05/30/2026
Би гайхаад байлаа л даа ноднин. Бид Монгол явчихаад Германд буцаж ирсний дараа хүүхдүүд хоол идэхээ больчихов. Талх юухан хээхэн идээд л, хоол идэхгүй.
2-3 сарын дараанаас хоол идэж эхлэв.
Би өөрөө бас яг тэгдэг юм. Минийх бол яахав, би эндхийн махыг голоод идэж чаддаггүй юм.
Сая өнгөрсөн намар бас яг адил.
Монголд амаа олохгүй хоол идэж байсан хүүхдүүд Германд ирээд хоол идэхээ больчихов. Юухан хээхнээр гол зогоогоод л байгаад байх юм.
Тэгээд нэг өдөр борцтой будаатай цай хийсэн чинь хүүхдүүд их сайн идэв.
Охин хэлж байна:
- Монгол мах аймаар гоё амттай, тээ, ээжээ? гэнээ.
Манай хүүхдүүд Монголд мах идчихээд, энд ирээд мах голоод хоолоо идэхгүй байж!
Монгол мах идсэн хүн ондоо газар мах идвэл яг картон цаас зажилж байгаа юм шиг амтгүй. Идэж чадахгүй.
Германд төрж өссөн, монгол мах идэж үзээгүй хүн жинхэнэ мах ямар амттай байдгийг хэзээ ч мэдэхгүй.
Насаараа малыг зөв зүйтэй ашиглах талаар тэмцсэн, Германы алдартай философич Прэхт ингэж ярьж байна:
- Манай эндхийн ийм эрчимжүүлсэн МАА- н мах биш, жинхэнэ мах бол шал өөр амттай байгаа шт. Бид тэр мах ямар амттайг мэдэхгүй. Тийм мах идсэн хүн манай махыг дахиж хэзээ ч идэхгүй байх.
Ихэнх гадаад хүмүүc яагаад Монголд дахин дахин ирдэгийг мэдэх үү?
Байгалийн сайханд нь болж биш. Манайхаас илүү сайхан байгальтай улс зөндөө байгаа.
Хямдхан болохоор бас биш.
Онгоцны тасалбараас эхлээд ер нь үнэтэй.
Хот сууринд нь болж ёстой биш.
Манай УБ дэлхийн хамгийн миа хотуудын тоонд орно.
Гадаадынхан манай малын маханд, цагаан идээнд, малчин айлд хонож, жинхэнэ амьдрал үзэх гэж л ирдэг.
Манай Монголчууд болохоор гадаадын бүх юм чанартай, сайн гээд бодчихсон. Тэр итгэл үнэмшилдээ сохроод гадаадын махны муухай амтыг анзаардаггүй.
Мах, цагаан идээ үнэхээр зөвхөн Монголд л жинхэнэ, эрүүл, хамгийн сайхан амттай. Бусад оронд мах, сүү, сүүн бүтээгдхүүн хамгийн адаг.
Цэрмаа