
13/06/2025
Ард түмэн мэдэх эрхтэй
Энийг уншаад Ард түмэнд тараа‼️
Л.Оюун-Эрдэнийг унагаах ажиллагаа Монголын түүхэнд байгаагүй өргөн далайцтайгаар явагдаж байна. Улс төрийн болон эдийн засгийн дэмжлэг, зохион байгуулалт, ар тал бол ярих юм биш.
Энэ үйл ажиллагааны далд эзэд, тэдний туйлын зорилгыг энд ярихгүй, нийтэд тодорхой болсон. Харин дараахь хэдхэн асуудлыг ард иргэд анхаараасай гэж хүсэж байна.
1. Л.Оюун-Эрдэнийг хамгийн муу хүн болгож харагдуулах мэдээллийн дайн асар их хөрөнгөөр явагдаж, сүүлдээ ард түмний эсрэг гэмт хэрэг хийчихээд АНУ руу амь зулбасан Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэгээс ч дор болж хувиргах зорилготой байгаа нь тодорхой байна. Тэгвэл, Л.Оюун-Эрдэнийн устгасан МАНАН дэглэм гэж юу байсан бэ?
Ц.Элбэгдоржийн үед МАНАН гэдэг нь жинхэнэ утгаараа бүрэлдэж ёстой л хүссэнээ дээрэмдэж, хүний зовлон, цус нулимсаар ундаалдаг байлаа. Эби ба Ми.Энхболд гэдэг хослол МАНАН-г бүрдүүлж Б.Хурцаар удирдуулсан Хонгил нь улс төрийн өрсөлдөгч хийгээд өөрт нь таалагдаагүй хэнийг ч шоронд хатааж, бизнесийг нь булааж, амь насанд нь хүрдэг байсан.
Гэм зэмгүй хөдөөний 2 ядарсан иргэнийг С.Зоригийг хөнөөсөн болгож 25 жилийн ял оноож байсан нь өчигдөрхөн.
“Сахал” Эрдэнэбилэг Эрдэнэтийн 49 хувь, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр зэрэг ард түмний аль өнгөтэй өөдтэйг нь ил цагаан луйвардаж, Сүхбаатарын төв талбайн газрын талыг, Хөрөнгийн бирж Төв шуудангийн ар талын газрыг бүхэлд нь хувьдаа авчихсан эдгээрийг нь Эби ах нь УИХ-ын индэр дээрээс өмөөрөөд сууж байдаг байв.
Хонгилоор нь орсон хүмүүсийг өмгөөлөх өмгөөлөгч олддоггүй, зориглосон нэгнийг нь шууд дуудаад айлгаж орхидог байлаа. АТГ гэж хадны мангаа бий болж ТЕГ-тай нийлээд хүссэнээ тагнаж хувийн амьдралыг нь дэлгэдэг, Улсын Ерөнхий прокурор нь тэднээс айгаад крантны ус гоожуулж ярьдаг байв. Тэр үед өнөөдрийнх шиг жагсаж цуглах, мэдээлэл хийх эрх чөлөө байсан уу?
Өнөөдөр Л.Оюун-Эрдэнийн буруу гэж ярьж байгаа экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр өөрөө энэ хонгилд өртөж оймсоо гозолзуулаад явж байсан нь саяхан.
Ч.Сайханбилэг Оюу толгойн гэрээг Дубайд нууцаар хийж ард түмний хүртэх ашгийг 2034 он хүртэл хойшлуулж, Тавантолгойн ордыг MCS-т давуу байдлаар ашиглуулж, Гацууртын ордыг Стратегийн ордоос гаргаж хувийн компанид олгож, Эрдэнэтийн 49 хувийг нууц тогтоолоор “Сахал” Эрдэнэбилэгт өгч, эдгээр гэмт хэрэг нь илэрмэгц АНУ руу зугатаасан.
Эдүгээ Америкийн хамгийн өндөр үнэтэй өмгөөллийн компанийг хөлслөөд тарвалзаж суугаа бол эхнэр Байгаль нь Шангрилла, Зайсан скуар зэрэг газруудад үнэтэй брендийн дэлгүүр нээчихсэн асар их мөнгийг эргэлдүүлж тансаглаж буйг бүгд л мэднэ. Харин энэ бүгдийн эх үүсвэр хаанаас гарсан болохыг сонирхох хүн алга уу.
Өнөөгийн нөхцөлд Монголд “СарнайХ” нэртэй хумсны салон, 8 нэрийн барааны дэлгүүр ажиллуулаад зөвхөн үнэт эдлэл нь 54 тэрбумаар тоологдох эд хөрөнгөтэй болох, эсвэл “Байгаль” нэртэй салон ажиллуулаад тэрбумтан болох боломж хэдэн хүнд байгаа бол? Оюу толгойд catering-ийн үйлчилгээ үзүүлэх гэрээгээр 1 таваг хоолыг 100 доллараар нийлүүлж мөнгө цусалж суугаа эрхэмүүд, MCS-ийн байранд үнэгүй амьдардаг, хэдэн зуун саяар нь мөнгө авсан нь илэрсэн төрийн түшээдтэй улс билээ бид.
Нүдэнд ил байгаа ийм зүйлийг зүгээр орхиод эдгээрийн эсрэг тэмцсэн хүнийг нийтийн дайсан мэтээр залууст ойлгуулж байгаа нь юуны тулд вэ.
2. Өнөөдөр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг юу ч хийгээгүй гэж буруутгаж байна. Өнгөрсөн 30 жил МАНАН мафийн эздийн гараар хорлон бусниулж, шим шүүсийг нь сорчихсон, архаг өвчиндөө баригдсан эдийн засгийг өргөс авсан юм шиг богино хугацаанд сэргээх увидастан байх уу.
М.Энхболдын “газрын мафи”-ийн зүү орох зайгүйгээр бусдад зарчихсан газар дээр барьсан барилгуудыг нурааж, замаа өргөтгөж, түгжрэлээ шийдэх үү.
(“Мон Уран”-ы Наранхүү гэгч М.Энхболд ахаасаа авсан газраа Засаг захиргааны бие даасан нэгж болгож, Дүнжингарав дүүрэг гэгчийг байгуулах гэж оролдох хүртлээ тийм л томоор нь дур мэдэн олгодог байсныг бид мартаагүй байна.)
2008-2013 оны үед манай ЭЗ-ийн өсөлт 17.3 хувьд хүрч дэлхий нийтээрээ шагшиж байлаа. Гэтэл Ц.Элбэгдорж 2013 онд дахин сонгогдмогцоо ҮАБЗ-ийн зөвлөмж гаргаж ашигт малтмалын 106 лицензийг хүчингүй болгож, өөрсдөө хуваан авав. (Жастин Капла гэгчийг 35 сая долларын өрийг нь төлүүлэлгүй уучлал үзүүлж бултуулав)
Гэтэл энэ олон орд газарт хөрөнгөө оруулчихсан байсан гадаадын хөрөнгө оруулагчид ёстой л шоконд орж шороо үмхээд Монголоос гарсан. Энэ үеэс манай эдийн засгийн өсөлт саарч өнөөдрийн байдалд хүрсэн. (Тэр үеийн хуулийн байгууллагын дарга нар нь нийлээд “Суруга Монгол”-ын япон захирлын гэрт хар тамхи оруулж тавьчихаад, айлган сүрдүүлж газрыг нь дээрэмдээд байхаар гадны хөрөнгө оруулагчид үргэхгүй яах билээ.)
Л.Оюун-Эрдэнийг улсын хөрөнгийг луйвардсан хүмүүсийг зарлаад орхидог, шоронд явуулсангүй гэж буруутгаж байна. Гэтэл хэргийг эцэслэн шийдвэрлэх үүрэгтэй Шүүх байгууллага нь хэний мэдэлд байдаг, хэргийг хэрхэн замхруулдагийг бид харсаар л байгаа.
3. Л.Оюун-Эрдэнэ болоод түүний Засгийн газарт алдаа дутагдал бий гэдэгтэй маргахгүй. Хүү нь бусдад үнэтэй бөгж сэлт авч өгсний эх үүсвэрийг шалгах ч ёстой ю, Өөрөө ч шалгуулж байгаа.
Би хувьдаа Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүнийг Ц.Элбэгдорж нарын аймшигт тогтолцоог нураасан, 30 жилийн турш Монголд бүрэлдсэн авилгалын далд системийг ил болгож, хуулийн өмнө авчирах гэж оролдоод тэдний нийтийн дайсан болж хувирч, ард түмний талд өөрийгөө золиослон зогссоны нь төлөө дэмжиж байна. Бас асуулт байна:
- Л.Оюун-Эрдэнээс өөр, улсынхаа дээр сандайлчихсан олигархи компаниудтай үзэлцэж, хөрөнгийнхөө 34-50 хувийг ард түмэндээ өг гэж муудалцаж, өөртөө гал дууддаг аавын хүү олдох уу?
- Л.Оюун-Эрдэнээс өөр, Төрөөс төрсөн тэрбумтануудын хөрөнгийг шалгана, хууль бус хөрөнгийг нь хураана гэж зориглох хүн гарах уу?
Зөвхөн энэ 2 шийдвэрийн нь төлөө би энэ хүнийг 200 хувь дэмжинэ🇲🇳🇲🇳🇲🇳