Сэтгэлзүй, Сэтгэц Хэмжилзүйн Үндэсний Хүрээлэн

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Сэтгэлзүй, Сэтгэц Хэмжилзүйн Үндэсний Хүрээлэн

Сэтгэлзүй, Сэтгэц Хэмжилзүйн Үндэсний Хүрээлэн Сэтгэлзүйн тестийн оношилгоонд суурилсан сэтгэлзүйн зөвлөгөө, сэтгэц заслын мэргэжлийн үйлчилгээ

Сэтгэл зүйн тест стандартчилалын Психометрик ХХК-ийн дэргэдэх Сэтгэл зүй Сэтгэц Хэмжил зүйн Үндэсний Хүрээлэн нь Америкийн Сэтгэл Судлалын Холбоо, Олон Улсын Тестийн Комиссоос хүлээн зөвшөөрөгдсөн сэтгэлзүйн, клиникийн, боловсролын тестүүдийг Монгол хүний нас, сэтгэл зүй, хэл, соёлын онцлогт тохируулан нутагшуулж стандартчилан, Баталгаат-Найдварт-Тохирц чанар хангасан тестийг хэрэглээнд нэвтрүүлдэ

г мэргэжлийн байгууллага болно. Бид сэтгэл зүйн тестээр үнэлгээ оношилгоо хийж, оношилгоонд суурилсан сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл заслын үйлчилгээ үзүүлж, сэтгэл зүйн дүгнэлт гаргах, зарим тестийн ашиглах эрхийг салбарын мэргэжилтнүүдэд олгож, тестийн стандартчилал хэмжил зүйн судалгаа шинжилгээ хийж, сургалт явуулж байна.

03/04/2026

🕊Биечилсэн уулзалтын цаг бичиж эхэллээ!

Б.Жавзан сэтгэл зүйч маань ирэх 7 хоногт АНУ-аас Монголдоо ирэх тул 2026-4-11-ээс хойшхи Сэтгэл зүйн биечилсэн уулзалтын цаг бичиж эхэллээ.

Цаг захиалах утас: 75057188, 80447188
📧info@setgelsudlal.mn
Вэб сайт: www.setgelsudlal.mn
#сэтгэлзүйнхүрээлэн #Сэтгэлсудлалмн #хүүхдийн_хүмүүжил #Жавзансэтгэлзүйч #Сэтгэлзүй #МонголынСэтгэлзүйСэтгэцХэмжилзүйнҮндэснийХүрээлэн #СуралцахуйнБэрхшээлийнОношилгоо #сэтгэлзүйнзөвлөгөө #сэтгэлсудлалмн

🌱Хүүхдийн EQ тогтоох ТЕСТИЙН ЭРХ ОЛГОХ ОНЛАЙН СУРГАЛТ ДАХИН ЗАРЛАГДЛАА!Сургалт: 2026 оны 4сарын 6-нд ОНЛАЙНААР явагдана....
30/03/2026

🌱Хүүхдийн EQ тогтоох ТЕСТИЙН ЭРХ ОЛГОХ ОНЛАЙН СУРГАЛТ ДАХИН ЗАРЛАГДЛАА!

Сургалт: 2026 оны 4сарын 6-нд ОНЛАЙНААР явагдана.
Тестийн эрх авахыг сонирхогч нь дараах формыг бөглөж бүртгүүлнэ үү:

https://forms.gle/Y4Gy6dMjimbLRDJa7

Төлбөрөө төлснөөр бүртгэл баталгаажна. Төлбөр болон дансны мэдээллийг бүртгэлийн формоос үзнэ үү.

EQ тестийн эрх олгох хөтөлбөрийн ашиг тус:
1. Хүүхдийн Сэтгэл хөдлөлийн оюун ухааны өөрийгөө болон бусдыг ойлгох чадвар, хүмүүстэй харилцах, хүрээлэн буй орчны өөрчлөлтөд дасан зохицох, сэтгэл хөдлөлөө удирдах чадварын түвшинг үнэлж тогтоосноор хүүхдийг хөгжүүлэх стратегийг зөв оновчтой боловсруулах боломж олгоно.
2. Хүүхдийн хичээлийн дутуу гүйцэтгэлийн шалтгааныг илрүүлэх боломжтой. Хүүхдийн асуудал нь багш, эцэг эхээс бус харин хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндээс хамааралтай байж болно.
3. Хүүхдийн EQ-г тогтоосноор сургууль завсардалтыг бууруулж ирц, дүнг нэмэгдүүлэх боломжтой.
4. Хүүхдийн EQ-г тогтоосноор ангийн болон сургуулийн үйл ажиллагаанд тулгарч байгаа саад бэрхшээл багасгах боломжтой.
5. Сурагчдын EQ-г тогтоосноор сургуулийн сурлагын түвшинг дээшлүүлэх боломжтой.
6. EQ-ийн үнэлгээ хийснээр Эцэг эх, хүүхдэд судалгаа шинжилгээнд үндэслэсэн зөвлөгөө зөв мэдээллийг өгөх гэх мэт ач холбогдолтой.
7. EQ үнэлгээ хийснээр хүүхдийн сэтгэл хөдлөлийн онцлогийг эрт мэдэж, бага наснаас нь сэтгэл хөдлөлөө зохицуулж сургах, зан үйлийн менежментийг хийх боломж олгодог.

#ТестийнЭрхийнҮрДүнд:
Америкийн сэтгэл судлаач Даниел Големаны EQ тестээр Хүүхдийн EQ-г оношилж, EQ түвшинг тогтоон, дүгнэлт тайлан бичих эрхтэй болно.

#ТестийнЭрхХэнАвдагВэ?:
Улс болон хувийн сургуулийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, хүүхэд хөгжлийн чиглэлээр ажилладаг хүмүүс хүүхдийн EQ-г үнэлэх, хөгжүүлэх зорилгоор авна.

📞 Холбоо барих: 75057188, 80447188
📧info@setgelsudlal.mn
Вэб сайт: www.setgelsudlal.mn

#сэтгэлзүйнхүрээлэн #Сэтгэлсудлалмн #хүүхдийн_хүмүүжил #Жавзансэтгэлзүйч #Сэтгэлзүй #МонголынСэтгэлзүйСэтгэцХэмжилзүйнҮндэснийХүрээлэн #СуралцахуйнБэрхшээлийнОношилгоо #сэтгэлзүйнзөвлөгөө #сэтгэлсудлалмн

🧠Сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааны тухай бид тэр болгон сургууль, хичээл дээр ярилцаад байдаггүй. Энэ тухай ойлголтыг зө...
29/03/2026

🧠Сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааны тухай бид тэр болгон сургууль, хичээл дээр ярилцаад байдаггүй. Энэ тухай ойлголтыг зөвхөн сэтгэл зүйч, сэтгэл засалч, боловсролын сэтгэл судлаач эсвэл эмч нараас авах боломжтой. Энэ оюун ухаан нь хүүхдийг насанд хүрэхэд нь хамгийн гол хүчин зүйл болж байдаг чухал ойлголт.

( ) ?

🔹Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг маш ухаалгаар удирдах чадварыг;
🔹Өөрийн сэтгэл хөдлөлийг ойлгох, ухаарах, таних, түүнийгээ зохицуулах, зохион байгуулахыг;
🔹Өөрсдийнхөө сэтгэл хөдлөлийг яагаад, ямар учраас үүссэнийг ойлгоод түүндээ зөв хариу үйлдэл үзүүлэхийг;
🔹Өөрийн гаргаж байгаа сэтгэлийн хөдөлгөөнийг зөв илэрхийлэхийг;.
🔹Өөрийн сэтгэлийн хөдөлгөөн, зан аашийг зохицуулах, өөрийн зан авирт гарч буй ялгаануудыг ойлгохыг хэлдэг.

EQ сайтай хүмүүс өөрийнхөө сэтгэлийн хөдөлгөөнийг маш сайн зохицуулж чаддаг байна. Хүн болгонд үндсэн сэтгэлийн хөдөлгөөнүүд бүгд байдаг бөгөөд энэхүү сэтгэлийн хөдөлгөөнөө зохицуулах нь насны хөгжлийн үе шатаар ахиж байдаг гайхалтай зүйл юм. Сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаан нь хүнд олон талын чадварыг хөгжүүлэх үндэс суурь болдог бөгөөд хувь хүний чадваруудыг олон талаар хөгжүүлэх чиглэлийг тодорхойлж өгдөг. Сэтгэл хөдлөлийн оюун ухааны тухай хамгийн анхны ойлголтыг Питер Саловей, Жон Мейэр гэдэг хүмүүс гаргаж ирсэн байдаг.

📞 Холбоо барих: 75057188, 80447188
📧info@setgelsudlal.mn
Вэб сайт: www.setgelsudlal.mn
#сэтгэлзүйнхүрээлэн #Сэтгэлсудлалмн #хүүхдийн_хүмүүжил #Жавзансэтгэлзүйч #Сэтгэлзүй #МонголынСэтгэлзүйСэтгэцХэмжилзүйнҮндэснийХүрээлэн #СуралцахуйнБэрхшээлийнОношилгоо #сэтгэлзүйнзөвлөгөө #сэтгэлсудлалмн

✨EMPATHY - ЭМПАТИТаны хүү, охин тань, хань нөхөр тань таны бие өвдсөн үед “Бие зүгээр үү, би яах вэ? гэж асуухгүй бол та...
26/03/2026

✨EMPATHY - ЭМПАТИ

Таны хүү, охин тань, хань нөхөр тань таны бие өвдсөн үед “Бие зүгээр үү, би яах вэ? гэж асуухгүй бол танд ямар санагдах вэ?
Хайрлаж халамжилж өсгөсөн үр хүүхэд тань насны эцэст эргэж харахгүй бол танд ямар байх бол…
Бидний сэтгэл хөдлөл, харилцаа, аттачмeнт /ээнэгшил/, хүний мөн чанарын хамгийн чухал шинж бол Эмпати юм.
Эмпати бол бусдын оронд өөрийгөө тавих, хамт сэтгэл зовних, туслах, хайрлах энэхүү чадварыг хэлдэг.
- Өөдөөс чинь гүйж яваа бяцхан охиныг унахад та сандран түшиж авах, хэн нэгэн уйлаад суухад яааваа гэж аргадах гэж оролдох
- Нөхөр тань хүүхэд гаргаад жин нэмснийг тань хараад “Зүгээрээ хө удахгүй турчихна гэж дэмжих
-Тэмцээн уралдаанд оролцоод амжилтгүй оролцох үед энэ удаа ялаагүй ч дараа нь чи чадна гэж урам өгөх. Энэ бол Эмпати юм.

Эмпати 3 түвшинтэй
1. Хувь хүний
2. Бүлгийн ба байгууллагын /захирал дарга менежерүүдэд чухал/
3. Нийгмийн ба Глобал /улс төр, сэтгүүлзүйд чухал/ эдгээр эмпатиг бид байнга мэдэрч байдаг.
Монголчууд бид хувь хүний эмпати сайтай ч бүлгийн болон нийгмийн эмпати сул хөгжсөн гэлтэй. Улс төрчид нийгмийн эмпати өөрт нь сөрөг байгааг мэдэрсэн хэрнээ худлаа ярьж бусдын бухимдлыг хүргэх нь элбэг.
Бид Эмпатиг хүүхэд байхаас нь хөгжүүлж сэтгэлтэй хүн болгох нь чухал.
Дэлхийн 5 тивийг хамарсан Сэтгэл Хөдлөлийн Оюун Ухааны EQ судалгааны үр дүнгээс АЗИ эрэгтэй, эмэгтэйчүүдийн эмпати ижилхэн түвшинд гарчээ.
Монголчуудын хувьд Eвроп, Латин америкийн орны хүмүүс шиг огцом сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлдэггүй “Сэтгэл хөдлөлийн СААРМАГ СОЁЛ-той улс юм.
Хэдийгээр “Сэтгэл хөдлөлийн хувьд саармаг соёлтой ард түмэн хэдий ч эцэг эхээ асрамжийн газар хэзээ ч өгдөггүй эцэг эхтэйгээ хөгширтлөө хамт байдаг онцлог нь бидний Монгол хүний Эмпати чанарт оршин буй хэрэг юм.

📞 Холбоо барих: 75057188, 80447188
📧info@setgelsudlal.mn
Вэб сайт: www.setgelsudlal.mn

#Сэтгэлзүй #Жавзансэтгэлзүйч #ЭЦЭГ #Сэтгэлсудлалмн #сэтгэлзүйнхүрээлэн #сэтгэлзүйнзөвлөгөө #СуралцахуйнБэрхшээлийнОношилгоо #МонголынСэтгэлзүйСэтгэцХэмжилзүйнҮндэснийХүрээлэн #хүүхдийн_хүмүүжил

Монголын сэтгэл судлалын ирээдүйгээ хамтдаа бүтээе.Энэхүү судалгаа нь сэтгэл судлалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, т...
24/03/2026

Монголын сэтгэл судлалын ирээдүйгээ хамтдаа бүтээе.

Энэхүү судалгаа нь сэтгэл судлалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар тодруулахад чиглэгдсэн судалгааг явуулж байгаа болно.

Судалгаанд мэргэжлийн сэтгэл судлаач, зөвлөгөөний сэтгэл зүйч, сэтгэц засалч эмч, зан үйл судлаачид Та бүхнийг судалгаанд идэвхтэй оролцохыг урьж байна. 🙏

Судалгааны асуулгуудад хариулахад ойролцоогоор 5-10 минут зарцуулах ба бид таны хувийн нууцлалыг хадгалах болно. Та дараах холбоосоор орж судалгаанд идэвхитэй оролцохыг уриалж байна.

👉https://forms.gle/KQoSJ9q53NfA3HMJ8

Мэргэжилтэн таны дуу хоолой салбарын хөгжилд чухал хувь нэмэр оруулна.

Судалгааг хамтран зохион байгуулагч байгууллагууд:

-Монголын Сэтгэлзүй, Сэтгэц Хэмжилзүйн Үндэсний Хүрээлэн
-Сэтгэц Оношилгоо, Сэтгэл зүйн Төв
-Сэтгэл Судлалын Үндэсний Төв
-Бүтээлч Тархи, Сэтгэл Судлалын Хүрээлэн
-Тэгш зохицол Сэтгэл зүйн Төв
-Судлаачдын баг

Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлзүйн төлөвшил нь маш эмзэг, өөрчлөлт ихтэй үе тул түгшүүрийн шинж тэмдгийг эрт таньж, дэмж...
21/03/2026

Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлзүйн төлөвшил нь маш эмзэг, өөрчлөлт ихтэй үе тул түгшүүрийн шинж тэмдгийг эрт таньж, дэмжлэг үзүүлэх нь чухал. Эдгээр шинж тэмдгүүдийг дараах байдлаар ангилж ойлгож болно:

🧠 Сэтгэлзүйн болон зан үйлийн шинж тэмдгүүд
• Анхаарал төвлөрөл буурах: Хичээлдээ анхаарал тавихгүй, дэмий зүйлд сатаарах.
• Бүтээмж буурах: Хичээл, даалгавар, уран бүтээл зэрэгт идэвхгүй болох.
• Дуртай зүйлсдээ дургүй болох: Өмнө нь дуртай байсан хобби, найзуудтайгаа уулзах зэргийг сонирхохоо болих.
• Харилцааны асуудлууд гаргах: Гэр бүл, найз нөхөдтэйгээ зөрчилдөх, ганцаардмал байдалд орох.
• Сөрөг, гутранги хандлагатай болох: Өөрийгөө үнэлэхгүй байх, ирээдүйд итгэх итгэл буурах, байнга сөрөг зүйл ярьж, бодох.

🧬 Бие махбодийн шинж тэмдгүүд
• Гар хөл салганах, булчин чангарах: Түгшүүрийн үед булчингууд хэт ачаалалтай болж, чичрэх, хөшиж өвдөх.
• Хөлрөх, толгой хатгаж өвдөх, зүрх дэлсэх, толгой эргэх: Автомат мэдрэлийн системийн хариу үйлдлээр илэрдэг.
• Аюулхай орчим өвдөх: Ходоод гэдэсний үйл ажиллагаа түгшүүрт мэдрэмтгий байдаг.
• Биеийн дархлаа муудаж, ойр ойрхон өвдөх: Түгшүүр удаан үргэлжилбэл дархлааны систем суларч, ханиад томуу зэрэгт өртөмтгий болдог.

📉 Сургалтын болон нийгмийн үр дагавар
• Сурлагын үзүүлэлт буурах: Хичээлдээ анхааралгүй болж, дүн муудах.
• Сургуулиас зайлсхийх, хичээл таслах: Түгшүүртэй орчинд очихоос зайлсхийх хандлага.

Эдгээр шинж тэмдгүүд илэрч байвал хүүхдийг ойлгож, дэмжих, мэргэжлийн сэтгэлзүйчид хандах нь маш чухал юм. Сэтгэлийн түгшүүр нь зөвхөн сөрөг үйл явдлаас бус, баярт үйл явдлаас ч үүсч болдог тул эцэг эх, багш нар хүүхдийн сэтгэл хөдлөлийг анхааралтай ажиглах хэрэгтэй.

📞 Холбоо барих: 75057188, 80447188
📧info@setgelsudlal.mn
Вэб сайт: www.setgelsudlal.mn
#сэтгэлзүйнхүрээлэн #Сэтгэлсудлалмн #хүүхдийн_хүмүүжил #Жавзансэтгэлзүйч #Сэтгэлзүй #МонголынСэтгэлзүйСэтгэцХэмжилзүйнҮндэснийХүрээлэн #СуралцахуйнБэрхшээлийнОношилгоо #сэтгэлзүйнзөвлөгөө #сэтгэлсудлалмн

🌱 Өсвөр үеийн стрессийн түгээмэл шалтгаануудӨсвөр нас бол өөрийгөө танин мэдэх, бие махбод, сэтгэл зүй, нийгмийн харилца...
19/03/2026

🌱 Өсвөр үеийн стрессийн түгээмэл шалтгаанууд

Өсвөр нас бол өөрийгөө танин мэдэх, бие махбод, сэтгэл зүй, нийгмийн харилцааны огцом өөрчлөлтүүд явагддаг үе юм. Энэ нь стресс үүсгэх үндсэн нөхцөл болдог.

📚 Сургалттай холбоотой дарамт
• Хичээлийн ачаалал, даалгавар, шалгалт
• Сургалтын амжилт, ирээдүйн мэргэжил сонголтын дарамт

👥 Нийгмийн харилцааны сорилтууд
• Найз нөхдийн зөрчил, үл ойлголцол
• Үе тэнгийнхний дарамт (peer pressure)
• Гадаад төрх, нэр хүнд, хүлээн зөвшөөрөгдөх хүсэл

🏠 Гэр бүлийн хүчин зүйлс
• Эцэг эхийн хэт өндөр хүлээлт
• Гэр бүлийн маргаан, үл ойлголцол
• Эцэг эхийн салалт, санхүүгийн асуудал

🧠 Өөрийгөө танин мэдэх эрэл хайгуул
• “Би хэн бэ?”, “Ямар хүн болох вэ?” гэх асуултууд
• Биеийн өөрчлөлт, дүр төрхийн талаарх санаа зовнил
📱 Технологи ба мэдээллийн дарамт
• Нийгмийн сүлжээний харьцуулалт (social comparison)
• Цахим дээрэлхэлт, сөрөг сэтгэгдэл

🌟 Яагаад дэмжлэг чухал вэ?
Өсвөр насны стрессийг ойлгож, дэмжлэг үзүүлэх нь:
• Сэтгэцийн эрүүл мэндийг хамгаална
• Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ
• Эрүүл дадал хэвшүүлэхэд тусална
• Хүүхдүүд өөрийгөө илүү сайн ойлгож, хөгжихөд дэмжлэг болно

📞 Холбоо барих: 75057188, 80447188
📧info@setgelsudlal.mn
Вэб сайт: www.setgelsudlal.mn
#сэтгэлзүйнхүрээлэн #Сэтгэлсудлалмн #хүүхдийн_хүмүүжил #Жавзансэтгэлзүйч #Сэтгэлзүй #МонголынСэтгэлзүйСэтгэцХэмжилзүйнҮндэснийХүрээлэн #СуралцахуйнБэрхшээлийнОношилгоо #сэтгэлзүйнзөвлөгөө #сэтгэлсудлалмн

🐎Туурга тусгаар Монгол эх орныхоо тулах хүч, түших багана, итгэх итгэл, бахархах бахархал болсон та бүхэндээ Монгол цэрг...
18/03/2026

🐎Туурга тусгаар Монгол эх орныхоо тулах хүч,
түших багана, итгэх итгэл, бахархах бахархал болсон та бүхэндээ
Монгол цэргийн өдөр, орчин цагийн
Зэвсэгт хүчин байгуулагдсаны 105 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.🇲🇳

#МонголынСэтгэлзүйСэтгэцХэмжилзүйнҮндэснийХүрээлэн

Өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх нь 🌱Өөртөө итгэлтэй байна гэдэг нь өөрийгөө болон өөрийн чадварыг хүндэтгэж, “Би чадна”...
12/03/2026

Өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх нь 🌱

Өөртөө итгэлтэй байна гэдэг нь өөрийгөө болон өөрийн чадварыг хүндэтгэж, “Би чадна” гэж итгэж сурахыг хэлдэг.
ADHD болон суралцахуйн бэрхшээлтэй зарим хүүхдүүд хичээл, даалгавар, эсвэл бусадтай харилцах үедээ “Би чаддаггүй юм болов уу?”, “Бусдаас муу юм шиг байна” гэж бодох үе байдаг.
Гэхдээ нэг чухал зүйлийг санах хэрэгтэй:
✨ Хүүхэд бүр өөрийн гэсэн давуу тал, чадвартай байдаг.
Сонирхолтой нь, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй аргуудын нэг бол бусдад сайн үйл хийх юм. Үүнийг заримдаа “сайн санааны жижиг үйлдэл” гэж нэрлэдэг.
Жижигхэн зүйлс хүртэл маш том нөлөө үзүүлдэг.
Жишээ нь:
Хэн нэгэнд инээмсэглэх 😊
Магтах үг хэлэх 💬
Туслах 🤝
Ийм энгийн үйлдлүүд бусдын сэтгэлд дулаан мэдрэмж төрүүлэхээс гадна хүүхдэд өөрт нь “Би хэрэгтэй хүн юм байна”, “Би чадна” гэсэн мэдрэмжийг өгдөг.
🌟 Өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх хялбар аргууд
Хүүхэдтэйгээ хамт дараах жижиг үйлдлүүдийг хийж үзээрэй.
✔️ Өөрөөсөө дүү хүүхдэд шинэ зүйл зааж өгөх
✔️ Амьтанд хайр халамж, анхаарал тавих
✔️ Эцэг эхдээ ширээ цэвэрлэх, гэрийн ажилд туслах
✔️ Автобусны жолооч, багшдаа “Өглөөний мэнд” гэж хэлэх
✔️ Ангийн найзынхаа чадварыг магтаж, урам өгөх
✔️ Юм унагасан найздаа туслах
✔️ Нүд рүү нь харж “Баярлалаа”, “Анхаараарай” гэж хэлэх
✔️ Хэн ч гуйгаагүй байхад гэрийн ажилд оролцох
✔️ Хэн нэгэн гунигтай байвал “Тэврэх үү?” гэж асуух
💡 Эцэг эхчүүдэд зориулсан зөвлөгөө
ADHD болон суралцахуйн бэрхшээлтэй хүүхдүүдэд өөртөө итгэх мэдрэмж маш чухал байдаг. Хүүхэд жижигхэн сайн үйл хийсэн ч магтаж, анзаарч, урамшуулж өгөөрэй.
Хүүхэд ингэж өөрийгөө хэрэгтэй, үнэ цэнтэй гэдгийг мэдрэх тусам
🌱 өөртөө итгэлтэй болж
🌱 нийгмийн харилцаа нь сайжирч
🌱 сурах идэвх нь нэмэгддэг.
✨ Заримдаа хамгийн жижиг сайн үйлдэл хамгийн том өөрчлөлтийг авчирдаг.

Гишүүнчлэлд бүртгүүлэх линк: https://forms.gle/udxS8yjiv8nbDvGc7

🌐 https://setgelsudlal.mn/learning-difficulties/
📞 Холбоо барих: 75057188, 80447188
📧info@setgelsudlal.mn

#МонголынСэтгэлзүйСэтгэцХэмжилзүйнҮндэснийХүрээлэн #сэтгэлзүйнзөвлөгөө #сэтгэлзүйнхүрээлэн #Сэтгэлсудлалмн

🌱Хүүхдийн EQ тогтоох ТЕСТИЙН ЭРХ ОЛГОХ ОНЛАЙН СУРГАЛТ ДАХИН ЗАРЛАГДЛАА!Сургалт: 2026 оны  3 сарын 17 нд ОНЛАЙНААР явагда...
06/03/2026

🌱Хүүхдийн EQ тогтоох ТЕСТИЙН ЭРХ ОЛГОХ ОНЛАЙН СУРГАЛТ ДАХИН ЗАРЛАГДЛАА!

Сургалт: 2026 оны 3 сарын 17 нд ОНЛАЙНААР явагдана.
Тестийн эрх авахыг сонирхогч нь дараах формыг бөглөж бүртгүүлнэ үү:
https://forms.gle/ZqZ6oRGRQmaxQ74C7

Төлбөрөө төлснөөр бүртгэл баталгаажна. Төлбөр болон дансны мэдээллийг бүртгэлийн формоос үзнэ үү.

EQ тестийн эрх олгох хөтөлбөрийн ашиг тус:
1. Хүүхдийн Сэтгэл хөдлөлийн оюун ухааны өөрийгөө болон бусдыг ойлгох чадвар, хүмүүстэй харилцах, хүрээлэн буй орчны өөрчлөлтөд дасан зохицох, сэтгэл хөдлөлөө удирдах чадварын түвшинг үнэлж тогтоосноор хүүхдийг хөгжүүлэх стратегийг зөв оновчтой боловсруулах боломж олгоно.
2. Хүүхдийн хичээлийн дутуу гүйцэтгэлийн шалтгааныг илрүүлэх боломжтой. Хүүхдийн асуудал нь багш, эцэг эхээс бус харин хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндээс хамааралтай байж болно.
3. Хүүхдийн EQ-г тогтоосноор сургууль завсардалтыг бууруулж ирц, дүнг нэмэгдүүлэх боломжтой.
4. Хүүхдийн EQ-г тогтоосноор ангийн болон сургуулийн үйл ажиллагаанд тулгарч байгаа саад бэрхшээл багасгах боломжтой.
5. Сурагчдын EQ-г тогтоосноор сургуулийн сурлагын түвшинг дээшлүүлэх боломжтой.
6. EQ-ийн үнэлгээ хийснээр Эцэг эх, хүүхдэд судалгаа шинжилгээнд үндэслэсэн зөвлөгөө зөв мэдээллийг өгөх гэх мэт ач холбогдолтой.
7. EQ үнэлгээ хийснээр хүүхдийн сэтгэл хөдлөлийн онцлогийг эрт мэдэж, бага наснаас нь сэтгэл хөдлөлөө зохицуулж сургах, зан үйлийн менежментийг хийх боломж олгодог.

#ТестийнЭрхийнҮрДүнд:
Америкийн сэтгэл судлаач Даниел Големаны EQ тестээр Хүүхдийн EQ-г оношилж, EQ түвшинг тогтоон, дүгнэлт тайлан бичих эрхтэй болно.

#ТестийнЭрхХэнАвдагВэ?:
Улс болон хувийн сургуулийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, хүүхэд хөгжлийн чиглэлээр ажилладаг хүмүүс хүүхдийн EQ-г үнэлэх, хөгжүүлэх зорилгоор авна.

📞 Холбоо барих: 75057188, 80447188
📧info@setgelsudlal.mn
Вэб сайт: www.setgelsudlal.mn

#сэтгэлзүйнхүрээлэн #Сэтгэлсудлалмн #хүүхдийн_хүмүүжил #Жавзансэтгэлзүйч #Сэтгэлзүй #МонголынСэтгэлзүйСэтгэцХэмжилзүйнҮндэснийХүрээлэн #СуралцахуйнБэрхшээлийнОношилгоо #сэтгэлзүйнзөвлөгөө #сэтгэлсудлалмн

Эцэг эхчүүдэд зориулсан улирлын арга зүйн гарын авлагаМанай хүрээлэн гишүүдийнхээ дэмжлэг, оролцоонд тулгуурлан улирал б...
03/03/2026

Эцэг эхчүүдэд зориулсан улирлын арга зүйн гарын авлага

Манай хүрээлэн гишүүдийнхээ дэмжлэг, оролцоонд тулгуурлан улирал бүр эцэг эхчүүдэд зориулсан, хүүхэдтэйгээ ажиллах арга зүйн гарын авлага бэлтгэн хүргүүлдэг боллоо.

Энэхүү гарын авлага нь суралцахуйн бэрхшээлтэй хүүхдийг гэр бүлийн орчинд зөв ойлгож дэмжих, хөгжлийн онцлогт нь нийцүүлэн ажиллах, өдөр тутмын дадал хэвшлийг үр дүнтэй төлөвшүүлэхэд чиглэсэн практик зөвлөмж, хэрэгжүүлэхэд хялбар аргачлалуудыг багтаасан мэргэжлийн цогц материал юм.

✨ Хэрэв та гишүүн бол улирлын гарын авлагаа тогтмол хүлээн авч, идэвхтэй ашиглаарай.
✨ Хэрэв та хараахан гишүүн болоогүй бол манай гишүүнчлэлд нэгдэж, мэргэжлийн мэдээлэл, арга зүйн дэмжлэгийг тогтмол авахыг урьж байна.

Гишүүнчлэлд бүртгүүлэх линк: https://forms.gle/udxS8yjiv8nbDvGc7

🌐 https://setgelsudlal.mn/learning-difficulties/
📞 Холбоо барих: 75057188, 80447188
📧info@setgelsudlal.mn
#Оношилгоо #суралцахбэрхшээл #Дислекси #Дисграфи #СуралцахуйнБэрхшээл #Дислекси

✨ADHD-ийн хувьд L-theanine болон magnesium L-threonate aль аль нь ADHD-ийн үндсэн эмчилгээг орлохгүй ч зарим шинж тэмдэг...
25/02/2026

✨ADHD-ийн хувьд L-theanine болон magnesium L-threonate aль аль нь ADHD-ийн үндсэн эмчилгээг орлохгүй ч зарим шинж тэмдэг дээр дэмжлэг байдлаар ашигтай байж болно.

✅ L-Theanine ба ADHD
Ямар үед илүү тохиромжтой вэ?
L-theanine нь анхаарал төвлөрөлт болон сэтгэл хөдлөл ба танин мэдэхүйн сэрэл хүртэхүйн зохицуулалт дээр нөлөөлдөг.
Боломжит нөлөө:
~Түгшүүр, цочромтгой байдал багасгах
~Сэргээш (stimulant)-ийн нөлөөг зөөлрүүлэх
~Нойр сайжруулах
~Зан ааш савлахыг тайвшруулах
~Сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдлыг бууруулна
~Унтахгүй байх, нойрны дутагдалтай байхад туслана
~Хавсарсан түгшүүрийг бууруулна

✅ Magnesium (L-Threonate) ба ADHD
Magnesium-ийн нөлөө нь ихэвчлэн магнийн дутагдал байгаа эсэхээс хамаарна.
Magnesium яагаад чухал вэ?
~Допамин зохицуулалт
~Нойрны чанар сайжрах
~Цочромтгой байдал буурах

🌱Магнийн дутагдалтай үед илэрч болох зүйлс:
Тайван бус байдал
Цочромтгой зан
Хэт хөдөлгөөн
Булчингийн чангарал
Нойрны дутагдал

⚠Дутагдалтай үед боломжит нөлөө:
~Хэт хөдөлгөөн багасгах
~Цочромтгой байдал бууруулах
~Нойр сайжрах
~Мэдрэлийн систем тайвшруулах

Манайд L-theanine болон magnesium L-threonate насанд хүрэгч болон хүүхдүүдэд зориулагдсан Америкаас ирсан бүтээгдэхүүнүүд цөөн тоогоор ирсэн худалдаалагдаж байна.

📞 Холбоо барих: 75057188, 80447188
📧info@setgelsudlal.mn
Вэб сайт: www.setgelsudlal.mn
#Сэтгэлзүй #сэтгэлзүйнзөвлөгөө #Жавзансэтгэлзүйч #ЭерэгОрчин #сэтгэлсудлалмн #хүүхдийнсэтгэлзүй #МонголынСэтгэлзүйСэтгэцХэмжилзүйнҮндэснийХүрээлэн #СуралцахуйнБэрхшээл #сэтгэлсудлалмн #сэтгэлзүйнзөвлөгөө

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00
Saturday 10:00 - 17:00

Telephone

+97670007188

Alerts

Be the first to know and let us send you an email when Сэтгэлзүй, Сэтгэц Хэмжилзүйн Үндэсний Хүрээлэн posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Сэтгэлзүй, Сэтгэц Хэмжилзүйн Үндэсний Хүрээлэн:

Share