02/11/2025
MCC Uran Nugaraltiin Tuviin surgaltiin hutulburiig demjij huleen avch uulzsand mash ih bayarlalaa!
МОНГОЛЫН УРАН НУГАРААЧДЫН ТӨВИЙН ЗАХИРАЛ, МОНГОЛ УЛСЫН УРАН НУГАРААЧ Б.СЭРЧМААТАЙ УУЛЗАВ
Сан Франциско хотын Монголын Уран нугараачдын Төвийн үүсгэн байгуулагч, Монгол Улсын уран нугараач Б.Сэрчмаатай Ерөнхий консул Б.Мөнхбаатар уулзаад, саяхан амжилттай зохион байгуулагдсан тус төвийн “Dream” уран бүтээлийн тоглолтод нь баяр хүргэж, цаашдын ажил, арга хэмжээнүүдэд нь дэмжлэг үзүүлж ажиллахаар санал солилцов.
Монголын Үндэсний Циркийн уран нугараач Б.Сэрчмаа 1989 оноос энэхүү урлагт хөл тавьж, 2000 оноос эхлэн АНУ-д уран нугаралтаар багшилж байгаа бөгөөд эдүгээ олон арван шавь нарыг амжилттай бэлтгэж, Монголын энэхүү хосгүй урлагийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа билээ.
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia Serchmaa Byamba