Ojinka with you, for you.

Ojinka with you, for you. ЗӨВХӨН ТАНД ЗОРИУЛАВ

Олон сарын дараа эргэн ирлээ гэснээс 2023 оны анхны блог Охид ба байгалийн өгөгдөл.Тухлан сууж уншина уу, баярлалаа :)
06/15/2023

Олон сарын дараа эргэн ирлээ гэснээс 2023 оны анхны блог Охид ба байгалийн өгөгдөл.Тухлан сууж уншина уу, баярлалаа :)

Би нөгөө хүүхдийн сэтгэлзүйн хүрээнд Монтесорри цэцэрлэгт 3-6 насны хүүхдүүдтэй хэдэн сар ажиллаж байсан талаар та нар санаж байн уу? Өдөр бүр тив тивийн хүүхдүүдтэ...

Impostor SyndromeҮнэн  байдалд эргэлзээд, худал зүйлд шууд итгэдэг хандлага нь  Impostor Syndrome (импостер синдром) -то...
04/07/2023

Impostor Syndrome

Үнэн байдалд эргэлзээд, худал зүйлд шууд итгэдэг хандлага нь Impostor Syndrome (импостер синдром) -той холбоотой зан төлөв. Ихэнхдээ эмэгтэйчүүд, оюутнууд болон бүтээлч хүмүүст их нийтлэг тохиолддог. Aнх 1978 онд энэхүү оношийг эмч Dr.Clance болон Dr.Imes тодорхойлсон.

Гол шинж тэмдэг:

- өөрийнхөө чадвар болон авьяаст үргэлж эргэлзэх. Бусдаас өөрийгөө доор гэж үнэлэх. Энэхүү синдромын талаар олон тодорхойлолт байдаг ч нэг үгээр илэрхийлж тайлбарлахад ээдрээтэй.

Хэрвээ та өөрөө өөрийгөө голлох хам шинжийг өөр дээрээ мэдэрч байгаа бол дараах хэдэн зүйлийг анхааралтай нэг уншаад үзээрэй.

● Өөрийгөө бусадтай битгий харицуул

- таны байгаа энэ байдал өөрөө хамгийн төгс. Өөрийгөө сайн, муу талтай нь хүлээн зөвшөөрөх нь таныг улам тайван болгож, өөрийгөө мэдрэхэд тусална.Өөрийгөө зөв мэдэрсэн хүн амьдралдаа үргэлж зөв алхам хийдэг.

● Бүх амжилтаа цаасан дээр бичиж тэмдэглэ

- хүний мөн чанар үргэлж сөрөн зүйл дээр төвлөрөх гээд байдаг сул талтай. 9 амжилт, 1 алдаа байгаа бол бид тэрхүү 1 алдаагаа л бодоод байдаг. Тиймээс алдаагаа биш амжилтаа үргэж бод. Өнөөдөр зөв зүйтэй, сайхан зүйл юу хийсэн бэ? Тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичээрэй.

● Өөрийнхөө чадвар болон авьяаст итгэлтэй байх

- аз нь таараад, азтай байсан болохоор гэх мэт бид ямарваа нэгэн амжилтын араас заавал нэг коммент хэлэх гээд байдаг сул талтай. Бараг амжилттай байсан нь гэм зэм мэт. Нөү нөү, тийм биш. Сохор аз гэж байхгүй. Та хийж чадсан бол та хөдөлмөрлөсөн байна гэсэн үг шүү дээ. Өөрөө өөртөө итгэ.

● Алдаагаа магт

- амжилттай хийж чадаагүй ч би хичээсэн шүү дээ, давааны цаана даваа гэхчлэн энэ удаагийн бүтэлгүйтэл надад сургамж өглөө гэх мэт алдсан гэж бодож байгаа зүйлээ эерэг өнцгөөс нь харж сурах.

● Болж, бүтэж байна гэж үргэлж бодох

- амьдралдаа аливаа нэг чухал шийдвэр гаргах, ажлын холбоотой төсөл гэх мэт танаас шалтгаалах хүчин зүйлс байгаа бол эхлээд өөрийгөө сайн зүйл дээр төвлөрөх нөхцөлийг бий болго. Бас нарийн сайн төлөвлөгөө гарга. Мэдээж шууд хэдэн мөр зөвлөгөө уншаад өөрөө өөртөө итгэлтэй болно гэж байхгүй. Энэ бол маш урт хугацааны процесс. Гол нь хүн бүр хийж байгаа зүйлдээ эргэлзэж, тодорхой хэмжээгээр айдаг. Эрүүл сэтгэл зүйн дархлаатай, өөрийгөө зөвөөр үнэлж чаддаг, эргэн тойрныхоо хүмүүсийг болон өөрөө өөрийгөө байгаагаар нь хүлээн авч чаддаг сэтгэл зүйн боловсролтой болох нь чухал билээ.

via www.ojinka.com

Хавар ааштай юу?Хаврын синдром, улирал нь таарчхаж, хаврын ядаргаа, хаврын тэнгэр шиг олон ааштай гэх мэт хавар болон хү...
03/29/2023

Хавар ааштай юу?

Хаврын синдром, улирал нь таарчхаж, хаврын ядаргаа, хаврын тэнгэр шиг олон ааштай гэх мэт хавар болон хүний сэтгэл зүйтэй холбоотой хууч үгс олон. Яагаад гэдгийг нь нарийн сайн мэдэхгүй ч хавар болохоор сэтгэл санаа тавгүйтэж, янз янз болдыг бид гадарлаад байдаг.

Улирал солигдох үеийн цаг агаарын байдал хүний сэтгэл зүйд маш ихээр нөлөөлдөг байна. Энэхүү өөрчлөлтийг сэтгэл судлалын хүрээнд Seasonal Affective Disorder (SAD) гэж нэрлэдэг.

Хүйтний улирлаас дулаан улирал руу цаг агаар солигдох үед хүний сэтгэл зүйд дараах шинж тэмдэг илэрнэ.

Үүнд:

- нойр их хүрэх

- тамир алдагдах

- гутрангуй бодолд автах

- муу совин татах

- сэтгэлээр хэт их унах

- амьдралын идэвхгүй болох

- шалтгаангүйгээр уйлах

- ямар ч зорилгогүй болсон мэт шинж тэмдгүүд илэрдэг.

Яагаад? яагаад гэвэл хүн өвлийн улиралд (тэр тусмаа Монгол шиг маш урт өвлийн улиралтай газар) эрдэс бодис шим тэжээлийн алдагдалд орж, нарны гэрлээс удаан хол байх, идэвхгүй - хөдөлгөөнгүй удаан гэртээ байх гэх мэт шалтгаанаас үүсдэг.

Хэрвээ танд дээрх шинж тэмдэг илэрч байгаа бол та аль болох идэвхтэй байхыг хичээгээрэй.

Жишээ нь:
- өдөрт 20 мин өдрийн наранд гарах
- өдөр бүр дор хаяж 10-20 минут идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх
-витамин А, Е, бета-каротин, төмөр, цайр, кальци, магни агуулсан эрдэс бодистой хоол хүнс хэрэглэх
- илүү их өөдрөг ном зохиол уншиж, урлагтай ойр байх

Энэ мэтчилэн та өөртөө тусалж болох боломжтой юм байна. Гол нь сэтгэл болон бие махбодоороо ядарч туйлдаж байгаагаа өөрөө өөртөө хүлээн зөвшөөрч, асуудлыг өөртөө эерэг байдлаар шийдэх нь зүйтэй.

Хүн, байгаль хүйн холбоотой учир аль аль нь хэн хэндээ нөлөөлөх бүрэн чадвартай байдаг билээ.

Амьдрал заримдаа яагаад санаснаар болдоггүй вэ?Юу хүсэж мөрөөдөж байгаагаа тов тодорхой мэдээд байдаг, хаашаа хэрхэн ява...
03/29/2023

Амьдрал заримдаа яагаад санаснаар болдоггүй вэ?

Юу хүсэж мөрөөдөж байгаагаа тов тодорхой мэдээд байдаг, хаашаа хэрхэн явах замаа ч бас мэдэж байгаа, хаанаас яаж эхлэхээ мөн адил мэдэж байгаа мөртлөө заримдаа яагаад ч юм амьдрал санаснаар болдоггүй. Ямар нэгэн саад байгаа болоод замдаа бид гацдаг бололтой. Мэргэжлийн хүрээнд хүмүүс хоорондын харилцааны туршлагаас олон олон саад анзаарсан. Түүнээс ойлгосон чухал гурвыг та бүхэнд хүргэе.

1. Бодлын хүлээсээ тайлах
Тийм ээ, ямар нэгэн шинэ зүйлд өөрийгөө бэлдэж байхдаа бид хуучин бодлын хүлээстэйгээ хамт байдаг. Хуучин аргаар шинэ зүйл бүтээх хэцүү шүү дээ. Тодорхой байх үүднээс нэг жишээ дурдъя.
Та нэг гоё төсөл эхлүүлэх гээд таны оюун бодол бөөн бөөн шинэ санаа оноогоор дүүрэн. Гэвч хуучин бодлын хүлээс хамгийн түрүүнд бүх эрсдэл, хорвоогийн хамгийн бүтэлгүй бүхий л үйл явдлыг бодож эхэлнэ. Мэдээж хүн өмнө нь хийж байгаагүй зүйлээ хийж эхлэх үедээ айдаг. Бас өөртөө эргэлзэж өөрийнхөө эсрэг бодлын хүлээсэнд ордог. Гоё төслөө эхлүүлэх төсөөлөл байв бодлын хүлээсээрээ улам өөрийгөө хязгаарлана.
Гэхдээ энэ бодлын хүлээс анх хаанаас урган гарч ирсэн бэ? Та бодож үзсэн үү? Олон олон нөхцөл байдлаас үүдэлтэй ч нийтлэг тохиолдол бол:
- ар гэрийн хүмүүжил буюу суурь хүмүүжил ( чи юугаа чаддаг юм?! чадах уу?! за за боль боль гэх мэт бодлын код)
- амьдралын туршлага ( олон дахин алдаж, оносон туршлага)
- үгээр биш ч үйлдлээр авсан сэтгэлзүйн дайралт (чи чадахгүй ээ гэх тохуурхал, биеийн хэлэмж, үл ойшоосон байдал. Хэдий түс тас гээд хэдэн үгээр хэлэхгүй ч эргэлзээтэй байдлаар танд хандах)
Бодлын хүлээсээ тайлахын тулд маш оновчтой байдлаар өөрөө өөртөө дүгнэлт хийнэ. Санаанд багтсан л бол та хийж чадна. Хүн өөрийнхөө потенциалаас хол зүйл хүсээд байдаггүй. Бодлоо бодит болгох арга зүй дээр төвлөрч "Айвал бүү хий, хийвэл бүү ай" гэдэг үгийг өөртөө хэлж, аливаад эр зоригтой байх нь чухал. Эр зоригтой байна гээд эрсдлээ бодохгүй байж болохгүй тиймээс яг санаанд багтсан зүйлээ л хийгээрэй. Санаанаас тань давах гээд байвал дахин дахин бодож, тооцоолон, дүгнээрэй. Стратегигүй зорилго мөрөөдөл болж үлддэг. Тиймээс бодлын хүлээсээ тайлахын тулд стратегитай ажиллах нь маш чухал.

2. Үг, үйлдэл хоёртоо холбоос үүсгэх
Аливаа нэг зүйлийг эхлүүлэхдээ бид болоогүй зүйлийг болсон мэтээр төсөөлөн боддог. Бодсоор байгаа яг хийж хэрэгжүүлэх гэхээр аль хэдийн нөгөө хүсэл зорилгоо алдчихсан байдаг. Тэгвэл эрч хүчээ алдахаасаа өмнө хэрхэн бодлоо бодит болгох вэ? Хэрхэн нөгөө 5 секундийн дүрмийн аргаар шууд хийж эхлэх вэ? Аливаа шинэлэг зүйлийг эхлэхээс өмнө оюун бодол болон бие сэтгэлээ холбож, хооронд нь холбоос үүсгэж нөгөө яг бид нарын хэлдгээр онгодоо дуудна. Үгүй бол нэг юм хийх гээд толгой ажиллаад байвч бие хөдөлж өгөхгүй, босоод шууд хийх гэхээр бас толгой ажиллахгүй байх үе зөндөө. Ийм үед тэгээд яах вэ? Ямар аргаар энэ программыг өөрчлөх вэ? Өөрсдөө ч мэдэхгүй байгаа зүйлээ хэрхэн өөрчлөх вэ?
Хариултыг нь хоёр хэсэгт хуваалаа. Гэхдээ үр дүн нь дараах хоёр хэсэг нэгдэж байж нэг бүхэл хариулт болох юм.
Үгийг үйлдэл рүү шилжүүлэх (бодлоос бие руу)
Бодлын хөдөлгөөнийг бие руу шилжүүлэхгүй байвал нэг тийм өдөр болгон зүгээр л сайхан зүйл бодоод, сонсоод, нээрээ тийм ш дээ гээд баярлаад, ямар ч үйлдэл хийхгүй уяраад суугаад байдаг нэгэн болж хувирна. Жишээ нь Та бол Хайр гэх эерэг үг энэ тэндээс сонсоод нээрээ л тийм дээ гээд суух. Ямар ч үйлдэл байхгүй буюу өөрөө өөрийгөө үйлдэл дээрээ хайрлахгүй зүгээр л суух.
Та бол хайр гэдэг нь маш чухал үг. Гэвч та өөрөө өөрийгөө үйлдлээрээ хайрлахгүй бол сэтгэлд дулаахан үгс хоосон үгс болж хувирна. Үгийг хүчтэй, үнэ цэнтэй, өөртөө наая гэвэл та мэдрэх хэрэгтэй. Биеэрээ мэдрэх хэрэгтэй. Мэдрэмж үгийг хэд дахин хүчтэй болгож та өөрөө өөрийгөө үнэхээр хайр гэдгийг мэдрэнэ бас тэр үгэндээ итгэнэ. Энэ бол үгийн ид шид. Бодлын хүч юм.

Дасгал:
Эерэг бодол : Та бол хайр
Үйлдэл: өөрийгөө хайрлах бяцхан үйлдэл шууд хийх. Жишээ нь толинд өөрийгөө хараад сайхан зүйл өөртөө хэлэх, лимонтой ус уух (зүгээр дан ус уснаас арай өөр мэдрэмж), өөртөө сайхан захиа бичих (өөр лүүгээ имайл бичээд явуулах) гэх мэт санаанд орсон, өөрт тааламжтай юу ч хамаагүй хийх. Гол нь үйлдэл.
Үйлдлийг үг рүү шилжүүлэх (биеэс бодол руу)
Дээрх тодорхойлолтын эсрэг. Сайхан зүйл хийж бүтээж, үйлдэж байхдаа ухамсартайгаар бодно. Хийж байгаа бүх үйлдэл маань утга учиртай, алсын хараатай гэх мэтээр том зургаар харна. Зовсон ч борооны дараа солонго гарна гэдэгт итгэдэгтэй адилаар, жаргаж зовно буюу үйлдэл бүхнээ сайхан үг руу хувиргаж, оюун бодлоо эерэг программ руу шилжүүлнэ. Ядаргаатай юм, хэзээ хийж дуусна аа, өө лай лай гэх мэтээр үйлдэл бүхнээсээ таагүй бодол үүсгээд байвал бие организм дааврын болон биохимийн түвшинд буруу ажиллаж эхэлнэ. Аз жаргалын биш айдсын даавар ялгаруулаад байвал хэрхэн аятай тухтай байх билээ, тийм ээ?

3.Таны хүрээлэл болон хамт олон
Хэдий та бодлын хүлээсээ суллаад, тархиндаа шинэ программ суулгаад, үг, үйлдэл хоёроо холбоод, өөрөөс хамаарах өөрчлөлтөө хийсэн ч нөгөө л хуучин хүрээлэлдээ байж нөгөө л таныг унтрааж байдаг хүмүүсийнхээ дунд, шинэ санаа болгонд тань эргэлздэг "Ээ дээ!" гэсэн харцтай тулгарсаар байвал танд өөрчлөлт ирэхгүй. Учир нь бид нийгмийн амьтан. Хүрээлэл дундаас өөрийгөө бүтээдэг чанартай. Тэгвэл өөрийгөө бүтээж байна гээд хүрээллээ солих уу? Та юу гэж бодож байна? Мэдээж боломжгүй. Тэр тусмаа цусан төрлийн хүмүүсээ солих боломж өүр ч байхгүй. За, тэгвэл ямар арга байна? Эхлээд та өөрөө өөрийгөө сайн мэдэр, сонс, ажигла. Хаана, хэнтэй, юу хийж байхдаа их бүтээлч байж, сэтгэл хөнгөрч, баяр баяслаар дүүрэн байна? Ямар орчинд та өөрийнхөөрөө байна? гэх мэт эргэн тойрноо болон өөрийгөө ажиглаад өөрийн орчноо бий болго. Та бол хамгийн ойр байдаг таван хүнийхээ дундаж гэж хаа нэгтээ сонссон л байх. Яг тийм л байдаг. Тиймээс, зөв хүрээллийг бий болго. Зөв хүрээллийг таних амархан. Таны сэтгэл хаана амар амгалан байж чадаж байна тэр таныг зөв хүрээлэл дотроо байгааг илэрхийлдэг. Таныг дэмждэг, хайрладаг, таны талд байж чаддаг, танд итгэдэг хүмүүсийнхээ дэргэд байж бас тэдний зөв хүрээлэл нь та өөрөө байхыг чин сэтгэлээсээ хүсч, ухамсартайгаар хүрээллээ бий болгоорой.
За ингээд хүссэн зүйлдээ хүрэхийн тулд бид нар
- бодлын хүлээсээ тайлах
- үг, үйлдэл хоёртоо холбоос үүсгэх
- таны хүрээлэл болон хамт олон гэх дээрх гурван хэсэг дээр төвлөрч чадвал хүссэн зүйлдээ хүрч чадах боломжтой ажээ.

www.ojinka.comӨөрөө өөрийгөө хайрла, бас шинээр бүтээЭмэгтэйчүүд бид бие, зүрх сэтгэл, мэдрэмж, хайр дурлал, баяр баясла...
03/19/2023

www.ojinka.com

Өөрөө өөрийгөө хайрла, бас шинээр бүтээ

Эмэгтэйчүүд бид бие, зүрх сэтгэл, мэдрэмж, хайр дурлал, баяр баяслаар бүрэн дүүрэн амьдрах өгөгдөлтэй. Энэ өгөгдлийг байгаль өөрөө эмэгтэйчүүдэд өгсөн. Хорвоогийн бүх зүйлийг хөдөлгөөн болон хэлбэрт оруулж, эргэн тойрныг аз жаргалтай болгож, хайр энэрлээ бүгдэд нь харамгүй өгч чадаж байгаа эх дэлхий маань хүртэл өөрөө эмэгтэй энергитэй.

Эмэгтэй хүн уйтгар гунигтай, аз жаргалгүй, сэтгэлийн шаналал зовууртай амьдраад эхлэхээрээ өөрөө өөрийнхөө үндсэн мөн чанараа алддаг. Биеийн болон сэтгэлийн зовлонг удаан тэвчиж эхэлсэн тэр мөчөөс л нөгөө байгалиас өгсөн эмэгтэйлэг энергиэ алдаж, гундаж, өвдөж, гоо үзэсгэлэнгээ алдаж нэг л мэдэхэд хорчийсон, үрчийсэн, хатсан бас хамгийн хатуу сэтгэлтэй нэгэн болж хувирсан байдаг.

Харин эрчүүд бол өөр. Эрэгтэй хүн байгалиасаа ямарваа нэгэн асуудалтай нүүр тулан тэмцэж, тулалдаж, давааны цаана давааг харж эргэн тойрныхоо аюулгүй байдлын төлөө өөрөө өөрийгөө хурцалж мөн хайртай хүмүүсийнхээ амьдралын алсын харааг тодорхойлох үндсэн үүрэгтэй төржээ. Дээрх дурдсан чанаруудыг амьдралынхаа зарчим болгосон эрчүүд илүү өөртөө итгэлтэй, цаанаасаа өөрөө өөртөө сэтгэл хангалуун аз жаргалтай.

Сайн яваа эрийн ард сайн эмэгтэй байдаг гэж бид бүгд ярьдаг. Гэвч энэ өгүүлбэрийг бүгд л өөрөө өөрийнхөөрөө ойлгодог. Зарим нь бодохдоо эмэгтэй хүн хоол унд, гэрийн ажилдаа төгс. Нөхрөө юу ч хийсэн арыг нь сайн даагаад ахуйн амьдралаа авч явна гэж боддог. Байж болох л юм. Харин надад энэ өгүүлбэр дээр арай өөр гарлагаа байна.

Энэ бол эрэгтэй хүн хайргүйгээр амьдарч чадахгүй. Тэд ухаан орсон цагаасаа л эхийн хайр, цэцэрлэг сургуульд ороод багшийн хайр, анхны дурлал шохоорхол нь ангийн нэгэн охин гэх мэт эрчүүдийн хайр гэх тодорхойлолт тэр чигээрээ эмэгтэй хүн байдаг. Харин эмэгтэйчүүд бид байгалиасаа хайрлах, бүтээх гэсэн үндсэн шинж чанартай байдаг. Тиймээс амьдралд бид үнэхээр өөрсдийнхөө төсөөлөлд байгаа шиг хайртай залуудаа хайрлагдахыг хүсэж байгаа бол эхлээд өөрөө өөрийгөө хайрлаж сурах хамгийн чухал.

Өөрийгөө хайрлаж байгаа тэр л хандлагаар дэргэд тань байгаа эрэгтэй хүн таныг хэрхэн хайрлах сэдлийг авч байдаг.

Өөрийгөө хэрхэн хайрлах вэ? амьдралын хэв маяг, үзэл бодол, дуу хөгжим, бүтээлч байдал, идэвхтэй хэмнэл, сониуч зан гээд олон төрлөөр өөрийгөө хайрлаж бас илэрхийлж болно. Гол нь хийж байгаа зүйлээсээ баяр баясал, сэтгэлийн таашаал мэдэрч, сэтгэл хангалуун байх. Энэ бүхнийг таны амьдралаас олж харсан эрэгтэй хүн тантай хамт таныг хайрлах юм. Өөртэй итгэлтэй, хайртай, бүтээлч эмэгтэйн дэргэд ямар ч эр хүн хичээдэг.

Хэрвээ таны дэргэд өөртөө итгэлгүй, сэтгэлийн хатгүй, сул дорой эрэгтэй хүн байгаа бол тэр хүнтэй хамт та өөрөө өөрийгөө алдсанд тооцож болно. Учир нь өөртөө итгэлгүй эрэгтэй хүн өөрөө өөрийгөө хайрлаж байгаа эмэгтэйг хүнийг ойлгодоггүй. Таны үйлдэл бүхнээс өө сэв хайж эхэлнэ. Хамгийн нийтлэг асуулт. Хэндээ сайхан харагдах гээд байгаа юм?!

Хэрвээ хэн нэгний нөлөөнөөс та өөрөө өөрийгөө хаячихсан байгаа бол яг одоо энэ мөчөөс эргээд өөрөө өөр дээр эргэн ирээрэй (хамгийн гол нь сэтгэл зүйн хувьд). Чадах болов уу гэж огтхон ч өөртөө эргэлзэх хэрэггүй. Танд байгалиас өгсөн өгөгдөл нь байгаа шүү дээ.
Эхлээд өөрөө өөрийгөө тултал нь хайрла. Өөрийнхөө нүүр царай, бие хаа, үс гэзэг, хумс хуруу юу байдаг юм бүгдийг нь нэг бүрчлэн хайрла. Хэнтэй ч өөрийгөө битгий жиш, зүйрлүүл, харьцуул.

Өөрийгөө хайрлаж эхэлсэн тэр мөчөөс буцаад таны амьдрал таныг хайрлаж эхэлнэ. Энэ бол байгалийн хууль.

Хайраар өөрөө өөрийгөө болон бусдыг анагааж чадах чадвар зөвхөн эмэгтэй танд л бий. Зүгээр л аз жаргалтай байхыг өөртөө зөвшөөр. Энэ бол худлаа сэтгэл сэргээсэн сайхан үгс биш. Таны байгалийн өгөгдлийг танд сануулж байгаа үгс.

Өөрөө өөрийгөө хайрла, бас шинээр бүтээ.

Бүсгүй хүний амьдрал эмзэг бас ээдрээтэй гэдгийг биднээс өөр хэн ч мэдэхгүй. Бүсгүй хүн өрөвдүүлэх биш энхрийлүүлэх гэж ...
03/19/2023

Бүсгүй хүний амьдрал эмзэг бас ээдрээтэй гэдгийг биднээс өөр хэн ч мэдэхгүй. Бүсгүй хүн өрөвдүүлэх биш энхрийлүүлэх гэж энэ хорвоод оршдог. Гэхдээ би хүүхнүүдэд нэг л зүйл хэлэхийг хүсдэг. Сайхан эмэгтэй байх амархан. Харин сайн эмэгтэй байх хэцүү. Тиймээс бусдын хүслийг биш өөрийн сэтгэлийг дагаарай. Хожим чи нүд анихдаа хэнээс ч хараат бус байснаараа бахархах болно. Энэ л эмэгтэй хүний амьдралын үнэт зүйл гэж би боддог.

- Жаклин Кеннеди

www.ojinka.com

Address

San Francisco, CA
94110

Alerts

Be the first to know and let us send you an email when Ojinka with you, for you. posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Ojinka with you, for you.:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram