Эйд - Чих хамар хоолой, сонсгол судлалын эмнэлэг

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Эйд - Чих хамар хоолой, сонсгол судлалын эмнэлэг

Эйд - Чих хамар хоолой, сонсгол судлалын эмнэлэг Манай эмнэлэг 2009 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна

Мед-ел сонсголын төв нь төрөлхийн болон олдмол сонсголгүй хүмүүст сонсгол оруулах Дунгийн суулгац болон ясан дамжуулалтын суулгацыг Монгол улсад албар ёсоор төлөөлөн ажиллаж байна.

 #Сонсгол оруулах дунгийн суулгацын мэс заслыг 18-с доош насны хүүхдэд эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хийдэг. Та...
24/09/2025

#Сонсгол оруулах дунгийн суулгацын мэс заслыг 18-с доош насны хүүхдэд эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хийдэг.
Та хэрэгтэй хүнд нь хүртэл хийгэд өгөөрэй 🙏🙏🙏
Энэ жилийн мэс заслын бүртгэл удахгүй дуусах гэж байна.

Төв аймгийн Эрдэнэ сумаас Монгол Улсаа төлөөлөн Индонез улсын Бали арал дээр зохион байгуулагдсан дунгийн суулгацтай авь...
15/09/2025

Төв аймгийн Эрдэнэ сумаас Монгол Улсаа төлөөлөн Индонез улсын Бали арал дээр зохион байгуулагдсан дунгийн суулгацтай авьяаслаг хүүхдүүдийн олон улсын урлагийн наадамд амжилттай оролцож, тэргүүн байр эзэлсэн бяцхан од Анударьтаа баяр хүргэе.

Анударь маань төрөхдөө эрүүл сонсголтой мэндэлсэн ч хоёр нас хүрээд сонсгол нь огцом буурсаар сонсголгүй болсон.

2 нас 8 сартайдаа дунгийн суулгацын мэс засалд орсноор хорвоогийн дуу чимээг дахин сонсож, ялгаж чаддаг болсон билээ.

Олон улсын шүүгч нар түүнийг сонсголоороо хөгжим, аяа төгс мэдэрч, хэмнэлд яг таг тааруулан бүжиглэж байгааг онцлон хэлсэн билээ.

Өдгөө Анука маань жирийн сургуулийн 5-р ангид суралцан, авьяас, чадвар, хүсэл мөрөөдлөөрөө үеийн найзуудаасаа дутахааргүй гялалзаж байна.

Монгол ардын бүжгийн гайхамшгийг таниулж, “Дунгийн суулгацтай хүүхдүүд бусадтай эн тэнцүү, адилхан хөгжин дэвжиж чадна” гэдгийг харуулсан Анукадаа болон түүний хайртай ээж Дуламсүрэн, халамжит өвөө Пүрэвсүрэн, энэрэнгүй эмээ Цэвээндулам, түүнийг чиглүүлсэн багш нарт гүн талархал илэрхийлье.

Эйд Сонсголын төвийн хамт олон, гэр бүлийн халуун дэмжлэг, багш нарын нөр их хөдөлмөрийн үр дүнд Анударь охин Азийн аваргын цомыг эх орондоо авчирч, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн Rondo 3 дунгийн суулгацын аппаратаар шагнууллаа.

Анударьтаа сурлага, урлагийн өндөр амжилт хүсэн ерөөж, цаашдын зам мөр нь гэрэл гэгээ, баяр баяслаар дүүрэн байж, Монгол улсынхаа төлөө хүч, ухаан, авьяасаа зориулах сайхан хүн болж төлөвшинө гэдэгт итгэл төгс байна.

Хурай! Хурай! Хурай!

Сайн байна уу та бүхэндээ Дунгийн суулгацын мэс засалд орсон Дарханбаатрынхаа өөрийнх нь бичсэн сэтгэгдлийг хуваалцаж ба...
09/09/2025

Сайн байна уу та бүхэндээ Дунгийн суулгацын мэс засалд орсон Дарханбаатрынхаа өөрийнх нь бичсэн сэтгэгдлийг хуваалцаж байна.
Намайг Өлзийбадрахын Дарханбаатар гэдэг. 34 настай. Миний хамгийн том урам зориг бол миний охин Дарханбаатарын Үлэмж юм, тэрээр одоо 1 жил 9 сартай. Би нэг жилийн өмнө бөөрний дутагдалын улмаас гэнэт ухаангүй болж сэхээнд 2 сар болсон ч дахин босч, хичээл зүтгэлээр алхан хэвийн амьдралдаа орохоор зорьж байна.
Мөн би сонсголоо бүрэн алдсан. Гэсэн ч одоо би Дунгийн суулгацын мэс засалд орон дуу авиа сонсож мэдэрч эхэлсэн нь миний амьдралд шинэ гэрэл нэмж өглөө. Аппаратаа асаагаад эмчтэй шууд ойлголцож, хоорондоо ярилцаж чадсан нь гайхалтай мэдрэмжийг өгсөн. Одоохондоо Хоолойны хэлэмж нь яг хүний хоолой шиг тод биш ч гэсэн ойлгож, ярих боломжтой болсон нь маш их баярлуулж байна.

Энэ бүх замнал намайг бие бялдар, оюун санаа, сэтгэл зүйн хувьд бэхжүүлж, охинтойгоо илүү дотно, ойр харилцах боломжийг нээж өгсөн. Би одоо өөрийнхөө биеийг улам хөгжүүлж, эерэг бодолтой, зоригтой алхаж байна.

Сайн байцгаана уу, Сонсгол оруулах Дунгийн Суулгацын мэс засал маань хийгдсээр байна. Өнөөдөр speech processor-оо асааса...
12/08/2025

Сайн байцгаана уу, Сонсгол оруулах Дунгийн Суулгацын мэс засал маань хийгдсээр байна. Өнөөдөр speech processor-оо асаасан хөөрхөн бяцхан охиндоо аз жаргал хүсье.

11/08/2025
05/08/2025

3 насандаа Сонсгол оруулах Дунгийн суулгацын мэс засалд орсон авьяаслаг Анударь маань бүжгийн урлагт сонсголтой, гоц авьяастай төржээ. Тэрээр Төв аймагт зохиогдсон хүүхдийн Яргуй наадамд багийн бүжиг төрлөөр алтан медаль, гоцлол бүжиг төрөлд хүрэл медаль хүртэн, мөн ОХУ болон БНХАУ-д зохиогдсон бүжгийн тэмцээнд оролцон амжилт үзүүлсэн байна. Авьяаслаг Анударьдаа аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Ийм сайхан үйл явдал болжээ, энэ жил бас нэгэн хүүхдийг дэмжих зорилготой манай хамт олон ажиллаж байна. ❤️
02/08/2025

Ийм сайхан үйл явдал болжээ, энэ жил бас нэгэн хүүхдийг дэмжих зорилготой манай хамт олон ажиллаж байна. ❤️

Гадна талын төхөөрөмж орчин үеийн байхын хажуугаар дотор талын төхөөрөмж мөн адил цоо шинэ, технологийн өндөр дэвшилттэй...
01/08/2025

Гадна талын төхөөрөмж орчин үеийн байхын хажуугаар дотор талын төхөөрөмж мөн адил цоо шинэ, технологийн өндөр дэвшилттэй байх шаардлагатай. Бид та бүхэндээ хамгийн шилдэг технологи, байгалийн мэт сонсголыг бэлэглэж байна. .

Сайн байцгаана уу, хичээлийн шинэ жил дөхөж буйтай холбогдуулан Unitron Ativo сонсголын аппаратууд 20% хямдарсан байгаа ...
31/07/2025

Сайн байцгаана уу, хичээлийн шинэ жил дөхөж буйтай холбогдуулан Unitron Ativo сонсголын аппаратууд 20% хямдарсан байгаа тул та бүхэн яараарай.

Усан доор ч сонсож болохуйц Rondo-3, та олон хоногийн бороотой өдрөөс ч айх шаардлагагүй Дунгийн Суулгацын аппаратаа зүү...
30/07/2025

Усан доор ч сонсож болохуйц Rondo-3, та олон хоногийн бороотой өдрөөс ч айх шаардлагагүй Дунгийн Суулгацын аппаратаа зүүх боломжтой боллоо. ❤️❤️❤️

28/07/2025

Таны үнэнч туслах Rondo-3 болон Sonnet-2, таныг амжилтанд хүргэх Дунгийн Суулгацын аппарат.
Төрөлхийн сонсголгүй болон олдмол сонсголгүй хүнд сонсгол оруулах Дунгийн суулгацын мэс засал хийгдэж байна. ❤️

Шарилжны харшлын улирал эхэллээ!Сэргийлэх 8 арга1️⃣ Гадаа явах цагаа тохируулӨглөөний 05:00–10:00, оройн 17:00–20:00 цаг...
24/07/2025

Шарилжны харшлын улирал эхэллээ!

Сэргийлэх 8 арга

1️⃣ Гадаа явах цагаа тохируул
Өглөөний 05:00–10:00, оройн 17:00–20:00 цагт шарилжны тоос хамгийн их байдаг тул гадаа бага байх хэрэгтэй.

2️⃣ Амны хаалтаа тогтмол зүү
Гадагш гарахдаа амны хаалт зүүх нь тоосны нэвтрэлтийг багасгана.

3️⃣ Цонхоо хаалттай байлга
Машин болон гэрийнхээ цонхыг хааж, тоосны нэвтрэлтийг бууруул.

4️⃣ Агаар шүүгч хэрэглэ
Гэртээ HEPA шүүлтүүртэй агаар цэвэршүүлэгч ашиглах нь үр дүнтэй.

5️⃣ Хувцас, үсээ тогтмол угаах
Гадаа явсны дараа тоос суусан үс, хувцсаа сольж угаах хэрэгтэй.

6️⃣ Нүд, хамраа угаах
Зориулалтын давстай уусмалаар хамраа угаах( дараагийн постоор хэрхэн зөв угаах талаар оруулах болно) , хиймэл нулимс нүдэндээ дусааж чийгшүүлэх нь загатнааг багасгана.

7️⃣ Хээр тал, шарилжтай орчноос зайлсхийх.
Шарилж ургасан газарт тоглох, алхахгүй байх. Хүүхдүүдийг ч мөн хол байлгаарай.

8️⃣ Харшлын эмчид үзүүлж эмчилгээ, зөвлөгөө авах хэрэгтэй

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00
Saturday 10:00 - 14:00

Telephone

+97611451155

Alerts

Be the first to know and let us send you an email when Эйд - Чих хамар хоолой, сонсгол судлалын эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Эйд - Чих хамар хоолой, сонсгол судлалын эмнэлэг:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Our Story

2009 оноос хойш МЕД-ЕЛ сонсголын төв нь төрөлхийн болон олдмол сонсголгүй хүмүүст сонсгол оруулах Дунгийн суулгац болон Ясан дамжуулалтын суулгацыг Монгол улсад албан ёсоор төлөөлөн ажиллаж байна.

Бид дараах үйлчилгээг санал болгож байна.

-Бүх төрлийн өндөр технологийн дижитал Сонсголын Аппарат

-Дунгийн суулгац