HI BABY Хүүхэд нярайн эмнэлэг

HI BABY Хүүхэд нярайн эмнэлэг Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from HI BABY Хүүхэд нярайн эмнэлэг, Paediatrician, Сансарын зүүн талдаа 97 р сургуулийн баруун талд 36Г байр, Ulaanbaatar.

1. Дархлаа дэмжих ханиаднаас сэргийлэх бариа,дусал болон бүх төрлийн тарианууд
2. Уламжлалт эмчилгээ- шарлага, бумба,Зөгийн балан татлага, доргиох массаж
3. Нярайн шарлалт бууруулах бүх эмчилгээ
4. Чих үзлэг,оношлогоо,шарлага
5. Дуудлагын эмч,сувилагч

https://www.facebook.com/share/p/1CAKSrDt7W/?mibextid=wwXIfr
30/01/2026

https://www.facebook.com/share/p/1CAKSrDt7W/?mibextid=wwXIfr

АНХААРУУЛГА❗

“BABYBIO” OPTIMA 1 НЯЛХСЫН СҮҮН ТЭЖЭЭЛИЙН 3 ЦУВРАЛЫН ДУГААР БҮХИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХУДАЛДАН АВЧ, ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

📌АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав.
Франц Улсын “Vitagermine” компанийн “BABYBIO” брэндийн Optima 1 нэр төрлийн нялхсын сүүн тэжээлийн 3 цувралын бүтээгдэхүүнд “Bacillus cereus” нянгийн хор илэрсэн байж болзошгүйтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх зорилгоор зах зээлээс буцаан болон татан авах тухай шийдвэр гаргасан байна.

📌Буцаан болон татан авалтад хамрагдаж буй бүтээгдэхүүнүүд:
1. “BABYBIO” Optima 1 – 800 гр
Цувралын дугаар: 894408
Хэрэглэж дуусах хугацаа: 2027.07.09

2. BABYBIO” Optima 1 – 800 гр
Цувралын дугаар: 900035
Хэрэглэж дуусах хугацаа: 2027.08.12

3. “BABYBIO” Optima 1 – 400 гр
Цувралын дугаар: 900932
Хэрэглэж дуусах хугацаа: 2027.08.18

📌Өнөөдрийн байдлаар дэлхийн улс орнуудад уг бүтээгдэхүүнтэй холбоотой хүнсний хордлогын тохиолдол бүртгэгдээгүй байгаа хэдий ч “Vitagermine” компанийн 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэрийн дагуу Монгол Улсын зах зээлд нийлүүлэгдсэн “BABYBIO” Optima 1 нэр төрлийн дараах 2 цувралын бүтээгдэхүүнийг сайн дурын үндсэн дээр зах зээлээс буцаан болон татан авах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүнд:
• “BABYBIO” Optima 1 – 800 гр, Цувралын дугаар 894408
• “BABYBIO” Optima 1 – 800 гр, Цувралын дугаар 900035

Дээр дурдсан цувралын дугаартай “BABYBIO” Optima 1 нялхсын сүүн тэжээлийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг дахин анхааруулж байна.

📌ЖИЧ: Уг бүтээгдэхүүнийг өмнө нь худалдан авсан бол хүүхдэд өгөхөө нэн даруй зогсоож, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 100 дугаарын утсанд хандан зөвлөгөө авна уу.

21/01/2026

Энэ ярилцлаганаас авахаар ЧУХАЛ хэсэг нь
Хүндрэнэ шүү гээд хэлэх үед ХУВИЙН эмнэлэг сүржигнэж байна.
Улсын эмнэлэг хэвийн гэсэн гэж ярих нь элбэг байдаг🙏🙏🙏
Үнэндээ улс хувь ч байсан тухайн үзэж байгаа эмч
Тухайн үеийн үзлэгт л дүгнэлт хэлнэ тэрнээс урд үзсэн эмчийн үед ямар байсныг мэдэхгүй ш дээ❗️❗️❗️

Харамсах зүйл бага л болж байгаасай!!!

https://www.facebook.com/share/v/1NmhEBTyiB/?mibextid=wwXIfr

21/01/2026

Та ямарч төрлийн ээж🤱 байж болно
Гэхдээ хичээж байгаа нь ҮНЭН😍❤️ Амжилт

21/01/2026

28 хоног хүртэлх 👶хүүхдийнхээ арьсны өнгийг сайтар 👀👁️ажиглаарай. 👩🏻‍⚕️🧑‍⚕️хянуулж хэвшээрэй

Шарлалт өндөр байх нь ❗️АЮУЛТАЙ❗️

21/01/2026

👶👃-ыг ЗААЛТТАЙ л биш бол байнга угааж, ❌сорж, ❌ухахгүй❌

Цэвэрлэх амархан алхам❗️❗️❗️
Ус 💧дусаах
Их усаар нүүр угаах
👂өвдөөгүй, Нус ихтэй үед л цөөн тоогоор угааж болно

❌Нус байхгүй бол соруулахгүй❗️❗️❗️

21/01/2026
10/01/2026

❗️❗️❗️❗️❗️❗️❌❌❌❌❌❌❌⚠️ “Шингэн хүчилтөрөгч” уулгах тухай — Эцэг эхчүүд заавал мэдэх ёстой
Сүүлийн үед нярай, бага насны хүүхдэд
“шингэн хүчилтөрөгч”, “cell oxygenator”, “oxygenated drops” нэртэй дуслыг уулгаж байгаа нь түгээмэл боллоо.
Эдгээр нь:
❗ эм биш
❗ хүчилтөрөгч өгдөггүй
❗ шинжлэх ухааны үндэслэлгүй нэмэлт

🫁 Хүчилтөрөгч яаж биед ордог вэ?
Хүний биед хүчилтөрөгч:
зөвхөн уушгиар дамжин → цусанд → эд эсэд хүрдэг
Ууж орсон “O₂”: гэдсэнд хий болж дэгдэнэ,
цусанд шингэх боломжгүй
→ эсийг хүчилтөрөгчөөр хангаж чадахгүй

❌ Яагаад аюултай вэ?

Ийм бүтээгдэхүүнүүд:
ходоод, гэдсийг цочрооно
бөөлжүүлэх, суулгах
зарим нь химийн түлэгдэлт үүсгэнэ

Олон улсын хүүхдийн эмнэлзүйн заавар:
Эдгээрийг хүүхдэд хэрэглэхийг ХОРИГЛОДОГ.
📌 “Хатгаа, ханиад, вирус, дархлаа”–г эдгээнэ гэдэг нь ХУДАЛ
Хүчилтөрөгч:
вирус, бактери устгахгүй
хатгааг эмчлэхгүй
уушгийг эдгээхгүй

🔴 Эцэг эхчүүдэд уриалах нь
Хүүхдийн эрүүл мэндийг:
маркетинг, айдсаар биш
шинжлэх ухаан, бодит анагаах ухаанаар хамгаалъя.
Хэрвээ танай хүүхдэд ийм дусал өгч байгаа бол
зогсоох хэрэгтэй.

08/01/2026
31/12/2025

Бяцхан хайрууддаа 😍 шинэ оны мэнд🤗
2026 ондоо эрүүл байж
Зөвхөн эрүүл амьдралын тухай ярьсан сайхан жил болох болтугай😍 Бүх сайхан ээж, ав, хайрууддаа аз жаргал хүсье😍

Address

Сансарын зүүн талдаа 97 р сургуулийн баруун талд 36Г байр
Ulaanbaatar

Telephone

+97688500503

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when HI BABY Хүүхэд нярайн эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to HI BABY Хүүхэд нярайн эмнэлэг:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram