Шатар даам бол оюуны спорт бөгөөд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн чухал ололт амжилтуудын нэг зайлшгүй мөнөөсөө мөн билээ.Шатар даам тоглох нь хүүхдийн төлөвшил, хүмүүжил, хөгжилд өндөр ач холбогдолтой гэдгийг сурган хүмүүжүүлэгчид багш, эрдэмтэд аль хэдийн нотлон харуулсан.
Шатар тоглож сурснаар аливаа хүүхэд бусдын өнцгөөс аливаа харах чадварыг эзэмших, ой тогтоолт, оюуны чадамж нэмэгдэх төди
йгүй бүтээлч байдал, асуудал шийдвэрлэх чадвар , сэтгэн бодох чадвар гэх мэт маш олон талын ач тустай юм.
Бидний хувьд шатар, даамын их спортын хамрах хүрээг ихэсгэх, дэлхийн түвшний тамирчдыг төрүүлэх, өсвөрийн дэлхийн АШТ-ий сорилго тэмцээнд оролцох тамирчдын бэлтгэлийг хангах, эхлэн суралцагчдын түвшинг ахиулах зэрэг зорилготойгоор энэхүү шатар, даамны сургалтаа зохион байгуулж байна.
Сургалтыг улс аймагтаа төдийгүй ази дэлхийн хэмжээний амжилтыг гаргасан спортын мастер багш нар гардан удирдан явуулна.
Багш З.ГАНБААТАР НЬ
БОЛОВСРОЛ: Дээд
МЭРГЭЖИЛ: Цахилгааны инженер мэргэжлээр төгссөн. Бакалавр зэрэгтэй.
СПОРТЫН ЗЭРЭГ, ЦОЛ: 100 буудалт даамын спортын мастер
ГАРГАСАН АМЖИЛТУУДААС:
1993 оны өсвөрийн УАШТ-ын дэд аварга, 1994 оны Насанд хүрэгчдийн улсын АШТ-ий хүрэл медальт, Монгол улсын Улаанбаатар хотын 2 удаагийн дэд аварга
ТҮҮНИЙ БЭЛТГЭСЭН ШАВЬ НАРЫН АМЖИЛТААС ГЭВЭЛ:
2019 онд Ази тивийн АШТ-ээс 16 медаль эх орондоо авчирсан.
2022 онд мөн Ази тивийн АШТ-ээс 16 медаль эх орондоо авчирсан.
2022 оны өсвөрийн дэлхийн АШТ-ээс -4 алт, 4 мөнгөн медаль, 4 хүрэл медалиудыг эх
орондоо авчирсан.
2018, 2019, 2022, 2023 оны өсвөрийн улсын АШТ-ээс олон медаль авч байсан.
Багш Б.ЧОЙСҮРЭН
БОЛОВСРОЛ: Дээд
МЭРГЭЖИЛ: ОХУ-ын Москва хотын ГЦОЛИФК Биеийн тамирын их сургуулийг шатар, даамын багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Бакалавр зэрэгтэй.
СПОРТЫН ЗЭРЭГ ЦОЛ: 100 буудалт даамын спортын мастер, орос даамын дэд мастер
ГАРГАСАН АМЖИЛТУУДААС
2009 оны өсвөрийн УАШТ-ын аварга, 2015 оны Ази тивийн АШТ-ий дэд аварга, мөнгөн медальтай, 2016, 2018 онуудад орос даамын дэлхийн АШТ-д амжилттай оролцсон.
ТҮҮНИЙ БЭЛТГЭСЭН ШАВЬ НАРЫН АМЖИЛТААС ГЭВЭЛ:
2022 оны өсвөрийн дэлхийн АШТ-ээс 1 алт,
2023 оны өсвөрийн улсын АШТ-д 1 алт, нэг мөнгө, 1 хүрэл авсан.