Phenix Mongolia Official

  • Home
  • Phenix Mongolia Official

Phenix Mongolia Official Сэргээн засах физиk эмчилгээ

24/11/2025

Үтрээний булчин буюу аарцаг ёроолын булчин шалгах үзлэг нь эмэгтэй хүний аарцаг ёроолын булчингийн хүч, уян хатан байдал, хариу үйлдлийг үнэлэх зорилготой эмнэлгийн үзлэг юм. Энэ үзлэг нь шээс задгайрал, үтрээний булчин сулрал, төрсний дараах нөхөн сэргээх төлөвлөгөө боловсруулахад чухал үүрэгтэй үзлэг юм.

✅️Үзлэг хэрхэн явагддаг вэ?
○ Шинж тэмдгийг үнэлнэ
○ Ажиглалт
○ Физик үзлэг буюу хурууны үзлэг
○ Аппаратаар оношлох
- Үтрээний дотор байрлуулдаг мэдрэгчтэй төхөөрөмж ашиглан vтрээний булчингийн хүчийг хэмждэг.
Рефлекс булчингийн хариу үйлдлийг шалгадаг.
✅️Үр дүн, зөвлөгөө:
● Үзлэгийн дараа булчин сул эсэх, нөхөн сэргээх шаардлагатай эсэхийг хэлж өгнө.
● Кегел дасгал, тохирох кегел бөмбөлөг, аппаратын эмчилгээ, эрүүл мэндийн амьдралын зөвлөмж өгдөг.
✨️Үзлэгийн ач холбогдол:
- Шээс задгайрал, унжилт (пролапс), төрсний дараах нөхөн сэргээлт, сексийн амьдралын чанарыг сайжруулахад чухал.
📞99813440 89813440

Үзлэг:ХЭНД ЗОРИУЛСАН ҮЗЛЭГ ВЭ?- Шээс задгайрах шинж илэрдэг- Төрсний дараа булчин суларсан- Бэлгийн мэдрэмж буурсан- Үтр...
24/11/2025

Үзлэг:

ХЭНД ЗОРИУЛСАН ҮЗЛЭГ ВЭ?
- Шээс задгайрах шинж илэрдэг
- Төрсний дараа булчин суларсан
- Бэлгийн мэдрэмж буурсан
- Үтрээний хуурайшилт, уян хатан байдал алдагдсан
- Эрт үеийн цэвэршилт эхэлсэн
- Цэвэршилтийн үеийн хам шинж
- Сарын тэмдгийн өвдөлт
- Сарын тэмдгийн алдагдал
- 2 дахьч үргүйдэл
- Үтрээ нарийсгах, давсаг умай шулуун гэдэс сойлгох хагалгаа хийлгэсэн.
- Хярзангийн оёдолтой
👉 Та үтрээний булчингийн оношлогооны үзлэг хийлгэх хэрэгтэй
Үзлэгийн зорилго:
- Дотуур үзлэгээр давсаг, умай, шулуун гэдэс унжсан эсэхийг үзэж, унжилтын зэргийг тодорхойлно.
- Шээс задгайрлын шалтгааныг олох
- Шээсний сүв өргөссөн, хөдөлгөөнд орсон эсэхийг тогтооно
- Зангирал, чангарал байгаа эсэх
- Дотор шамбарам байгаа эсэх, шамбарамын зэрэг тодорхойлох
- Оксфордын үнэлгээгээр булчингийн хүчийг үзэх
Аппаратаар:
- Үтрээний булчингийн хүчийг тодорхойлж, хэр хэмжээний ачаалал дааж, базаж чадахыг тоон үзүүлэлтээр тодорхойлж, хэр удаан барьж ачаалал дааж чадах эсэхийг үзэх.
- Үтрээний булчингаа сулрахаас сэргийлж, хамгаалах рефлекстэй эсэхийг үзэх
- Үтрээний булчингийн чангарлын түвшин,
- Булчингийн агшилт, сулралтын хүч ба хугацаа
- Бие даасан хяналтын чадвар (control),
- Булчингийн тэнцвэр, симметри зэргийг нарийн хэмжиж, оношилгоо болон эмчилгээний төлөвлөгөөнд ашиглана.
✅️Үзлэгээр эмчилгээнд авах эсэхийг шийдэж, ямар эмчилгээ тохиромжтой эсэхийг тодорхойлно.
✅️Ямар төрлийн кегель бөмбөлөг тохирохыг зөвлөх
✅️Өөрт тохирох дасгалыг зөвлөнө.
✅️Зөвлөгөө өгнө.
Цаг авах болон дэлгэрэнгүй мэдээлэл авах утас:99813440 89813440

ХҮҮХДИЙН ШЭЭРЭНГЭ Хичээл сургууль, цэцэрлэг эхэлсэнтэй холбоотой. Шинэ орчин, шинэ хүмүүс гээд хүүхэд стрессдэж бухимдах...
16/11/2025

ХҮҮХДИЙН ШЭЭРЭНГЭ

Хичээл сургууль, цэцэрлэг эхэлсэнтэй холбоотой. Шинэ орчин, шинэ хүмүүс гээд хүүхэд стрессдэж бухимдах, нойргүйдэх, ядрах зэргээс шалтгаалж хүүхэд орондоо шээх тохиолдол тулгардаг. Энэ үед аль болох хүүхдээ загналгүй сонсож ямар асуудал байгааг ойлгож шийдвэрлэхийг хичээгээрэй.

Medcare эмнэлэгт:
6 наснаас хойш өөрийн хяналтгүй шээсээ тусаагаад, ойр ойрхон шээгээд, шөнө шээгээд байгаа хүүхдүүдэд эмчилгээ хийдэг.
Феникс аппарат наалтаар мэдрэлжүүлгээр дамжуулан давсагны үйл ажиллагаа тогтворжуулах, мэдрэлжүүлэг сэргээх, шээс задгайрлын эмчилгээнүүд хийгдэнэ. Мөн шарлага хийгдэнэ.
Мөн хүүхдийн стресс түгшүүр тайлах нойргүйдлийн эмчилгээ болон, бариа засал, төөнүүр, цахилгаан бариатай багцаас сонголт хийгээрэй.

Ирж үзүүлэхдээ ШЕШ, ЦДШ, глюкоз давсаг бөөрийг нь эход харуулаад ирвэл бүр сайн шүү.

🏥БГД 19-р хороо Модны 2ын зам дагуу Гранд Хилл зочид буудлын баруун хойно Оймон төв 9давхарт 904 тоот
📞99813440 89813440
Medcare Muugii utree changalagch Medcare эмнэлэг Medcare center

ШЭЭС ЗАДГАЙРАЛ эмчлэгдэнэ ээ!Эмэгтэй хүний шээсний сүв 3,5-4см хүртэл урттай байдаг эрчүүдийнх бол мэдээж урт. Иймд эмэг...
16/11/2025

ШЭЭС ЗАДГАЙРАЛ эмчлэгдэнэ ээ!

Эмэгтэй хүний шээсний сүв 3,5-4см хүртэл урттай байдаг эрчүүдийнх бол мэдээж урт.
Иймд эмэгтэйчүүд шээс задгайралд илүү өртдөг. Давсаг болон түүнийг өргөж байгаа шээсний сүвийг барьж байгаа, шээх үйл явцад оролцдог чухал эрхтэн нь аарцаг ёроолын булчин юм.
Булчингийн сулрал, мэдрэлийн гаралтайгаар ихэвчлэн шээс задгайрал үүсдэг.

❗️Шээс задгайрал нь хэд хэдэн төрөл байдаг ба танд доорх шинж тэмдгүүдийн аль нэг нь байна уу анзаардаа!!!

🔸️Ачааллын гаралтай шээс задгайрал
Ханиах найтаах, инээх, хүнд зүйл өргөх, үсрэх харайх гүйх, бөөлжих зэрэг давсганд дарамт ирэх үед шээс өөрийн мэдэлгүй ялгардаг.
🔸️Мэдрэлийн гаралтай шээс задгайрал
Давсаг дүүрээгүй ч шээмээр санагдаад байдаг. Шээс ялгаруулах хүсэл гэнэт хүчтэй төрж, шээс өөрийн мэдэлгүй алдагдана. Шөнө босч бие засна.
🔸️Давсаг дүүрэлттэй холбоотой шээс задгайрал
Давсаг унжилтаас болоод давсаг бие засахад бүрэн сулардаггүй. Дутуу шээсэн мэдрэмж төрдөг. Давсганд шээс ихсээд ирэхэд барьж чадахгүй алддаг.
🔸️Холимог төрлийн шээс задгайрал
Дээрх шээс задгайрлын төрлүүд хавсарсан байж болдог.

❗️Ямар хүмүүст илүү тохиолддог гээч!!!
- Таргалалттай
- Өтгөн хатдаг/ хэвлийн хөндийн дотоод даралт дүлэх тоолонд доор байгаа булчиндаа ачаалал өгдөг/
- Харшил ханиалга астма ханиалгатай
- Олон төрсөн
- Хүндрэлтэй төрсөн
- Жирэмслэлт/ том ураг тээдэг/
- Цэвэршилт/ Эстроген даавар буурснаар булчин хүчирхэг байдлаа алддаг/
- Архи тамхины хэрэглээ
- Өвчин/гэмтэл осол/
- Чихрийн шижин
- Эмийн зохисгүй хэрэглээ
- Хэвлийн хөндийн хагалгаа хийлгэсэн
- Олон цагаар босоо ажил хийдэг
- Олон цагаар суугаа ажил хийдэг
✅️Эмчилгээ
▪️Кегель дасгал зөв тогтмол хийх
▪︎ Кегель бөмбөлөг өөрт тохирохыг зөв тогтмол хэрэглэх
▪️ФИЗИК ЭМЧИЛГЭЭ хийлгэх
Зөвхөн манай эмнэлэгт энэ таван төрлийн шээс задгайралд зориулсан хөтөлбөртэй Белги аппарат бий
ISO-13485 IEC-60601-1-2 IEC-60601-1 Олон улсын эмнэлэгийн тоног төхөөрөмжийн стандартыг хангасан Европын хүчин чадал өндөр тоног төхөөрөмж
📞99813440 89813440
Medcare center Medcare Muugii utree changalagch Medcare эмнэлэг

Белги аппарат   /МОНГОЛДОО ЦОР ГАНЦ, ХҮЧИН ЧАДАЛ ӨНДӨР/ Үтрээний давхаргын булчин сэргээх, чангалах  бэхжүүлэх зориулалт...
16/11/2025

Белги аппарат
/МОНГОЛДОО ЦОР ГАНЦ, ХҮЧИН ЧАДАЛ ӨНДӨР/ Үтрээний давхаргын булчин сэргээх, чангалах бэхжүүлэх зориулалттай эмчилгээ

📍Аппаратны стандарт
ISO-13485 IEC-60601-1-2 IEC-60601-1 стандарт хангасан Европын хүчин чадал өндөр эмнэлэгийн тоног төхөөрөмж

● Үтрээ болон шулуун гэдсээр мэдрэгч тусгай хошуу байршуулж, булчингийн агшилт, сулралтыг дэлгэц дээр бодитоор харж чангална.

- Үйлчлүүлэгч өөрийн булчингийн агшилтыг бодитоор дэлгэц дээр харна.
- Зөв булчингаа агшааж, удирдахыг сурдаг.
- Зөв кегель дасгал хийж сурахад маш их тустай

✅️Сул булчинг цахилгаан импульсээр өдөөн, автоматаар бага аарцгийн булчингуудыг гүн давхаргаас нь сэргээж ҮТРЭЭГЭЭ ч мөн чангалдаг.
● Өвдөлтгүй, зөөлөн мэдрэмжтэй.

✅️Үзүүлэлтүүд хөтөлбөрт
● Шээс задгайрал (stress, urge, mixed...)
● Үтрээний сулрал, булчин сул байх
● Төрсний дараах булчин сулралыг нөхөн сэргээх
● Цэвэршилтийн дараах үтрээний хуурайшилт, сулрал
● Бэлгийн мэдрэмж, дур ханамж бууралт
● Өвдөлт

✅ Давуу тал
● Мэс засалгүй, эмгүй, аюулгүй.
● Үйлчлүүлэгч өөрөө дасгалд оролцдог тул сэтгэл ханамж өндөр.
● Богино хугацаанд мэдэгдэхүйц үр дүн гардаг.
● Хосын харилцаанд эерэгээр нөлөөлдөг.
📅 Эмчилгээний явц

Давтамж: Булчингийн ачаалал даах чадвартай уялдуулан хийгдэнэ

Нэг удаагийн хугацаа: 20–30 минут

Нийт курс: 25- 35 удаа

Үр дүн:
▪︎ Үтрээний булчин чангарна
▪︎ Шээс задгайрал зогсоно
▪︎ Бэлгийн мэдрэмж нэмэгдэнэ
▪︎ Үтрээний хуурайшилт арилна
▪︎ Аарцгийн хөндийн өвдөлт намдана
▪︎ Хярзангийн өвдөлт намдана
▪︎ Сарын тэмдгийн өвдөлт намдана
▪︎ Сарын тэмдэг тогтворжино
▪︎ Хагалгааны дараах нөхөн сэргээлтэд наалданги хатингаршилаас сэргийлнэ
▪︎ Эрт үеийн цэвэршилтээс сэргийлнэ
▪︎ Цэвэршилтийн үеийн хам шинжийг дарна.
🏥БГД 19-р хороо Модны 2ын зам дагуу Гранд Хилл зочид буудлын баруун хойно Оймон төв 9 давхарт 904 тоот
📞99813440 89813440
Medcare center Medcare Muugii utree changalagch Medcare эмнэлэг .emneleg

Эрт үеийн цэвэршилтээс сэргийлэх үндсэн аргууд🔹️Дааврын тэнцвэрийг хамгаалах● Омега-3, Д амин дэм, цайр, селен хангалтта...
16/11/2025

Эрт үеийн цэвэршилтээс сэргийлэх үндсэн аргууд

🔹️Дааврын тэнцвэрийг хамгаалах
● Омега-3, Д амин дэм, цайр, селен хангалттай авах
● Стресс өндөр үед кортизолтой хамт эстроген унана → амралт, бясалгал, амьсгалын дасгал хийх
● Унтах цаг тогтмол байх (7–8 цаг)

🔹️Өндгөвчний үйл ажиллагааг дэмжих
● Дасгал хөдөлгөөн тогтмол
● Илүүдэл жин бууруулах
● Тамхи, архи багасгах
● Чихрийн шижинтэй бол тогтмол хянаж хоол хүнсээ зохицуулах
🔹️Эмэгтэйчүүдийн үрэвсэл, дааврын асуудлыг эрт оношлуулах
● Жил бүр дааврын шинжилгээ өгөх (FSH, LH, Estradiol, AMH)
● Үтрээ, умайн үрэвслийг цаг тухайд нь эмчлэх
● Бамбай булчирхайн шинжилгээг даавартай хамт хянах

✅️Францын Phenix, Белгийн Myofeedback аппаратаар эмчилгээ хийлгэх

Эрт үеийн цэвэршилтийн эсрэг амьдралын чанарыг хамгаалах, дааврын уналтын хоёрдогч нөлөөг багасгах зорилгоор ашиглаж болдог.
● Үтрээний булчин болон мэдрэл судлыг идэвхжүүлж, дааврын эргэлтийг дэмжинэ
● Үтрээний булчинг чангаруулж, цусны эргэлт сайжруулна
● Биеийн доод хэсгийн мэдрэл идэвхжиж, тэсвэр, таашаал, чийгшил нэмэгдэнэ
● Дааврын уналтаас үүдэлтэй хуурайшилт, загатналт, шээс задгайралыг эмчилнэ.

Аппарат хэдийгээр дааврыг өсгөдөггүй, гэхдээ:
● Үтрээ бага аарцгийн цусны эргэлт сайжирснаар Умай, өндгөвч орчимд тэжээл өгнө
● Дааврын үйл ажиллагаа тогтвортой байх хугацааг сунгах нөлөөтэй.
📞99813440 89813440
Medcare эмнэлэг Medcare center Medcare Muugii utree changalagch .emneleg

ШЭЭС ЗАДГАЙРАЛЭмэгтэй хүмүүсийн шээсний сүв эрчүүдийг бодвол өргөн мөн 3,5-4см хүртэл урттай байдаг. Иймд шээс задгайрал...
26/10/2025

ШЭЭС ЗАДГАЙРАЛ

Эмэгтэй хүмүүсийн шээсний сүв эрчүүдийг бодвол өргөн мөн 3,5-4см хүртэл урттай байдаг. Иймд шээс задгайралд илүү өртдөг. Давсаг болон түүнийг өргөж байгаа шээсний сүвийг барьж байгаа, шээх процессд оролцдог чухал эрхтэн нь аарцаг ёроолын булчин юм. Булчингийн алдагдал мэдрэлийн гаралтайгаар ихэвчлэн шээс задгайрал үүсдэг.
Орчин үед шээс алдрах эмгэгийг 5 бүлэг болгон авч үздэг болжээ. Эдгээр өөрчлөлт шинж тэмдгээс таньд байна уу анзаараад үзээрэй!
🔸️Ачааллын гаралтай шээс задгайрал
Ханиах найтаах, инээх, хүнд зүйл өргөх, үсрэх харайх гүйх, бөөлжих зэрэг давсганд дарамт ирэх үед шээс өөрийн мэдэлгүй ялгардаг.
🔸️Мэдрэлийн гаралтай шээс задгайрал
Давсаг дүүрээгүй ч шээмээр санагдаад байдаг. Шээс ялгаруулах хүсэл гэнэт хүчтэй төрж, шээс өөрийн мэдэлгүй алдагдана. Шөнө босч бие засна.
🔸️Давсаг дүүрэлттэй холбоотой шээс задгайрал
Давсаг унжилтаас болоод давсаг бие засахад бүрэн сулардаггүй. Дутуу шээсэн мэдрэмж төрдөг. Давсганд шээс ихсээд ирэхэд барьж чадахгүй алддаг.
🔸️Холимог төрлийн шээс задгайрал
Дээрх шээс задгайрлын төрлүүд хавсарсан байж болдог.
Ямар хүмүүст илүү тохиолддог вэ?
- Таргалалттай
- Өтгөн хатдаг/ хэвлийн хөндийн дотоод даралт дүлэх тоолонд доор байгаа булчиндаа ачаалал өгдөг.
- Олон төрсөн/ хүндрэлтэй төрсөн/
- Жирэмслэлт/ том ураг тээдэг/
- Цэвэршилт/ Эстроген даавар буурснаар булчин хүчирхэг байдлаа алддаг/
- Архи тамхины хэрэглээ
- Өвчин/гэмтэл осол, чихрийн шижин
- Эмийн зохисгүй хэрэглээ
- Хэвлийн хөндийн хагалгаа
- Шээс ялгаруулах архаг хэлбэрийн үед дараахь хүндрэлүүд тулгардаг
😰Арьсны асуудал. Байнгын нойтон арьснаас тууралт, арьсны халдвар, шарх үүсч болно.
Шээсний замын халдвар. Шээсний замын халдварыг дахин дахин нэмэгдүүлэх эрсдлийг нэмэгдүүлдэг./Цистит/
Таны хувийн амьдралд үзүүлэх нөлөө. Таны нийгэм, ажил, хувийн харилцаанд нөлөөлж болзошгүй юм.
Урьдчилан сэргийлэх эмчлэх арга
▪️Хоол уух зүйлсд/ кофейн, согтууруулах ундаа, хүчиллэг хоол хэрэглэж давсгийг цочроохоос зайлсхийх/
▪️Кегель дасгал хийх
▪️Физик эмчилгээ хийлгэх
Зөвхөн манай эмнэлэгт энэ таван төрлийн шээс задгайралд зориулсан хөтөлбөртэй Белги аппарат байдаг.
📞99813440 89813440emneleg Medcare center Phenix Mongolia Official Phenix Mongolia Official Medcare Muugii utree changalagch

Сэтгэлээр унахаасаа өмнө доорх зөвлөмжийг уншаад үзээрэй. Мэдээж чангалах зөндөө арга байна шдээ.Үтрээ суларсны үед илрэ...
26/10/2025

Сэтгэлээр унахаасаа өмнө доорх зөвлөмжийг уншаад үзээрэй. Мэдээж чангалах зөндөө арга байна шдээ.

Үтрээ суларсны үед илрэх нийтлэг шинж тэмдэг:
● Бэлгийн харьцааны мэдрэмж буурах
- Үтрээний булчин сулрахад агшиж чангарч чадахгүй болсноор бэлгийн харьцааны үед мэдрэмж багасдаг.
- Зарим эмэгтэйчүүдийн хувьд "хоосон" эсвэл "өргөн" мэдрэмж төрдөг.

● Жижиг даралт, чирэгдэл мэдрэгдэх
- Удаан зогсох, хүнд юм өргөх үед аарцаг орчимд даралт, татах мэт мэдрэмж үүсч болно.
- Үтрээний хананд давсаг, умай шулуун гэдэс унжаад ороод ирсэн байдаг.

● Шээс задгайрах
- Инээх, найтаах, ханиах үед шээс дусах, шээс барихад хүндрэлтэй болох.
- Энэ нь аарцгийн булчин сулралтай холбоотой байдаг.

● Үтрээний хуурайшилт, хорсох мэдрэмж
- Үтрээний салст хуурайшиж, үрэвсэл амархан үүсдэг.
- Өвдөлт эсвэл эвгүй мэдрэмж
- Зарим эмэгтэйчүүд бэлгийн харьцааны үед эсвэл дараа нь өвдөлт, эвгүй мэдрэмж мэдэрдэг.

● Сэргээх, сайжруулах арга зам:
- Vтрээгээ сул үгүйг эмчид үзүүлэн үнэлүүлээрэй. Мөн аппаратаар тодорхойлуул.
- Кегелийн дасгал: Аарцгийн давхрын булчингаа чангалж, суллах дасгалуудыг өдөр бүр хий
- Өөрт тохирох кегель бөмбөлөг хэрэглэ.
- Физик эмчилгээ өөрт тохирох аппарат хэрэгсэлийг сонгон хийлгэ.
Phenix Mongolia Official Muugii utree changalagch center .emneleg

📞99813440 89813440

🦵 Үе мөчний өвдөлт таны өдөр тутмын амьдралд нөлөөлж, зовоож байна уу?Үрэвсэл дарах тарилга, PRP эмчилгээ, физик эмчилгэ...
26/10/2025

🦵 Үе мөчний өвдөлт таны өдөр тутмын амьдралд нөлөөлж, зовоож байна уу?

Үрэвсэл дарах тарилга, PRP эмчилгээ, физик эмчилгээнүүд

✔ Үрэвслийг бууруулна
✔ Өвдөлтийг намдаана
✔ Үений хөдөлгөөнийг сайжруулна
✔ Эмчилгээний үр дүн хэдэн сар, жил үргэлжилнэ.

💡 Артрит, артроз, шөрмөс үрэвсэл, мөр, өвдөг, шагайн өвдөлтөд үр дүнтэй.

📍 Эмчийн үзлэг хийсний дараа зөвлөмж өгнө
📞 Утас:99813440 89813440
🏥БГД 19-р хороо Модны 2ын зам дагуу Гранд Хилл зочид буудлын баруун хойно Оймон төв 9 давхарт 904 тоот
Phenix Mongolia Official center Muugii utree changalagch

Сарын тэмдгийн мөчлөгийг тогтворжуулах шинэ аргаФизик эмчилгээ #Миофийдбэк Белги аппарат   Франц аппарат  #Нойргүйдэл ст...
26/10/2025

Сарын тэмдгийн мөчлөгийг тогтворжуулах шинэ арга

Физик эмчилгээ

#Миофийдбэк Белги аппарат
Франц аппарат #Нойргүйдэл стресс түгшүүр бууруулах аппарат

● Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг бол сарын тэмдгийн мөчлөгийн алдагдал, өвдөлт, дааврын тэнцвэргүй байдал юм.
Орчин үеийн физик эмчилгээ нь зөвхөн булчин чангалах бус, дааврын үйл ажиллагаа болон цусны эргэлтэд нөлөөлж, мөчлөгийг тогтворжуулахад тусалдаг.

⚙️ Mиофийбэк ба Феникс аппаратууд гэж юу вэ?

🔹 Mиофийдбэк
Булчин, ялангуяа аарцагны ёроолын булчингийн үйл ажиллагааг сэргээж, цусны эргэлт болон дааврын тэнцвэрт нөлөөлдөг.
🔹 Phenix
Биоfeedback, EMG технологид суурилсан эмчилгээний систем бөгөөд дааврын зохицуулалт, стресс бууруулах, биеийн ерөнхий тэнцвэрийг сэргээхэд тусална.
🔹️Альфа стим
Нойргүйдэл, стресс түгшүүр бууруулдаг.

● Үр нөлөө:
✨ Сарын тэмдгийн мөчлөг тогтворжино
✨ Хэвлийн доод хэсгийн хүнд, өвдөлт буурна
✨ Сэтгэл санаа, нойр, дааврын тэнцвэр сайжирна
✨ Аарцагны булчингийн ажиллагаа идэвхжинэ

👩‍⚕️ Хэнд тохиромжтой вэ?
- Мөчлөгийн алдагдалтай
- Сарын тэмдэг ирэхэд өвдөлт ихтэй
- Дааврын тэнцвэрийн асуудалтай
- Төрсний дараах сэргээн засах эмчилгээ хийлгэж буй эмэгтэйчүүдэд

Тогтмол мөчлөг, эрч хүчтэй биед Mиофийдбэк, феникс, альфа стим эмчилгээ туслах болно!
📞99813440 89813440
Medcare эмнэлэг Medcare center Medcare Muugii utree changalagch .emneleg

Насны зөрүүгийн нөлөө нь бие физиологийн, сэтгэлзүйн, мөн харилцааны хүчин зүйлүүдээс шалтгаалдаг.● Бие физиологийн ялга...
26/10/2025

Насны зөрүүгийн нөлөө нь бие физиологийн, сэтгэлзүйн, мөн харилцааны хүчин зүйлүүдээс шалтгаалдаг.

● Бие физиологийн ялгаа
Бэлгийн дур хүсэл (либидо) нь нас ахих тусам өөрчлөгддөг.
♂️Эрэгтэйчүүдэд: - Тестостероны түвшин буурч, сэрэл авах хугацаа уртсаж болно.
♀️Эмэгтэйчүүдэд: Эстрогений түвшин, дааврын хэлбэлзэл, цэвэршилтийн үеийн өөрчлөлт нөлөөлдөг.

Иймд залуу хүнд илүү тогтвортой эсвэл идэвхтэй дур хүсэл байхад, ахимаг насны хүн илүү тайван, ойр дотно байдлыг илүүд үзэх хандлагатай байдаг.

● Сэтгэлзүйн ба харилцааны ялгаа
- Хүлээлт: Насны зөрүүтэй хүмүүсийн хувьд бэлгийн харилцаанаас хүлээж буй зүйл (жишээ нь, сэтгэл хөдлөл үү эсвэл зүгээр физик таашаал уу) ялгаатай байж болно.
- Туршлага ба итгэлцэл: Ахимаг хүн илүү туршлагатай байж, нөгөө талдаа итгэл төрүүлэх чадвартай байдаг бол залуу хүн илүү эрч хүчтэй, сониуч байж харилцаанд шинэ эрч хүч нэмж өгдөг.
- Харилцааны нээлттэй байдал: Насны ялгаа их байх тусам хүсэл, хэмнэл, харилцааны хэв маягийг тохируулахад илүү ярилцах, ойлголцох шаардлага гардаг.

● Хамгийн чухал нь тохиролцоо ба харилцан ойлголцол

Нас өөр байлаа ч, хэрвээ хоёр тал:

бие биенийгээ хүндэлж, илэн далангүй ярилцаж чаддаг, хүсэл, хэмнэлээ тохируулж чаддаг бол насны зөрүү нь саад болохоос илүү сонирхолтой ялгааг бий болгож чаддаг.
📞99813440 89813440
Medcare эмнэлэг Medcare center Medcare Muugii utree changalagch

● Хэт хурдан дур тавих (түргэн дур тавих / Premature ej*******on)Энэ нь бэлгийн сулрал биш, харин тусдаа эмгэг юм.Эрэгтэ...
26/10/2025

● Хэт хурдан дур тавих (түргэн дур тавих / Premature ej*******on)
Энэ нь бэлгийн сулрал биш, харин тусдаа эмгэг юм.

Эрэгтэй хүн дур тавихаа хянаж чадахгүй, ихэнхдээ бэлгийн харилцааны эхний 1 минутын дотор дур тавьдаг бол “түргэн дур тавих” гэж үздэг.

Шалтгаан:
- Сэтгэл зүйн дарамт, айдас, сэтгэл гутрал
- Тунгалаг булчингийн хэт мэдрэгшил
- Дааврын тэнцвэргүй байдал
- Хэт удаан завсарласан, эсвэл хэт их хөөрөл

● Хэт удаан дур тавих (Delayed ej*******on)
Энэ нь ч мөн бэлгийн сулрал биш, харин дур тавилт удаашрах эмгэг. Эрэгтэй хүн дур тавих хүртэл хэт удаан үргэлжилдэг, эсвэл огт дур ханахгүй тохиолдол....

Шалтгаан:
- Зарим эмийн нөлөө (жишээ нь antidepressant буюу сэтгэл гутралын эм)
- Сэтгэлзүйн шалтгаан, айдас
- Мэдрэлийн үйл ажиллагааны алдагдал
- Дааврын өөрчлөлт, насжилт

● Харин “бэлгийн сулрал” (Erectile dysfunction, ED) гэж юу вэ?
- Энэ нь хөвчрөл хангалтгүй, эсвэл удаан барьж чаддаггүй байдал юм. Өөрөөр хэлбэл дур тавилтын хугацаа биш, харин хөвчрөх чадварын асуудал.

Дүгнэлт:
• Бэлгийн сулрал биш!
- Түргэн дур тавих
- Хяналтгүй хурдан дур тавих
- Удаан дур тавих
- Дур тавилт хэт удаан эсвэл тавьдаггүй
• Бэлгийн сулрал мөн!
- Хөвчрөхгүй байх
- Хөвчрөл сул эсвэл тогтворгүй

Хэрэв энэ шинж тэмдэг сүүлийн үед тогтмол илэрч байгаа бол
- Амралт ажлаа зохицуулах
- Хөдөлгөөн хийх, алхах
- Стресс түгшүүр бууруулах физик эмчилгээ хийлгэх
- Нойргүйдлийн эмчилгээ хийлгэх
- Кегель дасгал хийх
- Эрэгтэйчүүдийн нөхөн сэргээх физик эмчилгээ хийлгэх

📞99813440 89813440
Medcare эмнэлэг Medcare center Medcare Muugii utree changalagch .emneleg

Address


Opening Hours

Monday 10:00 - 20:00
Tuesday 10:00 - 20:00
Wednesday 10:00 - 20:00
Thursday 10:00 - 20:00
Friday 10:00 - 20:00
Saturday 10:00 - 20:00
Sunday 10:00 - 20:00

Telephone

+97699813440

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Phenix Mongolia Official posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

  • Want your practice to be the top-listed Clinic?

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram