Tsogoo, MD, CMS-CHt, FIBH

Tsogoo, MD, CMS-CHt, FIBH Board Certified Medical Support Clinical Hypnotherapist
Fellow, International Board of Hypnotherapy

03/02/2026

Та бүхэн сайхан шинэлсэн үү?
бараг сарын дараа пост оруулж байгаа юм байна шүү!
Өглөө бүр хэрэгжүүлдэг хоёр дахь дадалаа хуваалцъя аа!!!

Гал тогооны өрөөнд оронгуутаа нэг стакан ( Дунджаар 200гр ) ус уудаг шүү!!!

Японы эрдэмтэн Масару Эмотогийн туршилтаар ус нь хүний бодол, үг, авианы чичиргээг "хүлээж авч", талст бүтцээ өөрчилдөг болохыг харуулсан.
• Далд ухамсарт үзүүлэх нөлөө: Бидний биеийн ихэнх хэсэг ус учраас бидний хэлж буй үг, бодож буй бодол бүр бие доторх "амьд ус рашаан"-ы бүтцийг өөрчилж байдаг. Усыг "ерөөж" эсвэл сайн сайхан зүйл бодож уух үед далд ухамсарт эерэг өөрчлөлтийн программ суудаг.

Усыг рашаан гэж үзэх нь зөвхөн бэлгэдэл биш юм. Та усыг уухдаа "Энэ ус миний биеийг цэвэрлэж, эсийг минь сэргээж байна" гэж итгэж уувал далд ухамсар тэрхүү тушаалыг хүлээн авч, бие махбодын өөрийгөө анагаах чадварыг идэвхжүүлэх болно.

Дахин хэлье!!! Та ирээдүйгээ өөрчлөхийг хүсэж байвал дадал зуршлаа өөрчил өө, таны хэвшүүлсэн сайн сайхан дадал чинь ирээдүйг чинь өөрчилнө.

YOU CAN’T CHANGE YOUR FUTURE, YOU CAN CHANGE YOUR HABITS and SURELY YOUR HABITS CHANGE YOUR FUTURE

Маш завгүй өдрүүд дунд жаахан цонх гарсаныг ашиглаад өөртөө өглөө бүр дадал болгосон хоёр зүйлийн нэгийг хуваалцъя!Бид и...
01/20/2026

Маш завгүй өдрүүд дунд жаахан цонх гарсаныг ашиглаад өөртөө өглөө бүр дадал болгосон хоёр зүйлийн нэгийг хуваалцъя!

Бид ирээдүйгээ өөрчилдөггүй, харин өөрийн дадал зуршлыг өөрчилж чадна. Тэр дадал зуршил л зөвхөн бидний ирээдүйг өөрчилдөг. Тиймээс та бүхнийгээ бас жижиг ч болов нэг зүйлийг дадал болгоосой гэж хүсэж байна.

Үг бол үр юм, таны амнаас гарсан үгийг хамгийн түрүүнд таны чих л сонсдог. Чихэнд сонсогдсон үг ухамсарт хүрдэг.
Тиймээс оюун санаандаа ямар үр тарихаа би шийдэж болохын учир өглөө бүр хамгийн эхний хийдэг зүйл толинд харах...
"Өнөөдөр миний амнаас гарах үг бүр бусдад урам, өөртөө итгэл бэлэглэсэн сайн сайхан үгс байх болно" гэж аяархан хэлдэг.

Үг өдөр бүр дотогшоо цуурайтаж, үр сууж, ургац болоход 21 өдөр хангалттай!!!

Өглөө бүр үгийн сайхныг хэлж, өдөр бүр хүний сайнтай учраарай

AI миний бичсэн зүйлд тааруулж ийм зураг бэлтгэж өглөө

Миний бие 2009 оны Монгол Улсын Хүний Их Эмч, 2010 ба 2012 онуудад Африкийн Чад, Судан улсуудад НҮБ-ын мандаттай хүмүүнл...
01/16/2026

Миний бие 2009 оны Монгол Улсын Хүний Их Эмч, 2010 ба 2012 онуудад Африкийн Чад, Судан улсуудад НҮБ-ын мандаттай хүмүүнлэгийн энхийг сахиулах албан хаагч, 2017-2018 онд Харвардын Анагаахын сургуулийн "Багшлах арга зүй" программын төгсөгч, 2024-2025 Hypnotherapy Academy of America сургуулийг Клиник Эмнэлэгийн Хипнотерапист, Өвдөлт намдаах, төрөлт болон хагалгаанд бэлтгэх хипноз мөн өнгөрсөн амьдралын хипноз эмчилгээгээр гүнзгийрсэн Мастер Хипнотерапист, Олон Улсын Хипнозын зөвлөлийн гишүүн билээ

Address

4236 Commercial Way
Glenview, IL
60025

Opening Hours

Monday 10am - 4pm
Tuesday 12pm - 4pm
Wednesday 11am - 4pm
Thursday 11am - 4pm
Friday 12pm - 4pm
Saturday 11am - 4pm

Telephone

+97672446699

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Tsogoo, MD, CMS-CHt, FIBH posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Tsogoo, MD, CMS-CHt, FIBH:

Share