж нэг цаг хүлээж байгаад уугаарай. Сэрээд шууд уух нь хожим сэтгэл түгшил, огцом ядралтын суурь болдог аж.

2. Кофенд байдаг кафейн гэдэг бодис нь хүний тархинд ядарч буйгаа мэдэрдэг хүлээн авагчийг хаадаг. Ингэснээр хүн биенийхээ ядарч буйг мэдрэхээ больдог. Үүнийг нь бид кофегоо уугаад сэргэж байна гэж яриад байдаг. Blocking Adenosine гээд хайгаад уншаарай.

3. Сардаа нэг удаа бүтэн долоо хоног кофе уухгүй биендээ завсарлага өгөөрэй. Тэгж байхгүй бол хүний тархи кофенд дасал болоод ирдэг. Улам л их кафейн шаардаж байж ядрах мэдрэмжээ блоклуулах гээд байдаг. Өвчин намдаагчид хүртэл дасдаг шүү дээ. Үүнтэй ижил.

4. Та орой 11 гээд унтдаг бол өдөр 1 ээс хойш кофе уугаад дэмий. Кофе нь биеэс бүрэн гадагшилж өгөхгүй бараг арван цаг болдог зүйл юм. Арван цаг гээд л тогтоогоод авчих. Зөв цагтаа уухгүй бол нойрны чанар будаа болно гэсэн үг.

☕️

24/03/2025

😮😮😮Лаврын навч ХҮСЭЛ Ч биелүүлнэ, МӨНГӨ Ч дуудна

Лаврын навч нь цэвэр ариун байдал, зорилго, агуу ялалт, үхэшгүй мөнх байдлын бэлэгдэл бөгөөд түүнийг амьдралын эрч хүчийг тэтгэгч, амжилт дагуулдаг, хүсэл биелүүлдэг ч гэж үздэг.

Эртний Ромчууд болон Грекчүүд лаврын навчны соронзон мэт татах чадварыг өөрсдийн шашны зан үйлдээ түгээмэл ашиглаж, лаврын навчийг аз жаргал, ялалт, амжилт дууддаг хэмээн бат итгэдэг байжээ.

Жирийн нэгэн лаврын навчны тусламжтайгаар өөртөө аз жаргалыг урин дуудахыг хүсвэл та ч гэсэн оролдоод үзэх хэрэгтэй.
🙏Лаврын навчин дээр хүслээ бичээд дараа нь түүнийг галд хийж шатаасан энэ л үеэс таны хүсэл биеллээ олж эхэлнэ гэнэ.

💯Мөн лаврын навчны ширхэг бүрийг өрөө тасалгааныхаа булан бүрт тавьж аль болох гэртээ удаан хугацааны турш байлгавал гэр бүлийн гишүүдийн өвчин зовлонг үлдэн хөөдөг гэж үздэг.

💫Хэрэв лаврын навчийг байнга биедээ авч явбал таныг таагүй байдал болон азгүй тохиолдлуудаас авардаг байна.

🌱Эерэг өөрчлөлтүүдийг авчрахын тулд жижиг лаврын навчийг хуруугаараа имэрч үрээд үнэрийг нь таатайгаар үнэрлэж, өөрийн хүссэн зүйлээ чанга тод дуугаар уншиж буй мэт хэлнэ.

😴Лаврын навчийг дэрэн дороо хийж унтвал нойр сайн авч чаддаг. Түүний үнэр нь ядаргаанаас аварч, спортоор хичээллэх эрч хүчийг нэмэгдүүлдгээрээ ч бас онцлог.

4️⃣Босгоныхоо ойролцоо хивс, ширдэгэн дор 4 ширхэг лаврын навч байрлуулвал амжилт дагуулдаг гэдэг. Навчнууд нь тус бүртээ шилбэтэй, загалмай хэлбэртэй байвал бүр ч сайн. Сар бүр шинэ сар гарах тоолонд буюу 15-ны сарнаар навчаа шинэ навчаар солиорой.

👰‍♂️👰‍♀️Залуу хосууд аз жаргалтай гэр бүлийг цогцлоохын тулд хуримынхаа өмнө бүхэл шөнийн турш сүйт бүсгүй, залуу нар гутландаа лаврын навч хийж байлгаад өглөө нь талархсан сэтгэлээр гуталнаасаа авахаа мартуузай.

5️⃣Үүдний хаалганыхаа дээр улаан өнгийн утсаар 5 ширхэг лаврын навчийг холбож уяад бэхлэнэ. Ингэхэд энэ гэрт амьдарч байгаа хэн бүхний үйл хэрэг бүхэн бүтэмжтэй байдаг аж.

👶Хүүхдийн орны дээр лаврын навчны мөчир тавих нь хүүхдийг бузар болон хараалаас хамгаалдаг гэдэг.

💲Лаврын навчаар мөнгө ч бас дуудаж болдог. Нэг ширхэг лаврын навчин дээр жүржийн эфирийн тос дусаагаад түүнийгээ мөнгө хадгалдаг газраа хадгална. Ийнхүү хадгалснаар танд шинэ санхүүгийн эх үүсвэр бий болж, мөнгө тань өсөн нэмэгдсээр байх болно.

Эртний Грекийн гүн ухаантан Гиппократ хатаасан лаврын навчийг төрж байгаа эхийн орны ойролцоо тавибал төрөлтийн өвдөлтийг намдаадаг гэдгийг баталсан байдаг ажээ

17/02/2025
27/09/2024

СУДАСНЫ ХАТУУРЛЫН ШАЛТГААН
Судасны хананд үрэвсэл үүсэж , судасны хана гэмтэх нь хатуурал үүсэх үндсэн шалтгаан болдгийг олон эрдэмтэд баталсан байдаг. (MacCallum 2005, Boos , Lip 2006, Becker-н багийнхан 2001, Cortie-н багийнхан 2004)
Судасны хатуурлын шалтгааныг судалсан эрдэмтэд
“СУДАСНЫ ХАНАНД ҮРЭВСЭЛ БАЙХГҮЙ БОЛ СУДАС ХАТУУРАХГҮЙ " гэдэгтэй бүгд санал нэгдсэн байна.
Үрэвслийн шалтгаан нь олон төрлийн бактери, вирус, химийн хорнууд , бичил биетнүүд болон тэдгээрийн ялгаруулдаг хорнууд байдаг .
Хүний биед 100 мянган км урт судас байдаг боловч зүрхний эргэн тойрон 30 см орчим судсанд л судасны хатуурал үүсдэг. Венийн судсанд хатуурал үүсдэггүй.
Элэг нь зүрх, судсыг хамгийн хүчтэй хамгаалдаг эрхтэн. Элгэн доторх цөсний сувгууд чулуугаар дүүрч элэгний ажиллагаа муудахад химийн бодисыг шүүж чадахгүй болж цусанд хорт бодисын хэмжээ жилээс жилд ихсэж судасны ханыг гэмтээж үрэвсүүлдэг. Үүнээс гадна элэг хөгширч хэрэггүй болсон цусны улаан эсүүдийг задалж шинэ эс үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг. Элэгний ажиллагаа муудахад гемоглобинийг задалж чадахгүй болж цусанд улаан эс хэт олон болж цус өтгөрч, хоорондоо наалдан бүлэн үүсэж, цусны урсгал муудаж, судасны ханыг гэмтээж үрэвсэл үүсгэж судасны хатуурал үүсэх нэг шалтгаан болдог.
Цусны эсүүд хоорондоо наалдахад хэмжээ нь томорч хялгасан судсандаа багтахгүй болж организм хүчилтөрөгчийн архаг дутагдалтай болдог. Организмын цусны эргэлтийн 80%-г хялгасан судас гүйцэтгэдэг .
1906 онд Klots стрептококк мэтийн бактерууд судасны ханыг гэмтээж , хатуурал үүсгэдэг болохыг баталсан.
1906 онд Weisel гэдэг эрдэмтэн дифтери, скарлатин, улаан бурхан, салхин цэцэг, уушигны хатгалгаа , өвлийн ханиад , сепсис зэрэг өвчнүүдийг үүсгэдэг бичил биетүүд судасны хананы дунд давхрааг гэмтээж судасны хатуурал үүсгэдэг болохыг баталсан байна.
Menten, King нар 1935 онд сахуу өвчний бактерийн ялгаруулдаг хор хамгийн түрүүнд судасны ханыг гэмтээдэг болохыг тогтоосон байна .
Буйлны үрэвсэл үүсгэдэг бактери судасны хананд бас үрэвсэл үүсгэдэг болохыг олон судлаач баталсан байна.
Янз бүрийн халдварын үед судасны хатуурал эрчимтэй явагддаг болохыг Wills гэдэг эрдэмтэн 1953 онд баталсан байна.
Герпес вирус судасны ханыг гэмтээж судасны хатуурал үүсгэдэг болохыг Nicholson, Hajjar нар 1999 онд баталсан.
Олон судлаачид вирусын халдвар судас хатууруулдаг болохыг баталжээ.(Adam ба бусад 1987, Cunningham, Pasternak 1988, Melnick ба бусад 1995, Eryol 2005)
Тиймээс өвлийн ханиадны дараагаар шигдээс болон зүрхний дутагдал ихэсдэг болохыг олон эрдэмтэд анхааруулсан байдаг .
Цусанд байгаа зэсийн хэмжээ их болоход судасны ханыг хатууруулж зүрхний дутагдал болон шигдээс болох магадлалыг ихэсгэдэг байна . Цусанд зэс их болоход шигдээс болох магадлал 600% ихэсдэг болохыг 2655 эрэгтэйчүүдэд 57 долоо хоног хийсэн судалгаа баталсан байна.( Salonen ба бусад 1991 он) . 1963 онд Harman гэдэг эрдэмтэн шигдээс болсон хүмүүст зэс их байна гэдгийг баталж байжээ. Ундны усанд нь зэс их байдаг нутгийн хүмүүс зүрхний өвчнөөр илүү их нас бардаг болохыг эрдэмтэд баталсан байна.(Punsar ба бусад. 1975)
Hulda Clark даралт ихтэй хүмүүс ундны усныхаа зэс хоолойг пластикаар солихгүй бол даралт нь хэзээ ч буухгүй гэдгийг өөрийн судалгаагаар баталсан байдаг. С-вит цусанд байгаа зэсийг багасгадаг байна.
Цусанд нь төмөр их байгаа хүмүүст зүрхний дутагдал болон шигдээс болох магадал их байдгийг Shah , Alam нар 2003 онд баталсан байна. Төмөр агуулсан уураг ферритин 200мкг/л-с их байгаа хүмүүст шигдээс болох магадлал 220% байдаг болохыг эрдэмтдийн судалгаа харуулсан байна.
Финлянд хүмүүст хийсэн судалгаагаар цусанд нь төмөр их байгаа хүмүүст шигдээс болох магадлал их байдаг болохыг Salonen тэргүүтэй эрдэмтэд 1992 онд баталсан байна. Организмд төмөр их хуримтлагдахад С-витамины нөөцийг шавхаж судасны ханыг гэмтээж судсыг хатууруулдаг байна. Төмөр ихтэй хүмүүст С-вит эрс бага болсон байдаг ба С-вит хэмжээг ихэсгэхэд төмөр багасдаг байна .
Цусанд гомоцистеин гэдэг аминхүчил их болоход цус өтгөрч, олон жижиг бүлэн үүсэж, судасны ханыг гэмтээж, судасны хатуурал үүсгэдэг. Организмд В6 ,В9 ,В12 витамин дутагдахад гомоцистеин ихэсдэг. Гомоцистеин их болоход холестерин их багаас үл шалтгаалан шигдээс болох магадлал эрс ихэсдэг . Холестерин их байлаа гээд гарцаагүй шигдээс болно гэдгийг
заадаггүй, бага байлаа гээд шигдээс болохгүй гэсэн баталгаа байхгүй. Тэгвэл гомоцистеин холестеринаас 40 дахин илүү шигдээс үүсэх магадлал байгааг хэлдэг үзүүлэлт. Харамсалтай нь энэ чухал үзүүлэлтийг ерөөсөө авч хэлэлцдэггүй. Зүрхний эмчийн номонд энэ талаар юу ч бичдэггүй.
Гомоцистеин ихтэй хүн урт наслах ямарч боломжгүй болдог. Учир нь гомоцистеин теломераза ферментийн ялгаралтыг багасгаж теломерийг 2-3 дахин хурдан богиносгодог. Теломер богиносоход эсийн хуваагдал цөөрч хөгшрөлт хурдасч, хүний нас богиносдог байна.
Хламида гэдэг бактери судасны ханыг гэмтээж судасны хатуурал үүсдэг ба зүрхний булчинг гэмтээж зүрхний дутагдал үүсгэдэг. Ялангуяа Chlamydia pneumoniae ихсэхэд судас маш хурдан хатуурдаг.
Е-витамины токотриенол нь хламидын өсөлтийг зогсоож зүрх, судсыг гэмтэхээс хамгаалдаг байна.
Канадын ах дүү 2 эмч Wilfrid, Evan Shute нар 30000 зүрхний өвчтэй хүмүүсийг Е-витаминаар амжилттай эмчилсэн тухай бичсэн байгаа.
Судасны хана химийн бодис, бичил биетний нөлөөгөөр үрэвсэж, жижиг шарх үүсдэг ба энэ шархыг нөхөж томрохыг нь хязгаарлахын тулд Lipoprotein (a) гэдэг бодис элэгнээс холестерины молекулыг тээвэрлэж судасны хананд наадаг болохыг Rath, Pailing нар 1991 онд судалгаагаар баталсан байдаг.
Тиймээс холестерин, 3-глицерид нь судасны хананд үүссэн шархыг нөхөж, цаашид томорч цус алдахаас хамгаалдаг бодисууд бөгөөд организмыг хамгаалах үүрэгтэй байдаг. Lipoprotein(a) гэдэг бодис организмд С-вит дутагдахад ихэсдэг болохыг ч бас баталсан байна.
Чихрийн өвчний үед судасны хана хурдацтай гэмтэж хатуурдаг ба үүний шалтгаан нь: 1) Чөлөөт радикалууд маш их хэмжээтэй болж судсыг гэмтээдэг 2)Цусанд зэс их болж судсыг давхар гэмтээдэг. Тиймэс энэ өвчний үед зүрхний шигдээс юмуу цус харвалт элбэг тохиолддог.
Химийн бодисууд болон микроорганизмын нөлөөгөөр цусанд чөлөөт радикалууд их болж, үүнийг металлын ионууд дэмжиж судсыг эрчимтэй гэмтээдэг ба энэ үед оксидативный стресс их болж цусны шинжилгээнд C-реактив уураг ихэссэн байдаг. CRP их байгаа нь судасны хананд үрэвсэл эрчимтэй явагдаж байгааг үзүүлдэг ба үрэвслийн эсрэг эмчилгээ ямарч үр дүн авчирдаггүй. Харин антиоксидант эмчилгээ л чөлөөт радикалын довтолгоог зогсоож, судасны үрэвслийг багасгаж, судас хатуурахаас хамгаалж чаддаг.
Амьтанд судасны хатуурал үүсдэггүй ба үүний шалтгааныг амьтны биед C-вит байнга үүсэж, С-витамины дутагдал болдоггүйтэй холбоотой гэж үздэг.
Амьтны биед GLO(gulono-Lactone-oxidase) ферментийн нөлөөгөөр глюкозоос С-вит үүсдэг. Тиймээс амьтанд судасны хатуурал үүсэж, шигдээс болдоггүй байна. Амьтдын биед үүсдэг С-витаминыг хүний биеийн жинтэй харьцуулж бодоход 70 кг жинтэй хүнд хоногт 10гр С-вит хэрэгтэй гэж эрдэмтэд тогтоосон байдаг. Энэ бол эмчилгээний тун биш өдөр тутамд шаардлагатай хэмжээ юм.
C-вит хангалттай их байхад судасны хананд үрэвсэл үүсэхээс хамгаалдаг болохыг эрдэмтэд баталсан ба зарим нь судасны хатуурлыг С-витамин дутагдлаас болдог гэж хэлдэг.
С-вит нь бичил биетнүүдийг устгаж, химийн хоруудыг саармагжуулж судасны ханыг үрэвслээс хамгаалдаг ба нэгэнт үүссэн хатуурлыг арилгахад бас чухал нөлөө үзүүлдэг.
Германы эрдэмтэн Маtthias Rath, Нобелийн 2 удаагийн шагналт Pauling нар холестериныг судасны хананд аваачиж наадаг Липопротеин(а) гэдэг бодис судасны хатуурлын шалтгаан болдог гэдгийг 1990 онд баталсан байдаг. 1991 онд энэ 2 эрдэмтэн С-витамины дутагдалтай организмд Липотротеин(а) болон фибриноген ихэсдэг болохыг бас баталсан байна .
Америкийн Зүрхний Эмч нарын Холбооны санхүүжилтээр
dr. Sokoloff-н хийсэн судалгаагаар 2-3 гр С-вит өдөр бүр уухад 3-глицеридийг 50-70% багасгадаг болохыг баталсан байдаг.
С-вит нь липаза ферментийг ихэсгэж тосны молекултой нэгдсэн уургийг задалдаг болох нь батлагдсан байна.
Шигдээсийн үндсэн шалтгаан нь холестерин биш судасны хатуурал бөгөөд үүнээс сэргийлэхийн тулд судасны ханыг гэмтэхээс хамгаалах ёстой болохыг эрдэмтэд баталчихсан байгаа. Үүнд антиоксидант бодисууд туслана
С-вит шигдээсээс 50% хамгаална
А-вит шигдээсээс 30% хамгаална
Е-вит шигдээсээс 60 гаруй % хамгаална
К2 вит шигдээсээс 41% хамгаална
Тосны хүчил (АLA,омега-3) зүрхний цусан хангамжийн дутагдал өвчнөөс 30-50% хамгаална гэж эрдэмтэд баталсан байна.
Харин манай зүрхний эмч нарын холбооныхон Монгол хүний судасны хатуурлын жинхэнэ шалтгааныг нь хэзээ судалж олон нийтэд танилцуулах вэ?
Өөх идвэл судасны хананд өөхөн толбо үүснэ гэдэг үлгэрээ ярьсаар л байх уу?
Амьтны гаралтай өөх тосыг багасгаад шигдээсээс хамгаална гэдгийг баталсан судалгаа одоо болтол байхгүй байна.

БАДРАХЫН БАЯРСАЙХАН КРАКОВ хот 22-11-2021

Бид хоол хүнснээсээ шим тэжээлийг зохих ёсоор авч чаддаггүй учир эрдэс, витаминыг нэмэлтээр уух шаардлагатай. Ихэнх өвчи...
24/10/2023

Бид хоол хүнснээсээ шим тэжээлийг зохих ёсоор авч чаддаггүй учир эрдэс, витаминыг нэмэлтээр уух шаардлагатай. Ихэнх өвчин, эмгэгийн гол шалтгаан шим тэжээлийн дутагдалтай холбоотой байдаг.

Ялангуяа орчны маш их бохирдолтой өнөө цагт эд эс, эрхтэн шим тэжээлээр дутагдах юм бол элдэв бодист хэт мэдрэг болж өөрийгөө хорт бодисоос хамгаалж чаддаггүй. Улмаар эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа доголдох, дааврын асуудал, харшил, дархлааны эмгэг гэх мэт таагүй асуудлууд үүсдэг.

Нэгэнт хүснээсээ авч чадахгүй байгаа эрдэс, аминдэмийг нэмэлтээр уухаас өөр аргагүй юм. Харин нэмэлт уухдаа орц найрлагыг анхаарахгүй бол таны ууж буй эрдэс витамин ямар ч нөлөө үзүүлэхгүй дэмий мөнгөний гарз болох, зарим тохиолдолд бүр сөрөг нөлөө үзүүлэх нь ч бий. Тиймээс эрлэс витамин авахдаа ямар найрлагатайгаас татгалзах хэрэгтэй талаар мэдээлэл хүргэе.

- Нэн түрүүнд генийн өөрчлөлттэй шар буурцаг (soy), эрдэнэ шиш (corn), глютен (gluten) ороогүй байх.

- Магни авахдаа Magnesium Oxide төрлөөс татгалзах. Энэ төрлийг өтгөн хаталтад нөлөөтэй гэж үздэг ч биед шимэгдэхдээ муу. Их хэмжээгээр ууж байж л магнийн нөлөөг мэдэрнэ. Оронд нь Magnesium Glycinate; Magnesium Citrate уугаарай.

- Цайр мөн л маш чухал эрдэс. Бамбайн дааврын хувиргалт, эрчүүдийн тестостерон дааврын үйлдвэрлэлд гол үүрэгтэй. Магнийн адил Zinc oxide биед шингэхдээ муу. Оронд нь Zinc Gluconate; Zinc Glycinate авч уугаарай.

- Кальцийн дутагдал гэж бидний итгэдэг амуудал яг үнэндээ Д3 эсвэл К2 витамины дутагдалтай холбоотой байдаг. Ихэнх тохиолдолд кальцийг нэмэлтээр уух шаардлагагүй. Хэрэв зайлшгүй уух ёстой бол Calcium Carbonate хэлбэрээс зайлсхийгээрэй. Энэ хэлбэр нь биед шингэдэггүй бөгөөд бөөр чулуужих эрсдлийг нэмдэг.

- Б12 витамин маш чухал. Гэхдээ синтетик буюу хиймлээр гаргаж авсан, органик гэх 2 хэлбэртэй. Органик найрлагатай витамин биед илүү сайн шимэгддэг. Б12 витамины синтетик хэлбэр бол Cyanocobalamin. Метилжүүлсэн хэлбэр Methylcobalamin бол органик нь юм.

- Б9 витамины синтетик хэлбэрийг Folic acid (фолийн хүчил) гэдэг. Органик нь Methylfolate (метилфолат)

- Б1 витамины синтетик хэлбэр нь Thiamine Mononitrate; Thiamine Hydrochoride.

10/08/2023
05/08/2023

Royal Jelly

Address


Telephone

+97699999999

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Серо Тонин posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

  • Want your practice to be the top-listed Clinic?

Share