09/05/2024
Нийслэл хот Улаанбаатарт бороо орж өдрийг эхлүүлж байна.
Өчигдөр манай Шүр Медикал эмнэлгээс зарлагдсан "Хамтдаа бид өөрчлөлтийг авчирна" 2 дахь удаагийн хөнгөлөлтийн аяны талаар эцэг эх, ах эгч нар дараах түгээмэл асуултыг асуулаа. Бид хариулъяаа.
А: Ямар онцлогтой хүүхдүүд ордог вэ?
ШМ: Аянг анх эхлэхдээ бид аутизмтай хүүхдүүд болон тэдний гэр бүлрүү чиглэсэн. Манай эмчилгээнд анхны аянд хамрагдсан болон аянд хамрагдаагүй ч өөрсдийн хүсэлтээр ирсэн хүүхдүүд F84.0, F84.1, F80, F80.4 оноштой ирцгээсэн.
А. Тархи толгойнд яаж сайнаар нөлөөлөх үү? / Эмчилгээ таны хүүхдэд ямар нэмэртэй вэ?
ШМ: Хүний тархи хүчилтөрөгч болон глюкозоор хооллодог. Глюкозийг бид өдөр тутмын хүнснээс хангалттай авч чаддаг бол хүчилтөрөгч нь амьдрах орчин, хүний өөрийн онцлогоос шалтгаалж зөрүүтэй хүрдэг байна. Шүр Медикал эмнэлгийн Өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээний аппарат нь 1.5-1.6 ATA даралт өгөх чадалтай, 95< хувийн концентрацитай хүчилтөрөгчөөр хангадаг. Энэ аппаратанд 60-90 мин хугацаанд хэвтсэнээр хүний цусны сийвэнд уусах хүчилтөрөгчийн хэмжээ 12 дахин нэмэгддэг. Ингэж хүчилтөрөгчөөр баялаг тэжээлийг өндөр даралтаар захын эрхтэн, тархинд хангалттай хүргэдэг.
А: Манай хүүхэд хэлд орох уу?
ШМ: Хүчилтөрөгчийн эмчилгээ нь дангаараа хэлд орох нөхцөл болохгүй. Бид эцэг эхчүүдэд энэ эмчилгээний хажуугаар хэл засал, хөдөлгөөн засалд нь таслахгүй явахыг үргэлж зөвлөдөг.
Харин бидний туршлагаас анхны аянд хамрагдсан 11 хүүхдээс огт ярьдаггүй байсан 2 хүүхэд нь "ээжээ, ааваа, зурагт" гэх мэт цөөн үг хэлдэг болоод 10 удаагийн эмчилгээний оролтыг дуусгаж байсан бол эмчилгээнд орсон бүх хүүхдийн хөдөлгөөн тогтворжиж, сэтгэл зүйн байдал нь тайвшраад дуусгасан.
А: Хэдэн минутаар хэдэн удаа ордог вэ?
ШМ: ӨДХЭмчилгээнд 60-120 минут орох нийтлэг заалттай байдаг. Хүүхэд маск зүүгээд нэг орчинд удаан байхад хэцүү учраас бид 60 минутаар оруулдаг.
Анхны удаа зохион байгуулсан аяны хүрээнд хамрагдсан хүүхдүүдэд бие, сэтгэл зүйн сайжрал 4-5 дахь оролтонд тодорхой ажиглагдаж эхлээд 9-10 дахь оролтонд тогтсон байсан тул бид 10 удаагийн оролтыг нэг курс эмчилгээ гэж тооцсон.
А: Эцэг эхийн зүгээс юу бэлдэх вэ?
ШМ: Эмчилгээнээс өмнө хүүхдийн уушигны рентген зураг авхуулаарай. Хүүхдэдээ даавуун, өмд цамц өмсгөөрэй. Ханиадтай үед эмчилгээг хатуу хориглодог учир та ч өөрөө ханиад битгий хүрээрэй. Дараа дараагийн ээлжний эцэг эх, хүүхдүүд хүлээгээд байдаг учир анх товлосон цагаасаа хоцрохгүй ирээрэй.
А: Манай хүүхэд уйлаад орохгүй гэж бөөн юм болно доо.
ШМ: Мэдээж. Шинэ орчинд дастлаа эхний 1-2 оролтонд бол уйлдагаа. Тэр үед нь бид аппаратны гаднаас ipad дээр үзэх, сонсох дуртай дуу, бичлэгийг тавьдаг. Эцэг эхийн зүгээс унших дуртай ном, гадуур нь скочдсон тоглоомын хөзөр гэх мэт оч хаядаггүй материалтай жижиг хэмжээний тоглоомыг авчирч болно.
А: Эмчилгээний төлбөр хэд вэ?
ШМ: Эмчилгээний 1 удаагийн оролтын энгийн төлбөр нь 50,000 төгрөг байдгаас аяны хүрээнд 40,000 болгосон. Энэ төрлийн эмчилгээнд аппаратны даралт өгөх чадал нь эмчилгээний үр дүнд чухал үүрэгтэй ба бага насны хүүхэд эцэг эхтэйгээ чөлөөтэй ороод эргэж болохуйц том хэмжээтэй байх нь мөн адил.
А: Хэд хүртэл ажиллах вэ?
ШМ: Бид аяны зарлагдсан хугацаанд ажлын өдрүүдэд 09:00-18:00 хүртэл, Бямба-д 09:00-14:00 хүртэл ажиллана.
Та цаг товлох, илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7774-3434 эсвэл 9511-3701 дугаараар холбогдоорой.