As we age

As we age Cutting-edge scientific discoveries, research and experiments behind the latest longivity products

Амьдралынхаа эхний 13 жилийг үл тоох хүчирхийлэлд өнгөрүүлсэн 13 настай Genie гэх охин ба түүний гунигт түүх хэл шинжлэл...
04/24/2026

Амьдралынхаа эхний 13 жилийг үл тоох хүчирхийлэлд өнгөрүүлсэн 13 настай Genie гэх охин ба түүний гунигт түүх хэл шинжлэл болон хэл эзэмших чиглэлд томоохон нээлт гаргасан билээ. Одоо хүртэл энэ судалгааг голлон ишилдэг.

Аав нь түүнийг төрснөөс нь хойш ганцааранг нь өрөөнд нь хорьж гэр бүлийн нэг ч хүнийг түүнтэй харилцахыг хориглосон. Түүнтэй нэг ч хүн ярьж байгаагүй. Ямар нэг сэтгэцийн эмгэг байхгүй, эв эрүүл, сав саруул, ухаантай охиныг хүүхэд хамгааллын ажилчид илрүүлэн аварснаар түүний түүх олон нийтэд ил болжээ. Тэр огт юм ярьж чаддаггүй байв. Охиныг аврагдсаны дараа хэл шинжлэлийн судалгааны баг түүний хэрхэн хэл сурч байгаа талаар судалгаа хийж эхэлсэн байна. Өмнө нь амьтан дунд өссөн хүүхдүүд олддог байсан ч ямар нэг өвчин эмгэггүй мөртлөө ярьж мэдэхгүй хүүхэд анх удаа олдсон нь энэ юм.

Аврагдсанаасаа хойш ганцаарчилсан сургалтад хамрагдаж маш олон үг цээжилсэн ч урт өгүүлбэрээр огт ярьж сураагүй байна. Ердөө 2-3 үг оролцсон өгүүлбэрээр л ярьж чаддаг ба насан туршдаа энэ түвшингээсээ дээрдэж чадаагүй нь гунигтай.

Түүний түүхээс хойш хэл эзэмших гэж байгаа хүмүүст дан ганц үг цээжлүүлэхгүй, тухайн үгийг өгүүлбэрүүдэд хэрхэн ашиглаж байгааг түлхүү заадаг болсон байна.

Баримтад киног нь олон жилийн өмнө үзэж байсан. Хайвал олдох байхаа.

Fromkin, V., Krashen, S., Curtiss, S., Rigler, D., & Rigler, M. (1974). "The Development of Language in Genie." Brain and Language.
https://www.psychologytoday.com/us/blog/the-superhuman-mind/201707/the-feral-child-nicknamed-genie

Хүний амьдралын турш булчин бас дагаж өөрчлөгддөг. Саркопени нь наснаас хамааралтай булчингийн масс, хүч чадал, үйл ажил...
04/23/2026

Хүний амьдралын турш булчин бас дагаж өөрчлөгддөг. Саркопени нь наснаас хамааралтай булчингийн масс, хүч чадал, үйл ажиллагааны алдагдал юм. Энэ нь алхах, шатаар өгсөх зэрэг өдөр тутмын үйл ажиллагааг улам хүндрүүлж, унах, хугарах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Гэхдээ зөв дасгал, хоол тэжээлийн төлөвлөгөөний тусламжтайгаар та түүний үр нөлөөг удаашруулж эсвэл бүр бууруулж чадна.

Эрэгтэй, эмэгтэй хүний биед насжилтын шинж тэмдэгүүд өөр өөрөөр илэрдэг бөгөөд эмэгтэйчүүдийн булчингийн алдагдал маш эрчтэй явагддаг. Туранхай биш булчинтай байх нь олон талын эрүүл мэндийн ач тустай: дааврын тэнцвэртэй байдал, ясны бат бөх байдал, цэвэршилт хойшлох, эрүүл үе мөч гэх мэт.

30+ настай бол хүндийн өргөлт байнга хийх хэрэгтэй. Гол анхаарах зүйл гэвэл жингээ аажмаар байнга нэмэгдүүлэхээ битгийн мартаарай.

https://my.clevelandclinic.org/health/diseases/23167-sarcopenia

Блашкогийн зураас нь хүний ​​арьсан дээр тогтсон үл үзэгдэх, төрөлхийн судал бөгөөд эхийн хэвлийд байх үеийн эсийн хөгжл...
04/21/2026

Блашкогийн зураас нь хүний ​​арьсан дээр тогтсон үл үзэгдэх, төрөлхийн судал бөгөөд эхийн хэвлийд байх үеийн эсийн хөгжлийн замыг тодорхойлдог ба нуруундаа "V" хэлбэртэй, хэвлий дээр "S" хэлбэртэй байдаг. Эдгээр нь мэдрэл, судастай холбоогүй бөгөөд ихэвчлэн хэт ягаан туяаны тодорхой нөхцөлд эсвэл арьсны өвчин туссан үед л харагддаг.

Та өөрийнхөө ямар зураастайг мэдэх үү?

https://pubmed.ncbi.nlm.nih.gov/788770/

Тархины  мэдрэлийн зурагнуудаас харахад өөртөөгөө хэрхэн ярьхаас хамаарч тархины өөр өөр хэсгүүд идэвхижиж байжээ. Жишээ...
04/20/2026

Тархины мэдрэлийн зурагнуудаас харахад өөртөөгөө хэрхэн ярьхаас хамаарч тархины өөр өөр хэсгүүд идэвхижиж байжээ. Жишээ нь, өөрийгөө "чи", "би", "нэрээр дуудах" үед тархины амигдала, сэтгэл хөдлөлийн хариу үйлдлийн хэсгүүдэд идэвхижил буурч, тархины урд талын кортекс дэх өөрийгөө удирдах хэсэг илүү идэвхижиж байжээ.

Сөрөг бодолд автах, өөртөөгөө сөргөөр ярих үед нейропластик чанарт шууд нөлөөлж сөрөг бодлын холбоосууд улам өргөн болж, улмаар сэтгэл гутралын нэг үндсэн шалтгаануудын нэг болдог байна шүү.

Байнга өөрийгөө хатуугаар шүүмжлэх нь стрессний даавар ялгаруулдаг. Харин өөртөөгөө өрөвч сэтгэлээр хандах үед үрэвслийн үзүүлэлтүүд буурдаг байна.

Ашигласан материалууд:
-https://sites.lsa.umich.edu/emotion-selfcontrol-psych/wp-content/uploads/sites/1322/2024/07/KrossJ_Pers_Soc_Psychol2014Self-talk_as_a_regulatory_mechanism_How_you_do_it_matters.pdf
- https://www.nature.com/articles/s41598-021-04010-3
- https://journals.sagepub.com/doi/abs/10.1177/2167702619896366
- https://journals.sagepub.com/doi/abs/10.1177/2167702620951539

1800-аад оноос гаралтай хүний хурууны хээ давтагддаггүй гэх ойлголтыг шинжлэх ухаанаар хэзээ ч баталж байгаагүй нь ханга...
04/17/2026

1800-аад оноос гаралтай хүний хурууны хээ давтагддаггүй гэх ойлголтыг шинжлэх ухаанаар хэзээ ч баталж байгаагүй нь хангалттай олон хүний хурууны хээг хамруулж чадаагүйгээс болсон бололтой. Гэвч үүгээр хэр олон хүнийг хилсдүүлснийг би таашгүй. IDK who needs to hear this but хөгжингүй орнууд хурууны хээнээс илүүтэйгээр ДНХ-д тулгуурлах болсон шүү.

- Simon Cole (UC Irvine), Suspect Identities (Harvard, 2001);
-More than Zero, 95 J.Crim.L & Criminology 985, 2005;
- Jennifer Mnookin(UCLA), The Validity of Latent Fingerprint;
- David Kaye (Penn State), study on FBI’s unpublished “50k Study”;
- The Myth of Fingerprint ‘Science’ is revealed (75 S.Cal.L.Rev.605,2002).

Анх 1953 онд анх энэ талаар тэмдэглэгдсэн бөгөөд үүнээс хойш 60 жилийн турш энэхүү үзэгдлийн талаар судалж байна. 2011 о...
04/16/2026

Анх 1953 онд анх энэ талаар тэмдэглэгдсэн бөгөөд үүнээс хойш 60 жилийн турш энэхүү үзэгдлийн талаар судалж байна.

2011 онд 530 эмэгтэйн дунд хийсэн судалгаагаар 23% нь дасгалын үеэр дур тавьжээ. Энэ эмэгтэйчүүдийн ихэнх нь өмнө нь дасгалын үеэр дур тавьж байсныг дурьдах хэрэгтэй. Харин 2025 онд 14-өөс дээш насны 1012 эрэгтэй, 1083 эмэгтэйг оролцуулсан туршилт хийхэд эмэгтэйчүүдийн 9% нь дур тавьжээ. Эдгээр эмэгтэйчүүд өмнө нь огт ийм мэдрэмж авч байгаагүйг онцлох хэрэгтэй.

Хэвлийн кор дасгалаас хамаагүй бага хувьтай ч хүндийн өргөлт, йога, дугуй унах, гүйх, юуманд авирах үеэр бас дур тавьдаг талаар судалгаанууд байдаг.

Хэвлийн кор дасгал хамгийн үр нөлөөтэй дасгалуудын нэг бөгөөд зөв хийж байгаагаа бас ингээд мэдчихэж болох нь байна.

Ашигласан судалгаанууд:
- Kinsey, A. C., et al. (1953). Sexual Behavior in the Human Female.
- Herbenick, D., & Fortenberry, J. D. (2011). Exercise-induced or**sm and pleasure among women. Sexual and Relationship Therapy, 26(4), 373–388.
- Herbenick, D., Fu, T., Patterson, C., & Fortenberry, J. D. (2021). Exercise-induced or**sm and its association with sleep or**sms and or**sms during partnered s*x: Findings from a U.S. probability survey. Archives of Sexual Behavior, 50(6), 2631–2640.
- Herbenick, D., Patterson Perry, C., Fortenberry, J. D., et al. (2025). Women's Experiences with Exercise-Induced Or**sm: Findings from Qualitative Interviews. Archives of Sexual Behavior.

Harvard University Professor Dr.David Sinclair саяхан The diary of a CEO подкастад оржээ. Өмнөх подкастууд дээрээ ч мөн ...
04/16/2026

Harvard University Professor Dr.David Sinclair саяхан The diary of a CEO подкастад оржээ. Өмнөх подкастууд дээрээ ч мөн энэ нээлтийнхээ талаар ярьж байсныг дахин санав.

Анагаахын шинжлэх ухаан өдөр ирэх тусам хөгжиж өмнө нь бидний дунд байсан түгээмэл ойголтууд хүртэл нэг нэгээрээ шинэчлэгдэж байгаагын тод жишээ энэ байх.

Хэрвээ подкастыг бүтнээр нь сонсож чадахгүй бол 44:13 минутад энэ нээлтийн талаар тайлбарлаж байгаа. Товчилбол, хулгана дээр хийсэн туршилтаар хүний насаар 65-70 настай цэвэршсэн эмэгтэй хулганд НМН уулгаж эхэлснээр цэвэршилтийг нь эргүүлсэн байна. Туршилтын хүлээгдэж байсан үр дүнгээс гадна давхар ийм үр дүн гарсанд, энэ шинэ нээлтийг батлахаар дахин туршилтуудыг хийсний үндсэн дээр уг дүгнэлтэд хүрчээ.

https://www.youtube.com/watch?v=DnvWAP99r3Y

Princeton University- ын хийсэн судалгаагаар сахар хар тамхитай адил нэг дор зогсолгүй ихээр хэрэглэх (bingeing), шуналт...
04/13/2026

Princeton University- ын хийсэн судалгаагаар сахар хар тамхитай адил нэг дор зогсолгүй ихээр хэрэглэх (bingeing), шуналтах (craving), хэмжээнд дасал болох (tolerance) (улам л ихээр хэрэглэх хүсэл төрүүлнэ), хэрэглэхгүй бол сэтгэл санаа, бие махбодид бодит шинж тэмдэг (withdrawal symptoms) илэрдэг байна.

https://pmc.ncbi.nlm.nih.gov/articles/PMC2235907/

Omre-ын NMN+Resveratrol-ыг зөвхөн As we age-ээс захиалан аваарай
04/12/2026

Omre-ын NMN+Resveratrol-ыг зөвхөн As we age-ээс захиалан аваарай

04/10/2026
Theodore Roosevelt энгийн л нэг 25 настай залуу байв. Бусдаас ялгарах түүнд юу ч байсангүй. Харин 1884 оны Валентиний өд...
04/09/2026

Theodore Roosevelt энгийн л нэг 25 настай залуу байв. Бусдаас ялгарах түүнд юу ч байсангүй. Харин 1884 оны Валентиний өдөр түүнийг гэртээ ирэхэд нь төрөөд 2 хонож байсан нялх биетэй эхнэр нь бас түүний ээж хоёулаа өнгөрсөн байжээ. Тэр тэмдэглэлдээ ганц загалмай зураад "Миний амьдралын гэрэл мөнхөд унтарлаа" гэхээс өөр юу ч бичсэнгүй. Уй гашуугаа хэзээ ч дийлэхгүй мэт санагдаж, энэ зовлонг яахаа мэдэхээ байсан тэр Умард Дакота мужид байрлах Badlands-ийг зорьжээ. Энэ газар хэр баргийн хүн зорин очдог газар биш бөгөөд хүнд хэцүү нөхцөлтэй хатуу ширүүн биеийн хөдөлмөр эрхэлдэг тул бараг хөдөлмөрийн лагер байв. Түүнийг 2 жилийн дараа Нью Йоркод ирэхэд хэн ч танихын аргагүй болтлоо өөрчлөгджээ. Тэнд өнгөрүүлсэн 2 жилээ сүүлд "намайг бүтээсэн үе" хэмээн дурсан ярьсан байдаг. Үнэхээр түүнийг дахин бүтээсэн байв. Түүний эр зориг, сэтгэл хөдлөлөө удирдах чадвар, манлайлал, шийдэмгий үйлдэл гаргадаг байдлыг одоог хүртэл хүмүүс шагширсаар байдаг. Зүгээр нэг архичин болж болох л байсан. Гэвч Theodore АНУ-ын 26 дахь Ерөнхийлөгч болсон бөгөөд анхны Нобелийн энх тайвны шагнал хүртсэн америк хүн болжээ. Нэг удаа иргэдэд илтгэл тавьж байх үеэр нь түүнийг буудахад жишим ч хийлгүй илтгэлээ дуусгасан гэх мэт домог болсон олон түүхтэй нэгэн.

Судлаач нар Badlands-д өнгөрүүлсэн 2 жил нь түүний тархины aMCC хэсгийг хүчтэй хөгжүүлж тархиных нь бүтцийг тэр чигээр нь өөрчилсөн гэж үздэг.

Stanford University-ын профессор, нейробиологич Andrew Huberman-ны тайлбарласнаар, тархины дунд хэсэгт байрлах aMCC (anterior midcingulate cortex) хэсэг "хүсэл зориг болон тэвчээрийн төв" юм. Хүнд хэцүү зүйлийг, тэр байтугай хийхийг хүсэхгүй байсан ч хамаагүй, хийх бүрт aMCC томордог. Харин амар хялбар амьдрал өнгөрөөх тусам энэ хэсэг жижгэрдэг байна.

Залхуу хүрч дасгал хөдөлгөөн хиймээргүй байсан ч, хичээлээ давтмааргүй байсан ч хамаагүй хийгээл байх хэрэгтэй юм байна шүү.

Address

Chicago, IL

Alerts

Be the first to know and let us send you an email when As we age posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share