02/27/2026
📜 Махасаттва хаан хүүгийн агуу өглөг болох амиа өгч, амь аварсан нь:🙏
Энэ бол "Алтан гэрэл" судрын 26-р бүлэгт гардаг, Бурхан багшийн урьд төрлийн сэтгэл хөдөлгөм түүх юм. Минаа нь унших бүрдээ мэлмэрдэг, энэ удаа ч бас чанга байлаа…
🐅 Өлсгөлөн барс ба Нигүүлсэхүй сэтгэлийн илэрхийлэлийг үгүйлдэг.
Махасаттва хаан хүү ой модоор зугаалж яваад дөнгөж төрөөд удаагүй таван зулзагатай, өлсөж туйлдсан өлөгчин барстай таардаг. Тэрхүү барс өлссөндөө өөрийн зулзагаа идэхэд хүрснийг хараад хүүгийн сэтгэл ихэд өвдөж…
💗 Энэ бие мөнх бус...
Энэ бие эрт орой хэзээ нэгэн цагт үгүй болно. Харин үүнийг бусдын амийг аврахад зориулбал юутай их утга учир вэ? хэмээн хүү шийджээ. Тэрээр өндөр хавцлаас үсрэн, өөрийн биеэр барсыг хооллон амийг нь авардаг тухай гардаг.
💔 Эх хүний зүрхний шарх, зөн совинг нүдэнд харагдаж, зүрхэнд тустал үгүйлдэг. Хүүгийнхээ үхлийг мэдсэн хатан эх нь миний зүрх төмөр юм болов уу, яагаад хагарахгүй байна вэ? хэмээн цусаар уйлан гашуудаж буй хэсэг нь эх хүний хязгааргүй хайрыг өгүүлдэг.😭
Бидэнд үлдээсэн сургамж нь:
Бурхан багш энэ түүхийг хүүрнээд, тэрхүү зоригт хаан хүү бол Би өөрөө байсан юм хэмээн айлддаг.
~ Амьд авч яваа нь жаргал юм уу,
~ Амь аврах нь жаргал юм уу?"
Энэхүү түүх нь бидэнд нигүүлсэхүй сэтгэл бол ертөнцийн хамгийн агуу хүч гэдгийг сануулдаг билээ. Нинжин сэтгэл чинь Монголчуудад цаанаасаа хамт төрсөн байдаг гэж багш маань хэлдэг…
За ингээд та нар маань бичлэгээ сонсоод сэтгэгдэлээ хуваалцаарай.
Хэсэг хугацааны дараа дахин засаж уншиж оруулна аа, өнөөдөр хоолой тороод чанга байлаа…
Та нарын маань таалалд нийцвэл 🔔  энэ тэрээ дараад хийгээд бусдадаа дамжуулаарай…
#АлтанГэрэлСудар #Нигүүлсэхүй #Махасаттва #Ухаарал #Буян
Өлөгчин барст биеэ өгсөн нь (Алтангэрэл судар, 26-р бүлэг)
📜 Махасаттва хаан хүүгийн агуу өглөгболох амиа өгч, амь аварсан нь:🙏Энэ бол "Алтан гэрэл" судрын 26-р бүлэгт гардаг, Бурхан багшийн урьд төрлийн сэтгэл хөд...