26/05/2026
Гаднаас нь харахад ижилхэн шүдний гажиг мэт боловч цаад шалтгаан нь хүн бүрд өөр байдаг. Тиймээс нарийн оношилгоо, төлөвлөгөө гаргахгүйгээр шууд эмчилгээ эхлэх боломжгүй 🤔
Үүний 3 гол шалтгаан нь:
1. Шүдний гажиг уу, ясны асуудал уу? Шүд орсгой харагдаж байлаа ч энэ нь зүгээр л шүдний буруу байрлал уу, эсвэл эрүү, хоншоорын ясны илүүдэл өсөлттэй холбоотой юу гэдгийг рентген зургаар нарийн хэмжиж ялгах шаардлагатай байдаг.
2. Яс болон буйлны эрүүл мэнд: Эмч рентген зургаар таны шүдний ясны зузааныг шалгаж, аппаратыг ямар хүчээр татахаа тооцдог. Хүчийг нь буруу тохируулбал шүд унах, эсвэл яс шимэгдсэн үед шүд огт хөдлөхгүй байх зэрэг том эрсдэл гардаг тул үүнийг урьдчилан шалгадаг.
3. Нүүрний хэлбэр ба гоо зүй: Аппарат зүүх нь уруул, хамар, эрүүний харьцаанд маш их нөлөөлдөг. Зөвхөн шүдийг нь тэгшлээд нүүрний зөв төрхийг алдагдуулж болохгүй. Тиймээс эмч шүдний хэв авч, миллиметрээр хэмжин, нүүрний ястай хэрхэн уялдахыг тооцоолсны үндсэн дээр эмчилгээний төлөвлөгөөгөө (ямар аппарат, хэр удаан зүүх) гаргадаг.
Нарийн оношилгоо, хэмжилт нь таны шүдийг эрүүл байлгаж, нүүрний зөв төрхийг бүтээх хамгийн чухал, алгасаж болдоггүй алхам юм.
TOGO dentistry - Өчигдрөөсөө илүү